Yearly Archives: 2020

June, 2020

  • 17 June

    “ЦЭВЭР АГААРТАЙ ХОТ“ сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний цахим хурлаар 30 гаруй судалгааны сэдвээр илтгэл хэлэлцэж байна

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас Монгол Улсын Шинжлэх ухааны акедамитай хамтран нийслэл хотыг цэвэр агаартай, эрүүл аюулгуй орчинтой болгох, агаар, хөрсний бохирдлын эх үүсвэрийг судлан тогтоох, хүний эрүүл мэндэд учирч буй сөрөг нөлөөллийг бууруулах, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүн, шинэлэг технологийн шийдлүүд болон тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, эрдэм шинжилгээний …

  • 17 June

    Халаасны хулгай хийдэг бүлэг этгээдийг баривчилсан байна

    Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид хулгайн гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдүүдийг илрүүлжээ. Тодруулбал, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг томоохон зах, худалдааны төв, эмнэлэг, үйлчилгээний газруудаар үйлчлүүлж байгаа иргэдийн цүнх, халааснаас гар утас, эд зүйлийг нь хулгайлдаг Б, Ж, Х нарын бүлэг этгээдийг баривчилсан юм. Дээрх этгээдүүд өмнө нь халаасны болон орон байрны хулгайн хэргээр …

  • 17 June

    Д.Нямхүү: Өчигдөр 316 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

    Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллээр Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол илэрсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг хэллээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Зургаадугаар сарын 16-ны өдөр ХӨСҮТ-ийн лабораторид нийт 316 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Өнөөдөр хоёр эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байна. Эдгэрсэн хоёр иргэний нэг нь батлан хамгаалахын чиглэлээр суралцаж байгаа оюутан бөгөөд 33 хонон эмчилгээ …

  • 17 June

    “Хашаандаа хоггүй сайхан амьдаръя” уралдаан зарлагдлаа

    Хашаандаа Хоггүй Сайхан Амьдаръя уралдааны удирдамж Зорилго: ЦЕГ Экологийн Цагдаагийн алба Хашаандаа Сайхан Амьдаръя цахим групп хамтран Байгаль орчныг хамгаалах тухай хууль, “Хог хаягдлын тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор  хог хаягдлын  аюулыг иргэд, олон нийтэд таниулах, мэдээлэл олгох, буруу дадал хандлагыг өөрчлөх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх өрхийн хүрээнд хог хаягдлын менежментийг сайжруулах зорилготой. Хамрах хүрээ: Хашаандаа Сайхан Амьдаръя группын бүх гишүүдэд …

  • 17 June

    Олборлож дууссан уурхайн нүхийг цэцэрлэгт хүрээлэн болгожээ

    Сүүлийн жилүүдэд Хэбэй мужийн Хандан хотын Сүн Тай дүүрэг олборлож дууссан уурхайн нүхийг нөхөн сэргээж цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулж байна. Сүн Тай дүүрэг өнөөдрийг хүртэл уурхайн олборлолтын 40 гаруй нүхийг нөхөн сэргээжээ. Нөхөн сэргээлтийн дараа зам тавьж ойжуулан чимэглэжээ. Улмаар цэцэрлэгт хүрээлэн дэх тус нүхүүдэд ус татан хиймэл нуур болгоод, нуурын хөвөөгөөр өнгийн цэцгэс тарин шувууд нутагшуулах зэрэг бүтээн байгуулалт …

  • 17 June

    Өөх шатаахад витамин С нууц ноёнтон байдлаар оролцдог

    Бие махбодын бодисын солилцоог идэвхжүүлэх, зарим урвалын фермент, кофермент байдлаар оролцдог нэгдэл бол витамин юм. Амин дэмийг дотор нь усанд уусдаг С, В витамин, тосонд уусдаг А, Д, Е, К витамин гэж ангилдаг. Эдгээр витаминуудаас Витамин С-ийн үйлчлэл, ашиг тусыг онцлон хүргэе. Анагаах ухааны практикт Витамин С-г чийг бам өвчин, зүрх судасны эмгэг, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, томуугаас урьдчилан сэргийлэх …

  • 17 June

    О.Осаржамаа: Би эрх чөлөөт нийгэмд хэнд ч гай бололгүй өөрийнхөөрөө л амьдарч байна

    Цахим ертөнцөд авч буй хандалтаараа дуулиан тариад буй залуу О.Осоржамаатай ярилцлаа. -Осоржамаагийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? -Надад бусдынх шиг олон найз нөхөд байхгүй. Багаасаа ганцаараа өссөн болохоор зожиг болчихсон. Одоо ч гэртээ ганцаараа байдаг учраас хааяа уйдах гээд байдаг юм. Өөрийгөө аль болох завгүй байлгахыг хичээдэг. Гэрээ цэвэрлэнэ. Ойр орчимд амьдардаг ахмадуудын усыг нь зөөж, түлээ түлшийг нь дөхүүлж …

  • 17 June

    Өнгө, өнгийн чихэрлэг ундаа, амттан хүүхдийн анхаарал төвлөрөлтийг бууруулдаг

    Бага насны хүүхдүүдийн дунд анхаарал төвлөрөл муудах, хэт хөдөлгөөнтөх эмгэг сүүлийн жилүүдэд ихсэх боллоо. Дунджаар 6–8 настай хүүхдүүдэд элбэг тохиолдож байгаа энэ эмгэг нь хүүхэд бусадтай ярилцаж байхдаа анхаарал нь саринах, их ярих, хэт хурдан ярих, сууж байхдаа гар хөлөө байнга хөдөлгөх, хичээлдээ төвлөрч чадахгүй байх, байнга гүйж харайж явах, ийш тийш авирах, хийж байгаа зүйлээ дуусгалгүй орхих, хичээлийн хэрэглэл, …

  • 17 June

    Х.Оюунбаатар: Шударга ёс бол нийгмийн аливаа системийн оршихуйн үндсийг тодорхойлдог дүрэм

    Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Х.Оюунбаатартай шударга ёс, үнэт зүйл, хүүхдийн шударга байдлын талаар ярилцлаа. -Шударга ёс, шударга байдал гэсэн ойлголтуудыг тайлбарлаж өгөөч. Хүмүүс өдөр тутмын яриандаа байнга л хэрэглэж байдаг боловч цаад мөн чанарыг нь төдий л эргэцүүлдэггүй. -Нэг өгүүлбэрээр хариулт өгөхөд төвөгтэй ойлголтууд л даа. Өнөө хэр маргаантай сэдэв хэвээр байна. …

  • 17 June

    Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн парадад оролцох Монголын дайчид Москва хотод очлоо

    Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн парадыг зургаадугаар сарын 24-ний өдөр зохион байгуулах шийдвэрийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин өнгөрсөн сард гаргасан билээ. Тус шийдвэрийн дагуу ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгугаас тус цэргийн парадад Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг оролцуулах урилгыг Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хүлээн авч, цэргийн алба хаагчдыг оролцуулах болсон юм. Улаан талбайд болох Ялалтын …

  • 17 June

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц хөөрлөө

    Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэг өнөөдөр 09:14 цагт Улаанбаатараас хөөрлөө. Тус нислэгээр  253 иргэн эх орондоо ирэх бөгөөд 17:00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ. http://credit-n.ru/offers-zaim/turbozaim-zaimy-online-bez-otkazov.html http://credit-n.ru/offers-zaim/lime-zaim-zaymi-online.html http://credit-n.ru/offers-zaim/zaym-na-kartu_migcredit.html

  • 17 June

    ҮЗМЭР: Богд хааны төрийн ёслолд өмсдөг байсан жасэр хоргой өнгөтэй, булган дотортой дээл

    Богд хааны ордон музейд хадгалагдаж буй ӨВЛИЙН ЁСТ ДЭЭЛийг сонирхуулж байна. Уг дээлийг 1911 онд Богд хааны ордны урчууд оёжээ. Богд хааны төрийн ёслолын хувцас нь жасэр хоргой өнгөтэй, булган дотортой, сав шим ертөнцийг дүрсэлсэн хээтэй, хар хилэн хөвөөтэй, булга, торгон давхар захтай, 136 булганы арьсаар доторлосон, булган нударгатай дээл юм. Сав шим ертөнцийг дүрсэлсэн хээнд ертөнцийг бүрдүүлэгч таван махбод …

  • 17 June

    Загас барихаар Орхон голын усанд орж, осолдсон иргэнийг эрэн хайж байна

    Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ голын усанд орж, осолдсон хэрэг өчигдөр гарчээ. Тодруулбал, Дархан-Уул аймгийн Орхон сумын “Энхтал” гэдэг газар “Орхон” голд хүн осолдсон тухай дуудлагыг зургаадугаар сарын 16-ны өдрийн 14:03 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна. Дуудлагын дагуу Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 30 км замыг туулан 15:50 цагт очиход Сэлэнгэ …

  • 17 June

    Н.Болормаа: Магтаал бол итгэл даах чадвар, урам юм

    “Амжилт дагуулах 8 асуулт” булангийн энэ удаагийн зочноор ОБЕГ-ын Захиргаа удирдлагын газрын бичиг хэрэг, нууцын эрхлэгч, ахмад Н.Болормааг урилаа.  Тэрээр Онцгой байдлын байгууллагын анхны эмэгтэй алба хаагчдын нэг төдийгүй амьдралынхаа 15 жилийн холбосон. Энэ хугацаанд  буюу 2005-2009 онд бичиг хэргийн эрхлэгч, 2009-2015 онд дуудлага хүлээн авагч, 2015 оноос өнөөг хүртэл бичиг хэрэг, нууцын эрхлэгчээр ажиллаж байна. –Та өглөөг хэрхэн эхлүүлдэг …

  • 17 June

    Нэгдүгээр хорооллын арын зам борооны ус зайлуулах шугамтай боллоо

    2020 онд Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр Нийслэлийн 6 дүүрэгт авто замын борооны ус зайлуулах шугамын өргөтгөл засвар, шинэчлэлтийн 15 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнд: Авто замын борооны ус зайлуулах шугам болон насост худгуудын засвар 3 болон 4 дүгээр төв коллекторын засвар шинэчлэлт Зайсангийн гудамжны авто замын борооны ус зайлуулах шугамын холболт Монелийн авто замын борооны ус зайлуулах шугам угсралт, …