Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.10.02/ боллоо.Тус хуралдаанаар ургац хураалтыг технологийн хугацаанд нь шуурхай зохион байгуулах, оюутан, цэргийн албан хаагчдын ажиллах хугацааг 14-20 хоног сунгах, импортын хүнсний ногооны гаалийн албан татварыг жил бүрийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд 30 хувь болгож нэмэх зэргийг судлан танилцуулахыг холбогдох сайд нарт даалгав. Урьдчилсан балансаар 442 мянган тонн …
Yearly Archives: 2019
October, 2019
-
2 October
“Жаст”-ын Ш.Батхүүг даваа гарагт шүүнэ
АТГ-аас “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг гаднын банкны барьцаанд тавьж, их хэмжээний зээл авсан хэрэгт “Жаст”-ын Ш.Батхүү нарыг яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Мөрдөн байцаалтын явцад “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэргийг тусгаарлаж шүүхэд шилжүүлсэн байдаг. Тэгвэл Улсын Дээд шүүхэд ирэх даваа гарагт “Жаст”-ын Ш.Батхүүд холбогдох хэргийн шүүх хурал товлогджээ.
-
2 October
Долоодугаар сарын 9-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болголоо
Засгийн газрын өнөөдрийн /2019.10.02/ ээлжит хуралдаанаар жил бүрийн долоодугаар сарын 9-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгох шийдвэрийг гаргалаа. Ингэснээр “Дээлтэй монгол наадам” өргөжин, аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болж, үндэсний хувцсаа өмсөх, түүгээр бахархах, түгээн дэлгэрүүлэх, ажлын байр нэмэгдэх зэрэг олон эерэг талтай гэж Засгийн газраас үзлээ.
-
2 October
Б.Бямбадорж, З.Мэндсайхан нарыг чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.10.02/ болж өндөрлөлөө. Тус хуралдаанаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр гадагшаа явж суралцах болсон тул ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна. Түүнчлэн Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайханыг чөлөөлж, Төрийн өмч, бодлого зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.
-
2 October
Б.Содномдаржаа нарын хэргийн тогтоолыг ТЕГ-ын архивт шилжүүлжээ
АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өнөөдөр /2019.10.02/ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд санал хүргүүллээ. Уг саналд “УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайд асан С.Зоригийн амь насыг хөнөөсөн Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох эрүүгийн 830142 дугаартай хэргийг маш нууц зэрэглэлээр Монгол Улсын шүүх шийдвэрлэж, ТЕГ-ын архивт шилжүүлсэн байна. Таны тэргүүлсэн Засгийн газрын сайд Ц.Нямдорж Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн, хилсээр шийтгэгдсэн …
-
2 October
Хүүхдийн мөнгийг Төрийн сангийн данснаас шууд шилжүүлнэ
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хүүхдийн мөнгө, НӨАТ-ын буцаан олголт, НӨАТ-ын сугалаа, арьс шир, ноос, ноолуурын урамшуулал, цалин, тэтгэвэр тэтгэмж зэргийг Төрийн сангийн данснаас шууд шилжүүлдэг болгох шийдвэр гаргажээ. Монголбанк нь Азийн хөгжлийн банктай хамтран бага дүнтэй төлбөрийн системийг бүрэн шинэчилж нэвтрүүлээд байна. Ингэснээр Төв банкаар дамжуулан олгож байгаа хүүхдийн мөнгийг Төрийн сангаар хүргэх боломж бүрджээ. Баталсан журмаас үзвэл хөрөнгө бүрэн …
-
2 October
Газрын тос боловсруулах үйлдвэр барих газрыг өргөтгөв
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Дорноговь аймгийн Алташирээ сумын нутагт газрын тос боловсруулах үйлдвэр барих 150 га газрыг 255 га-гаар өргөтгөж нийт 405 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авав. Газрын тос боловсруулах үйлдвэр олон төрлийн дулаан химийн урвал явах байгууламж, өндөр даралт болон температурт тэсвэртэй тоног төхөөрөмж зэргээс бүрдэнэ. Мөн химийн бодис, галын болон тэсэрч дэлбэрэх, хялбар авалцах шингэн, хий …
-
2 October
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна
Өнөөдөр аргын тооллын 2019 оны аравдугаар сарын 2. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын дунд харагчин тахиа сарын 4. Буд гараг. Хонгорцог одтой, таван шар мэнгэтэй хар бич өдөр. Барилдлага: Үхэх Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй Суудал: Гал Өдрийн наран 6 цаг 50 минутад мандан, 18 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд …
-
2 October
Өнөөдөр гурван дүүрэг, нэг аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
Өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 2-ны Лхагва гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ ⏱ 09:30-18:00 цагт: 3, 5-р хороо ОСНААҮГ ХҮТ-8, Хорскинг инвестмент, БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ⏱ 12:00-15:00 цагт: 1-р хороо 12-р хороолол. 73, 81, 83, 85-р байрууд ХАСУ Мегаватт ХХК, Шунхлай Трейдинг ШТС-7, Форум инвест ХХК, Модун ХХК …
-
2 October
Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр зарим газраар нойтон цас орж, цаашдаа ихэнх нутгаар сэрүүн байхыг анхааруулж байна. 2019 оны 10 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Зарим газраар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, …
-
1 October
Нийслэлийн удирдлагууд азай буурлууддаа хүндэтгэл үзүүллээ
НҮБ-ын Ерөнхий ассамблей жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг Олон Улсын Ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласан байдаг. Монгол Улс 1992 оноос хойш өдгөө Ахмадын баярын өдрийг 27 дахь жилдээ тэмдэглэж байна. Нийслэлийн Ахмадын хорооноос есөн дүүргийн ахмад настнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээг өнөөдөр Соёлын төв өргөөнд зохион байгууллаа. Ёслолын арга хэмжээнд НИТХ-ын дарга …
-
1 October
Ерөнхий боловсролын 21 дүгээр сургууль хичээлийн шинэ байрандаа орлоо
Нийслэлийн Ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулийн хичээлийн шинэ байрны нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон бусад албаны хүмүүс, сургуулийн багш, ажилчид, сурагчид, эцэг, …
-
1 October
“МАМ” сэтгэлзүйн аймшгийн кино 10-р сарын 11-нд нээлтээ хийнэ
Манай улсын кино уран бүтээлчдийн бүтээл жил ирэх тусам чанаржиж сайжирч энэ ч утгаараа кино театруудад нээлтээ хийж буй уран бүтээлүүд цөөрч чанартай мэргэжлийн өндөр түвшинд бүтээгдсэн уран бүтээлүүд үзэгчдийн хүртээл болдог болсон. Мэргэжлийн өндөр түвшинд туурвиж чанартай уран бүтээлүүдээр үзэгч түмэндээ бэлэг барьсаар ирсэн цөөн хэдэн студи, продакшнуудын нэг бол яахын аргагүй “HAMBD FILME” -ын уран бүтээлчид билээ. “Орхидос”, …
-
1 October
Гандийн гудамжаас “Хурд” хороолол орох замыг маргаашнаас түр хугацаанд хаана
Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээлснээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Гандийн гудамжнаас Хурд хороолол орох 0.5 км авто замыг 2019 оны аравдугаар сарын 2-ны өдрөөс 23-ны хооронд хааж, авто замын засвар шинэчлэлтийн ажил хийж гүйцэтгэх аж. Иймд тус замаар зорчих иргэд Нийслэл хүрээ өргөн чөлөөний авто замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна. Мөн тус ажлын хүрээнд борооны ус зайлуулах …
-
1 October
Л.Оюун-Эрдэнэ: 60 тэрбумын хэрэгт улс төрийн тохироо явж байна
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэтээс цаг үеийн зарим асуудлаар тодруулга авлаа -МИАТ-ийн дэд захирал Д.Энхбаатарыг томилсон албан бичгийн тухайд? -Тэр бичгийг тодруулна. Яагаад тэр бичиг гарч ирэв? Яг юу болов? Сонгуулийн дараа тийм бичгүүд авсан зүйл байдаг. Тухайн үед намын даргаар М.Энхболд гэдэг хүн ажиллаж байсан. Энэ асуудлыг бүхэлд нь тодруулах ёстой. -Ц.Нямдорж сайдын бэр ЗГХЭГ-т ажилладаг уу? -Тэр талаар огт мэдэхгүй. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл