Сонгинохайрхан дүүрэгт байрлах Содон хорооллын 11-р байрны урдаас өөрийгөө боомилсон эрэгтэй хүний цогцсыг энэ сарын 6-нд олжээ. Эх сурвалжийн мэдээллээр талийгаач нь тус дүүрэгт байрлах нэгэн байранд амьдардаг байсан бөгөөд уг байрны урд талын эрчим хүчний под станцын хаалганы түгжээнээс өөрийгөө боомилсон байдалтай нас барсан олдсон гэв. Хэргийн газраас талийгаачийн өөрийгөө боомилсон гэх 62 см урттай цагаан өнгийн гар утасны …
Monthly Archives: November 2020
November, 2020
-
9 November
Монгол Улсад “Ковид-19”халдварын батлагдсан нийт тохиолдол 368 боллоо
Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн ирсэн коронавируст “Ковид-19” халдварын нийт батлагдсан 368 тохиолдол бүртгэгдээд байна. 2020.11.06-наас 08-ны хооронд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Сэлэнгэ аймгийн салбар 1 лабораторид нийт 1816 /PCR/ шинжилгээ хийхэд 12 хүнд “Ковид-19” халдвар илэрчээ. Тухайлбал: • 10.19-нд Сөүл- Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 5 хүн /давтан/, • 10.20-нд Энэтхэг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 1 хүн /давтан/ шинжилгээний …
-
9 November
Д.Дорлигжав: Ерөнхийлөгч бол Монгол Улсын дипломат албаны орой нь юм
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын 30 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Д.Дорлигжавтай хийсэн ярилцлагыг хүргэж байна. -Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажлын алба гэдэг утгаараа бусад төрийн байгууллагаас хэрхэн ялгардаг вэ? -Бусад төрийн байгууллагаас ялгаатай тал ч бий, адил ч тал бий. Ерөнхий зарчим адил улсынхаа эрх ашиг нэгдсэн бодлогын төлөө хуулийн хүрээнд ажиллана. Ерөнхийлөгчийн институцын онцлог бол олон талтай …
-
9 November
Видео: Дуучин Э.Чулуунчимэгийн нөхөр согтуудаа олон нийтийн газар танхайрчээ
Зохиолын дууны Э.Чулуунчимэг нөхөртэй болоод удаагүй байгаа. Уран бүтээл, хувийн амьдралаа сенсааци болгож чаддаг. Түүний нөхөр улсын начин Цэрэнтогтох билээ. Улсын начин Цэрэнтогтохын талаар ” муу бөхөнцөр олон нийтийн газар биеэ зөв авч явж чадахгүй агсан согтуу мөрөөрөө ажлаа хийж яваа хүүхэд дээрэлхэж хэл амаар доромжилдог хэн бэ, энэ одоо шил шидлээ. Буруу сэхсэн бацаан намайг барахгүй шүү би хүнээр …
-
9 November
Л.Халтар:Дарханы замд жолооч нар хурдаа тохируулан, зай барьж явах хэрэгтэй
Монгол Улс Азийн авто замын сүлжээнд дөрвөн чиглэлээр хамрагддаг. Эдгээрийн нэг болох АН-3 буюу Улаанбаатар- Дархан чиглэлийн авто замын хэсэг нь сүлжээн дэх хамгийн их хөдөлгөөний эрчим бүхий хэсэг бөгөөд Монгол Улсын аж үйлдвэрийн томоохон төв, газар тариалан, мал аж ахуй, эдийн засгийн гол бүс нутгийг дайран өнгөрдөг. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын эхний хэсэг болох Төв аймгийн Жаргалант сумын салаа …
-
9 November
Ж.Амгалан: COVID-19-ийн “өндөр эрсдэлт” байдал удахгүй “аюултай” руу шилжиж болзошгүй
Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.Амгалан оролцож, мэдээлэл өглөө. “Алтанбулаг суманд амьдардаг иргэдийн дунд тандалт судалгаа хийж байгаа” Тэрбээр “Цагдаагийн байгууллага олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор COVID-19 халдвараас сэргийлэх ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж буй. Өмнө нь БНХАУ-д халдвар дэгдэхэд бид урд хилдээ илүү анхаарч байсан бол одоо хойд буюу ОХУ-ын ил залгаа хэсгээ онцгойлон анхаарах шаардлага бий. Энэ хүрээнд УОК-ын шийдвэрээр Алтанбулаг, Боршоо, …
-
9 November
Амралтын өдрүүдэд КОРОНАВИРУСИЙН нийт 12 тохиолдол илэрчээ
Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-наас Covid-19 цар тахлын халдварын талаар ээлжит мэдээллийг хүргэлээ. /2020.11.09/ Сүүлийн гурав хоногт буюу энэ амралтын өдрүүдэд /2020.11.06-11.08/ ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймгийн салбар лабораторит нийт 1816 хүнд шинжилгээ хийхэд 12 хүнээс коронавирус илэрлээ. Тодруулбал, аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн таван хүний давтан шинжилгээ /31 настай эрэгтэй, 38 настай эмэгтэй, 39 настай …
-
9 November
Дэлхий дахинд бүртгэгдсэн коронавирусийн халдварын тохиолдол 50 саяд хүрлээ
Коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол дэлхий дахинд 50 саяд хүрснийг АНУ-ын Жон Хопкинсийн их сургуулийн судлаачид өчигдөр зарлажээ. Үүний 20 хувь буюу 10 сая орчим нь АНУ-д оногдож байна. Тус улсад сүүлийн дөрвөн өдөр дараалан өдөрт 100,000-аас дээш тооны тохиолдол бүртгэгдээд байгаа юм. АНУ-ын дараа 8.5 сая тохиолдолтой Энэтхэг, 5.6 сая тохиолдолтой Бразил, 1.8 сая тохиолдолтой Франц, 1.7 сая тохиолдолтой Орос …
-
9 November
Амралтын өдрүүдэд ослын улмаас 13 хүн гэмтэж, хоёр хүн амиа алджээ
Өнгөрөгч амралтын өдрүүдэд зам, тээврийн ослын улмаас 13 хүн гэмтэж, хоёр хүн амиа алджээ. Гэмтсэн 13 хүний гурав нь хүүхэд байгаа бол нийслэлд нэг, орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна. Ноцтой ослын талаар Тээврийн цагдаагийн алба “11 дүгээр сарын 7-ны 06:28 цагийн орчимд Шувуун фабрикийн зам, гал түймэр унтраах 65-р ангийн зүүн хойд замд Toyota prius маркийн автомашины жолооч нь замын …
-
9 November
Орвог гашууны бор толгойд “Токио-2020”-ийн бамбар аялуулав
Монгол эх орныхоо хилийн захын дөрвөн цэгт Монгол Улсын төрийн далбааг “Токио-2020” олимпийн бамбартай хамт аялуулах, триатлон-дуатлоны спортыг сурталчлах санаачилгыг Монголын триатлоны холбоо, Монгол Японы найрамдлын нийгэмлэгээс 2019 онд гаргасан билээ. Уг ажлыг МҮОХ, ХХЕГ, Япон улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ болон бусад байгууллага дэмжин ажиллаж байгаа юм.Өнгөрсөн онд Баян-Өлгий аймаг дахь Алтай таван богдын 1 тоот хилийн баганаас эхэлсэн …
-
9 November
Хоёр хоног хоол идээгүй, дөрвөн настай охины ээж согтуу иржээ
Дөрвөн настай охин хоёр хоног хоолгүй, өлссөн байдалтай байсныг албаныхан олж, түр хамгаалах байранд хамгаалалтад авчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 35-р хорооны нутаг дэвсгэрт иргэн Н-ийн гэрт байсан дөрвөн настай хүүхдийг онцгой байдлын албан хаагч олж, түр хамгаалах байранд хамгаалалтад авсан байна. Энэ талаар нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах сургалтын төвийн сургагч багш, ахмад Б.Үүрийнгэгээгээс тодрууллаа. Тэрбээр “Түүхий нүүрс хэрэглэж …
-
9 November
Хоёр хоногт зам тээврийн ослын шинжтэй 424 дуудлага иржээ
Амралтын өдрүүдэд буюу арваннэгдүгээр сарын 7-8-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 545 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 424 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэжээ. Ослын улмаас 13 хүн гэмтсэний 3 нь хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 1 хүний амь нас хохирчээ. Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал: 2020.11.07-ны өдрийн 06.28 цагийн орчимд ХУД-ийн …
-
9 November
Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар ямар хэлэлцэх асуудал
УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганы 11 дүгээр сарын 9-нөөс 13-ны хооронд намын бүлэг, ажлын хэсэг, байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хүргэж байна. НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН: 11 дүгээр сарын 09-ний Даваа гарагт: Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан …
-
9 November
Онцгойгийн алба хаагчид өрх толгойлсон, зургаан хүүхэдтэй эмэгтэйд тусалжээ
Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 42 дугаар хороо 1 дүгээр хэсэгт оршин суугч, 6 хүүхэдтэй, амьжиргааны түвшин доогуур өрх толгойлсон эмэгтэйд алба хаагчид өөрсдийн дотоод нөөц бололцоондоо тулгуурлан тусламж үзүүллээ. НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн зарим хорооны гэр хороолол бүхий айл өрхүүдийн түүхий нүүрс хэрэглэж байгаа эсэх, галын аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний …
-
9 November
Т. Мөнхсайхан: Дотооддоо халдвар тараахгүйн тулд хилийн боомтуудаа анхаарах нь чухал
Эмнэлгийн тусламж, үйлчилгээг орон нутагт сайжруулах, Ковид-19 цар тахлын үед эмч, мэргэжилтнүүдийг халдвар хамгаалал, ажиллах орчинг сайжруулах, Алтанбулаг боомтод үүсээд буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица болон холбогдох албаныхан Сэлэнгэ аймагт ажиллалаа. ЗӨСҮТ-д халдвар хамгааллыг сайжруулах зорилгоор Био аюулгүй байдлыг гуравдугаар зэрэглэлийн лабораторыг байршууллааКовид-19 цар тахлын эрсдэл нэмэгдэж буй энэ цаг үед УОК болон …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл