Yearly Archives: 2019

January, 2019

  • 11 January

    Г.Эрдэнэбилэгийн “Хийморь”-ийг үзэхээс өмнө Ч.Лхамсүрэн гуайн “Хүрэн морь” найраглалыг уншаарай

    Улсын Драмын Эрдмийн театрын жүжигчин Эби буюу Г.Эрдэнэбилэг төрийн шагналт Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн “Хийморь” хэмээх уран сайхны кино хийж, үзэгчдийн хүртээл болгоод байна. Анх удаагаа шүлэг найраглалаар кино бүтээсэн нь энэ байх. Үзсэн хүмүүс сонирхолтой бас элэг эмтрэм байсан гэдгийг хэлж, бичиж байна. Кино Улаанбаатар хотод нээлтээ хийсэн бол энэ долоо хоногоос эхлэн Дархан, Эрдэнэтэд нээлтээ хийхээр хөдөллөө …

  • 11 January

    “Цагаан суварга”-н ордын 34%-г улс эзэмших эрхтэй гэсний төлөө Ерөнхий сайд руу дайрч эхэллээ

    Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу хууль бус үйл ажиллагаа явуулж буй стратегийн орд газруудыг хуулийн хүрээнд улсад буцаан авах ажлууд эхнээсээ хийгдэж эхэлсэн. Тухайлбал олон хууль бус үйл ажиллагаа явуулсан Гурван сайхан суманд байдаг алт мөнгөний томоохон орд болох Салхитын ордыг 2043 он, 2047 он хүртэлх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан. Мөн хууль бус үйл ажиллагаа явуулсан Асгатын мөнгөний ордыг мөн …

  • 11 January

    “Утгын чимэг” наадмын тэргүүн өгүүллэг: ”Гурван хэмжээст”

     Монголын зохиолчдын эвлэлийн түүхт 90 жилийн ойн хүрээнд “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмыг  22 дахь жилдээ энэ сарын 9-ны өдөр  Монголын хүүхдийн ордонд зохион байгууллаа. Энэ жилийн “Утгын чимэг-22” наадмын оны шилдэг бүтээлээр зохиолч С.Дамдиндоржийн “Гурван хэмжээс” богино өгүүллэг шалгарч, зохиолч Т.Бум-Эрдэнийн “Олон болоорой” бүтээл хоёрдугаар байрыг хүртэж, зохиолч Б.Цоожчулуунцэцэгийн “Булангийн зогсоол” богино өгүүллэг гутгаар байрт шалгарлаа. Яруу найрагч Сольтогтохын Дамдиндоржийн “Гурван хэмжээс”  …

  • 11 January

    Г.Нямдаваагийн хэрэгт УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг яллагдагчаар татах уу

    Агаар, орчны бохирдлыг бууруулах, утааг арилгах нэрээр эрх бүхий албан тушаалтнууд төсвийн хөрөнгийг зүй бусаар зарцуулж, хувьдаа ч завшиж, хамаарал бүхий хүмүүстээ ч олгон, шамшигдуулах болсон. 2012-2016 оны Засгийн газрын үед эрх бүхий албан тушаал хашиж байсан хүмүүсийг “Нүүрс” хөтөлбөр, “Цэвэр агаар” сангийн хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн хэрэгт ял шийтгэж, тухайн үедээ дуулиан болж байлаа. Улаанбаатарын утааг бууруулах чиглэлээр төр засгаас …

  • 11 January

    Дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэнэ

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн 02 цаг 12 минутад эхэлсэн хуралдаанаар Улсын Ерөнхий прокурорын газраас өргөн барьсан Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хэлэлцлээ. Чуулганы хуралдаанд дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал хүргүүлсэн талаар Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан танилцуулав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын …

  • 11 January

    Шөнө хуралдсан чуулганы хуралдаанд хэн хэн юу хэлэв

    Улсын Их Хурлын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаан 77.3 хувийн ирцтэйгээр 02 цаг 12 минутад эхэлж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа. Үүний дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлэв. УИХ-ын …

  • 10 January

    Ц.Батцэнгэл:Хатгаа өвчнөөс үүдэн нас барах тохиолдол нэмэгдэж байна

    Агаарын бохирдол хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулдаг хэмээн ДЭМБ-аас хүлээн зөвшөөрч, хорт хавдар үүсгэх нэг шалтгаан болдгийг 2013 онд зарласан байдаг. Агаарын бохирдлоос эрүүл мэндээ хэрхэн хамгаалах тухай зарим зүйлсийг Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч, Уушгины тасгийн их эмч Ц.Батцэнгэлээс тодрууллаа. -Агаарын бохирдлоос үүдэн хүний биед суурь өвчлөл үүсэх магадлалтай юу? -Хүний амьсгалж буй агаар …

  • 10 January

    МАН:Бүлгийн хуралдаанаар дөрвөн гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх шаарлагагүй гэж үзсэн

    УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх эсэх асуудал болон Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцсэн байна. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлгийн хурлаар хоёр асуудлыг хэлэлцсэн. УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх шаарлагагүй гэж бүлгийн гишүүдийн олонх үзсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн …

  • 10 January

    Ц.Цолмон: Жагсагчдын төлөөлөл УИХ-ын даргын хариу тайлбарыг сонсоогүй

    Өнөөдөр /2019.01.10/ Д.Сүхбаатарын талбайд болж байгаа жагсаалд оролцож буй УИХ-ын гишүүд, жагсагчдын төлөөлөл УИХ-ын даргатай уулзсантай холбогдуулан УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр”Сэтгүүлчдэдээ энэ өдрийн мэнд хүргэе. Та бүхэн мэдэж байгаа, өнөөдөр Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан болж байна. УИХ-ын гишүүд жагсаалд оролцож байгаа. Түрүүн УИХ-ын гишүүд болон жагсагчдын төлөөлөл УИХ-ын даргатай ирж уулзсан. Энэ …

  • 10 January

    М.Энхболд: Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг дэмжиж байгаа 

    “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” эсэргүүцлийн тайван жагсаалыг зохион байгуулагч УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ болон жагсагчдыг төлөөлөл УИХ-ын дарга М.Энхболдын өрөөнд орж уулзсан. Уг уулзалтын талаар УИХ-ын дарга М.Энхболд дараах тайбарыг өглөө. Тэрбээр”Сүхбаатарын талбай дээр жагсаж байгаа иргэдийн төлөөлөл болон УИХ-ын зарим гишүүд надтай уулзъя гэдэг хүсэлт тавьсан. Энэ хүсэлтийн дагуу би уулзсан. Би тэдний санал бодлыг сонссон. Өмнөх жагсаалаас надад …

  • 10 January

    Эмийн сангийн үүдэнд цахилгаанд цохиулж амиа алдсан хүүгийн шүүх хурал хойшиллоо

    Эмийн сангийн үүдэнд цахилгаанд цохиулж нас барсан хүүгийн хэрэгт холбогдох Г.Ганпүрэв, С.Энхжаргал нарын шүүх хурал өнөөдөр /2019.01.10/ Сүхбаатар дүүргийн шүүхэд боллоо. Сүхбаатар дүүргийн шүүхээс Г.Ганпүрэвийн өмгөөлөгч Ц.Батбаяр, шүүгдэгч С.Энхжаргалын өмгөөлөгч Ш.Жаргалсайхан нар нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралд ирэх боломжгүй тул шүүх хуралдааныг 2019 оны нэгдүгээр сарын 17-ны 15:00 цаг хүртэл хойшлуулжээ.  

  • 10 January

    Японы чөлөөт бөхийн тамирчин Саори Ёшида зодог тайлав

    Японы чөлөөт бөхийн домог Саори Ёшида  зодог тайлах болсноо албан ёсоор мэдэгдлээ. Саори Ёшида “Рио 2016” олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэний дараа шигшээ багтаа дасгалжуулагчаар ажиллахаас гадна залуу тамирчидтай бэлтгэл хийж байсан билээ.  Саори Ёшида “Афин-2004”, “Бээжин-2008”, “Лондон-2012” олимпийн наадмын алт, “Рио-2016”-ийн мөнгөн медальт, дэлхийн 13 удаагийн аварга бөгөөд чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөлд түүхэн амжилт эзэн болсон юм.      

  • 10 January

    Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл 16:30 цагт хуралдана

    “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” жагсаалыг зохион байгуулагч нарт УИХ-ын дарга М.Энхболд  албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгдсэн. Уг мэдэгдэлтэй холбоотойгоор жагсагчдын төлөөлөл Үндэсний аюулгүй байдлын асуудал яригдаж байгаа учир Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийг өнөөдөр хуралдуулахаар болж УИХ-ын дарга М. Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарыг тус хуралд 16:30 цагт хүрэлцэх ирэх үүрэг өгчээ.  

  • 10 January

    Л.Оюун-Эрдэнэ: М.Энхболд нийгмийн уур амьсгалыг мэдрэхгүй байна

    “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” эсэргүүцлийн тайван  жагсаалыг зохион байгуулагч УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ болон жагсагчдыг төлөөлж дөрвөн хүн УИХ-ын дарга М.Энхболдтой уулзаж гарч ирснийхээ дараа мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Л.Болд:Таван гишүүн жагсаал зохион байгуулах зөвшөөрөл авахдаа том хариуцлага хүлээсэн. Тиймээс ч 50, 60 мянган хүн тайван замаар жагсаж байна. УИХ-ын дарга хийсэн ажлынх нь тайлан гээд 30 хуудас цаас өгч …

  • 10 January

    Иргэд:Ядарсан ард түмэн ялзарсан төрийн хөлд чирэгдэж байна

    “МАНАН дэглэмийн эсрэг бүх ард түмний жагсаал” өнөөдөр хоёр дахь удаагаа Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Энэ удаагийн цуглаанд ирсэн залуусын тоо илүү олширсон харагдав. Ахмадын төлөөлөл -Бид эх орноо хэн нэгнээс худалдаж аваагүй. Бусдад худалдахгүй. Ахмадууд бидний хувьд ясаа тавих газартай, үр хүүхэд минь өлмийгөөрөө гишгэх бүрэн бүтэн газартай байгаасаа гэж энэ жагсаалд зорьж ирлээ. Монгол судлаач Цорос Цэ.Жонон:Монгол улс яаралтай зөв зам руугаа орох хэрэгтэй байна. …