Yearly Archives: 2020

June, 2020

  • 9 June

    Баянзүрх дүүрэгт сонгуулийн санал авах 99 объектод хяналт шалгалт хийж байна

    Нийслэлийн онцгой байдлын газрын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Цагдаагийн газартай хамтран дүүргийн нутагт дэвсгэрт байршилтай Улсын их хурлын 2020 оны сонгуулийн санал авах байруудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус шалгалтыг зохион байгуулж байна. Дүүргийн хэмжээнд 2020 оны Улсын Их хурлын сонгуулийн санал авах 99 объект байгаа бөгөөд хяналт шалгалт 42 хувьтай явагдаж байгаа юм. …

  • 9 June

    Ц.Ганзориг: Ачаа, барааг 21 хоног тусгаарлах шийдвэр гараагүй

    Зарим олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудсуудаар гадны орноос Монгол Улс руу ирэх ачаа, барааг халдваргүйжүүлэлт хийсний дараа 21 хоног тусгаарлана гэх мэдээлэл тархсан.  Тэгвэл Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг дээрх мэдээллийг үгүйсгэжээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа, Олон улсын ачаа, тээврийг хэвийн нэвтрүүлж байгаа. Засгийн газар Улсын Онцгой комиссоос албан ёсоор ийм шийдвэр гараагүй. …

  • 9 June

    ГХЯ: 2018-2020 онд 29 мянган дипломат паспорт хүчингүй болголоо

    Гадаад харилцааны яам дипломат, албан гадаад паспортын хууль бус эргэлт, ашиглалтыг таслан зогсоох зорилгоор 2018-2020 онд нийт 29495 паспортыг хүчингүй болгожээ. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар дипломат, албан гадаад паспорт эзэмшигчдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, хадгалалт, хяналтыг чангатгах зорилгоор “Монгол Улсын дипломат, албан гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг шинэчлэн баталсан. Шинэчилсэн журмаар дипломат, албан …

  • 9 June

    Улаанбаатар хотод өдөртөө 18 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ:Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна. 2020 оны 06 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар баруун …

  • 9 June

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны зургаадугаар сарын 9. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын Билгийн тооллын 19. Ангараг гараг. Элдэв тэнгэртэн одтой, зургаан цагаан мэнгэтэй харагчин хонь өдөр. Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг …

  • 8 June

    Австрали, Филиппин улсаас 262 иргэн эх орондоо ирлээ

    Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Австрали, Филиппин Улсаас 262 иргэнээ татан авах ажиллагааг зохион байгууллаа.  Эдгээр иргэдийн 79 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 15 нь жирэмсэн болон асран хамгаалагчтай, 47 нь өндөр настан болон асран хамгаалагчтай, 2 нь хөгжлийн бэрхшээлтэй, 26 нь эрүүл мэндийн шалтгаантай, 64 нь визний хугацаа, санхүүгийн хүндрэлтэй зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай. …

  • 8 June

    Монголд анх удаа “Амбулаторийн эмийн сан” ашиглалтад орлоо

    Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг нь хагас бие даасан байдал руу шилжсэнтэй холбогдуулан хийгдэж буй томоохон ажлуудын нэг болох “Хоёр талт буюу амбулаторийн эмийн сан”-г Монгол анх удаа ашиглалтад орууллаа.  Томоохон эмнэлгүүд хагас бие даасан байдал руу шилжсэн нь эмнэлэг өөрөө хөгжих эрх зүйн орчныг бүрдүүлж өгч байгаа юм.  Амбулаторын эмчийн үзлэг хийгдэхэд эмчийн бичсэн эмийн жороор амбулаторын эмийн сангаас тодорхой …

  • 8 June

    АНУ-ын Засгийн газраас КОВИД-19 халдвараас сэргийлэх хувийн хамгаалах хэрэгсэл хандивлав

    АНУ-ын Засгийн газраас КОВИД-19 халдвараас сэргийлэх эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулсан хувийн хамгаалах хэрэгсэл хандивлаж байгааг АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд эрхэмсэг ноён Майкл Клечески өнөөдөр Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өглөө. Уг арга хэмжээнд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөл болон ЭМЯ-ны холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцов.Хувийн хамгаалах хэрэгслийг хүлээн авах үеэрээ Монгол …

  • 8 June

    Нийслэлийн онцгой байдлын газарт нисдэг тэрэг, автомашин өгнө

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүрийн Даваа гараг бүр мэдээллийн цагаараа иргэд, олон нийтэд хандсан мэдээлэл өгч буй. Энэ удаагийн мэдээллээр  нийслэлийн Онцгой байдлын албанд нисдэг тэрэг, машин, тоног төхөөрөмж нийлүүлэх тухай, нийслэлийн Эх хүүхдийн эмнэлгийг энэ сарын 15-нд ашиглалтанд оруулах талаар болон “Алсын хараа 2050” МУ-ын урт хугацааны бодлогын баримт бичгийн агуулгыг мэдээлсэн юм. …

  • 8 June

    Нийслэлийн төсөвт хорин тэрбум төгрөг төвлөрүүллээ

    Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар нь нийслэлийн өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, барилга байгууламжийг үнэлэх, түрээслэх, дахин үнэлгээ хийх, болон нийслэлийн харьяа байгууллагын өмч ашиглалтад хяналт тавих, зохицуулалт хийдэг. Өмчийг хамгаалахын зэрэгцээ менежмент хийх, орлого төвлөрүүлэх, хувьчлан борлуулах үүрэг хүлээдэг. Энэхүү чиг үүргийнхээ хүрээнд байр талбайн түрээсийн болон акталсан хөрөнгийн дуудлага худалдааны орлогоор нийслэлийн төсвийг бүрдүүлдэг байна. Нийслэлд жил бүр хэдэн …

  • 8 June

    Дэлхийг тольдох НАСА-ийн гэрэл зургууд

    Дэлхийн хамгийн алдартай, хамгийн том шинжлэх ухааны байгууллага болох НАСА нь 1958 онд байгуулагдсан бөгөөд жилд ойролцоогоор 20 тэрбум долларын төсөвтэй ажилладаг байна. Дэлхий нийтэд шинжлэх ухаан, сансар огторгуй судлалын ололт амжилтыг авчран, олон олон туршилт, судалгаа шинжилгээгээр бид бүгдийг алмайруулсаар ирсэн нь гайхалтай. Ингээд та бүхэндээ НАСА-ийн дуран буусан цэнхэр хөх дэлхийн гайхалтай гэрэл зургуудыг зарим тайлбартай нь хүргэе. Хөх цэнхэр гаригийн …

  • 8 June

    “10,000 программист” төслийн хүрээнд программ хангамжийн мэргэшүүлэх сургалтын бүртгэл эхэллээ

    Орчин цагийн хамгийн эрэлттэй мэргэжлүүдийн нэг болох программ хангамжийн инженер бэлтгэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “10,000 программист” төслийг санаачлан хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Энэхүү төслийн хүрээнд мэдээлэл технологи, финтекийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Монгол Ай Ди” ХХК-ийн зүгээс өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан мэргэжлийн өндөр түвшний ур чадвар бүхий программист бэлтгэх 7 сарын эрчимжүүлсэн сургалтыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг ханган …

  • 8 June

    Нийслэлийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн барилгыг энэ сарын 15-нд хүлээж авна

    Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс өнөөдөр Яармагт баригдаж байгаа 300 ортой Нийслэлийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн барилгын ажлын явцыг шалгаж, газар дээр нь ажиллалаа.  Хотын Захирагч С.Амарсайхан эмнэлгийн барилгын ажлыг түргэвчлэх үүднээс удаа дараа ирж ажиллан шаардлагатай хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллаж байгаа билээ. Барилгын …

  • 8 June

    О.Чинзориг: Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа цахимжсанаар “Covid 19” цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын үед ч шуурхай ажиллах боломжийг олгож байна

    -БАГШААС ЭХЛҮҮЛЭЭД ХОТЫН ДАРГА ХҮРТЛЭЭ МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ БОЛОЛЦООТОЙ НИЙСЛЭЛИЙН ДОТООД УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМТЭЙ БОЛЖЭЭ- Дэлхий дахиныг хамарсан “Covid-19” вирусийн цар тахал бидний дадаж сурсан амьдралын хэв маяг, дэлхий даяарх олон сая хүний төлөвлөгөөг гэнэт өөрчлөөд даруй хагас жил болж байна. Улс орнуудад цар тахлын хүрээ өдрөөс өдөрт нэмэгдэж, үүнээс үүдсэн хорио цээрийн арга хэмжээ үргэлжилсээр байгаа өнөө үед сөрөг зүйл …

  • 8 June

    Пакистани улсад халдварын тохиолдол 100,000 давлаа

    Пакистан улсад дараалан хоёр өдөр Covid19-ийн тохиолдол 5000-аар нэмэгдсэнээро үндэсний хэмжээнд халдварын тоо ь100,000-аас давлаа. 37,000 гаруй тохиолдол Синд, Пенжаб үндэстнээс илэрсэн нь нийт ачааллын дөрөвний гурав орчим хувийг эзэлж байна. Нас барсан хүмүүсийн тоо ч нэмэгдсээр байгаа нь эмнэлгүүдийн ачааллыг улам нэмэгдүүлж ачааллаа дийлэхгүй байдалд хүрэх вий хэмээн болгоомжилж байна.  Пакистани улсад нийт 2,032 хүн нас барсан гэж орон …