Олимпын таеквондогийн насанд хүрэгчдийн УАШТ өнгөрсөн амралтын өдрүүдэд болжээ. Тус тэмцээний багийн төрөлд “Ангууч” хочит Б.Баттөр , П.Тэмүүжин, Азийн наадмын хүрэл медальт М.Түмэнбаяр нар нэг баг болон өрсөлдөөд алтан медаль хүртжээ.
Monthly Archives: November 2020
November, 2020
-
11 November
Д.Содном: Гэрийн хэлбэртэй майхнаа брэнд болгох зорилготой байгаа
Удам дамжин гар урлалын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, хөгжүүлж буй олон хүн дүүрэг, аймаг, сумандаа аж төрсөөр байна. Тэдний нэг бол Баянзүрх дүүрэгт өрхийн үйлдвэрлэл эрхэлж буй Д.Содном, Ц.Наранцэцэг нар юм. Тэд гэр бүл бөгөөд асар, майхныг зонхилж оёод 23 гаруй жилийг үджээ. Ирэх даваа гарагт болох “Монгол бахархал-2020” үндэсний шилмэл урчуудын нэгдсэн үзэсгэлэнд оролцохоор бүртгүүлж байх үед нь онцолж ярилцсан юм. -“Монгол бахархал-2020” үндэсний шилмэл урчуудын нэгдсэн үзэсгэлэнд оролцох болсон …
-
11 November
Ерөнхийлөгч Х.Баттулга: Монгол Улс цар тахлын халдварыг дотооддоо алдаагүй, нас баралт бүртгэгдээгүй цөөн орнуудын нэг
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн цахим хуралдаанд оролцож, үг хэллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА: “Эрхэм хүндэт Владимир Владимирович, Хуралдаанд оролцож буй улс орнуудын тэргүүн, олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нар аа, Хатагтай, ноёд оо, Оросын Холбооны Улс ШХАБ-ыг даргалах хугацаандаа цар тахлын хүнд үеийг үл ажран тус …
-
11 November
Я.Содбаатар: COVID-19 дотооддоо гарсан учраас нүүр тулан ажиллах цаг боллоо
Салбар бүр бэлтгэлээ хангасан. COVID-19-ийн халдвартай иргэн дотооддоо гарсан учраас нүүр тулан ажиллах цаг боллоо. Иргэддээ тайван байхыг уриалж байна. Иргэд бодит мэдээлэл авч хамтдаа байж энэ аюулт өвчнийг даван гарна” гэлээ. Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаас гаргасан шийдвэр болон цаг үеийн нөхцөл байдлын талаар Шадар сайд мэдээлэл хийж байна. УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар “УОК хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Цагдаа ТЕГ, …
-
11 November
ШУУРХАЙ: Халдвартай жолоочийн хадам ээж, дүү хоёроос коронавирус илэрлээ
Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” боомтоор Монгол Улсад орж ирэн, арваннэгдүгээр сарын 6-ны өдөр тусгаарлалтаас гарсан ачаа тээврийн автомашины жолооч болон түүний гэр бүлийн хүнээс коронавирусний халдвар илэрч, онош батлагдаад байгаа билээ. Албаныхан тухайн иргэний маршрутыг гаргаж, хавьтагч нарыг тогтоон, шинжилгээнд хамруулсаар байна. Халдвар авсан жолооч нийслэлийн Баянзүрх дүүргийн Дарь-Эхэд хоёр хүүхдийн хамт ам бүл дөрвүүлээ суудаг бөгөөд тус айлын хашаанд хадмууд …
-
11 November
Т.Мөнхсайхан: Ойрын хавьталын 24 хүнийг тусгаарласан
Шуурхай мэдээ: Улсын онцгой комисс, Шуурхай штаб, Эрүүлмэндийн байгууллагаас Засгийн газраас гаргасан шийдвэрийг мэдээлж байна. Эрүүлмэндийн сайд Т.Мөнхсайхан “Алтанбулагийн боомтоор аравдугаар сарын 14-нд орж ирсэн жолоочийг Сэлэнгэ аймагт шинжилгээнд хамруулж, хариу нь сөрөг гарсан учир Энхсаран сувилалд тусгаарласан. 21 хоног тусгаарлах байранд байх хугацаандаа 3 удаагийн шинжилгээ өгч тусгаарлалтын байрнаас гарсан. Бид эргэн танадалтын журмаар иргэнийг эхнэрийн хамт шинжилгээнд хамруулахад хариу нь …
-
11 November
ОХУ-д нэг өдрийн дотор COVID-19-ын батлагдсан тохиолдол 20,977-гаар нэмэгдэв
ОХУ-д нэг өдрийн дотор буюу 11 сарын 10-ны байдлаар COVID-19-ын батлагдсан тохиолдол 20,977-гаар нэмэгдэв. Халдвар авсан хүмүүсийн дөрөвний нэг нь шинж тэмдэггүй байна. Манай улсын мөнхийн хөрш ОХУ-д COVID-19 вирусээр өвчилсөн нийт хүний тоо 1,817,109 хүрээд байгаа бол эдгэрсэн хүний тоо 1,350,741 хүрсэн. ОХУ-гаас өгч буй мэдээгээр бол тархалтын оргил үе 10 хоног үргэлжилнэ хэмээн мэдэгдээд байна.
-
11 November
Энэ сарын 11-13-ны өдрийн теле хичээлийн ХУВААРЬ
Улсын Онцгой Комиссын шийдвэрээр нийслэлийн хэмжээнд бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг гурав хоног зогсоосон. Үүнтэй холбоотойгоор Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын телевизүүдийн холбоо хамтран теле хичээлийг эхлүүлсэн байна. Арваннэгдүгээр сарын 11-13-ны өдрийн теле хичээлийн хуваарь:
-
11 November
Д.Нямхүү: Өөрийгөө хянах зорилгоор ХӨСҮТ-д коронавирусийн шинжилгээ өгөхөд төлбөр авахгүй
Өөрийгөө хянах зорилгоор COVID-19 вирус илрүүлэх шинжилгээ өгөхөд төлбөр авахгүй. Харин гадаад улс руу явж байгаа иргэд төлбөртэй шинжилгээ өгч, тамга тэмдэгтэй бичиг авч байгаа гэдгийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэллээ. Иргэд ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн хэсэгт болон хойд, урд хаалган дээр яг одоо барьж байгаа сорьц авдаг явуулын кабинд очоод шинжилгээ өгч болох юм байна. Үргэлжлүүлэн Д.Нямхүү захирал сэтгүүлчийн асуултад хариуллаа. – …
-
11 November
ХӨСҮТ-д аавыгаа сахиж байсан хүн цонхоор унаж нас барсан хэрэг гарчээ
Өнөөдөр буюу 11 сарын 11-ний өдрийн 7 цаг 28 минутад БЗД-ийн 14 дүгээр хороонд байрлах ХӨСҮТ-ийн 5 давхрын цонхоор хүн үсрээд нас барчихлаа гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тус дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад БЗД-ийн 23 дугаар хороонд оршин суух хаягтай 36 настай эрэгтэй “У” өндрөөс унаж нас барсан нөхцөл байдал тогтоогдож шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Амь хохирогч …
-
11 November
Өнөөдөр нөөцөөс 50 тонн мах гаргаж зах зээлд нийлүүлсэн байна
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Монгол Улсын Засгийн газар “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, дотоодод халдвар алдсан тохиолдолд авч хэрэгжүүлэх “Хариу арга хэмжээний төлөвлөгөө”-г 2020 оны гуравдугаар сард баталсан. Энэ төлөвлөгөөг өнөөдрөөс хэрэгжүүлж эхэллээ. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд бүх шатны сургууль, цэцэрлэг, үзвэр, баар, цэнгээний газар болон хотоос гарах хөдөлгөөнийг гурав хоногийн хугацаанд хаалаа. Нийтийн тээвэр 06.00-10.00, 17.00-21.00 цагийн хооронд буюу …
-
11 November
Дорнод, Баян-Өлгий аймаг хөл хорио тогтоожээ
Дорнод аймгийн Онцгой комисс хуралдаж, энэ сарын 06-ны өдрөөс хойш Улаанбаатар хотоос аймгийн төв, сумдад ирсэн иргэд гэрийн тусгаарлалт, ажиглалтад байж, ханиалгах, хоолой өвдөх, халуурах зэрэг шинж тэмдэг илэрвэл аймгийн Эрүүл мэндийн төвд хандахын анхааруулжээ. Түүнчлэн өнөөдрийн 10.00 цагаас 2020.11.14-ний өглөөний 09.00 цаг хүртэлх хүгацаанд аймгийн төвийн болон сумдын бүх цэцэрлэг, сургууль, Дорнод Их сургууль, Дорнод Политехник коллеж, МСҮТ, өдөр өнжүүлэх, …
-
11 November
Энхсаран сувилалд халдвар алдсан байж болзошгүй
Шуурхай мэдээ: Улсын онцгой комисс, Шуурхай штаб, Эрүүлмэндийн байгууллагаас Засгийн газраас гаргасан шийдвэрийг мэдээлж байна. Эрүүлмэндийн сайд Т.Мөнхсайхан” Дотооддоо алдсан иргэний тухайд эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Хашаанд нь мөн ээж аав нь амьдардаг. Эдгээр хүмүүсийг бүгдийн ХӨСҮТ-д авчирч шинжилгээнд хамруулан тусгаарласан байгаа. Хүүхдийн тухайд хоёулаа цэцэрлэгийн насных байгаа. Эрүүл мэндийн байгууллагаас урьдчилан сэргийлэх зорилгоор 1000 орыг бэлдээд байна. Энхсаран …
-
11 November
ЗАХИРАМЖ: Өнөөдрөөс эхлэн үйл ажиллагааг нь зогсоож буй үйлчилгээний байгууллагууд
Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Ковид-19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай захирамж гаргалаа. Захирамжид нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа байгууллага, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, аж ахуйн нэгж, байгууллагын 12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүд /ганц бие эцэг/-д байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр гэрээсээ цахимаар ажиллах боломжийг бүрдүүлж, цалин хөлсийг ажилласанд тооцож олгохыг үүрэг болгосон …
-
11 November
Алтанбулаг автозамын боомтоор ачаа тээвэрлэхийг хоёр сарын хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар Монгол Улс, ОХУ-ын хилийн Алтанбулаг боомтоор ачаа тээвэрлэхийг 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл зогсоох Улсын онцгой комиссын саналыг дэмжив. Цагааннуур боомтыг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн сар бүрийн хоёр, дөрөв дэх долоо хоногт ажиллуулж зөвхөн шатахуун тээврийн машин …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл