Yearly Archives: 2020

June, 2020

  • 15 June

    Инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд үндэсний инновацийн шагнал олгоно

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар жил бүр хамтран зохион байгуулдаг “Үндэсний инновацийн шагнал”-д шинэ мэдлэг, технологийг зах зээлд инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон нэвтрүүлж, нийгэм, эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулсан, шинийг санаачлагч, зохион бүтээгч, бизнес эрхлэгчдийг хүсэлтээ ирүүлэхийг урьж байна. Шагналыг “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн”, “Үйлчилгээний салбарын шилдэг инноваци” гэсэн төрлөөр шалгаруулж байна. …

  • 15 June

    Нийслэлийн Засаг даргын захирамжаар Шадивлангийн зуслангийн 12 байршилд орц гарц чөлөөлөх ажлыг зохион байгууллаа

    Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Ногоон бүсийн зусланд газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай “ А/454 дүгээр захирамжийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. Тэгвэл Зуслангийн бүсэд Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Мөнхжаргалаар ахлуулсан ажлын хэсэг Шадивлан орчмын зуслангийн бүсэд ажиллав. 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор зуслангийн 26 амны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн …

  • 15 June

    “САЙРА” нэрийн нөөшилсөн загаснаас шимэгч хорхой илэрчээ

    Иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Өрнөх гариг ХХК-ийн ОХУ-аас импортолсон 2020 оны хоёрдугаар сарын 10, 18-ний өдөр үйлдвэрлэсэн 308 13 4 P цувралын дугаарт “Сайра” нэрийн нөөшилсөн загаснаас дээж авчээ. Ингээд МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид шинжлүүлэхэд Acanthocephala-eoacanthocepala /скребни/ буюу шимэгч хорхой үхсэн хэлбэрээр илэрсэн байна. Иймд нийт 985 ширхэг 2561.0 мянган төгрөгийн “Сайра” нөөшилсөн загасыг улсын байцаагчийн …

  • 15 June

    СЕХ:Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж түгээх ажил үргэлжилж байна

    Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж болон сонгуулийн зохион байгуулалтад шаардлагатай бусад зүйлсийг орон нутагт хүргэх ажил үргэлжилж байна. Өчигдрийн байдлаар сонгуулийн 12 тойргийн материалыг аймгийн сонгуулийн хороодод хүлээлгэн өгч, орон нутаг руу хүргээд байгаа бөгөөд 6 дугаар  сарын 20-ны өдөр гэхэд нийт сонгуулийн хороодод хүргүүлсэн байхаар ажиллаж байгаа юм.  Түүнчлэн сонгуулийн санал авах өдөр сонгогчдыг КОВИД-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэхэд шаардлагатай …

  • 15 June

    Нийслэлийн бүх дүүрэгт “Олон нийтийн хөгжлийн төв” байгуулна

    Нийслэлийн бүх дүүрэгт хүүхэд, залуучууд, ахмадуудад зориулсан спортын талбай, соёлын төв, бүжгийн танхим, номын сан, амралтын өрөө, ресторан бүхий “Олон нийтийн хөгжлийн төв”, 20 айлын жишиг орон сууцны барилга баригдахаар төлөвлөгдөж, зураг төсөл нь батлагдан, хөрөнгө төсөв нь шийдэгдэж ажил нь эхлэхээр болсныг хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр холбогдох албаны хүмүүсийн хамтаар олон нийтэд танилцууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …

  • 15 June

    “The Voice of Mongolia” шоуны ялагчаар Х.Ядам тодорлоо

    Дэлхийн 60 гаруй оронд амжилттай зохиогдсон телевизийн алдартай “The Voice” шоуг “Монгол НD ” телевиз хоёр дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. Шоуны хагас шигшээ шатнаас ялагчийн төлөө дөрвөн шүүгчийн багаас тус бүр нэг оролцогч тунаж үлдсэн. Тодруулбал,Шүүгч Д.Отгонбаярын багаас Б.Оюу, С.Ононбатын багаас Г.Эрмүүн, Төрийн соёрхолт Л.Болдын багаас Х.Ядам, Д.Уламбаярын багаас Э.Дашням нар шалгарсан юм. Тэгвэл шоуны финалын шалгаруулалт /2020.06.14/өчигдөр болж …

  • 15 June

    Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт 60 хувьтай байна

    Шадар сайд Ө.Энхтүвшин ЗТХЯ, УУХҮЯ-ны төлөөлөгчидтэй хамт Оюу толгойн төслийн ажилтай танилцаж байна. Оюу толгой ордын нийт нөөцийн 80 хувь нь гүний уурхайд агуулагддаг. Өнөөдрийн байдлаар далд уурхайн бүтээн байгуулалт 60 гаруй хувьтай үргэлжилж байгаа аж. Далд уурхайг 2023 онд ашиглалтад оруулж, олборлолтоо эхлүүлэхээр төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар далд уурхайн хөндлөн малталтыг хийж байгаа бөгөөд өдөрт 1800 метр газар малтаж …

  • 15 June

    Өнөөдрөөс эхлэн ЭЕШ-ын суудлын хуваариа хэвлэн авах боломжтой

    Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн шалгуулагчид өнөөдрөөс эхлэн суудлын хуваариа хэвлэн авах боломжтой болж байна. Ингэхдээ Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудасны “Шалгуулагчийн булан“-д өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээр нэвтэрч суудлын хуваариа авах юм. Элсэлтийн ерөнхий шалгалтыг долдугаар сарын 2-5-нд зохион байгуулахаар урьдчилан төлөвлөөд байгаа.  2020 онд короновируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор УОК, ЭМЯ-аас өгч буй чиглэл, шаардлагын дагуу халдвар хамгааллын дэглэмийг сахиж, нэг …

  • 15 June

    УИХ-ын дарга Г.Занданшатарын мэдэгдэл

    Монголын ард түмэн төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлаа сонгон бүрдүүлэх ээлжит сонгуулийн үйл ажиллагаа үргэлжилж буй энэ түүхэн чухал цаг үед Улсын Их Хурлаас баталж, өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудад бүдүүлгээр халдсан үйлдэл гарсантай холбогдуулан парламентын засаглалтай, тусгаар тогтносон, бүрэн эрхт улсын парламентын тэргүүний хувиар энэхүү мэдэгдлийг хийж байна. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …

  • 15 June

    Байдрагийн гүүр–Алтай чиглэлийн авто замын эхний 60 км-ийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ

    Байдрагийн гүүр–Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замын эхний 60 км замыг ашиглалтад оруулж, зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ. Үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн Зам тээврийн сайд Б.Энх -Амгалан, гүйцэтгэгч компанийн удирдлагууд болон Говь-Алтай, Баянхонгор аймгийн холбогдох албаны хүмүүс, орон нутгийн иргэд оролцсон юм. Нээлтийн арга хэмжээнд оролцсон иргэд “Нийслэл хотоос алслагдсан гэгдэх баруун чиглэлийн Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий …

  • 15 June

    Улаанбаатар хотод өдөөртөө 31 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ:Өнөөдөр нутгийн баруун хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орж, ихэнх нутгаар хална. 2020 оны 06 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун …

  • 15 June

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны зургаадугаар сарын 15. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын Билгийн тооллын 25. Сумъяа гараг. Дэлгэрүүлэгч одтой, есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр. Өдрийн наран 4 цаг 52 минутад мандан, 20 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл …

  • 14 June

    Хоёр давхар цахилгаан автобус удахгүй нийтийн тээврийн үйлчилгээнд гарна

    Улаанбаатар хотын нийтийн тээвэрт хоёр давхар цахилгаан автобусыг энэ сараас эхлэн туршиж байгаа билээ. Уг автобусаар өнөөдөр хотын Захирагч С.Амарсайхан зорчиж, аюулгүй, тохилог, тав тухтай нийтийн тээврийн үйлчилгээг 7 сард багтаан иргэдэд хүргэхээр болсныг дуулгалаа. Тэрбээр энэ үеэр “Эдийн засаг, экологид ээлтэй, иргэдийг ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлсэн, өвөл цантахгүй зэрэг олон давуу талтай энэ автобусыг ашиглах нь хотын бидний давуу тал. …

  • 14 June

    Г.Занданшатар: Шүүх нэг намын нэр дэвшигчдийг зориудаар онилсон гэмт үйлдэл хийж байна

    УИХ-ын гишүүн,УИХ-ын сонгуулийн  13-р тойрогт нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг баривчлан саатуулсантай холбогдуулан  УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдэл гаргажээ. МЭДЭГДЭЛ Монголын ард түмэн төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлаа сонгон бүрдүүлэх ээлжит сонгуулийн үйл ажиллагаа үргэлжилж буй энэ түүхэн чухал цаг үед Улсын Их Хурлаас баталж, өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудад бүдүүлгээр халдсан үйлдэл гарсантай холбогдуулан парламентын засаглалтай, тусгаар тогтносон, …

  • 14 June

    А.Амбасэлмаа: Өнөөдөр гурван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, дараагийн сувилалд шилжиж байна

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө. Тэрбээр“2020 оны 6 дугаар сарын 13-нд ХӨСҮТ-ийн 2, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 294 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Шинжилгээнд хамрагдсан хүмүүсийг задалж хэлбэл: Энэтхэгийн нислэгээр ирж, ХӨСҮТ-т тусгаарлагдсан 7 хүн Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 1 хүний давтан шинжилгээ Энэтхэгийн онгоцоор …