Monthly Archives: June 2020

June, 2020

  • 11 June

    Цэргийн төв эмнэлгийнхэн уриалга гаргалаа

     Цэргийн төв эмнэлгийнхэн мөрдөст нэгт Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын офицер, ахлагч, ажилтан албан хаагчдад  нэгэн уриалга гаргажээ.  Уриалгад “ДЭМБ-аас жил бүрийн 6 дугаар сарын 14-ний өдрийг “Цусны донорын дэлхийн өдөр” болгон 2004 оноос эхлэн тэмдэглэж байгаа билээ. Энэхүү өдрийг Монгол Улс 17 дахь жилдээ тэмдэглэж байгаа бөгөөд Цэргийн төв эмнэлгээс бусдын амь насыг аврахын төлөөх сайн дурын авлагагүй цусаа бэлэглэдэг ачтан доноруудын ариун …

  • 11 June

    Гэр хорооллыг дахин төлөвлөн, 3500 өрхийг орон сууцтай болгох төслийг эхлүүллээ

    Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулж, амьдрах орчныг сайжруулахаар нийслэлийн удирдлага гэр хорооллыг дахин төлөвлөн, барилгажуулах төсөл хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн XXIII хорооны 24 га талбайг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэхээр сонгон шалгаруулалтад тэнцсэн “Шинэ барилга” ХХК-д өнөөдөр батламжийг нь гардууллаа. Арга хэмжээнд Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, тухайн хорооноос Нийслэлийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч, Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн …

  • 11 June

    УИД-т гарсан галын улмаас шаардлага хангахгүй болсон 13 тонн хүнсний бараа, бүтээгдэхүүнийг устгалд оруулжээ

    Улсын их дэлгүүрийн барилгад гал гарсантай холбоотойгоор хүнс, хүнсний түүхий эд бүтээгдэхүүн, ахуйн болон гоо сайхны барааны чанар аюулгүй байдлыг тогтоохоор хяналт шалгалт хийгдэж байна. Шалгалтын явцад нийт 2388 нэр төрлийн 485737 ширхэг,11676.254 кг, 224.27 литр хүнсний түүхий эд бүтээгдэхүүнд улсын/ахлах/ байцаагчийн 35 акт тогтоолоо. Шалгалтаар 92 нэр төрлийн 130 бүтээгдэхүүнээс дээж авч 28 үзүүлэлтээр шинжлүүлэн, шаардлага хангаагүй 5 дүгнэлт үйлдэгдээд …

  • 11 June

    “Банк оф Чайна” хандивын аянд нэгдлээ

      Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна.  Тухайлбал, өнөөдөр  “Банк оф Чайна” төлөөлөгчийн газраас  нэг удаагийн бээлий, амны хаалт тус бүр  10000 ширхэг,  2000 ширхэг хамгаалалтын нүдний шил,  1000 ширхэг хамгаалах хувцсыг Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө. ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян коронавируст халдвараас …

  • 11 June

    Нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтоо аваагүй иргэдийн анхааралд

    НӨАТ-ын буцаан олголтыг 2020 онд улирал бүр олгохоор болсон. Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн иргэдийн данс руу шилжүүлж эхэлсэн бөгөөд зарим иргэдийн хувийн мэдээлэл зөрснөөс шалтгаалан буцаан олголтоо аваагүй байгаа ажээ. Тэдгээр иргэд энэ сарын 20-ны дотор хувийн мэдээллээ залруулан, урамшуулал авах хүсэлтээ дахин баталгаажуулах шаардлагатай юм байна. Энэ оноос эхлэн НӨАТ-ын буцаан олголтын хугацаанд өөрчлөлт оруулснаар, …

  • 11 June

    Ч.Чинбат: Нэр дэвшигчийн нэр төрийг гутаан доромжилсон худал мэдээлэл тараавал иргэнийг таван сая төгрөгөөр торгоно

    Цагдаагийн ерөнхий газрын НХЖ,ОНАБА-ны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбатаас тодрууллаа. Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон түүнтэй холбогдон нэмэлт өөрчлөлт орсон хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгнө үү?  Улсын Их хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20ний өдөр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд …

  • 11 June

    Сүхбаатар дүүргийнхэн Бямба гарагт их цэвэрлэгээ хийнэ

    Сүхбаатар дүүргийн Онцгой комиссоос 2020 оны зургадугаар сарын 13-н буюу Бямба гарагт бүх нийтийн их цэвэрлэгээг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Цар тахлын улмаас үүссэн онцгой нөхцөл байдлын үед их цэвэрлэгээг хэрхэн зохион байгуулах тухай дүүргийн Засаг даргын захирамж, албан даалгавар гарсныг төрийн байгууллагууд, аж ахуйн нэгж байгууллагууддаа хүргүүлсэн байна. Шинэ төрлийн коронавирусийн эрсдлээс урьдчилан сэргийлэх, иргэдийнхээ эрүүл аюулгүй, …

  • 11 June

    УОК: Сонгуулийн сурталчилгааны арга хэмжээнд оролцогчид амны хаалт заавал зүүсэн байна

    Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 188 дугаар тогтоолоор “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журам”-ыг баталсан.             Сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаа эхэлж нам, эвсэл, нэр дэвшигчид иргэд, сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах үедээ  журмын дараахь үндсэн заалтыг илтэд …

  • 11 June

    Саналын хуудас хэвлэж дуусаад санал тоолох төхөөрөмжийн хамт аймгууд руу түгээх ажил эхэллээ

    Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн саналын хуудсыг “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК-д 6-р сарын 7-ны өдрөөс, “Таван богд менежмент” ХХК-д 6-р сарын 8-ны өдрөөс эхлэн хэвлэж эхэлсэн бөгөөд саналын хуудасны хэвлэх ажил дуусч, саналын хуудсыг хуульд тавигдсан шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянах, шалгах, хэвлэгдэн бэлэн болсон саналын хуудсуудыг хайрцаглан битүүмжлэх ажил хийгдээд өнөөдөр эхний аймгууд руу түгээх …

  • 11 June

    Ш.Цэрэндулам: Махны үнэ 20 мянгад хүрсэн гэх нь ташаа мэдээлэл

    Сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр үхрийн махны үнэ 20 мянган төгрөгт хүрсэн талаар мэдээлсэн. Энэ талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндуламаас тодруулахад “Ийм мэдээлэл гарсан нь иргэдэд буруу ташаа ойлголт төрүүлж, “COVID-19” цар тахлын үед зах зээлийг сөргөөр удирдах эрсдэлтэй юм. Тиймээс бид өнөөдөр (өчигдөр) “Бөмбөгөр”, “Барс”, “Хүчит шонхор” худалдааны төв, “Миний …

  • 11 June

    А.Амбасэлмаа: ХӨСҮТ-өөс хоёр хүн эдгэрч дараагийн ажиглалт руу шилжиж байна

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө. Тэрбээр“Зургадугаар сарын 10-нд гурван лабораторид нийтдээ 315 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнд тандалтын зорилгоор цуглуулсан 8, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 11 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 167 хүний давтан шинжилгээ, Дорноговь аймгийн Ханги боомтоор орж …

  • 11 June

    “The Hu” хамтлагийн онлайн тоглолтыг МҮОНРТ шууд дамжуулан хүргэхээр болжээ

    Дэлхийг тойрон аялах тоглолтын хугацаандаа цар тахлын улмаас түр зогсолт хийсэн “The Hu” хамтлаг улс орныхоо эдийн засагт хувь нэмэр оруулж, цар тахлын үед элэг нэгт монголчууддаа сэтгэлийн дэм өгөхөөр онлайн тоглолтын бэлтгэл ажилдаа аль хэдийнээ оржээ. “The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т зургадугаар сарын 23-ны мягмар гарагт хийхээр болсон байна. “COVID-19”-ийн эсрэг амжилттай тэмцэж, …

  • 11 June

    Цагаан байрны хойд уулзвараас Хүчит шонхор захын уулзвар хүртэлх 0,79 км авто замыг ирэх сард хүлээлгэн өгнө

    Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас он дамжин хэрэгжүүлж  буй төслүүдийн нэг болох Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Цагаан байрны хойд уулзвараас Хүчит шонхор захын уулзвар хүртэлх 0,79 км авто замын ажлын явц 40 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. 2019-2020 онд иргэдийн эрүүл аюулгүй тав тухтай орчинд амьдуулах түгжрэлийг бууруулах зорилгоор гэр хороолол руу түлхүү автозам тавихаар төлөвлөн гэр хорооллын доторх холбоос …

  • 11 June

    COVID-19:Гэрийн тэжээвэр амьтантай иргэдэд өгөх зөвлөмж

    Эрүүл мэндийн яамнаас гаргасан гэрийн тэжээвэр амьтантай иргэдэд өгөх зөвлөгөөг хүргэж байна. • Амьтанд хүрэхийн өмнө болон дараа гараа савандаж угаах эсвэл халдваргүйжүүлэх• Бага насны хүүхдээс хол байлгах• Тэжээвэр амьтанг үнсэхгүй, тэврэхгүй, хамт унтахгүй байх• 5 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, өндөр настан амьтан тэжээхгүй, харьцахгүй байх• Гал тогоо, хоолны өрөөнд амьтан оруулахгүй байх• Амьтдыг өдөрт 1-2 удаа салхинд гаргах, …

  • 11 June

    Япон улсаас 258 иргэн эх орондоо ирнэ

    Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Япон Улсаас 258 иргэнээ татан авах “МИАТ” компанийн тусгай үүргийн онгоц өглөө 08:09 цагт Токио руу хөөрлөө.  Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор бага насны хүүхэдтэй гэр бүл 52, жирэмсэн болон асран хамгаалагчтай 13, өндөр настан болон асран хамгаалагчтай 50, хөгжлийн бэрхшээлтэй 5, эрүүл мэндийн шалтгаантай 18, виз, санхүү зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 20, оюутан 86 …