ЭЕШ-д шалгуулагчдын шалгалт өгөх шалгалтын байр, анги танхим, суудлын дугаарын мэдээлэл бүхий “Суудлын хуваарь” хуудсыг 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс цахимаар олгож эхэлсэн талаар БСШУСЯ, Боловсролын үнэлгээний төвөөс хийсэн Хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ. 2020 онд Улсын хэмжээнд 30902 шалгуулагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн. Тэгвэл шалгуулагчид Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-д нэвтэрч, өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан “Суудлын …
Yearly Archives: 2020
June, 2020
-
15 June
Б.Анура: Нэг иргэн өдөрт дунджаар 270-900 грамм хог хаядаг
ЦЕГ-ын Экологийн Цагдаагийн албанаас хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, энэ төрлийн мэдээ мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэх зорилгоор “Байгаль Эн Тэргүүнд – Хогоор Бүү Хорло” аяныг зохион байгуулж байгаа билээ. Энэхүү аяны талаар ЦЕГ-ын Экологийн Цагдаагийн албаны ахлах мэргэжилтэн Б.Ануратай ярилцлаа. -Сайн байна уу. Танд энэ энэ өдрийн мэнд хүргэе. ЦЕГ-ын Экологийн цагдаагийн …
-
15 June
ЦЕГ, Экологийн Цагдаагийн албанаас уриалж байна
Амралт аяллын улирал ирсэнтэй холбогдуулан иргэд орон нутаг, байгаль, усанд амрах нь ихэсч байна. Амралт чөлөөт цагаа байгалийн сайханд өнгөрүүлэхдээ ахуйн хэрэглээний зүйл авч ирсэн шигээ #хогоо_аваад буцдаг, зориулалтын газар хаядаг болж хэвшье, авто машин болгон аяллын #хогийн_уутай #үнсний_савтай зорчихыг ЦЕГ Экологийн Цагдаагийн албанаас уриалж байна. Байгаль Хогийн Сав биш | Байгаль эн тэргүүнд | Хогоор бүү хорло http://credit-n.ru/blog-single-tg.html http://credit-n.ru/business-kredit.html http://credit-n.ru/offers-zaim/turbozaim-zaimy-online-bez-otkazov.html
-
15 June
С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа
С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 09:00 цагт эхэлсэн. Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Ганболд нь УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшсэн, Хөвсгөл аймагт ажиллаж байгаа, мөн шүүгдэгч С.Баярцогтын өмгөөлөгч Н.Цэцэгмаа нь хөдөө орон нутагт сонгуулийн ажилтай, шүүгдэгч Б.Бадралын өмгөөлөгч П.Эрхэмбаяр нь шүүх хуралдаан …
-
15 June
“Хогоор бүү хорло” аянд нэгдээрэй
ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх шинэ үеийн нэгдмэл үзэл, төлөвшил, байгаль хамгаалах зөв дадал хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Байгаль эн тэргүүнд” төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Хөрс, усны бохирдлын эх үүсвэрийг бууруулах, экологийн тэнцвэрт байдал алдагдахаас урьдчилан сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн буруу дадал хандлагыг …
-
15 June
Л.Мөнхтүшиг: Зүүн өмнөд Азид байгаа иргэдээ татан авах транзит нислэгийг Сөүл-УБ чиглэлд 06.20-ны өдөр хийхээр боллоо
Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Өнөөдийн байдлаар 10020 иргэнээ татан аваад байна. Энэ сард нийт 8 тусгай үүргийн нислэг үйлдэнэ. Тусгаарлах байрны нөөц боломжийг аль болох нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Зүүн өмнөд Азид байгаа иргэдээ татан авах транзит нислэгийг Сөүл-УБ чиглэлд 06.20-ны өдөр хийхээр боллоо. Ийнхүү энэ сард хийх 9 удаагийн нислэгээр …
-
15 June
Ж.Чинбат: Сонгогчдод хууль бусаар мөнгө, эд зүйл тараахтай холбоотой 18 гомдол бүртгэгдсэний дийлэнх нь худал, үндэслэлгүй мэдээлэл болох нь тогтоогдсон
Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газраас УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгааны үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Цагдаагийн байгууллагас УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгааны үед хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байгаа гэдгээ мэдээллийн эхэнд дуулгасан юм. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Цагдаагийн байгууллагад сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой байж болзошгүй, гэмт …
-
15 June
ТЦА: Хорооллын дотор замын хөдөлгөөнд оролцохдоо 20 км/цаг хурдыг хэтрүүлэхгүй байхыг анхааруулж байна
Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 284 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтсэнээс 3 нь хүүхэд байна. Харин орон нутагт 2 хүний амь нас хохирчээ. Хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл: Явган зорчигч мөргөх хэлбэрээр-6Мөргөлдөх хэлбэрээр-2Онхолдох хэлбэрээр-2Унадаг дугуйтай мөргөлдөх хэлбэрээр-1 тус тус хөдөлгөөнд оролцсон байна. Ноцтой зам тээврийн ослоос …
-
15 June
ЦЕГ, ТЕГ-т Сонгуулийн сурталчилгаатай холбоотой 776 гомдол иржээ
ТЕГ, ЦЕГ-аас УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгааны үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш ЦЕГ, ТЕГ-т 776 дуудлага мэдээлэл ирсэн бөгөөд үүний 308 нь нийслэлд, 368 орон нутагт харьяалагдаж байгаа аж. Гомдол мэдээлэлд сурталчилгааны самбарыг сүйтгсэн, байршил өөрчилсөн зэрэг гомдол эзэлж байгаа юм байна. Мөн хууль зөрчсөн 71 сошиал хуудсыг Монгол Улсаас хандах хандалтыг нь хязгаарлуулахаар Харилцаа …
-
15 June
Өвөр Монголын өнгөө хувилдаг нуур
ӨМӨЗО-ны Алшаа баруун хошууны “Бадайн жаран” хэмээх элсэн цөлд байгалийн этгээд тогтоцтой өвөрмөц сонин нуур бүрдүүд олон байдаг гэнэ. Тэдгээрийн нэг нь “Зүүн жигд” нэртэй нуур ажээ. Тус нуур давс, шүлтлэг эрдсийн агууламж, усны хэмжээ, температур зэрэг хүчин зүйлээсээ шалтгаалж нил ягаан болон хөх хоёр өнгөтөй болон хувирдаг аж. http://credit-n.ru/offers-zaim/bistrodengi-zaymi-online-nalichnymi.html http://credit-n.ru/offers-zaim/sms-finance-express-zaimy-na-kartu.html http://credit-n.ru/informacija.html
-
15 June
Ангела Меркел: Хятад улс COVID19-ийн эсрэг вакциныг олон улсын хамтын бүтээл болгох гэж буйг Германы тал сайшаалтай дэмжиж байна
Энэ сарын 11-ний өдөр буюу өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Хятадын Ерөнхий сайд Ли Кэчян Бээжингээс Германы канцлер Ангела Меркелтэй видео уулзалт хийсэн байна. Ли Кэчян хэлэхдээ: “COVID-19 өвчин халдвар Хятад, Германы харилцаа хийгээд хамтын ажиллагаанд тодорхой хугацаанд нөлөөлсөн ч хоёр талын хамтын ажиллагаа үргэлжлэн урагш хөгжих болно. Германтай өвчин халдварын эсрэг хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд Хятадын тал бэлэн байна. Хоёр …
-
15 June
Зуслангийн бүсээс тархац нутаггүй болсон тарвагыг нүүлгэн шилжүүллээ
Суурьшлын бүс тэлсэнтэй холбоотойгоор Монгол тарваганы /Marmota sibirica/ тархац нутаг хумигдаж улмаар зэрлэгшсэн нохдод бариулж тоо толгой нь цөөрч байна. Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс “Тарваган тахал” өвчин гарах эрсдэл нийслэлийн суурьшлын бүсэд өндөр байгааг анхааруулсаар байна. Иймд нийслэлийн Байгаль орчны газраас анх 2017 онд Санзай, Майхан толгой, Хуурай мухар, Шарга морьтын амны зуслангийн бүсээс нийт 102 бодгаль тарвагыг ЗӨСҮТ, ан амьтны мэргэжлийн байгууллагуудтай хамтран “Амьтныг …
-
15 June
Газар тариалангийн хөнгөлттэй зээлийн нөхцөл батлагдлаа
Дэлхий нийтийг хамарсан Covid-19 халдварт цар тахал тархалтын улмаас олон улс хилийн хорио тогтоож, дэлхий нийтээрээ өндөржүүлсэн бэлэн байдалд шилжилж, онцгой дэглэм мөрдөн ажиллаж байгаа энэ цаг үед Монгол Улсын Засгийн газраас үр тариа болон хүнсний ногооны үрийн нөөц бүрдүүлэх, газар тариалангийн ургац алдахаас сэргийлэх арга хэмжээний хүрээнд тариалан эрхлэгчдэд хөнгөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэх ажлыг хэрэгжүүлэхээр болсон. Үүний үр дүнд Монгол Улсын …
-
15 June
ХӨСҮТ: Элэгний хавдартай 64 настай эмэгтэй 45 хоног эмчлэгдээд эдгэрлээ
ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр“Зургадугаар сарын 14-нд гурван лабораторид нийт 258 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Өнөөдөр 10 хүн эдгэрч, дараагийн сувилал руу шилжиж байгаа. Тэдний 8 нь оюутан, хоёр нь 49-65 настай иргэн. Эдгэрсэн хүмүүсийн эмчилгээ 17-55 хоног үргэлжилсэн. Оюутнуудын …
-
15 June
Багдад дахь АНУ-ын ЭСЯ-ны ойролцоо пуужин унажээ
Иракийн нийслэл Багдад хотын ногоон бүс пуужингийн халдлагад өртсөн тухай мэдээллээ. Ирак, АНУ-ын стратегийн яриа хэлэлцээрийн эхний үе шат эхлэхийн өмнөхөн энэхүү халдлага болжээ. Иракийн нийслэл Багдад хотын “ногоон бүс” өнгөрсөн лхагва гарагийн орой пуужингийн халдлагад өртсөн тухай “Al-Hadath” телевиз мэдээлжээ. Пуужин харвасан даруйд аюулгүй байдлын албаныхан харвасан газрыг хайж, “Ард түмний цэнгэлдэх хүрээлэн”-гийн ойролцоогоос харвасан болохыг тогтоожээ. Пуужин “ногоон бүс” дотор АНУ-ын ЭСЯ-ны ойролцоо унаж, дэлбэрсэн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл