Yearly Archives: 2019

January, 2019

  • 9 January

    Монгол Улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна

    Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хайминийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд энэ онд тохиож буй Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ зэргийг тохиолдуулан хэрэгжүүлэх 70 төслийн талаар санал солилцов. Мөн Тяньжин хотын 10 бодит ажил санаачилгын хүрээнд нягт хамтран ажиллаж байгаа нь үр …

  • 9 January

    Гэр хороолол, хөгжлийн намыг 31 дэх улс төрийн намаар бүртгэлээ

    Гэр хороолол хөгжлийн намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Б.Батсүх нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2019 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр хянан хэлэлцлээ. Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн гэж Дээд шүүх үзэж, уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэв. Ингэснээр Гэр …

  • 9 January

    Орон нутгаас ирсэн хавдартай өвчтөнүүдийг байрлуулах байрыг нээлээ

    Хавдрын тохиолдлын тоо жилээс жилд нэмэгдэж, өнгөрсөн онд 7000 гаруй хүн хавдартай хэмээн оношлогдсон гэх статистик бий. Үүний улмаас хавдраар оношлогдож, эмчилгээ хийлгэж буй хүн эмнэлэгт дээд тал нь зургаа л хонож байгааг ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн хэлсэн. Нэг хүнийг арав, 14 хоног хэвтүүлэн эмчлэх гэхээр дараагийн өвчтөн хүлээх шаардлага гардаг учраас ийм нөхцөл үүссэн аж. Тэгвэл өнөөдөр /2019.01.09/орон нутгаас нийслэлд …

  • 9 January

    УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах Ерөнхийлөгчийн төслийг дэмжлээ

    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах хуулийн төслийг хэлэлцлээ.Хуралдаанд  оролцсон УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ж.Батзандан:Энэ хуулийн төсөл бол өнөөдрийн системийн гажуудлыг засах ганц арга  юм. Энэ төрийн гацаа сүүлийн нэг жил гэнэт үүсчихсэн асуудал биш. Сүүлийн 27 жилийн гажуудлын нөлөөгөөр бий болсон. Харин үүнийг зарим гишүүн ойлгож УИХ-ыг тараах тухай асуудлыг ч …

  • 9 January

    Б.Ундармаа:Хуулийн өмнө шалгуулахад бэлэн 

    Улсын Ерөнхий Прокурорын газраас УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг УИХ-д өргөн мэдүүлээд байна. Уг асуудлыг өнөөдөр 15.00 цагт УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар хэлэлцэж эхэллээ.Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Ундармаа“УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар ямар ч шийдвэр гаргасан  хуулийн өмнө шалгуулахад бэлэн “гэв. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороог УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж …

  • 9 January

    Наоми Китахара:Суурин төлөөлөгч томилогдохгүй ч 2019-2021 онд хэрэгжүүлэх төслүүд хэвийн үргэлжилнэ

    Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг өнөөдөр (2019.01.09) НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч, хатагтай Наоми Китахараг нутаг буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав. НҮБ-ын Хүн амын сангаас Монгол Улсын нийгмийн эрүүл мэндийн салбарт оруулсан хөрөнгө оруулалтууд үр дүнтэй болсонд баяртай байгаагаа хатагтай Наоми Китахара хэлээд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэн …

  • 9 January

    Осолдсон иргэдийг галт тэргээр Улаанбаатарт авчирчээ

    Улаанбаатар хотоос Замын-Үүд чиглэлд 45 зорчигчтой явж байсан “Юниверс” загварын автобус өчигдөр 06.00 цагийн орчим Замын-Үүд рүү орох төв хаалгыг мөргөж, ноцтой осол гаргасан. Ослын улмаас 37 хүн бэртэж гэмтсэн бол 60 настай эмэгтэй Я, автобусны жолооч 30 настай эрэгтэй Б нар автомашины төмөр хийцэд хавчуулагдаж амиа алджээ. Автобусанд зорчиж явсан 45 хүнийг тус сумын эмнэлэгт аваачиж, эмнэлгийн тусламж үзүүлсэн …

  • 9 January

    МСҮТ-ийн оюутнуудад сар бүр 100 мянган төгрөг олгоно

    Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор боллоо. Мэргэжлийн боловсролын түвшний 2.5 жил, нэг жилийн өдрийн анги, техникийн боловсролын түвшний гурав, 1.5 жилийн өдрийн ангийн суралцагч тэтгэлэг авна. Өмнө нь тухайн суралцагч ирцээс хамааран тэтгэлэг авдаг байсан бол одооноос үнэлгээ, ирцийг хамт авч үздэг байхаар өөрчиллөө. Тухайлбал “D” үнэлгээтэй, 75-аас дээш …

  • 9 January

    С. Энхбаатарыг Архивын ерөнхий газрын даргаар томиллоо

    Засгийн газрын өнөөдрийн /2019.01.09/ хуралдаанаар С.Энхбаатарыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Архивын ерөнхий газрын даргаар томиллоо. С.Энхбаатар нь төрийн албанд 13 жил ажилласан бөгөөд Архивын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм. Тэрбээр 1977 онд Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн. 1995 онд Төв аймгийн Зуунмод сумын 10 жилийн сургууль, 1999, 2007 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, …

  • 9 January

    Богд Жавзандамба хутагтын ойг тэмдэглэх Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг дэмжлээ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг энэ онд орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг дэмжив.

  • 9 January

    ЗГ: Ерөнхий сайд асан Ц.Жигжиджавын 125 жилийн ойн хөшөөний зардлыг гаргана

    Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Энэхүү хуралдаанаар Төр, нийгмийн зүтгэлтэн, Ерөнхий сайд асан Цэнгэлтийн Жигжиджавын мэндэлсний 125 жилийн ойн хүрээнд босгох хүрэл хөшөөний зардалд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Хөшөөг Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын төв дэх Ерөнхий сайд Ц.Жигжиджавын гудамж, нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд байрлуулах юм.

  • 9 January

    Ц.Оюунбаатарт холбогдох шүүх хурлыг энэ сарын 19 хүртэл хойшлууллаа

    Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр /2019.01.08/ Шадар сайд асан Ц.Оюунбаатар болон О.Тэмүүжин, Д.Жаргалсайхан нарт холбогдох хэргийн шүүх хурал боллоо. Гэвч  шүүх хуралд шүүгдэгч Д.Жаргалсайхан нь эрүүл мэндийн шалтгааны улмаас 2019.01.08-16-ны өдрийг хүртэл эмнэлэгт хэвтсэн гэх эмчийн магадлагааг ирүүлсэн, мөн шүүгдэгч О.Тэмүүжингийн өмгөөлөгч Н.Тэрбиш нь хөдөө орон нутагт шүүх хуралд оролцож байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү …

  • 9 January

    ХЗДХ-ийн дэд сайдаар Г.Элбэгсайханыг томилов

    Засгийн газрын ээлжит өнөөдрийн хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар Г.Элбэгсайханыг томилжээ. Г.Элбэгсайхан нь 1977 онд Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн.1994 онд нийслэлийн 10 жилийн дунд сургууль, 1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль, 2006 онд Английн Эксетерийн их сургуулийг тус тус төгссөн. Англи, орос хэлний мэдлэгтэй. 1998-2001 онд “Балко” ХХК-д хуулийн зөвлөх, 2001-2012 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд …

  • 9 January

    Засгийн газраас хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Б.Шарав нарын эмчилгээний зардалд 10 сая төгрөг хандивлана

    Засгийн газраас ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нарын эмчилгээний зардалд зориулж тус бүр 10 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ.

  • 9 January

    Барилга, хот байгуулалтын дэд сайдаар Б.Мөнхбаатарыг томиллоо

    Засгийн газрын өнөөдрийн /2018.01.09/ хуралдаанаар Б.Мөнхбаатарыг Барилга, хот байгуулалтын дэд сайдаар томилов. Б.Мөнхбаатар нь 1975 онд Улаанбаатар төрсөн. 1992 онд Төв аймгийн 10 жилийн дунд сургууль, 1996 онд Техникийн их сургууль, 2001 онд МУИС-ийн Нийгмийн факультет, 2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, 2006 онд Зүүн Лондонгийн их сургуулийг тус тус суралцан төгссөн. Англи, орос хэлний мэдлэгтэй. 1998-2001 Монголын ардчилсан социалист оюутны холбооны …