Британийн эрх баригчид ирэх арванхоёрдугаар сард өөрийн орны хүн амыг нийтээр нь вакцинжуулалтад хамруулахын тулд эмнэлгүүдэд 120 сая фунт буюу 200 орчим сая долларыг хуваарилахаар төлөвлөөд байна хэмээн тус улсын Дотоод хэргийн сайд Мэтт Хэнкок мэдээлжээ. Pfizer болон BioNTech компаниудын боловсруулан гаргасан вакцин коронавирусээс 90 хувь хамгаалж байгаа нь урьдчилсан дүнгээр тодорсон тухай саяхан зарим эх сурвалжууд мэдээлж байсан. Энэхүү …
Monthly Archives: November 2020
November, 2020
-
13 November
Д.Сумъяабазар: Нөхцөл байдлыг далимдуулж хүнсний бүтээгдэхүүний зохиомол үнийн өсөлт үүсгэхгүй байхад онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов
Нийслэлийн онцгой комисс цахимаар хуралдаж /2020.11.12/ улс орон даяар бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Улаанбаатар хотын хэмжээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын гаргасан А/1242 дугаар захирамжийн биелэлтийн талаар хэлэлцлээ. Өчигдөр /2020.11.12/ оройны 20.00 цагийн байдлаар Улаанбаатар хот руу орж, гарах товчоодоор нийт 1363 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн бөгөөд үүний 688 нь …
-
13 November
Концертын их танхимд байсан зэрэг нийт 2800 гаруй иргэний хаяг байршлыг тогтоожээ
Энхсаран сувилалд тусгаарлагдаад гарсан ч коронавирусийн халдвартай нь тогтоогдсон ачаа тээврийн жолооч, түүний ойрын хавьтал гэр бүлийн гишүүд, тэднээс халдварласан хоёр оюутан гээд зургаан иргэний ойрын хавьтал болох 100 гаруй иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээ авчээ. Тэдгээр иргэнээс 70 гаруй хүний шинжилгээний хариу сөрөг гарч, халдвар аваагүй нь тогтоогдоод байгаа аж. Харин хоёр, гуравдугаар зэргийн болон дам хавьталд орсон, концертын танхимд байсан …
-
13 November
Д.Оюунбат: Хот руу орох хөдөлгөөнийг зогсоогоогүй
Улсын Онцгой комиссын ээлжит хуралдаанаар коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэл хотоос гарах зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоосон. Тэгвэл энэхүү захирамжтай холбоотойгоор зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр хот руу орох гарах хөдөлгөөнийг бүрэн зогсоосон гэж мэдээллийг түгээж байгаатай холбогдуулан Нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбатааас захирамжийн хэрэгжилтийн талаар тодрууллаа. -Коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлыг хангуулахаар Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж …
-
13 November
Бразил улс хятад вакцины туршилтаа зогсоолоо
Хятадын Coronavac вакцины туршилтад сайн дураараа оролцож буй хүнд хүчтэй гаж нөлөө мэдрэгдсэн учраас уг вакцины клиник туршилтыг Бразилын эрх баригчид зогсоосон байна. Уг явдал өнгөрөгч аравдугаар сарын 29-нд тохиолдсон талаар эрүүл мэндийн байгууллагын орон нутгийн зохицуулагч мэдэгдсэн хэдий ч болж өнгөрсөн үйл явдлын талаарх тодорхой мэдээллийг танилцуулсангүй. Бразил дахь оношлогоог явуулж байсан Бутантан Институтын зүгээс эрх баригчдын энэхүү шийдвэрийг …
-
13 November
УОК: Хүнсээ цуглуулах, эмийн сан, эмнэлэг зэргээр үйлчлүүлэхдээ амьдарч буй бүсээсээ холдохгүй байдлаар зохицуулж иргэний үүргээ биелүүлэхийг анхааруулж байна
Өчигдөр 2020.11.12-ны Пүрэв гаригийн 19:00 цагаас УОК хуралдаж, цаг үеийн мэдээлэл сонсож, зарим шийдвэрүүдийг гаргалаа. Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт хандсан 74 настай эмэгтэйгээс хоёр удаагийн түргэвчилсэн шинжилгээгээр коронавирусын халдварын шинж тэмдэг илэрсэн байна. Тухайн иргэнийг ХӨСҮТ-д тээвэрлэн авчирч буй бөгөөд PCR шинжилгээг авч, эцсийн хариуг баталгаажуулан гаргах юм. Тухайн иргэн нь 2020.11.06-ны өдөр халуурч, 2020.11.08-ны өдөр эмнэлэгт хандсанаар тандалт шинжилгээнүүд …
-
13 November
ВИДЕО: Хувийн тээврийн хэрэгслээрээ замын хөдөлгөөнд оролцож болохгүй
Нийслэлээс орох, гарах, хот доторх бүх тээврийн хэрэгслийн болон явган хүний хөдөлгөөнийг хязгаарласан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Одоогийн байдлаар зөвхөн чиглэлийн нийтийн тээврийн хэрэгсэл өглөө 06.00-10.00, орой 17.00-21.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцох юм байна. Түүнчлэн тусгай техникээр тоноглогдсон албаны шуурхай удирдлагын автомашинууд, буяны ажилд оролцож буй, ээлжийн ажилтай бол албаны бичиг баримтаа үзүүлж замын хөдөлгөөнд оролцох аж. Харин …
-
12 November
Ж.Энхбаяр: Сэлэнгэ аймаг шинэ голомт гэдэг нь тогтоогдлоо
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахлах зөвлөх Ж.Энхбаяр Сэлэнгэ, Дархан-Уул аймагт газар дээр нь ажиллаж байгаа аж. Дөнгөж сая Дархан-Уул хаймгийн шуурхай штабтай хамтран мэдээлэл хийлээ. Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр: Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн үүрэг даалгаврын дагуу миний бие Дархан-Уул аймагт ажиллаж байна. Коронавирусийн цар тахал дэлхий нийтийг хамран хэрхэн хурдтай тархаж байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай харьж байна. Ялангуяа манай хойд …
-
12 November
“Халдвартай 74 настай эмэгтэйн гэр бүлийн хүнийг тусгаарласан”
Дархан-Уул аймгийн шуурхай штабаас мэдээлж байна. Тус аймагт өндөржүүлсэн бэлэн байдлыг улам чангатгана хэмээн Аймгийн Засаг дарга Б.Азжаргал мэдэгдлээ. Сэлэнгэ аймагт 74 настай эмэгтэй хоёр удаагийн шинжилгээний хариу эерэг гарсан. Түүнд 11-р сарын 6-нд зовиур илэрсэн (38 хэм халуурсан) өгүүлэмжтэй, 9-нд эмнэлэгт хандан PCR шинжилгээ хийхэд халдвартай болох нь тогтоогдсон. Тэгвэл тус иргэний гэр бүлийн хүн 70 настай иргэн Дархан-Уул аймаг руу галт …
-
12 November
Ж.Амгалан: Дам хавьтагчдын ихэнх нь тогтоогдсон
ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Цагдаагийн хурандаа Ж.Амгалан: Засгийн газар, УОК-оос халдвар алдсан тохиолдолд хэрхэн ажиллах талаар төлөвлөгөө гаргасан. УОК-ын шийдвэрийн дагуу хөл хорионы дэглэм сахиулж, зарим аймагт хязгаарлалт хийсэн. Өнөөдөр 23:00 цагаас эхлэн явган болон автомашинтай хөдөлгөөнийг багасгах талаар шаардлага тавина. Гадуур явж буй иргэдийн зорилгыг алба хаагчид судлахад тодорхой зорилгогүй сэлгүүцэх нь …
-
12 November
УОК: 23:00 цагаас эхлэн хөл хориог эрс чангатгана
Шуурхай: Өнөө орой 23 цагаас явган болон автомашины хөдөлгөөн хорино УОК өнөө орой хуралдлаа. Хурлын дараа гарсан шийдвэрийн талаарх албан мэдээллийг бид шууд дамжуулан хүргэж байна. Коронавирусийн халдвар Монгол улсад голомтлон гарсан нь батлагдсаар улсын хэмжээнд анх удаа өнөөдрөөс эхлэн тав хоног хатуу хөл хорионы дэглэмд шилжсэн билээ. Ковид-19 халдвартай хүний ойрын 73 хавьтлаас нэг хүнд халдвар илэрч, голомтот халдварын …
-
12 November
Б.Ууганбаяр:Заавар зөвлөмжийг сайн дагаж, хөдөлгөөнөө хязгаарлаад мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллахыг хүсье
ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 17 цагийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр“ Өнөөдрийн байдлаар УОК-ын Шуурхай штаб, Гадаад хэргийн яам, бусад холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран 106 удаагийн тусгай үүргийн нислэгээр 20582 хүнийг эх орондоо татан авсан байна. Мөн ОХУ, БНХАУ-тай хиллэдэг Алтанбулаг, Замын-Үүд боомтуудаар 6599 хүнийг татан авсан. Өнөөдрийн байдлаар нийлбэр дүнгээр …
-
12 November
А. Амбасэлмаа: Батлагдсан тохиолдлын хоёрдогч хавьтал болох 219 хүнээс халдвар илрээгүй
ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 17 цагийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өглөө мэдээлэл хийснээс хойш шинжилгээ, тандалт судалгаа үргэлжлүүлэн хийж байна. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 73 хүн байгаагаас 48 хүнд нь шинжилгээ хийгдэж дууссан. Ойрын хавьтлын 48 хүний нэгээс нь коронавирус илэрсэн байсан. Илэрсэн нэг тохиолдлын тандалт судалгааг үргэлжлүүлэн хийж одоогийн байдлаар нийт …
-
12 November
ФАТФ-ын Ерөнхийлөгч Доктор Маркус Плейер саарал жагсаалтаас гарсанд баяр хүргэлээ
Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн чуулга уулзалтаар Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалт буюу саарал жагсаалтаас гаргахаар шийдвэрлэснийг ФАТФ-ын Ерөнхийлөгч Доктор Маркус Плейер албан захидлаар мэдэгдэж, баяр хүргэлээ. Түүний захидалд: “Цар тахлын хүнд хэцүү цаг үед газар дээрх хяналт шалгалтыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэе. …
-
12 November
Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг 11-р сарын 17-ны өдрийн 06:00 цаг хүртэл хязгаарлалаа
“Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” тогтоолоор Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020.11.17-ны өдрийн 06:00 цаг хүртэл хязгаарлаад байна. 2020.11.11-ний өдөр 03:00 цагийн байдлаар / УОК-ын тогтоол гарах үед/ УБ-Орон нутаг чиглэлд 21 тээврийн хэрэгслээр 735 зорчигч, Орон нутгаас -УБ чиглэлд 22 тээврийн хэрэгслээр 770 зорчигч явж байсан. 2020.11.11-ний УОК-ын 12 дугаар тогтоол, Зам, тээврийн хөгжлийн сайдын А/214 …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл