Yearly Archives: 2020

June, 2020

  • 17 June

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоцоор 257 иргэн эх орондоо ирлээ

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоц өнөөдөр 17:48 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр 257 иргэн эх орондоо ирж байна. Үүнээс өндөр настан болон асран хамгаалагчтай 40, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 57, жирэмсэн болон асран хамгаалагчтай 4, бага насны хүүхэдтэй болон гэр бүл 68, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 88 хүн байна. Эдгээр иргэдийг Цэргийн төв эмнэлэг, …

  • 17 June

    Япон Улсын Засгийн газраас 1 тэрбум иенийн эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн тусламж үзүүллээ

    Япон Улсын Засгийн газрын төслийн бус буцалтгүй тусламжаар хэрэгжих “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих төсөл”, буцалтгүй тусламжаар хэрэгжих “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн талаарх “Засгийн газар хоорондын солилцох ноот бичиг”-үүдэд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны сайд Дамдины Цогтбаатар, Японы Улсын Засгийн газрыг төлөөлж Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки нар гарын …

  • 17 June

    “Хогоор бүү хорло” аянд NCD Group нэгдлээ

    ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх шинэ үеийн нэгдмэл үзэл, төлөвшил, байгаль хамгаалах зөв дадал хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Байгаль эн тэргүүнд” төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Тэгвэл Экологийн цагдаагийн албанаас хэрэгжүүлж байгаа Хогоор бүү хорло аянд NCD Group нэгдэж байна. NCD Group :Бид Байгальд ээлтэй Барилгын хог хаягдлын …

  • 17 June

    Хотын даргын “Бяртай” шийдвэр сахал Эрдэнэбилэг ууртай байна

    ХХБ-ны Эрдэнэбилэг ууртай  ууртай байна. Яагаад гэж  үү?  Учир  нь  Төрийн ордон, Төв талбайн чанх урд эзэмшиж байсан газрыг  нь нийслэл буцааж аваад, орчин  үеийн  хотуудын стандартад  нийцсэн усан оргилуур  бүхий  нийтийн  эзэмшлийн  талбай  болгочихсон болохоор.   Угтаа бол  уг газрыг өөрийн болгож авахдаа орчин үеийн шинэ технологи бүхий усан оргилуур, газар доорх үйлчилгээний төв барина гэж амлаж байжээ.  Харамсалтай нь …

  • 17 June

    Монгол орны 4G сүлжээ орсон хаанаас ч ГЭР ДҮҮРЭН үйлчилгээг авдаг боллоо

    Гэр интернэт болон ДДЭШ хосолсон ГЭР ДҮҮРЭН үйлчилгээ нэвтэрснээр Moнгол орны xaaнаас ч 4G сүлжээ нэвтэрсэн бүх сум суурин газар, хотын захын дүүргүүд, зуслан, лагарийн бүсүүдээс өндөр хурдны интернэтэд холбогдож, телевизийн олон сувгийг хүлээн авч, Дэлхийн шилдэг кино контентуудыг гэртээ үзэх бүрэн боломжтой болоод байна. Та яг одоо гэртээ ГЭР ДҮҮРЭН үйлчилгээг сонгох гэж байгаа бол таны заавал мэдэх дараах …

  • 17 June

    Налайх дүүргийн Цагаан байрны дахин төлөвлөлтийн ажил эхэллээ

    Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Налайх дүүргийн хоёрдугаар хорооны ашиглалтын шаардлага хангахгүй хоёр давхар цагаан байрнуудыг үе шаттай дахин төлөвлөлтөд оруулахаар шийдвэрлэсэн.2020 оны 04 дүгээр сарын нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан холбогдох байгууллагын удирдлагуудтай газар дээр нь ажиллаж, иргэд оршин суугчдын төлөөлөлтэй уулзан, яаралтай эхлүүлэх үүрэг даалгавар өгсөн. Энэ хүрээнд хоёрдугаар хорооны ашиглалтын шаардлага хангахгүй 26, 27 дугаар …

  • 17 June

    Төрийн албан хаагчид энэ сарын 21-ээс байрны сонголтоо хийнэ

    Засгийн газраас Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангах тухай тогтоолын төслийг баталсан. Энэхүү тогтоолын төслийн хүрээнд 1300-1500 орчим албан хаагчийг орон сууцтай болгох боломж бүрдсэн. Өмнө нь эмч, эмнэлгийн 10 ажилтанд орон сууцны батламжийг нь гардуулж өгсөн. Тэгвэл өнөөдөр Онцгой байдлын байгууллага, мэргэжлийн хяналт, цагдаа, тагнуул, хил хамгаалах гэсэн таван байгууллагын албан хаагчдын …

  • 17 June

    Налайх дүүргийн 7 дугаар хороонд нутгийн удирдлагын ордон баригдахаар шав тавилаа

    Налайх дүүргийн нутгийн удирдлагын ордны шав тавих ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо.Тус үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл нарын дүүргийн удирдлагуудаас гадна хороо, байгууллага, иргэдийн төлөөлөл оролцлоо. Одоогийн дүүргийн нутгийн удирдлагын ордны барилгыг Нийслэлийн Засаг даргын 2005 оны 06 сарын 27-ны өдрийн 252 дугаар захирамжаар хэсэгчлэн худалдан авчээ.ЗДТГ-ын одоогийн барилга нь 1978 онд …

  • 17 June

    Б.Отгонсүх: Нийтийн тээвэрт явах хоёр давхар автобус 70 хүний суудалтай, 100 гаруй хүний багтаамжтай

    Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. Өнгө үзэмжгүй, стандартын бус хашаа хайсыг буулгах ажил хэр үр дүнтэй явж байгаа вэ? Нийслэлийн Засаг даргаас иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулах, стандартын шаардлага хангахгүй, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулахуйц, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй хашаануудад хяналт тавьж, засаж сайжруулах нэг …

  • 17 June

    Дорнод аймгийн нутгаас олдсон байлдааны зориулалттай сум, хэрэгслийг аюулгүй болгов

    2020 оны тавдугаар сард Дорнод аймгийн цагдаагийн газар, Зэвсэгт хүчний жанжин штаб хамтран үзлэг хийж тус аймгийн нутаг дэвсгэрээс 300 гаруй ширхэг цэнэгтэй сум, зенитийн пулемёт ОПЗ сум, 37мм хошуу 85 ширхэг, сургалт дадлагын хонгио 8 ширхэг, задрах дэлбэрэх сум 56 ширхэг, хуяг нэвтлэгч шатаагч сум 72 ширхэг, Т-62 танкны 115мм цоргих үйлчилгээтэй сум, задран дэлбэрэх сум 42 ширхэг олдсон билээ. Иймээс …

  • 17 June

    “Цэвэр агаартай хот” олон улсын эрдэм шинжилгээний цахим хурал боллоо

    Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар болон Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас МУ-ын Шинжлэх ухааны академитай хамтран “Цэвэр агаартай хот” олон улсын эрдэм шинжилгээний цахим хурлыг зохион байгууллаа. Цахим хуралд МУИС, ШУТИС, НЭМҮТ, Газарзүй, геоэкологийн хүрээлэн болон АНУ, Хятад, Япон  зэрэг улсын эрдэмтэн судлаачид оролцсон юм.  “Агаар, орчны  бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”, “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө”-нд 2025 он гэхэд …

  • 17 June

    Топ-10 ААН Монгол улсын хөгжлийн төлөөх хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурлаа

    МҮХАҮТ болон “Эрдэнэт ТӨҮГ” хамтран “ТОП 10 ААН-ийн хамтын ажиллагааны уулзалтыг Эрдэнэт хотод амжилттай зохион байгууллаа. ТОП-100 ААН-ээр 15 дахь жилдээ өргөмжлөгдсөн “Эрдэнэт ТӨҮГ”-ын санаачлагаар зохион байгуулагдсан тус уулзалтад МҮХАҮТ, “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ”, “Эрдэнэс-Тавантолгой ХК”, “Оюу толгой ХХК” , “ХААН банк”, “М Си Эс Групп”, “Петровис ойл ХХК”, “Голомт банк”, “Улаанбаатар төмөр зам ХНН” болон “Шунхлай ХХК”-ийн удирдлагууд оролцож цар …

  • 17 June

    Өнгөрсөн онд сургууль, цэцэрлэгийн 16 барилга ашиглалтад оруулжээ

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар зарим барилга, байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авлаа. 7.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий дэд бүтцийн төвийн байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэв Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2020 оны ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн чиг хандлагад дундын бүсийн гэр хорооллын 2720 га газар буюу 28.8 хувийг нам болон дунд давхрын барилгатай болгохоор тусгаж, инженерийн хэсэгчилсэн шугам сүлжээнд холбоно гэж төлөвлөсөн. Улмаар …

  • 17 June

    Хятадын Экспорт, импортын экспог онлайнаар зохион байгуулна

    Хятадын Худалдааны яамнаас зургаадугаар сарын 10-ны өдөр цахим хэвлэлийн бага хурал хийж, Хятадын 127 дахь удаагийн Экспорт, импортын экспоны бэлтгэл ажлын тухай танилцуулсан байна. Хятадын Гадаад худалдааны төвийн эрхлэгч Ли Жиньчи: “Гадаад худалдааны үндсэн хөрөнгө оруулалтыг тогтворжуулах, нээлттэй байдлыг өргөжүүлэх, Хятадын болон гадаадын компаниудад зах зээлийг хөгжүүлэхэд туслах зорилгоор БНХАУ-ын Засгийн газар Хятадын 127 дахь удаагийн Экспорт импортын экспог онлайн …

  • 17 June

    НӨАТ-ын сугалааны тохирол Ням гаригт явагдана

    НӨАТ-ын урамшууллын 2020 оны 6 дугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг зургаадугаар сарын 21-ний Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана Иргэн та 2020 оны 5 дугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох …