Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Одоогийн байдлаар нийт хавьтлын тоо 2700 орчим байна. Шинэ халдвар илрэхийн хэрээр хавьтлын тоо цаашдаа ч нэмэгдэнэ. Бид 2000 орчим шинжилгээг хийсэн ба нийслэлд байгуулсан 11 цэг дээр өнөөдрийн байдлаар 400 гаруй шинжилгээг хоёр төрлөөр аваад байна. Мөн Сэлэнгэд мөн цэг байгуулж 200 хүнд шинжилгээ хийсэн. Одоо тандалтын шинжилгээг авч байгаа ба сайн дураар өгөх хүмүүс …
Monthly Archives: November 2020
November, 2020
-
14 November
А.Амбасэлмаа: Энэ сарын 9-нд “Говьсайхан” караокегоор үйлчлүүлсэн иргэд яаралтай холбоо барина уу
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн дараах зарлалыг танилцууллаа. Тэрээр энэ сарын 9-нд “Говьсайхан” караокегоор үйлчлүүлсэн иргэд яаралтай холбоо барихыг анхаарууллаа. Учир нь явсан чиглэлээ нуусан халдвар тээгч СБД-т байрлах “Говьсайхан” караокегоор энэ сарын 9-ний 17-20 цагт үйлчлүүлснийг тогтоосон тул тухайн цагт тус төвөөр үйлчлүүлсэн иргэд ЭМЯ-ны 119 дугаарт хандана …
-
14 November
Харуул хамгаалалтын “Sky King” компанийн алба хаагчид БЗД-ийн замын цагдаагийн тасагтай хамтран ажиллаж байна
Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан “Sky King” компани нийгмийн хариуцлагын хүрээнд БЗД-ийн цагдаагийн 1,2-р хэлтэс, Замын цагдаагийн тасагтай хамтран өдөр бүр тодорхой тооны цэгүүдэд байрлан ажиллаж байна. Энэ талаар “Sky King” харуул хамгаалалтын компаниас тодруулахад, “…Манай Улаанбаатар хотын салбарын хамт олон БЗД-ийн цагдаагийн 1,2-р хэлтэс, Замын цагдаагийн тасагтай олон жил хамтран ажилласаар ирсэн. Энэ удаад манай …
-
13 November
Согтууруулах ундаагаар үйлчлүүлсэн, зарсан 2 газрын үйл ажиллагааг зогсоолоо
Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид цагдаагийн албан хаагчидтай хамтран хөдөлгөөнт эргүүлийн хяналт шалгалт хийж байна. Энэ хүрээнд: • Үйл ажиллагааг түр зогсоосон бүх шатны боловсролын байгууллага, дэн буудал, амралт, жуулчны бааз, хоол үйлдвэрлэл, урлаг, соёл, спорт, шашин, сүм хийдийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт хийх • Согтууруулах ундаа түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй хүнсний дэлгүүр, бөөний төв, …
-
13 November
Э.Энхболд: Иргэдийг хувийн машинаараа зорчиж болохгүй гэдэг шийдвэр огт гараагүй
Өнөөдөр өглөөнөөс эхлэн цагдаагийн алба хаагчид замын хөдөлгөөний уулзваруудад зохицуулалт хийж эхэлсэн. Уг зохицуулалтыг хийх үеэр цагдаагийн алба хаагчид “та нар хувийн машинаараа замын хөдөлгөөнд оролцож болохгүй, заавал автобусаар, нийтийн тээврээр зорч хэмээн шаардаж бидний аюулгүй байдалд халдаж байна” гэх гомдол мэдээлэл олон нийтийн сүлжээгээр явагдаж эхэлсэн. Уг асуудалд ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү, ЦЕГ-ын ТЦА-ны дарга Э.Энхболд хариу …
-
13 November
ЭМЯ: Тээврийн жолоочийн 4 настай хүү, Франкфуртын онгоцоор ирсэн иргэнээс COVID-19 илэрлээ
ЭМЯ-наас мэдээлж байна. ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл, 11.00 цагийн мэдээллээс хойш коронавирусийн халдварын хоёр шинэ тохиолдол батлагдсан. 11-р сарын 9-нд батлагдсан тээврийн жолоочийн дөрвөн настай хүү, 10-р сарын 24-нд Франкфуртын онгоцоор ирсэн иргэнээс COVID-19 илэрлээ. Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 414 боллоо. Тээврийн жолооч болон эхнэрээс нь халдвар илэрсэн бол өнөөдөр дөрвөн настай хүү нь коронавирусийн халдвар авсныг шинжилгээгээр тогтоолоо. Нэг настай …
-
13 November
БНХАУ Байденд баяр хүргэв
Хятад улс АНУ-ын ард түмний сонголтыг хүндэтгэж, Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байденд ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсанд баяр хүргэж байна. Гэсэн хэдий ч санал хураалтын үр дүнг хуулийн дагуу гаргана гэж ойлгож байна гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ван Вэньбин өнөөдөр (2020.11.13) мэдэгджээ. “Бид АНУ-дахь ерөнхийлөгчийн сонгуулийг улс оронд нь төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгт хэрхэн хүлээн …
-
13 November
Ковидын эсрэг вакциныг хүн амын 60 хувьд хийхээр тооцжээ
УИХ-ын өнөөдрийн /2020.11.13/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Монгол Улс дотооддоо коронавирусний халдвар алдаж, хатуу хөл хорио тогтоогоод байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүд гэрээсээ онлайнаар холбогдож, чуулганы хуралдаандаа оролцож байгаа юм. Хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай …
-
13 November
КОВИД-19 Лавлах утсанд холбогдох “Шуурхай 119”аппликейшн
Эрүүл мэндийн яам, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар хамтран “COVID-19”-тэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх 119 лавлах утсыг иргэдэд зориулан ажиллуулж байгаа билээ. Тус үйлчилгээг илүү хүртээмжтэй болгох үүднээс “Shuurkhai 119” мобайл аппликэйшныг хөгжүүлж хэрэглээнд нэвтрүүлсэн байна. Энэхүү аппликэйшнээр Монгол Улсын иргэд дэлхийн аль ч өнцөг булангаас үнэ төлбөргүйгээр COVID-19-ийн лавлах төвтэй шууд холбогдож, зөвлөгөө мэдээлэл авах боломжтой. Өөрийн гар утаснаасаа …
-
13 November
Теле хичээлийг үндэсний олон нийтийн телевизийн дөрвөн сувгаар давтан үзүүлнэ
Бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоосонтой холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын телевизүүдийн холбоо хамтран теле хичээлийг эхлүүлсэн бөгөөд дараах хуваариар гаргаж байна. Сургуулийн өмнөх боловсрол (Цэцэрлэг) NTV телевиз 1 дүгээр анги 25 дугаар суваг телевиз 2 дугаар анги C1 телевиз 3 дугаар анги Эх орон телевиз 4 дүгээр анги UBS телевиз 5 дугаар анги ETV …
-
13 November
Нийтийн тээвэр амралтын өдрүүдэд батлагдсан цагийн хуваарийн дагуу үйлчилнэ
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан нийтийн тээвэр өглөө 06:00-10:00, орой 17:00-22:00 цагийн хооронд үйлчилж байна. Энэ амралтын өдөр болон албан ёсны бүх нийтийн амралтын өдөр /11.16/ дээрх хуваарийн дагуу иргэдэд үйлчлэх юм. Мөн Харилцаа холбоо, эрчим хүч, хүнс хангамж, шатахуун түгээх газар болон стратегийн зориулалттайгаас бусад төрлийн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцохгүй болохыг анхааруулж байна.
-
13 November
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна
Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлж хатуу хөл хорио тогтоосон энэ цаг үед Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас дараах чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулж байна. Нийслэл дүүргүүдэд 24 цагаар Шуурхай штаб ажиллаж байна. НМХГ-ын газарт удирдах дээд байгууллагаас ирж буй тушаал шийдвэрийг хэрэгжүүлэх, хяналт шалгалтаар ажиллаж буй албан хаагчдаа мэдээ мэдээллээр хангах, тэднээс ирүүлсэн мэдээллийг нэгтгэх, тусгай утсанд иргэдээс ирүүлж санал гомдолд хариулт, …
-
13 November
Архи,согтууруулах ундаагаар үйлчилж байсан хоёр газрын үйл ажиллагааг зогсоожээ
Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид цагдаагийн албан хаагчидтай хамтран хөдөлгөөнт эргүүлийн хяналт шалгалт хийж байна. Энэ үеэр согтууруулах ундаагаар үйлчилсэн, зарсан хоёр газрын үйл ажиллагааг зогсоолоо. Тухайлбал, уг шалгалтын хүрээнд дараах зөрчил дутагдал илэрлээ. Үүнд: – БЗД-ийн 13 дугаар хороо Санрайс /Sunrise/ зочид буудалд хамтарсан шалгалт хийхэд 2 иргэнд Соёрхол нэрийн 3 шил архи /задалсан/, Сэнгүр нэршлийн 4 лааз пиво худалдан …
-
13 November
Хүүхэд хараа хяналтгүй, хоол хүнсгүй байгаа бол 108 утсанд мэдэгдээрэй
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас дараах анхааруулгыг хүргэлээ. “Улаанбаатар, эсвэл аймаг, орон нутагт хөл хорионд орсон иргэд ээ! Гэрт тань хүүхдүүд хараа хяналтгүй үлдсэн бол Хүүхдийн тусламжийн 108 утсанд мэдээлээрэй. Бид таны хүүхдэд тусламж, дэмжлэг үзүүлэх болно. Таны эргэн тойронд хүүхэд хараа хяналтгүй, хоол хүнсгүй, эсвэл эцэг эхийн хүчирхийлэлд байгаа бол Та Заавал мэдээлээрэй” гэлээ. Хүүхдийн тусламжийн утас 108
-
13 November
ГЕГ: 600 кг дэрэвгэр жиргэрүү, 919 кг байгалийн мана чулууг хилээр нэвтрүүлэхийг завджээ
Гаалийн ерөнхий газрын харъяа Гашуунсухайт дахь гаалийн газрын хяналт шалгалтаар сүүлийн өдрүүдэд мал амьтны эд эрхтэн, байгалийн үнэт чулуу, ховор ургамлын гаралтай эд зүйлийг хууль бусаар улсын хилээр гаргахыг завдсан зөрчлүүд гарсаар байна. Тухайлбал, Гашуунсухайт дахь боомтоор 2020 оны 11 дүгээр сарын 09, 10-ны өдрүүдэд нүүрс тээвэрлэн гарах чиглэлд зорчин явсан Гранд мотор ХХК, Баянговь транс ХХК-ийн тээврийн жолооч нар …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл