Monthly Archives: June 2020

June, 2020

  • 12 June

    УДБЭТ-ын 70 жилийн ойд зориулсан “Монголын уран барилга” марк худалдаанд гарлаа

    Улсын Дуурь бүжгийн эрдмийн театр байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан “Монголын уран барилга” сэдэвт марк гарлаа. Уг маркад ДБЭТ-ын барилга архитекторын онцлог, түүхэн дурсгалт үнэ цэнийг илэрхийлжээ. ДБЭТ нь сонгодог неоклассицизм, үндэсний дүрслэх урлагтай хослуулан синтез урлаг болгон хөгжүүлсний тод жишээ, дайны дараах энх цагийн бүтээн байгуулалт, дурсгалт барилгад зүй ёсоор ордог байна. Төв театрын зураг төслийг 1942 онд Герман улсын архитектор Герхард Козель хийж, 1949 онд …

  • 12 June

    Рэйлбус өнөөдрөөс эхлэн Улаанбаатар-Дархан чиглэлд үйлчилнэ

    Төмөр замын автобус РЭЙЛБУС өнөөдөр буюу зургадугаар сарын 12-ноос эхлэн Мягмар гарагаас бусад өдөрт Улаанбаатар-Дархан-Улаанбаатар чиглэлд үйлчлэхээр боллоо. Мягмар гарагт техникийн үйлчилгээ хийх юм. РЭЙЛБУС АЯЛАХ ХУВААРЬ: http://credit-n.ru/zaymyi.html http://credit-n.ru/offers-zaim/srochnodengi-online-zaymi.html http://credit-n.ru/blog-listing.html

  • 12 June

    УОК-ын Шуурхай штабын алба хаагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна

    Улсын Онцгой комиссын Шуурхай штабад үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байна. Үзлэгийг  П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд зохион байгуулж байгаа юм. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах чиг үүрэг бүхий  УОК-ын Шуурхай штаб нь ажиллагааны, төлөвлөлтийн, санхүү, ар тал, хангалтын, …

  • 12 June

    Зарим дүүргийг хөгжүүлэх дунд хугацааны бодлогын баримт бичгийн төслийг хэлэлцэж байна

    Дэлхийн дахины болон Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгууд, Улаанбаатар хотын хөгжлийн хэтийн зорилттой уялдсан дүүргийн хөгжлийн анхны бодлогын баримт бичгийг Сонгинохайрхан болон Налайх дүүргийн хувьд боловсруулах санаачилгыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Тогтвортой хөгжлийн зорилгуудыг Улаанбаатар хотноо нутагшуулан хэрэгжүүлэх” нь төслийн хүрээнд дэмжин ажиллажээ. Түүнчлэн төслийн мэргэжил, арга зүйн дэмжлэгтэй  Налайх ба Сонгинохайрхан дүүргийн тулгамдаж буй хөгжлийн гол бэрхшээл, сорилтуудыг тодорхойлж шийдвэрлэх, …

  • 12 June

    Инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд үндэсний инновацийн шагнал олгоно

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар жил бүр хамтран зохион байгуулдаг “Үндэсний инновацийн шагнал”-д шинэ мэдлэг, технологийг зах зээлд инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон нэвтрүүлж, нийгэм, эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулсан, шинийг санаачлагч, зохион бүтээгч, бизнес эрхлэгчдийг хүсэлтээ ирүүлэхийг урьж байна. Шагналыг “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн”, “Үйлчилгээний салбарын шилдэг инноваци” гэсэн төрлөөр шалгаруулж байна. …

  • 12 June

    Энэ жилийн баяр наадмын нээлтийг Б.Баатар найруулна

    Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн үндэсний их баяр наадам ирэх долдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хот, 21 аймаг, 339 суманд нэгэн зэрэг явагдахаар болоод байна.Энэ жилийн Үндэсний их баяр наадмыг Херо Б.Баатар найруулах нь тодорхой болж, наадмыг 13-р зуун аялал жуулчлалын цогцолбор газарт зохион байгуулахаар болжээ.  Цар тахлын үед олон …

  • 12 June

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны зургаадугаар сарын 12. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын Билгийн тооллын 22. Сугар гараг.  Чөдөр одтой, гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр. Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба …

  • 12 June

    Улаанбаатар хотод өдөртөө 15 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ:Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо орж, говь талын нутгаар салхи шуургатай байна. 2020 оны 06 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, …

  • 11 June

    Сонгууль 2020: #1 Сонгуульдаа бэлэн үү

    Монгол Улсын иргэн та сонгуульдаа оролцохдоо бэлэн үү? UGLUU.MN сайт сонгогчдын боловсролд зориулан “Сонгуульдаа бэлэн үү” нийтлэлийг цувралаар хүргэж байна. #1 дугаарыг хүлээн авна уу. Өнөөдрөөс 13 хоногийн дараа буюу Зургаадугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Их Хурлын 8 дахь удаагийн сонгууль болно. Ийнхүү бид сонгуулийн 32 жилийн түүхтэй болж байна. Сонгууль гэж юу вэ? Сонгууль гэдэг нь ямарваа нэг …

  • 11 June

    Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 258 иргэн эх орондоо ирлээ

    Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 20:25 цагт “Чингис хаан“ олон улсын нисэх буудалд газардлаа.    Нийт 258 иргэн эх орондоо ирсэн бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүл 52, жирэмсэн болон асран хамгаалагчтай 13, өндөр настан болон асран хамгаалагчтай 50, хөгжлийн бэрхшээлтэй 5, эрүүл мэндийн шалтгаантай 18, виз, санхүү зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 20, оюутан 86 болон бусад шалтгаантай иргэд багтсан байна. …

  • 11 June

    Хогтой холбоотой тоо баримтууд-Хогоор бүү хорло!

    Монгол улсын хэмжээнд 2018 онд 3,5 сая тн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргэж, дарж булсан бөгөөд энэ нь 2008 онтой харьцуулахад 4 дахин нэмэгджээ. Нийт хог хаягдлын 41.6% нь Улаанбаатар хотод, үлдсэн 58.4% нь хөдөө орон нутагт үүссэн гэж бүртгэгджээ. Дээр дурьдсан 3,5 сая тонн хог хаягдлын 91,8 хувь нь  ахуйн хог хаягдал юм. Улсын хэмжээнд хог хаягдлын төвлөрсөн …

  • 11 June

    Эмэгтэйчүүд шийдвэр гаргах, бодлого тодорхойлох түвшинд ажиллах цаг болсон

    УИХ-ын 2020 оны сонгуулийн сурталчилгаа үргэлжилж, нэр дэвшигчид иргэд сонгогчиддоо мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна. Энэ жилийн хувьд нийт 13 нам, 4 эвслийн нийт 606 нэр дэвшигчид өрсөлдөж байгаагаас 151 нь эмэгтэй нэр дэвшигчид байгаа юм.   Хүний эрхийг жинхэнэ ёсоор нь хэрэгжүүлэхэд, хамгаалахад эмэгтэй улс төрчдийн дуу хоолой хамгаас чухал. Эмэгтэй гишүүд олонтой зарим улс орнуудын  авлига, хээл хахууль багасч, …

  • 11 June

    Энэ сард 2300 гаруй иргэнийг гадаадаас татан авна

    Улсын Онцгой Комисс 23 дугаар хурлаа хийлээ. КОВИД 19-ийн нөхцөл байдлын мэдээ, гадаад улс орнуудаас иргэдээ татан авахтай холбоотой ХӨСҮТ-ийн бэлтгэл байдал, Хилийн боомтуудын үйл ажиллагааны явц, Засгийн газраас АНУ-д үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн зохион байгуулалт, Эх орондоо ирэх хүсэлт гаргасан гадаад улс онуудад байгаа иргэдийн мэдээлэл, Коронавируст халдварын цар тахалтай тэмцэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдыг түрээсийн орон …

  • 11 June

    Хятадын компаниудад АНУ руу долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэхийг зөвшөөрнө

    АНУ-ын засаг захиргаа Хятадын агаарын тээврийн компаниудад 7 хоногт 2 удаа хоёр улсын хооронд нислэг хийх зөвшөөрөл олгожээ. Мөн бусад улстай нислэгээ өргөжүүлэхээр төлөвлөж байгаагаа Хятадын иргэний нисэхийн газар өнгөрсөн пүрэв гаригт мэдэгджээ.  Энэ нь “Хятадын эрх баригчид Америкийн агаарын тээврийн компаниудад зөвшөөрсөн нислэгийн тоонд нийцнэ” гэж АНУ-ын Тээврийн яамны мэдэгдэлд тэмдэглэсэн байна. Шинэ журам “удахгүй хүчин төгөлдөр болох аж”. БНХАУ, АНУ-ын холбогдох байгууллагууд …

  • 11 June

    Хойд Солонгосын эсрэг суртал ухуулга зогсоохыг Өмнөд Солонгосоос шаардав

    Хойд Солонгосоос дүрвэж ирсэн хүмүүс болон хүний эрхийн төлөө тэмцэгчид 2 Солонгосын хилээс Пёньяны дэглэмийн эсрэг агуулгатай сурталчилгаа материалуудыг агаарын бөмбөлөгт зүүн нисгэдэг байна. Харин уг үйл ажиллагааг зогсоохгүй бол Өмнөд Солонгостой байгуулсан батлан хамгаалах гэрээгээ цуцална гэж Ким Жон Уны дүү болох Ким Ёо Жоны мэдэгдэлд дурджээ. Хоёр улсын хилийг давуулж суртал нэвтрүүлгийн материал илгээхээ зогсоохгүй бол Өмнөд Солонгостой …