Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал боллоо. “Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814 жил, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний Их баяр наадмын бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсож, тулгамдаж буй зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Аймаг, сумын баяр наадмыг долдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Үндэсний Их баяр наадамтай нэгэн зэрэг хийхээр товлосон. Нийслэлд зохион байгуулдаг Үндэсний их баяр наадмыг хүн …
Yearly Archives: 2020
June, 2020
-
29 June
Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүнг Улсын Их Хурлын даргад өргөн барив
Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийг зохион байгуулж явуулсан талаарх дүнг Сонгуулийн ерөнхий хорооноос Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.06.29) өргөн барив. Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн “Сонгуулийн ерөнхий хороо 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Сонгуулийн төв байгууллагын тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулиудын дагуу хуулийн хүрээнд амжилттай зохион …
-
29 June
Фото: Шинээр сонгогдсон 76 гишүүн үнэмлэхээ гардан авлаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд ялалт байгуулсан 76 нэр дэвшигч өнөөдөр (2020.06.29) Төрийн ордны Их танхимд Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэхээ гардан авлаа. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, “Энэ удаагийн сонгуулийг Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн төв байгууллагын тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулиудад нийцүүлэн амжилттай зохион байгууллаа. …
-
29 June
Энэ жилийн Луут завины уралдаан Тайваны нийслэл Тайпэйд болов
Тайпэй дахь Луут завины наадамд 80 орчим баг өрсөлдсөн байна. Тайванийн арал дээр хоёр сарын хугацаанд коронавирусын халдвар тархаагүй учир завины уралдаан зохион байгуулах цөөхөн газруудын нэг болжээ. Царт тахлын дэгдэлтийн улмаас Хонконг болон Бээжин дахь уламжлалт луут завины уралдаан цуцлахад хүрчээ. Тайпэй хотын Dajia Riverside Park-д 80 орчим баг хоёр өдрийн турш уралджээ. Уралдаанд зөвхөн оролцогчид байсан бөгөөд хөгжөөн …
-
29 June
Үерийн улмаас орон гэргүй болсон таван өрхөд гэр олгожээ
Төв аймгийн Зуунмод, Алтанбулаг, Сэргэлэн, Баян сумдад энэ сарын 19,21-ний өдөр орсон усархаг борооны улмаас үер бууж, 380 гаруй айлын гэр, найман орон сууцны барилгын зоорь усанд автаж, 16 өрхийн гэр болон 80 гаруй хашаа урсаж, гэр оронгүй болсон. Гэр оронгүй болсон таван өрхөд “Түшиг, говь хангай” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд гэр олголоо. Тодруулбал үерийн улмаас орон гэргүй болсон Зуунмод …
-
29 June
Б.Халиун:Хурдан морины уралдаанч хүүхдийн бүртгэлийг бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулна
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнөөдөр Үндэсний их баяр наадмын үед хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавин ажиллах ажлын хүрээнд ямар ажлыг зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд ГБХЗХГ-ын дэд дарга Б.Халиун “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 01 …
-
29 June
Польшийн Ерөнхийлөгчийн сонгууль болж байна
Ковид-19-ийн цар тахал гарсны улмаас, Польшийн Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх эхний шатны санал хураалт нэг сар хойшлогдоод 6-р сарын 28-нд боллоо. Урьд нь 5-р сарын 10-нд сонгууль болохоор төлөвлөж байсан боловч товлосон хугацаандаа зохион байгуулж чадаагүй юм. Энэ сарын эхээр хүчинтэй болсон хуулийн дагуу цар тахлын үед болж буй сонгуулийн үйл ажиллагааг баталгаажуулахын тулд иргэд олон нийтийн санал авах замаар …
-
29 June
Н.Учрал: Монголын ард түмний итгэлийг бид зүтгэлээр хариулах ёстой
Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр /2020.06.29/ Төрийн ордонд УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд ялалт байгуулсан 76 гишүүнд үнэмлэхийг нь гардуулан өглөө. Энэ үеэр Сонгинохайрхан дүүргийн 28-р тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшиж, ард түмний итгэлийг хоёр дахь удаагаа аван УИХ-ын гишүүн болж буй Ням-Осорын Учралын байр суурийг сонслоо. УИХ-ын гишүүн Н.Учрал“Монгол Ардын Намд Монголын Ард түмэн итгэл үзүүллээ. Энэ итгэлийг бид зүтгэлээр хариулах ёстой. СХД-ийнхээ иргэдийн 65 хувийн итгэл дэмжлэгийг авч УИХ-д хоёр дахь …
-
29 June
Шинэ парламентын анхдугаар чуулганыг УИХ-ын гишүүн Х.Баделхан даргална
СЕХ-ноос шинээр бүрдэх парламентын 76 гишүүнд үнэмлэхийг нь өнөөдөр гардууллаа. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд сонгуулийн санал авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгч Анхдугаар чуулганыг хуралдуулах зарлиг гаргана хэмээн заасан байдаг. Анхдугаар чуулганы дэгийн талаар УИХ-ын дэгийн тухай хуулийн нарийвчлан заажээ. Тус хуулийн 11.1.1-д Ерөнхийлөгч чуулганы хуралдааныг даргалж түүнийг нээж үг хэлнэ гэсэн байна. Түүний дараа 11.1.2-т зааснаар …
-
29 June
Г.Дамдинням: Хамгийн түрүүнд Дарханы замын засварыг дуусгана
Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр /2020.06.29/ Төрийн ордонд УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд ялалт байгуулсан 76 гишүүнд үнэмлэхийг нь гардуулан өглөө. Энэ үеэр Дархан-Уул аймгийн 19 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшиж, ард түмний итгэлийг аван УИХ-ын гишүүн болж буй Гонгорын Дамдиннямаас байр суурийг сонслоо. УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Шударга, зарчимтай багаар ажиллана. Нийтийн үнэт зүйлийн төлөө нэгдэж ажиллах ёстой гэсэн байр суурьтай байна. Гишүүн болоод хийх эхний ажил хамгийн түрүүнд …
-
29 June
МЭХ:13 эмэгтэй гишүүнээс хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийлэхийн эсрэг асуудалд анхаарч ажиллахыг хүсье
УИХ-ын найм дахь удаагийн ээлжит сонгуулийн дүн гарч, үнэмлэхүй ялалт байгуулсан нэр дэвшигчид өнөөдөр үнэмлэхээ гардан авлаа. Энэ удаагийн сонгуульд МАН 62 суудал авснаас 11 эмэгтэй гишүүнтэй болсон бол АН-аас хоёр эмэгтэй гишүүнтэй болсноор энэ удаагийн парламентад 13 эмэгтэй гишүүн ажиллахаар боллоо. Ирэх дөрвөн жилд төр түшилцэж, түмэн олныхоо төлөө ажиллахаар сонгогдсон 13 эмэгтэй нэр дэвшигчдээ баяр хүргэж, хүүхэд хамгаалал, эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг хүчирхийллийн …
-
29 June
Казахстанаас ирсэн нэг иргэний гурав дахь давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ
ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр“Зургадугаар сарын 28-нд гурван лабораторид нийт 216 хүний сорьцод шинжилгээ хийхэд, 215-д нь коронавирус илрээгүй. Харин зургадугаар сарын 10-нд Нур Султан-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний гурав дахь давтан шинжилгээнд коронавирус илэрлээ. Тухайн иргэнээс зургадугаар сарын 10-нд эхний, 22-нд хоёр дахь, өчигдөр гурав дахь шинжилгээг хийхэд вирус илэрсэн байна. Тус …
-
29 June
Жүжигчин Г.Алтаншагай “Бурхны авралаар, чи ирлээ!”шоу нэвтрүүлгийн ялагчаар тодорлоо
Австралийн “FremantleMedia” компанийн албан ёсны эрхтэйгээр “Боловсрол” суваг телевиз “Бурхны авралаар, чи ирлээ!” шоу нэвтрүүлгийг үзэгчдийн хүртээл болоод хоёр сарын хугацаа өнгөрч байна. Тэгвэл өчигдөр/2020.06.28/ “Бурхны авралаар, чи ирлээ!” шоу нэвтрүүлгийн финалын шатны 9 дахь дугаар 20:00 цагт “Боловсрол” суваг телевизээр шууд үзэгчдийн хүртээл боллоо. Финалын шатны 9 дахь дугаарт жүжигчин Г.Алтаншагай, У.Цогтбаяр, Б.Барслхагва болон дуучин С.Зоригтбаатар нар оролцож, ялагчийн …
-
29 June
УИХ-д шинээр сонгогдсон 76 гишүүн үнэмлэхээ гардан авлаа
Сонгуулийн ерөнхий хорооны зургадугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнгийн талаар хэлэлцэн сонгуулийн 29 тойрог тус бүрт хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчдийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрлэн тогтоол гаргасан билээ. Тэгвэл Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр /2020.06.29/ УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд ялалт …
-
29 June
Ч.Содномцэрэн: 164 хэсэгт хяналтын тооллого хийхэд нэг ч зөрүү гараагүй
Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалтын үр дүнтэй холбоотой зарим нам, эвсэл, нэр дэвшигчдийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид болон Сонгуулийн ерөнхий хороонд хандаж гаргасан гомдол, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн үүрэг даалгаврын талаар өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ. Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн ” Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн гомдол шаардлага, СЕХ-ны гишүүдэд өгсөн Ерөнхийлөгчийн үүрэг даалгаврын биелэлтийн талаар …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл