Monthly Archives: November 2020

November, 2020

  • 10 November

    Т.Билэгт: Ерөнхийлөгчийн Тамгын газар бол Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй, үр дүнтэй явуулахад чиглэдэг

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын 30 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Т.Билэгттэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.  -Энэ жил Ерөнхийлөгчийн Тамгын газрын 30 жилийн ой тохиож байна. Энэ 30 жилийн түүхийн нэг хэсэг болсон танд баяр хүргэе. -Ерөнхийлөгчийн Тамгын газрын 30 жилийн ой  үндсэндээ 1990 оноос хойших Монгол Улсын 30 жилийн түүхтэй салшгүй холбоотой. Яагаад гэвэл Монгол …

  • 10 November

    Г.Ёндон: Асгатын мөнгөний ордноос 3 км урт, 80 метрийн өргөнтэй 15 хүдрийн бүс илэрсэн

    Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2020.11.10) хуралдаан 09 цаг 22 минутад 78.6 хувийн ирцтэй эхэлж, “Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.  Хуралдааны эхэнд Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон танилцуулга хийсэн юм. “Асгатын мөнгөний орд нь Баян-Өлгий аймгийн Өлгий хотоос баруун тийш 180 км, Цагаан нуурын чөлөөт …

  • 10 November

    “Амьдрал бэлэглэе” донорын зөвшөөрлийн карт гардуулах өдөрлөг

    Донорын тухай хууль болон эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний талаар олон нийтэд таниулан ойлгуулах, Донорын зөвшөөрлийн карт гардуулах “АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Монгол Улсын Донорын тухай хуулийн 13.2-д Монгол Улсын 25 насанд хүрсэн иргэн эрхтнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн шийдвэрээ өөрийн харъяа болон аль ч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагад гарын үсгээр баталгаажуулан өгч, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, …

  • 10 November

    УОК: Алтанбулаг боомтыг хоёр сар хаах санал гаргалаа

    Улсын Онцгой комисс өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ.Алтанбулаг, Боршоо Хандгайт, Цагааннуур боомтод ажилласан гурван ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо. Эрсдэлийг үндэслээд ОХУ-тай хиллэж байгаа Алтанбулаг боомтыг арваннэгдүгээр сарын 16-наас 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хаах саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.Алтанбулаг боомтын ачаа тээврийн үйл ажиллагааг хааснаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд нөлөөлөхгүй. Өөрөөр хэлбэл, тус боомтоор орж ирдэг бараанд …

  • 10 November

    Боловсролын багц хуулийн төсөлд олон нийтээс санал авах ажлыг энэ сарын 05-ны өдрөөс орон даяар эхлүүллээ

    Улсын Их Хурлын боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болон Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран өнөөдөр (2020.11.10) Боловсролын багц хуулийн төслийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Боловсролын багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд салбарын нийт багш, ажилчин, албан хаагчид болон эцэг эхчүүд, олон нийтээс санал авах ажлыг энэ сарын 05-ны өдрөөс улс орон даяар эхлүүлжээ. УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын …

  • 10 November

    “Хүүхэд хамгааллын үйлчилгээн дэх нийгмийн ажлын мэргэжлийн удирдлага” сэдэвт сургалт зохион байгууллаа

    НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ-ын даргын А/230 тоот тушаалаар “Хүүхэд хамгааллын үйлчилгээн дэх нийгмийн ажлын мэргэжлийн удирдлага” сэдэвт 5 өдрийн сургалтыг 11 сарын 9-нөөс эхлэн салбарын хэмжээнд анх удаа зохион байгуулж байна. Сургалтыг МУБИС, МУИС-ийн Нийгмийн ажлын аргазүйн тэнхимийн ахлах багш нар нийгмийн ажлын мэргэжлийн удирдлагын талаарх хамгийн сүүлийн арга зүй, кейс менежментийн үйлчилгээний нотолгоонд суурилсан …

  • 10 November

    Г.Загдааг хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцлоо

    Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Загдаад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3 /гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх/, 2.6 /хоёр, түүнээс олон хүнийг хүчиндэх/ дахь хэсэгт зааснаар, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн/, мөн хуулийн 23.1 дүгээр …

  • 10 November

    У.Хүрэлсүх: Монгол Улс бүхэлдээ Ковид-19-д “бүслэгдсэн” байгааг мартаж болохгүй

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Я.Содбаатар тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр цар тахлын хүнд үед хамгийн эхний “шүүлтүүр” болон ажиллаж буй мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллалаа. Зарим боомтууд дахь тусгаарлах байрны асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэв. МХЕГ-ын дарга, улсын ерөнхий байцаагч Т.Гантулга Ерөнхий сайд болон албаны хүмүүст байгууллагын үйл ажиллагаа, бодит нөхцөл байдалтай танилцахаар ирсэнд талархал илэрхийлээд COVID-19, агаарын бохирдол, “Дижитал …

  • 10 November

    Ц.Ганзориг:Алтанбулаг боомтыг арваннэгдүгээр сарын 16-наас эхэлж хаах саналыг ЗГ-т танилцуулах шийдвэр гаргалаа

    Улсын онцгой комисс ээлжит хуралдаан өнөөдөр хуралдлаа. Хуралдаанд Сэлэнгэ аймагт ажиллаад ирсэн Зам Тээврийн, Хөгжлийн сайд Л.Халтар, Эрүүл мэндийн сайд Т. Мөнхсайхан нар оролцсон юм. Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээлэл хийлээ. Тэрээр “ОХУ-тай хиллэж байгаа боомтуудаар ажлын хэсэг явж ажилласан. Алтанбулаг, Боршоо, Хандгайт, Цагааннуур боомт дээр ажиллаад ирсэн ажлын хэсгийн …

  • 10 November

    Шуурхай: ХӨСҮТ-ийн 27 настай эмчээс коронавирус илэрлээ

    Монгол улсад бүртгэгдсэн коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 374 болоод байна. Өнөөдөр шинээр зургаан тохиолдол бүртгэгдсэн юм.  Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өнөөдөр бүртгэгдсэн халдварын зургаан шинэ тохиолдлын дөрөв нь аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн хүмүүсийн давтан шинжилгээнээс илэрлээ. Тэдний гурав нь эрэгтэй, нэг нь эмэгтэй, 49-54 насны хүмүүс байна. Тав дахь тохиолдол нь мөн өдөр Дели-Улаанбаатарын нислэгээр ирсэн 31 настай, нэг эрэгтэйн шинжилгээнээс …

  • 10 November

    Ч.Ууганцэцэг: Үндэсний шилмэл урчууд бүтээлээ дэлгэхэд бэлэн боллоо

    Эх орны өнцөг булан бүрт ажиллаж, амьдардаг шалгарсан, удам дамжсан гар урчуудыг нийслэлд урин дуудаж,  бүтээл, бүтээгдэхүүнийг нь олон нийтэд танилцуулах ажил зохион байгуулж буй “Монгол бахархал” сангийн тэргүүн, үндэсний сурын спортын дэд мастер, аймгийн гоц харваач Ч.Ууганцэцэгтай ярилцлаа.  МУИС-ийн Биотехнологийн сургуулийг биофизикч мэргэжлээр төгссөн тэрбээр ихэр хөвгүүдээ өсгөн торниулахын зэрэгцээ монгол соёл, өв, уламжлалыг хайрлан хамгаалах, өвлүүлэн дэлгэрүүлэх ажилд …

  • 10 November

    У.Хүрэлсүх:Халдварыг дотооддоо алдахгүйн төлөө анхаарал сэрэмжтэй байж, хараа хяналтаа улам сайжруулах ёстой

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Я.Содбаатар тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр цар тахлын хүнд үед хамгийн эхний “шүүлтүүр” болон ажиллаж буй мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллалаа. МХЕГ-ын дарга, улсын ерөнхий байцаагч Т.Гантулга Ерөнхий сайд болон албаны хүмүүст байгууллагын үйл ажиллагаа, бодит нөхцөл байдалтай танилцахаар ирсэнд талархал илэрхийлээд Covid-19, агаарын бохирдол, “Дижитал шилжилт-хэрэглэгчтэй хамтарсан хяналт” төсөл болон ажилтнуудын ажиллах нөхцөл, нийгмийн …

  • 10 November

    Б.Жаргалан: Энэ өвөл нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байна

    Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгийн ажитан цаг уурч Б.Жаргалантай ярилцлаа.  –Арванэгдүгээр сарын эхний хагас нэлээн дулаахан хэмтэй байна. Цаашдаа дунд болон сүүл хагастаа ямархуу төлөвтэй болох вэ? -1980-2019 оны олон жилийн дунджаар арваннэгдүгээр сарын тавны үеэс эхлэн баруун, төв, зүүн зүгийн нутгаар хасах температур луугаа орж эхэлдэг бол энэ сарын 15-наас хойш буюу сарын сүүлийн хагастаа хасах арван градусаас доош …

  • 10 November

    Монголын үнэн сонины 100 жилийн ой тохиож байна

    Монголын анхны тогтмол хэвлэл, үндэсний өдөр тутмын сонин Монголын үнэн сонины 100 жилийн ой өнөөдөр  тохиож байна. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө  тэмцсэн  их жанжин Д. Сүхбаатар Монголын үнэн сониныг санаачилсан бөгөөд Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Д.Лосол, С.Данзан, С.Буяннэмэх, Пүрэв, Ишдорж нарын монголчууд анхны дугааруудыг бэлтгэхэд гар бие оролцжээ. Анхны зургаан дугаарыг 1920 оны арваннэгдүгээр сарын 10-нд Эрхүү хотноо   хэвлэн гаргасан …

  • 10 November

    ЭМЯ: Зургаан хүнээс Covid-19 илэрч, батлагдсан тохиолдол 374 боллоо

    Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр  нэмж зургаан хүнээс  Covid-19 илэрсэн талаар мэдээллээ. Ингэснээр Монгол Улсад Covid-19 халдварын нийт батлагдсан тохиолдол 374 болжээ. Үүнээс 317 нь эдгэрсэн бол 54 хүн Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-д эмчлүүлж буй. ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 44 хүний биеийн байдал хөнгөн, есөн  хүний биеийн байдал хүндэвтэр, нэг хүний биеийн байдал хүнд байгаа аж.