Өнөөдөр буюу 2019 оны 9 дүгээр сарын 30-ны Даваа гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. НАЛАЙХ ДҮҮРЭГ ⏱ 10:00-18:00 цагт: 3, 4-р хороо Тоосгоны үйлдвэр, Уурхайнууд Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай …
Yearly Archives: 2019
September, 2019
-
30 September
Гэр, байшингийн суурь тавихад сайн өдөр
Өнөөдөр аргын тооллын 2019 оны есдүгээр сарын 30. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын дунд харагчин тахиа сарын 2. Сумъяа гараг. Тэргүүн дагуул одтой, долоон улаан мэнгэтэй цагаан морь өдөр. Барилдлага: Үл зохилдох Шүтэн барилдлага: Сансар Суудал: Мод Өдрийн наран 6 цаг 47 минутад мандан, 18 цаг 34 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг …
-
29 September
Уул уурхайн компаниудын “нуруунд” наалдсан хачиг шалзыг яах вэ
Монгол Улсын эдийн засгийн гол эх үүсвэр уул уурхайн салбар гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Оюу толгой, Таван толгой, Ухаа худаг, МАК гээд уул уурхайн томоохон компаниудын улсын төслийн ихэнхийг бүрдүүлж, улс орны эдийн засгийг нуруундаа үүрч яваа гэхэд нэг их хилсдэхгүй. Уул уурхайн салбарын хувьд асар их зардал гаргадаг ч тэр хирээр ашиг орлого нь …
-
28 September
“Сарьдагийн хийд” үзэсгэлэн нээлтээ хийлээ
Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн ордон болох нь тогтоогдсон Сарьдагийн хийдтэй холбоотой үзэсгэлэн өчигдөр /2019.09.27/ Үндэсний музейд нээлтээ хийлээ. ШУА-ийн түүх, археологийн хүрээлэнгийн үндэсний шинжилгээний анги Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Сарьдагийн хийдэд зургаан жилийн турш малтлага, судалгаа, шинжилгээ хийсэн. Үүний дүнд энэ хийд Халхын Өндөр гэгээн Занабазар 1654-1686 оны хооронд байгуулсан Рибогэжайлин ганданшадублин буюу Номын их хүрээний туурь болохыг …
-
28 September
Чингис хаан хотод найман эко автобус нийтийн тээвэрт явж байна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Чингис хаан хотод ажиллах үеэрээ нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа эко цахилгаан автобусны үйлчилгээтэй танилцав. Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбат хотдоо эко цахилгаан автобус нэвтрүүлэх санаачилга гаргасан нь дэмжигдэж одоогоор найман автобус зургаан баг руу батлагдсан цаг, хуваарийн дагуу үйлчилж байна. Цаашид тоог нь нэмэх бөгөөд 50 автобусны буудлын …
-
28 September
Хэнтий аймаг хүнсний ногооны 70 хувийг өөрсдөө хангадаг
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Чингис хаан хотын “Эвт” худалдааны төвд болж байгаа Хэрлэн, Мөрөн, Жаргалтхаан сумын ногоочдын өдөрлөгт оролцов. Хэнтий аймаг жилд 5000 тонн төмс, хүнсний ногоо хураан авдаг нь аймгийн иргэдийн хэрэгцээний 70 гаруй хувь гэсэн үг юм. Энэ жил ноднин жилээс арвин ургац авах төлөвтэй байгаа, Ховдын тарвасыг нутгийнхаа хөрсөнд нутагшуулахаар анх удаа тариалсан тухай …
-
28 September
Х.Баттулга: ДНБ-ий ядаж 1 хувийг эрдэм судлалын ажилд зарцуулах хэрэгтэй
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулагдсан Монголын Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хуралд оролцож, үг хэллээ. Шинжлэх ухааны ажилтнууд анх удаагаа салбарын хэмжээнд цуглаж, төр засгийн оролцоотойгоор тодорхой бодлого шийдвэр гаргахаар хоёр өдрийн турш хуралдсан юм. Энэ чухал хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцохдоо шинжлэх ухааны ажилтнуудыг төр засагт үг, үйлдлээ хүргэдэг, салбартаа ногдох төсвийн …
-
28 September
Ё.Баатарбилэг: Ирэх онд шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолбор барина
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэгтэй ярилцлаа. -Шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалт хангалтгүй байгааг салбарынхан шүүмжилдэг. Үүнд Засгийн газраас хэрхэн анхаарах вэ? -Судалгаа явуулах санхүүжилт хангалтгүй байгаа. Улсын төсвөөс жилд 10-12 тэрбум орчим төгрөгийг Монголын нийт шинжлэх ухааны судалгаа, шинжилгээнд зарцуулж байна. Энэ нь олон улсын юм уу, гадны өндөр хөгжилтэй орнуудын шинжлэх ухааны томоохон ганц төсөл хэрэгжүүлэхээр …
-
28 September
Хууль бусаар уул уурхай эрхэлж байсан БНХАУ-ын арав гаруй иргэнийг албадан гаргажээ
Сэлэнгэ аймгийн прокурорын газар, Сэлэнгэ аймгийн засаг даргын Тамгын газар хамтран тус аймгийн Орхонтуул сумын нутаг дэвсгэрт ашигт малтмал, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийг шалгажээ. Шалгалтаар Орхонтуул сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт БНХАУ-ын арав гаруй иргэн уул уурхайн үйл ажиллагаа эрхлэх нэрийн дор зохих зөвшөөрөлгүйгээр байрлаж байсныг илрүүлж, Сэлэнгэ аймгийн Гадаадын иргэн харьяатын газарт мэдэгдэж, тус …
-
28 September
Улаанбаатар-Налайхын замыг арваннэгдүгээр сарын 1-нд нээнэ
Ерөнхий сайдын санаачлагаар зүүн аймгуудын чиглэл болох Улаанбаатар – Налайхын 60 жилийн настай нэг урсгалтай, хоёр эгнээ замыг хоёр урсгалтай дөрвөн эгнээ, дугуй,явган хүний замтай болгож, аюулгүй байдлыг хангасан зам болгож байна. Энэ зун тооцоолсноос их хур бороотой байж, 29 хоног алдсан ч 24 цагаар ажиллах хуваарьт шилжиж, ажлыг нугалж байна. Цаг хугацаанд яарч биш чанартай, урт настай даацын жишиг зам …
-
28 September
Хэнтий аймгийн зургаан суманд дулаан, цэвэр усны шугам ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд ажиллалаа. Тэрээр сумын төвийн цэвэр ус, дулааны шугам болон цахилгаан дамжуулах шугамын ажлын явцтай танилцав. “Хангайн илч дулаан” ХХК өөрийн хөрөнгөөр Жаргалтхаан сумыг цэвэр ус, дулаанаар хангах төсөл хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 950 метр урт шугам хоолой угсарч ирэх сарын 15-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Ингэснээр эхний ээлжинд төрийн байгууллага, сургууль цэцэрлэг, …
-
28 September
Б.Шарав агсны алтан шарилд хүндэтгэл үзүүлэв
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд ажиллах үеэрээ Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Урлагийн гавъяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт хөгжмийн зохиолч Б.Шарав агсны алтан шарилд хүндэтгэл үзүүллээ. Мөн түүний урлангаар зочлов.
-
28 September
Сүхбаатар дүүргийн Засаг дарга ахуйн хүрээнд биедээ шарх авсан
Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа бусдад хутгалуулсан гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа хүнд хутгалуулаагүй. Бие нь өвдөөд эмнэлэгт хэвтсэн. Хутгуулсан гэдэг мэдээлэл худлаа” гэж хариуллаа. Харин Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад “Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа сарын өмнө ахуйн хүрээнд болгоомжгүй байдлаас болж, …
-
28 September
Мисс Д.Долгион “Хүмүүнлэгийн элч” боллоо
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын албан ёсоор лицензийг нь эзэмшдэг, дэлхийд чансаагаараа тэргүүлдэг 67 жилийн түүхтэй “Miss Universe” тэмцээний анхны Монгол мисс бол Д.Долгион. Тэрбээр есдүгээр сарын 23-нд “Хүмүүнлэгийн элч-99” арга хэмжээнд оролцож, “Хүмүүнлэгийн элч” хүндэт өргөмжлөл хүртжээ. Мисс Д.Долгион сэтгэгдлээсээ өөрийн фэйсбүүк хуудаснаа хуваалцахдаа “Хүмүүнлэгийн элч-99″ арга хэмжээнд оролцон “Хүмүүнлэгийн элч” хүндэт өргөмжлөл хүртлээ. Мундаг ах эгч нараас ихийг сурч, цаашдаа …
-
28 September
МЭДЭГДЭЛ
Сүүлийн өдрүүдэд зарим нэг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр манай хөрөнгө оруулагч УИХ-ын гишүүн С.Батболдыг “газрын маргаантай асуудлыг хууль бус аргаар шийдвэрлэсэн” гэх мэдээлэл гарч буй нь ор үндэсгүй гүжир гүтгэлэг болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Энэхүү мэдээлэлд дурдагдаад буй зөрчилтэй байсан гэх газрыг Чингис хаан цогцолбор ХХК болон Алтай холдинг компаниуд 1994 оноос эхлэн хуулийн дагуу эзэмшиж ирсэн. Уг газрын эзэмшил, төлбөр төлөлтийн байдалтай холбоотой ямар …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл