“Яг түүн шиг” шоуны шилдэг оролцогч, дуучин С.Гантогоотой ярилцлаа. -Дундговь аймгийн Сулинхээрийн заставт төрж, Хөвсгөлд өссөн гэсэн. Тэгэхээр бага насны тань тухай яриагаа эхэлье? – Тийм шүү, би Дундговьд төрж Хөвсгөл нутагт өссөн. Ам бүл зургуулаа. Дээрээ нэг ахтай, доороо хоёр дүүтэй. Аав, ээж маань хоёулаа Хөвсгөлийн уугуул. Аав маань Орост цэргийн сургууль төгсөж ирээд Дорноговь аймгийн Сулинхээрийн хилийн цэргийн …
Yearly Archives: 2020
June, 2020
-
10 June
10 төрийн албан хаагч орон сууцанд орох батламжаа гардан авлаа
Засгийн газрын 2020 оны 185 дугаар тогтоолоор “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын эрсдэл бүхий нөхцөлд мэргэжлийн ур чадвараа дайчлан, эх оронч сэтгэлээр зүтгэн, албан үүрэг гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ болон төрийн үйлчилгээний албан хаагчдад зориулсан түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин нэн тэргүүнд өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдаа хамруулах шийдвэрийг …
-
10 June
Улаанбаатар хотод өдөртөө 23 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ:Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүснэ. 2020 оны 06 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлүшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд …
-
10 June
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Өнөөдөр аргын тооллын 2020 оны зургаадугаар сарын 10. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын Билгийн тооллын 20. Буд гараг. Яруу эгшигт одтой, таван шар мэнгэтэй хөх бич өдөр. Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг …
-
9 June
Говь-Алтай аймгийн Алтай, Бугат сумдад хөөрч, буух зурвас байгууллаа
Орон нутгийн агаарын тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, Монгол Улсад ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх бодлогын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 120 дугаар тогтоолоор “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг, 2019 оны 283 дугаар тогтоолоор “Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөр”-ийг тус тус батлан хэрэгжүүлж байна. Мөн “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд Иргэний нисэхийн ерөнхий газар, аймаг, орон нутаг, хувийн хэвшлийн хөрөнгө …
-
9 June
Тайваниас Монгол Улсад 200 мянган ширхэг амны хаалт хандивлав
Тайванийн Засгийн газраас шинэ төрлийн коронавируст халдварт өвчинтэй тэмцэхэд зориулан Монгол Улсад 200 мянган ширхэг эмнэлгийн зориулалтын амны хаалт хандивлалаа. ХӨСҮТ-д болсон хандив гардуулах үеэр тус төвийн ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ, “Амны хаалт бол халдварт өвчнөөс уьрдчилан сэргийлэх хамгийн чухал үр дүнтэй хэрэглэгдэхүүн билээ. Шинэ төрлийн коронавирус нь агаар дуслаар дамжин халдварладаг тул амны хаалт зүүхгүй байх нь туйлын эрсдэлтэй юм” гээд …
-
9 June
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн эхний 43.5 км төмөр замыг барилаа
Эдийн засгийн ач холбогдлоороо дэлхийд дээгүүрт тооцогдох Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын ажил эрчимтэй өрнөж байна. Өнгөрсөн 2019 оны тавдугаар сард уг төслийн шавыг тавьж байсан бол өнөөдрийн байдлаар газар шорооны ажил 82%, хоолойн ажил 67%, худаг усны ажил 84%-тай байна. Мөн Зүүнбаян өртөөнөөс эхлэн угсарч буй дээд бүтцийг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, эхний 43.5 км-ийг барьж дуусгалаа. Төслийн хэмжээнд одоогоор …
-
9 June
Цар тахлын хүнд нөхцөлд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчид болон албан хаагчдын төлөөлөлд орон сууцны батламжийг нь гардууллаа
Засгийн газраас Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангах тухай тогтоолын төслийг баталсан байдаг. Энэхүү тогтоолын төслийн хүрээнд 1500 орчим албан хаагчийг орон сууцтай болгохоор болсон билээ. Тэгвэл өнөөдөр /2020.06.09/ Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин цар тахлын үед хүнд нөхцөлд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчид болон албан хаагчдын төлөөлөлд орон сууцны батламжийг …
-
9 June
21.7 сая төл бойжиж байна
Улсын хэмжээнд 2019 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 31 сая хээлтэгч малын 22.6 сая буюу 72.9 хувь нь 2020 оны эхний таван сард төллөжээ. Эм хонины 78.4 хувь, эм ямааны 71.6 хувь, үнээний 60 хувь, гүүний 48.8 хувь, ингэний 43.6 хувь нь төллөсөн байна. Гарсан төлийн 95.9 хувь буюу 21.7 сая төл бойжиж байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн …
-
9 June
Олон улсын архивын өдөр өнөөдөр тохиож байна
Олон улсын архивын зөвлөл 2007 оны 11 дүгээр сард болсон ээлжит ерөнхий хуралдаанаараа жил бүрийн зургадугаар сарын 9-ний өдрийг “Олон улсын архивын өдөр”болгохоор шийдвэрлэсэн. Энэ өдрийг сонгосон учир нь 1948 оны зургадугаар сарын 9-ний өдөр ЮНЕСКО-гийн ивээл дор Олон улсын архивын зөвлөл байгуулагдаж байсан түүхтэй холбоотой юм. Олон улсын архивын зөвлөл нь архивын баримтыг зөв зохистой ашиглах, дэлхийн архивын өвийг …
-
9 June
Д.Мөрөн: Монгол Улсад гадаадын иргэд хэдэн зуугаараа хууль бусаар оршин суух боломжгүй
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөнтэй ярилцлаа. -Коронавирус дэлхий нийтээр тархсан энэ үед гадаадын иргэд эх орон руугаа буцах хүсэлгүй байна- -Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугч гадаадын иргэдийн талаар яриагаа эхэлье. Хуульд зааснаар гадаадын иргэд манай хүн амын гурван хувиас хэтрэх ёсгүй. Манай улсад гадаадын хэдэн улсын хэчнээн иргэн оршин сууж байна вэ? -Монгол Улсад нийт 118 орны 19159 …
-
9 June
ГБХЗХГ-аас эцэг эх, асран хамгаалагч нарт зориулан зөвлөмж гаргалаа
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйл, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлийг тус тус үндэслэн эцэг эх, асран хамгаалагч Та бүхэнд хүүхдийн эрүүл мэнд, амь нас хохирохоос урьдчилан сэргийлэх, болзошгүй осол, гэмтлээс хамгаалах чиглэлээр байнга анхаарал хяналт тавьж байхыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас анхааруулж, дараах зөвлөмжийг өгч байна. ГЭР БҮЛ ДЭХ ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ …
-
9 June
БҮТ: Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг одоогоор батлаагүй
Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2020 оны 07 дугаар сарын 02-05-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Короновируст халдвар /Ковид-19/ цар тахлын улмаас хөл хорионы дэглэм тогтоосонтой холбогдуулан 2020 оны Элсэлтийн ерөнхий шалгалтад дараах өөрчлөлтүүд орсон. Үүнд: Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 139 дүгээр тогтоолын дагуу 2020-2021 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид элсэгчдээс …
-
9 June
“Монголын оюутны спортын түүхэн хөгжилт” ном хэвлэгдэн гарлаа
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үеэр спортын байгууллагуудаас явуулдаг тэмцээн наадам, бэлтгэл сургуулилт үндсэндээ зогсонги байдалд орсон үед Монголын оюутны спортын холбооны (МОСХ) Ерөнхий нарийн бичгийн дарга, Гавьяат дасгалжуулагч, доктор Д.Жаргалсайхан энэ цагийг ашиглан “МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ТҮҮХЭН ХӨГЖИЛТ” номыг хэвлүүлж гаргалаа. Номын редактор нь МОСХ-ны Ерөнхийлөгч, ОУОСХ-ны Ерөнхий санхүүч Д.Баясгалан, МОСХ-ны УЗ-ийн гишүүн Х.Батсайхан нар байв. Номонд зориулан Монгол …
-
9 June
Энэ зун 200.000 тонн сайжруулсан түлш нөөцөлнө
2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулахад улсын болон нийслэлийн төсвөөс 600 орчим тэрбум төгрөг зарцуулсан ч үр дүнд хүрээгүй билээ. Харин 2017-2020 онд Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын 62 дугаартай тогтоолыг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс 170 орчим тэрбум төгрөг, нийслэлийн төсвөөс 11.2 тэрбум төгрөг зарцуулан, агаарын бохирдлыг 50 хувиар бууруулж чадсан юм. 2018 онд 202.000 өрх яндан зуух …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл