Monthly Archives: November 2020

November, 2020

  • 13 November

    Тээврийн жолоочийн хоёрдогч хавьтал 3000 орчим хүнийг хяналтад оруулжээ

    ХӨСҮТ болон Зоонозын үндэсний төвийн нэгдсэн лабораторид өдөрт 3000-4000 хүнд коронавирусийн шинжилгээ хийх боломжтой. Үүн дээр нэмж Улаанбаатарт коронавирусийн шинжилгээ авах 11 цэг байгууллаа. Тээврийн жолоочийн хоёрдогч хавьтал болсон 3000 орчим хүний нэр хаягийг авч, хяналтад оруулсан бөгөөд энэ хүмүүсийг харьяаллын дагуу 11 цэгт дуудан шинжилгээ авах юм байна. Мөн тодорхой хавьталгүй, эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй бол заавал шинжилгээ …

  • 13 November

    Ш.Оргил: Иргэн Ц-гийн бэр цэцэрлэгийн багш, ач хүү нь тавдугаар ангийн сурагч

    Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил халдвар авсан иргэн Ц болон түүний бэрийн талаар мэдээлэл өглөө. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын дөрөвдүгээр багт амьдардаг иргэн Ц болон түүний бэр, ач хүүгээс нь коронавирусийн халдвар илрээд байгаа. Иргэн Ц-гийн бэр Сүхбаатар суманд цэцэрлэгийн багш хийдэг. Ангийн хүүхдүүдийн эцэг эхийг байгууллагаар нь ангилсан. Улаанбаатар төмөр замын Сүхбаатар өртөө-17 Хилийн 0243 дугаар анги-1 Хилийн 0101-4 Дэлгүүр-3 ОБГ- …

  • 13 November

    БНХАУ-ын Эрүүл мэндийн яам ээлжит мэдээлэл хийлээ

    Арваннэгдүгээр сарын 12-ны 00: 00-24: 00 цагийн хооронд БНХАУ-ын хэмжээнд шинээр батлагдсан 8 тохиолдол бүртгэгдэв. Эдгээр тохиолдолууд бүгд зөөвөрлөгдөж орж иржээ. Шанхайд 3, Өвөрмонголд 1, Хэнаньд 1, Сычуаньд 1, shan xi 1, Ганьсу муж 1, нас барсан тохиолдол байхгүй, шинэ сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Арваннэгдүгээр сарын 12-ны 00: 00-24: 00 цагийн байдалаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 394, эндээс 3 нь биеийн …

  • 13 November

    Эрчим хүчний салбарын зарим үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ

    Гамшгаас хамгаалах Түлш, эрчим хүчний Улсын албаны ээлжит хурал 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 09:00 цагт боллоо. Хурлын үеэр Улаанбаатар хотын хэмжээнд хөл хорио тогтоосонтой холбогдуулан тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх гарц, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцлээ. Тээврийн цагдаагийн албанаас Улаанбаатар хотын хөдөлгөөнд оролцож буй хувийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийг хязгаарлахаа мэдэгдсэн. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн …

  • 13 November

    ​ЭМЯ: Нэмж зургаан хүнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 412 боллоо

    Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлыг 11.00 цагийн байдлаар хүргэлээ. Монгол Улсын коронавирусийн батлагдсан тохиолдол 412 болсон байна. Нийслэл болон Сэлэнгэ аймагт кластер халдвар бүртэгдээд байна.  ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Арваннэгдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ болон Дархан, Дорнод, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид 1030 хүнд шинжитлгээ хийхэд 6 хүнд коронавирус илэрч, 1024 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Үүнийг задалбал, ХӨСҮТ-д ажиллаж …

  • 13 November

    ҮАБЗ: Мэргэжлийн байгууллагын заавар зөвлөгөөг дагаж мөрдөхийг нийт ард иргэддээ хандан уриалж байна

    Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөс уриалж байна. Шинэ төрлийн коронавируст халдвар /Ковид-19/ дэлхий даяар тархаж, цар тахлын хэмжээнд хүрч хүн төрөлхтөн хүнд сорилтыг даван туулж байна. Цар тахал дэгдэх шинж тэмдэг илэрсэн цаг үеэс Монгол Улс шуурхай арга хэмжээ авч, иргэдээ хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. 2020 оны 01 дүгээр сараас эхлэн дэлхий дахинд тархсан коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын аюулаас …

  • 13 November

    ЗӨВЛӨГӨӨ: Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн УТАСНЫ ЖАГСААЛТ

    Нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн коронавируст халдварын талаарх зөвлөгөө, мэдээлэл өгөх утасны жагсаалтыг танилцуулж байна.  Шаардлагагүй тохиолдолд эмнэлгийн байгууллагад очихгүй байж 119, 8008-6829 дугаарын утсаар зөвлөгөө авч халдвараас сэргийлээрэй.

  • 13 November

    ФОТО: Монгол Улсаас хандивласан 30,000 хонь

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ оны хоёрдугаар сард БНХАУ-д айлчлах үеэр Монголын ард түмнийг төлөөлөн БНХАУ-ын ард түмэнд 30 мянган толгой хонь хандивлахаа илэрхийлсэн. Хандивын хонины эхний ээлжийг хятадын талд хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээг өнгөрсөн аравдугаар сарын 22-ны өдөр Монгол, Хятадын Замын-Үүд-Эрээн боомтын хилийн бүсэд болсон билээ. Монголоос ард түмнээс БНХАУ-ын ард түмэнд хандивласан хонины эхний хэсгийг тээвэрлэсэн 10 чингэлэг ачааны машин өчигдөр …

  • 13 November

    Э.Мөнх:”Халдвар авчих бий”хэмээн санаа зовох нь хүний сэтгэцийн эрүүл мэндэд илүү сөрөг нөлөөтэй

    СЭМҮТ-ийн сэтгэл заслын багийн ахлагч, сэтгэл засалч эмч Э.Мөнх “Коронавируст халдвар (COVID-19)-ын үед сэтгэлзүйгээ хэрхэн хамгаалах вэ” талаар зөвлөгөө мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнөөдрөөс эхлэн бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор ард иргэдийн дунд айж, түгших, сандрах зэрэг үзэгдлүүд нэлээн ажиглагдаж байна. Мөн яаралтай тусламжийн дуудлагууд маш ихээр нэмэгдэж байна. СЭМҮТ-ийн 1800-2000 зөвлөгөө, мэдээлэл өгөх утсанд өчигдөр ердийн үеэс харьцуулахад дөрөв дахин их дуудлага ирсэн. Нийт дуудлагын …

  • 13 November

    ШӨХТГ: Телевизүүдээс инээдмийн кино, контент, хөтөлбөрүүдийг түлхүү нэвтрүүлэхийг хүслээ

    Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд ШӨХТГ-аас Монголын телевизүүдийн холбоонд хүсэлт гаргасан байна. Уг хүсэлтэд, нийгмийн хариуцлагын хүрээнд өргөн нэвтрүүлгийн телевизүүд үзэгч хэрэглэгчийн таашаалд нийцсэн инээдмийн кино, контент, хөтөлбөрүүдийг түлхүү нэвтрүүлж, аюулт цар тахлыг даван туулахад хувь нэмрээ оруулж ажиллахыг хүслээ. Хүсэлтийг  Монголын телевизүүдийн холбоо хүлээн авсан байна.

  • 13 November

    2 кг хонины мах 22,823 төгрөгөөр худалдаалагдаж байна

    2 кг хонины мах 22,823 төгрөгөөр худалдаалагдаж байна. Иргэн И манай сайтад махны үнэ маш их нэмэгдсэн талаар гомдол ирүүллээ. Тодруулбал, 2020 оны 11 сарын 13 ны 11 цаг 35 минутын үед АБСОЛЮТ КЭШ АНД КЕРРИ худалдааны төвөөс 2кг47 грамм хонины гуяны махыг 1кг нь 9240 төгрөг нийт 22,823 төгрөгөөр худалдан авах болжээ.  Худалдан авах үед бүтээгдэхүүний үнийн хаяг дээр …

  • 13 November

    Т.Гантөмөр:Хүнсний дэлгүүрүүд 07:00-21:00 цагийн хооронд ажиллана

    ЭМЯ, ХӨСҮТ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хамтран ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хүнсний томоохон зах худалдааны төвүүд хэвийн ажиллаж байгаа гэдгийг хэллээ. Тэрбээр“Нийслэл хотын хэмжээнд хүнсний бүтээгдэхүүний худалдааны том, жижиг 68 төв ажиллаж байна. Үүнээс 48 нь үндэсний хэмжээний том хүнсний зах байгаа. Нийслэл хотын есөн дүүрэгт зөвхөн хүнсний …

  • 13 November

    А.Амбасэлмаа: Сэлэнгэ аймагт оршин суугч гурван хүний шинжилгээнд коронавирус илэрсэн

    ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 11 цагийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Арваннэгдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ болон Дархан, Дорнод, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид 1030 хүнд шинжилгээ хийхэд 6 хүнд коронавирус илэрч, 1024 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Нийт хийгдсэн шинжилгээний 501 нь тусгаарлалтад байсан хүмүүсийн давтан шинжилгээ бөгөөд тэдгээрт халдвар илрээгүй. ХӨСҮТ-д …

  • 13 November

    Улаанбаатар хот доторх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлав

    Улсын онцгой комиссын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үеийн хяналтыг чангатгаж, зөвшөөрөгдсөн, зайлшгүй ажиллах ёстой албан байгууллагуудаас бусад байгууллагуудын үйл ажиллагааг бүрэн зогсоож, иргэдийг хүнс авах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусдаар гэрээсээ гарахыг хориглосон. Тэгвэл өнөөдрөөс Улаанбаатар хот доторх автомашины хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авсан болохыг Тээврийн цагдаагийн албанаас мэдэгдлээ. Уг арга хэмжээ нь  арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 06:00 цаг …