Иргэний хүсэлтийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчид “Стандарт хүнс” хариуцлагатай хувьцаат компанийн “Сайко” нэрийн цагаан будаанд шалгалт хийжээ. Шалгалтаар тус будааны хаяг, шошго буруу байгааг тогтоосон байна. Тус будааг Вьетнамаас зохих зөвшөөрлийн дагуу импортолсон ч, хугацаа нь дууссан байж болзошгүй байгаа юм. Тухайлбал, “Сайко” будааны шошго дээр “2018.08.28-2020.08.27-нд үйлдвэрлэв, үйлдвэрлэснээс хойш 12 сар хадгална” гэж бичсэн байжээ. Тиймээс “Стандарт хүнс” …
Yearly Archives: 2019
September, 2019
-
28 September
Мэдээллийн технологи, гадаад хэлний анхан шатны сургалтыг төлбөргүй явуулна
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллийн технологи, гадаад хэлний анхан шатны сургалтыг нийслэлийн залуучуудын хөгжлийн төвд ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн үнэ төлбөргүйгээр явуулах юм байна. Эхний ээлжинд фотошоп программын анхан шатны сургалт, солонгос хэлний анхан шатны сургалтууд хичээллэж эхлэх бөгөөд цаашид сургалтын төрөл, анги нь нэмэгдэх аж. Энэхүү ангиуд нь оюутан залуучууд болон …
-
28 September
Дотоодын цэргийн 805 дугаар ангийн алба хаагч “IPFC” бүсийн эзэн болов
Энэ оны есдүгээр сарын 22-ны өдөр Оросын Холбооны Улсын Владивосток хотноо зохион байгуулагдсан “Владивосток-2019” олон улсын тэмцээнд Дотоодын цэргийн 805 дугаар ангийн харуулчин, ахлагч Ш.Одсүрэн Оросын Холбооны Улсын тамирчин Гажди Курбаналиевыг ялж IPFC /Ippon Primorye Fighting Championship/ бүсийн эзэн боллоо. Тэрбээр холимог тулааны 61 кг-ийн жинд тулалдсан юм. Тэмцээнд Оросын Холбооны улс, Бүгд найрамдах Солонгос улс, Бразил, Монгол зэрэг улсын …
-
28 September
Загастайн давааны 67 километр замын асфальтан хучилтыг хийж эхэлжээ
Завхан аймгийн төвийг Нийслэл хоттой холбох Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 километр авто замын асфальтан хучилтыг хийж эхэллээ. Энэ чиглэлийн авто зам нь Монгол орны Тарвагатайн нурууны хүндрэлтэй даваа болох Загастайн давааг дайран өнгөрдөг, хамгийн хүнд, бэрхшээлтэй нөхцөлд тооцогддог авто зам юм. Одоогоор талбай дээр 133 машин механизм, тоног төхөөрөмж, 290 хүн ажиллаж байна. Дээрх чиглэлийн авто замын барилгын ажлыг гүйцэтгэхтэй …
-
28 September
Газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ
Өнгөрсөн шөнө Булган, Төв аймгийн хойд хэсэг, Сэлэнгэ аймгийн нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрчээ. Энэхүү цаг агаарын нөхцөл өнөөдөр мөн үргэлжлэх нь. Тодруулбал, өнөө шөнө, маргааш өдөртөө ихэнх нутгаар сэрүүсч, газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.Өнөөдрийн 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр, БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө нутгийн баруун хэсгээр …
-
28 September
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Өнөөдөр аргын тооллын 2019 оны есдүгээр сарын 28. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын илүү тэргүүн сарын 30. Санчир гараг. Харцага одтой, есөн улаан мэнгэтэй шар луу өдөр. Өдрийн наран 6 цаг 44 минутад мандан, 18 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг …
-
27 September
“Нийгмийн энтрепренершип хөтөлбөр” зохион байгуулагдана
НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн Хөгжлийн хөтөлбөрийн Youth Co: Lab төсөл нь одоогоор 25 улсад хэрэгжээд байгаа дэлхийн хамгийн том залуучуудын нийгмийн энтрепренершип хөдөлгөөний нэг юм. Энэхүү төслийн зорилго нь залуучуудын манлайлал, нийгмийн инноваци, энтрепренершип үйл ажиллагааг идэвхижүүлэх зарчмаар тогтвортой хөгжлийн хэрэгжилтийг дэмжиж ажиллах юм. 2019 онд Монгол дахь НҮБ-н Хөгжлийн Хөтөлбөрийн “Идэвхижсэн 2030” залуучуудын төсөл нь Youth Co: Lab …
-
27 September
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний шилдгүүд тодорлоо
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг Хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ жил Тээврийн цагдаагийн алба амжилттай зохион байгуулж, аваргуудаа тодрууллаа. Тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн 36 анги, байгууллагын 550 гаруй тамирчин оролцож, авхаалж самбаа, хурд хүчээ сорин оролцлоо. Орон нутаг дахь цагдаагийн газар хэлтсүүдээс 15 багийн тамирчид хүрэлцэн ирснээс алс баруун хязгаар Ховд, Увс аймгийн цагдаагийн газрын баг тамирчид оролцсоноороо онцлогтой байв. Энэ …
-
27 September
Түргэн үйлчилгээний цэгүүдэд эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсийг зарахгүй байхыг анхааруулж байна
Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын дэд даргын баталсан 01/240 тоот удирдамж, Баянзүрх дүүргийн Засаг даргын А/273 тоот захирамжийн дагуу Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй 33 түргэн үйлчилгээний цэгт хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар түргэн үйлчилгээний цэгүүдэд хуушуур, шарсан ороомог, жигнэсэн ороомог, чанасан өндөг зэрэг хоол, түргэн гэмтэж муудах хүнсийг эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд хадгалж худалдаалсан, хүнсний эрүүл мэндэд сөрөг …
-
27 September
Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Л.Элдэв-Очир, З.Нарантуяа, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нар Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр /2019.09.26/ өргөн барилаа. Монгол Улсын Их хурлаас 1995 онд Хоршооны тухай хуулийг баталсан бөгөөд үүнээс хойш 1998 онд шинэчлэн найруулж, 2002, 2004, 2005, 2011 онд тус тус 6 удаа нэмэлт өөрчлөлт оруулжээ. Үндэсний статистикийн хорооны мэдээгээр улсын хэмээнд 4377 хоршоо …
-
27 September
Шүүхийн захиргааны ажилтныг 2020 оноос АНУ-д сургалтад хамруулна
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаа тэргүүтэй төлөөлөгчдийн АНУ-д хийсэн ажлын айлчлалын томоохон нэг үр дүн нь ШЕЗ, АНУ-ын Конгрессийн дэргэдэх Нээлттэй дэлхий, манлайлал төвийн хооронд 2020 оноос АНУ-д жил бүр зохион байгуулдаг “Эрх зүйт ёс” сэдэвт сургалтад Монгол Улсын шүүхийн захиргааны ажилтныг хамруулж байх харилцан ойлголцлын Санамж бичгийг байгуулсан явдал байлаа. Тус Санамж бичигт ШЕЗ-ийг төлөөлж Гүйцэтгэх нарийн бичгийн дарга …
-
27 September
“Хот суурин газрын гамшгийг даван туулах чадварыг бэхжүүлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж байна
ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс ДХИС-ийн Онцгой байдлын сургууль, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар (UNDRR)-тай хамтран “Хот суурин газрын гамшгийг даван туулах чадварыг бэхжүүлэх арга зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр зохион байгуулж байна. Хурлын нээлтийн ажиллагааны үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг хэлсэн үгэндээ “Дэлхий нийтээр хотжилтын үйл явц хурдацтай нэмэгдэж байгаатай холбоотойгоор хот суурин газруудын гамшгийг …
-
27 September
“Дураараа биш ээ ДҮРМЭЭРЭЭ” аян эхэллээ
Цагдаагийн Ерөнхий газраас зам тээврийн осол гэмтлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор “Яараад яах вэ дээ” аяныг амжилттай зохион байгуулсан. Аян үр дүнгээ өгч аяны хугацаанд зам тээврийн гэмт хэрэг 81 нэгжээр буюу 63.9 хувиар, амь нас нь хохирсон хүн 11 нэгжээр буюу 21.7 хувиар, гэмтсэн хүн 46 нэгжээр буюу 59.5 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарсан. Тэгвэл энэ удаад Цагдаагийн байгууллагаас …
-
27 September
МИАТ ТӨХК-Боинг787-9 Dreamliner агаарын хөлгийг түрээсээр ашиглах гэрээнд гарын үсэг зурлаа
Төрийн өмчит МИАТ хувьцаат компани агаарын хөлгийн парк шинэчлэлийн хүрээнд АНУ-ын Air Lease Corporation компаниас Боинг787-9 Dreamliner агаарын хөлгийг үйл ажиллагааны түрээсээр авч ашиглах гэрээг үзэглэлээ. Тус гэрээнд МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр, Air Lease Corporation компанийн Дэд захирал Jie Chen нар гарын үсэг зурж баталгаажуулав. Ингэснээр МИАТ ТӨХК В787-9 маягийн агаарын хөлгийг 2021 оноос эхлэн нислэг үйлдвэрлэлдээ ашиглах боломжтой болж байгаа юм. Тус үйл …
-
27 September
Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төсөл өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл