Monthly Archives: November 2020

November, 2020

  • 10 November

    Авто замын төлбөр авах цэгийг цахимжуулах ажил үргэлжилж байна

    Улсын төсөв, авто замын сангийн 5.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар энэ онд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Түргэний гүүр, Хэнтий аймгийн Мөрөн, Архангай аймгийн Тариат, Хөвсгөл аймгийн Мөрөн, Булган аймгийн Баяннуур, Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Завхан аймгийн Их-Уул, Сонгино, Дорнод аймгийн Хэрлэн сумдад, нийт 9 цэгт олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөр авах цэгийн барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэж байна. Дээрх хөрөнгө …

  • 10 November

    БНХАУ-д хөлдөөсөн хэд, хэдэн хүнснээс коронавирус илэрчээ

    БНХАУ-ын Эрүүл мэндийн яамны шийдвэрээр хөлдөөсөн хүнсэнд хяналт шалгалт хийхэд хэд, хэдэн хөлдөөсөн хүнснээс коронавируст халдвар илэрчээ. БНХАУ-ын Циньдао хотын боомтын хоёр ч зогсоолд Эквадороос ирсэн хясаа, ОХУ-аас ирсэн хөлдөөсөн нялцгай биет, Норвегийн далайн бүтээгдэхүүнээс коронавирус илэрсэн байна. Дээрх бүтээгдэхүүнүүдийг хараахан худалдаалж эхлээгүй байсан тул халдвар нийтэд тархаагүй гэж үзэж буй аж. Харин дээрх хоёр зогсоолын ажилчдыг тусгаарлах, шинжилгээнд хамруулахаар …

  • 10 November

    БНХАУ-д халдварын тохиолдол нэмэгдсээр 9 улстай дахин хилээ хаалаа

    Манай урд хөрш Хятад улсад өнгөрсөн 10-р сард бусад орноос зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст халдварын тохиолдол нэмэгдэж, зарим оронтой буцаад хилээ хаасан байна. Тодруулбал өнгөрсөн 10-р сард зөөвөрлөгдөн орж ирсэн халдварын тохиолдол 9 сарынхаас 45 хувиар нэмэгдсэн байна. БНХАУ-ын гадаад хэргийн сайдын мэдээлснээр цар тахлыг хяналтдаа аваад байгаа энэ улсад гаднаас зөөвөрлөгдөн ирэх тохиолдол нэмэгдэж байгаа нь дахин эрсдэл үүсгэх аюултай …

  • 10 November

    Д.Сумъяабазар: Гэр хорооллыг орон сууцжуулах, ногоон хотыг бий болгоход Энэтхэг улстай хамтарч ажиллана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзлаа.Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хоёр улсын найрамдалт, хамтын ажиллагааны гүүр болж, эдийн засаг, хамтын ажиллагааг улам бэхжүүлсэн Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах төсөл амжилттай хэрэгжиж байгааг онцлон хэллээ. Улаанбаатар …

  • 10 November

    УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан зарлав

    эх сурвалж:mpa.mn Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 43 дугаар захирамж гаргалаа.Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойг тэмдэглэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын …

  • 10 November

    НӨАТ-ын тохирлоос азтан болчихоод бүртгэл зөрүүтэйн улмаас урамшууллаа аваагүй иргэд мэдээллээ баталгаажуулна уу

    И Баримтын тохирлоос азтан болчихоод цахим төлбөрийн баримтын системд урамшуулал авах хүсэлтээ илгээсэн боловч бүртгэл зөрүүтэйн улмаас урамшууллаа аваагүй иргэд доорхи зааврын дагуу мэдээллээ баталгаажуулна уу хэмээн нийслэлийн Татварын газраас мэдэгдлээ. НӨАТ-ын урамшууллын ээлжит тохирол сард нэг удаа явагддаг.  Өнгөрсөн сард л гэхэд EBarimt системд 32,023,512 баримт бүртгэгдэж 30 мянган төгрөгийн 28,736, 100 мянган төгрөгийн 2,890, нэг сая төгрөгийн 290, гурван сая төгрөгийн азтан …

  • 10 November

    “Энэтхэг-Монголын хамтарсан сургууль байгуулах ажил амжилттай үргэлжилж байна”

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хоёр улсын найрамдалт, хамтын ажиллагааны гүүр болж, эдийн засаг, хамтын ажиллагааг улам бэхжүүлсэн Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах төсөл амжилттай хэрэгжиж байгааг онцлон хэллээ. …

  • 10 November

    Шуурхай: УОК 14:30 цагт хуралдана

    Улсын онцгой комисс өнөөдөр 14.30 цагт хуралдахаар товложээ. Өнөөдрийн хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтыг түр хугацаагаар хаах асуудлыг хэлэлцэх юм байна. Учир нь Алтанбулаг боомтоор орж ирж байгаа ачаа тээврийн жолооч нараас коронавирус илэрч байгаа.

  • 10 November

    Гэрээт хилчин Б.Молор: Гэрээтийн алба ирээдүй хилчдэд маш их туршлаг, боломж

    Улсын хил хамгаалалтад үүрэг гүйцэтгэж буй гэрээт хилчдийнхээ төлөөлөл болгон хилийн 0275 дугаар ангийн 0102 дугаар салбарын гэрээт хилчин, байлдагч Б.Молортой ярилцлаа. Ярилцсан ахлах дэслэгч М.УРАНБАЙГАЛЬ                                                               -Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй …

  • 10 November

    ДЭМБ: Гуравдугаар сард “КОВИД”-ын нөхцөл байдал үндсээрээ өөрчлөгдөнө

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2021 оны гуравдугаар сард коронавирусний эсрэг эхний вакцинууд гарснаар цар тахлын нөхцөл байдал үндсээрээ өөрчлөгдөнө хэмээн үзэж байна гэж ДЭМБ-ын Ерөнхий захирлын зөвлөх Брюс Эйлвард мэдэгджээ. Өдгөө дэлхий дахинд гаргаж буй нөр их хүчин чармайлт, хөдөлмөрийн дүнд цар тахлын нөхцөл байдлыг үндсээр нь өөрчлөх боломж ирэх гуравдугаар сар гэхэд нээгдэнэ. Тэр үед хувийн халдвар хамгаалалтын хэрэгсэл, …

  • 10 November

    Гадны 39 компанийн 39 мэргэжилтнийг хилээр оруулж ирэх шаардлага хүргүүллээ

    Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын эрх ашгийг хамгаалах түр хорооноос Засгийн газраас гадаад ажилтнуудыг нэмэлтээр оруулж ирэхийг хориглох шийдвэр гаргасан талаар мэдээлэл хийж байна. Ийст Говь гадаадын хөрөнгө оруулалт, хүний нөөцийн компанийн зөвлөх н.Зоригтбаатар: Бид байр машинаа барьцаалан байж гадаадын аж ахуйн нэгжүүдтэй нийлэн гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулсан. Гэхдээ цар тахлын улмаас өнгөрсөн хагас жилийн хугацаанд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн …

  • 10 November

    Шуурхай: 13 настай хүүхэд гарцгүй газраар зам хөндлөн гарч яваад амь насаа алдлаа

    2020.11.10-ны өдөр 7.20 цагийн орчимд СХД-ийн 28 дугаар хороо Баянхошууны замд Toyota prius маркийн автомашины жолооч Л нь явган зорчигч 13 настай эмэгтэй хүүхдийг явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч байхад нь мөргөж амь насын хохироосон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна. Иргэдээ, жолооч нараа явган хүний гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасч, гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөх …

  • 10 November

    Д.Амарбаясгалан:Манай намд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой эмэгтэй кандидат ч байна

    МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Монголын Үнэн” сонинд ярилцлага өгөх үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд МАН-аас нэр дэвших боломжтой таван хүнийг нэрлэсэн байна. Тодруулбал Д.Амарбаясгалан: “Хэд хэдэн хүний нэрийг намын гишүүд ярьж байна. Намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд над дээр 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тэр тэр хүнийг нэр дэвшүүлээч гэж намын гишүүдээс санал, хүсэлтүүд ирж байгаа. …

  • 10 November

    “Монгол Бахархлын өдөр”-т шилдэг 128 бөх барилдана

    Өвлийн эхэн сарын Шинийн нэгэн буюу Их Эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол Бахархлын өдөрт зориулсан, Улс аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн уламжлалт барилдаан 2020 оны 11 дүгээр сарын 16-нд 14 цагаас Буянт-Ухаа спортын ордонд явагдана. Монголын Үндэсний Бөхийн Холбоо

  • 10 November

    Гурван ихэр төрүүлж, найман хүүхэдтэй болжээ

    ЭХЭМҮТ-д арваннэгдүгээр сарын 6-ны баасан гарагт гурван ихэр төржээ. Ээж нь тав дахь удаагаа амаржиж нэг охин, хоёр хүү төрүүлснээр найман хүүхэдтэй өнөр өтгөн айл болжээ. Найман хүүхдийн долоо нь хүү, нэг нь сая төрсөн гурван ихрийн нэг охин юм байна. Ихрүүд 1.9 кг, 2 кг, 2.1 кг жинтэй төрсөн бөгөөд ээж болон ихрүүдийн бие сайн байгаа аж.Нийгмийн халамжийн тухай …