Monthly Archives: November 2020

November, 2020

  • 12 November

    Д.Сумъяабазар: Бид иргэдтэйгээ хамтран ажиллаж байж өнөөдрийн нөхцөл байдлыг давж гарна

    Улсын онцгой комиссын хуралдааны дараа Засгийн газар хуралдаж, коронавируст цар тахлын шинэ нөхцөл байдалтай холбогдуулан зарим шийдвэрийг гаргасан. Улмаар Гамшгаас хамгаалах хуулийн 11.3-т заасны дагуу Монгол Улсын хэмжээнд нутгийн болон төрийн захиргааны байгууллагыг 2020.11.12-ны өдрөөс 2020.11.22-ныг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.  Мөн маргааш өглөөний /2020.11.12/ 06.00 цагаас 2020.11.17-ны өдрийн 06.00 цаг хүртэл тав хоногийн хугацаанд улсын хэмжээнд хатуу …

  • 12 November

    Тав хоногийн хугацаатай Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарлалаа

    Шинэ коронавируст цар тахлын тархалтыг дотооддоо хумихтай холбоотой цаг үеийн шуурхай арга хэмжээ авах асуудлын талаар 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 20:00 цагт УОК хуралдаж, орон даяар Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр санал гаргасныг Монгол Улсын Засгийн газар ээлжит бус хурлаараа авч хэлэлцэн эцэслэн шийдвэрлэв. Улсын хэмжээнд зарлаад байсан гамшгаас хамгаалах хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг ахиулж …

  • 12 November

    Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан

    Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2020 оны 11 дүгээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Бүх нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар 13-15 метр хүрч  шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, …

  • 12 November

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны арваннэгдүгээр сарын 11. Бархасвадь гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн намрын адаг өлзийт улаан нохой сарын Билгийн тооллын 27. Пүрэв гараг. Тугчин одтой, гурван хөх мэнгэтэй, шарагчин хонь өдөр. Барилдлага: Хотол чуулган  Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй  Суудал: Хий Өдрийн наран 7 цаг 54 минутад мандан, 17 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай …

  • 11 November

    Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу УИХ-ын үйл ажиллагаа цахим горимд шилжлээ

    Коронавирусний халдварт цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Улсын Их Хурлын үйл ажиллагаа цахим горимд шилжиж буй талаар өнөөдөр (2020.11.11) УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Онц байдал, дайн бүхий болон …

  • 11 November

    Ж.Батбаясгалан: Гэр бүл, хамт олон, өөрсдийгөө эрсдэлээс хамгаалж, аюулгүй байдлаа хангахыг уриалъя

    Коронавируст халдварын тохиолдол нэмэгдэж, дотоодод батлагдсантай холбогдуулан Засгийн газар, Улсын онцгой комисс, нийслэлийн Онцгой комисс зэрэг холбогдох байгууллагууд шаардлагатай арга хэмжээг тухай бүрд авч, тархалтыг нэмэгдүүлэхгүй байх шийдвэр гаргаж байна. Үүний улмаас нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид цахимаар хуралдан, маргааш товлогдсон ээлжит бус I хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. Харин ээлжит бус II хуралдааны товыг баасан гарагт хэвээр үлдээж, цахимаар хуралдуулахаар тогтов.Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Дэлхий нийтэд …

  • 11 November

    М.Энхсайханд дөрвөн жилийн хорих ял оногдуулав

    Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар М.Энхсайханд холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцлээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хянан хэлэлцээд прокуророос М.Энхсайханд Эрүүгийн хуулийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн …

  • 11 November

    42 настай эмэгтэй орон сууцны орцонд хүчиндүүлжээ

    Энэ сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө нийслэлд нэгэн хүчингийн хэрэг гарчээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар байрны орцонд 42 настай эмэгтэй үл таних этгээдэд хүчиндүүлсэн гэх хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэв. Хохирогч эмэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд гэр рүүгээ орж явахдаа гэмт хэргийн золиос болжээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Мөн тухайн шөнө цагдаагийн байгууллагад хүчиндэхийг завдсан …

  • 11 November

    Х. Баттулга: Төр засаг яаралтай арга хэмжээнүүдийг авч байна.Одоо бүх зүйл хувь хүнээс, танаас, өөрөөс тань шалтгаална

    Дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын халдвар олон нийтийн дунд илэрсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийг 13:00 цагт хуралдууллаа. Хуралдааны дараа Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд ард түмэндээ хандан доорх мэдэгдлийг гаргав. МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮН, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА: “Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний …

  • 11 November

    СКАЙтел группийн ажилтнууд дохионы хэл сурлаа

    СКАЙТел групп нийгмийн хариуцлагын хүрээнд сонсголын бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх, тэдэнтэй харилцах чадварыг эзэмшүүлэх зорилгоор дохионы хэлний анхан шатны сургалтыг үйлчилгээний ажилтнууддаа амжилттай зохион байгууллаа. Сургалтыг МҮОНТ-ийн мэдээллийн хөтөлбөрийн хэлмэрч, “Алтан нар” одонт С.Бямбадэлгэр болон Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төвийн-Мэргэжлийн Ур чадвар олгох сургуулийн багш Р.Оюунцэцэг, Н.Ундрал нар биечлэн орсон юм. Хичээлийг сонсголын бэрхшээлтэй хүний талаарх үндсэн ойлголт, сонсголгүй …

  • 11 November

    Төрийн үйлчилгээг цахимаар авахыг зөвлөж байна

    Сүүлийн хоёр хоногт “Covid-19” халдвар авсан иргэдийн тоо нэмэгдэж байгаа учраас иргэд, аж ахуй нэгж байгууллагууд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр авахыг зөвлөж байна. Төрийн 181 үйлчилгээг www.e-mongolia.mn системээр авах боломжтой юм. Тус системийг цахим сайт болон гар утасны аппликейшн хэлбэрээр ашиглах боломжтой. Аль ч үүрэн холбооны операторын хэрэглэгч  E-Mongolia цахим системд нэвтрэх, ашиглахад үнэ төлбөргүй.

  • 11 November

    Зайсанд байрлах нэр бүхий 17 компаниудын дулаан хангамжийг зогсоожээ

    Зайсан толгойд барилга барьсан нэр бүхий 17 компаний дулааныг Улаанбаатар дулааны сүлжээ компаниас хаахаар болжээ. Учир нь О.Одсүрэнгийн нэхэмжлэлийг хангасан Монгол улсын 3 шатны шүүхийн шийдвэр гарч Улаанбаатар дулааны сүлжээ компанийг хариуцагчаар татан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр болжээ. Хувийн хөрөнгөөр баригдсан дулааны шугамнаас иргэн О.Одсүрэнгийн зөвшөөрөлгүйгээр, хулгайн аргаар буюу хууль бусаар дулаан авсан 17 компаний барилгууд …

  • 11 November

    Д.Нямхүү: Халдвар авсан эхнэр, нөхөр хоёрын ээж, дүү хоёроос коронавирус илэрлээ

    Эрүүл мэндийн яамнаас коронавирусын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Коронавирус илэрсэн эхнэр, нөхөр хоёрын ойрын хавьтлын 24 хүний эхний шинжилгээний хариуг танилцууллаа. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү” Халдвартай илэрсэн хоёр хүнтэй ойрын хавьтал болсон 24 хүнд шинжилгээ хийсэн. Шинжилгээ хариу гарч, хоёр хүнээс коронавирусийн халдвар илэрсэн. Энэ хоёр хүний харьцсан хүмүүсийн судалгааг хийж байна. Нэг нь дүү оюутан, нөгөө нь ээж нь халдвар авсан …

  • 11 November

    Халдварын шинж тэмдэг илэрвэл холбогдох дугаарууд

    Улсын онцгой комиссын гурав хоногийн хугацаанд иргэдийн хэрэгжүүлэх, халдвар хамгааллаас сэргийлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг шат дарааллан авч байна. Түүнчлэн халдвар авсан иргэдтэй нэгдүгээр хавьталд орсон иргэдийн судалгааг гаргаж, 16 хүнийг тогтоож шинжилгээ авч байгаа юм байна. Цаашид олон маршрут гарч, үзвэр үйлчилгээний газраар явсан зэрэг нэг бүрчлэн асуумж авч байна. Хэрвээ халдварын шинж тэмдэг илэрсэн бол яаралтай дараах дугаар …

  • 11 November

    ШУУРХАЙ: Д-гийн ойрын хавьтлын 24 иргэнээс шинжилгээ авсны 2-оос нь коронавирус илэрлээ

    Тээврийн автомашины жолооч болон гэр бүлийн хүнээс нь коронавирусийн халдвар илрээд байгаа билээ. Улмаар тухайн иргэдийн ойрын хавьтлын хүмүүсийг ХӨСҮТ-д тусгаарлаж, шинжилгээ авсан байна. PCR шинжилгээгээр халдвартай жолооч Д-ийн хадам ээж болон хамт тоглолт үзсэн дүүгээс нь коронавирус илэрсэн байна. Коронавирусийн халдвар авсан дүү нь МУБИС-ын оюутан гэх ба тэрбээр өнгөрсөн хугацаанд хичээлдээ явж байсан нь олон тооны хүнд халдвар …