Yearly Archives: 2020

June, 2020

  • 26 June

    Сайжруулсан түлш нөөцлөх агуулахын байр, түлш нөөцлөлтийг шалгажээ

    Нийслэлийн Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоох ажлын хүрээнд Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон болон холбогдох  албан тушаалтнууд хамтран “Таван Толгой Түлш” ХХК-ийн үйлдвэрийн үйл ажиллагаа, СХДүүрэгт байрлах 1000 тн сайжруулсан түлш нөөцлөх агуулахын байр, түлш нөөцлөлтийн байдалтай танилцан ажиллав. “Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилготой …

  • 26 June

    2019 онд батлагдсан хуулиудын эх дээр Төрийн тамга дарлаа

      Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нар өнөөдөр /2020.06.25/ 2019 онд батлагдсан хуулиуд дээр Төрийн тамга дарлаа. Төрийн тамгыг үндэсний хээгээр чимэглэсэн мөнгөн тоног бүхий, зөөлөн торгомсог эдээр доторлосон зандан модон хайрцагтай нь авчирч, Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын хуулийн уг эхийн эхний хуудсуудад …

  • 26 June

    Хотын дарга С.Амарсайхан нийслэлд хамгийн өндөр санал авчээ

    Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан 21969 хүний саналаар нэгээр гарч Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдлоо.    Хууль бус олгогдсон газруудыг нийслэлийн өмчид буцаан авч,нийтийн эзэмшлийн гудамж талбай болгон тохижуулж, түрээслээд өмчлөх орон сууцыг хэрэгжүүлэх санаачилгыг гаргасан хотын Захирагч С.Амарсайханыг нийслэлчүүд бүрэн дэмжлээ. Улсын хэмжээнд хамгийн өндөр саналыг Ерөнхий сайд, …

  • 26 June

    Эрчим хүчний гудамжыг хэсэгчлэн хаана

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын 2020 оны томоохон шинэчлэлийн ажил болох Ажилчны гудамжнаас Сонсголонгийн авто зам хүртэлх буюу “Эрчим хүчний гудамж”-ны 6 км авто замын хөдөлгөөнийг шат дараатайгаар хэсэгчлэн хааж, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэхээр төлөвлөөд байна. Нийслэлийн баруун бүсийн үйлдвэрийн хөдөлгөөний эрчим ихтэй тус замын 1-р хэсэг буюу “Ажилчны гудамжны уулзраас Хөсөг трейд хүртэл 385у/м авто …

  • 26 June

    “Тээвэрчдийн хотхон”-д хөрөнгө оруулалт шаардлагатай

    Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Засгийн газраас хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын ажилтай газар нь танилцаж байгаа билээ. Тэр дундаа хөрөнгө, тендер, санхүүжилтээс үүдэн олон жилийн хугацаанд царцсан барилга, бүтээн байгуулалтад ихээхэн ач холбогдол өгч байгаа юм.Энэ удаад Шадар сайд Ө.Энхтүвшин жолооч нарын байрлаж, амрах зориулалттай хотхоны үйл ажиллагаатай танилцсан. Гашуунсухайтын боомтын наахна болон Тавантолгойн уурхайн орчимд жолооч нарын байрлаж, амрах зориулалттай …

  • 26 June

    Ч.Содномцэрэн:УИХ-ын гишүүнээр сонгогдсон 76 гишүүний үнэмлэхийг Даваа гарагт гардуулна

    Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн талаар мэдээлэл хийлээ. Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг зургадугаар сарын 24-ний өдөр улс даяар Улаанбаатарын цагаар өглөөний 07:00 цагаас 22:00 цагийн хооронд явагдаж, сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 2,003,969 сонгогчийн 73.65 хувь буюу 1,475,895 нь саналаа өгчээ. Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн “Монгол Улсын Их Хурлын 2020 …

  • 26 June

    Фото: “Хогоор бүү хорло” аяны эргэн тойронд

    Унасан газар Угаасан усаа #Хогоор_Бүү_Хорло! Нэг удаагийн хэрэглээнээс #ТАТГАЛЗАЖ дахин ашиглах боломжтой хэрэглээг сонгоцгооё! Хүрээлэн байгаа орчин ямар байх нь таниас л шалтгаална! #Хоггүй_байгаль_таны_гарт Байгальд_ээлтэй_аялацгаая! #Хогоор_бүү_хорло Хадгаар бус усаар ундаалъя #Хогийг_баялаг_болгож #Ахин_ашиглая  #Үгээрээ_биш_үйлдээрээ   Байгалиа Хамгаалаарай ! Таны тоомжиргүй орхисон хог хаягдал хөрс,ус, орчныг бохирдуулдаг #Байгаль_Хогийн_Сав_Биш  Машиныхаа цонхоор тамхины ишээ шидэж буй та ямар бүдүүлэг харагддаг гэдгээ мэдэх үү? Авто машиндаа зориулалтын үнсний савтай явахыг уриалж байна. Байгальд хамгийн хөнөөлтэй …

  • 26 June

    Ч.Ганжавхлан: Эгэлгүй монгол жаалууд экологийн цагдаагийн албан ёсны элч баг боллоо

    Цагдаагийн ерөнхий газрын Экологийн Цагдаагийн албанаас иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх шинэ үеийн нэгдмэл үзэл, төлөвшил, байгаль хамгаалах зөв дадал хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Байгаль Эн Тэргүүнд” төслийг зургадугаар сарын 10-ны өдрөөс хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Уг төслийн хүрээнд “Байгаль орчныг хамгаалах тухай хууль”-ийн 3 дугаар зүйл “Газар, түүний хөрсийг аливаа …

  • 26 June

    Д.Нямхүү: Өчигдөр Москвагаас ирсэн гурван оюутнаас коронавирус илэрлээ

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр”Зургадугаар сарын 25-нд гурван лабораторид нийт 171 хүнд шинжилгээ хийхэд 168 хүнд коронавирус илрээгүй. Харин гурван хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Зургадугаар сарын 25-нд Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн 21-23 насны, хоёр эрэгтэй, нэг эмэгтэй оюутнуудад вирус илэрлээ. Өнөөдөр 19 настай цэргийн сургуулийн оюутан эдгэрэн гарч байна. Нийт батлагдсан …

  • 26 June

    “Даншиг наадам-Хүрээ цам 2020” наадмыг энэ сарын 29-нд зохион байгуулна

    Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд “Даншиг наадам-Хүрээ цам 2020” шашин, соёлын наадмын талаар мэдээлэл хийлээ. Зургадугаар сарын 29-ний өдөр Батцагаан дуганы өмнөх талбайд хүрээ цамыг уламжлалын дагуу зохион байгуулахаар болсон байна. Энэ талаар МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд “Даншиг наадам-Хүрээ цам 2020” шашин соёлын наадмыг энэ сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулна.  Дэлхий нийтээр тархаад буй КОВИД-19-тэй холбоотойгоор олон улсад олон нийтийг хамарсан үйл явдал хойшлогдож …

  • 26 June

    “The Hu” хамтлагийн тоглолт энэ ням гарагт болно

    “Чингис хаан” одонт “The Hu” хамтлагийн “Гэрэг” нэртэй онлайн тоглолт энэ сарын 28-нд “White Rock Center”-т болно. Уг нь тэд энэ сарын 23-нд хийхээр төлөвлөж байсан ч тодорхой шалтгааны улмаас цуцлагдаад байсан юм. Ерөнхий зохион байгуулагчаар “Хүрээ энтертайнмент” ХХК, хамтран зохион байгуулагчаар МҮОНРТ хамтран орон даяар шууд дамжуулан хүргэх билээ. Харин ивээн тэтгэгчээр “Мобиком” корпораци, Хаан банк ажиллаж байна. “The …

  • 26 June

    Г.Давааням: Хар тамхины хэрэглээг сурталчилсан бүх контентийг устгаж байна

    Нэгдсэн Үндэсний байгууллагын  Ерөнхий асемблейн 1987 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрээр “06 дугаар сарын 26-ны өдрийг мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр” болгохоор шийдвэрлэж, 1989 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн жил бүр тэмдэглэж байна. Жил бүр тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой Нэгдсэн Үндэсний байгууллагын Хар тамхитай тэмцэх байгууллагаас  уриалга гаргадаг. Энэ жил Мансууруулах бодисын хууль …

  • 26 June

    Сэрэмжлүүлэг: Голуудын усны түвшин үерийн түвшинг 5-50 см даван үерлэж байна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 25-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Тэрэлж, Улиастай, Сэлбэ, зүүн хажуугийн Хурх, Барх, Эг, Онон, Балж, Хэрлэн зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-40 см нэмэгдэж, Сэлбэ, Хурх, Хэрлэн голын эхээр үерийн түвшинг 5-50 см, Балж гол Дадал сум орчимд үерийн аюултай түвшинг 5 см даван тус …

  • 26 June

    Автомашин дотор байсан хэрэглээний газ дэлбэрч, хоёр хүн түлэгджээ

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Москва хороолол”-ын автомашины зогсоолд суудлын автомашинд байсан газ дэлбэрчээ. Энэ тухай мэдээллийг зургадугаар сарын 25-ны өдрийн 20:05 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч ахлах дэслэгч Т.Цогтсайхан 21:00 цагт очиход иргэн А-ын эзэмшлийн “Сай” загварын суудлын автомашин дотор ахуйн хэрэглээний 220 граммын савлагаатай газ дэлбэрч …

  • 26 June

    Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмын төсөлд санал авч байна

    Агаарын тухай хуулийн 15.1.-т “Төрийн захиргааны төв байгууллага нь нутгийн захиргааны байгууллагатай хамтран агаарын бохирдлыг бууруулах зорилгоор агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтоож, тухайн бүсэд мөрдөх журмыг батална” гэж заасан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хамтарсан 2019 оны А/433-А/820 дугаар тушаал, захирамжаар “Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журам”-ыг баталсан юм.2019 оны агаарын чанарыг …