Yearly Archives: 2020

May, 2020

  • 7 May

    “Фантастик” продакшний ээлжит бүтээл “ЗУРА” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ

    Монголын орчин цагийн кино урлагийн салбарыг өнгөлж, тод гялалзаж яваа уран бүтээлчид бол Фантастикийн залуус. Тэдний анхны олон ангит бүтээл болох 37-р ТОЧКА кино хагас жилийн турш үзэгчдийг байлдан дагуулсаар дөнгөж өнгөрсөн сард сүүлийн ангиа хүргэж дууссан ч тэд дараагийн кино төслөө үзэгчдэд хүргэхэд хэдийн бэлэн болжээ. Тэд энэ удаагийн бүтээлээ “ ЗУРА” хэмээн нэрлэсэн бөгөөд тус үг нь Санскрит …

  • 7 May

    АНУ-ын нисэх хүчнүүдийн сул зогсолт

    Andy Luten бол АНУ-ын Даллас хотод амьдардаг аяллын гэрэл зурагчин төдийгүй алдартай блогчин юм. Түүний гэрэл зургууд үзэсгэлэнтэй, бишрэм байдаг бөгөөд тэрбээр сүүлийн хоёр долоо хоногийн турш АНУ-ын зургаан мужийн нисэх онгоцны буудал дээгүүр нисдэг тэргээр 4,232 Милл зам туулан аялж,  7500 орчим гэрэл зураг буулгасан байна.  Дэлхий нийтээр тархаад буй аймшигт цар тахал бизнесийн салбарт тэр дундаа агаарын тээврийн …

  • 7 May

    Эх орны дайны I, II зэргийн одонт монгол дайчинд хүндэтгэл үзүүлэв

    ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд И.К.Азизов тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр /2020.05.07/ Түүхийн ухааны доктор, профессор, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Эрэнцэнгийн Лувсанбалданд хүндэтгэл үзүүлжээ. Элчин Сайд И.К.Азизов ахмад дайчин Э.Лувсанбалданд Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баярын мэндийг биечлэн дэвшүүлсэн байна.  Түүний хувьд Эх орны дайны I, II зэргийн одонт цорын ганц монгол хүн …

  • 7 May

    Онон голын гүүрийг улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ

    Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутагт баригдсан Онон голын 150 метр төмөр бетон гүүрийн барилгын ажлыг төлөвлөгөөт хугацаанаас нь 6 сарын өмнө дуусгаж, Улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо гэж Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн Онон голын 150 метр төмөр бетон гүүрийн ажлын гүйцэтгэгчээр “Гангүүр” ХХК шалгарч, Зам, тээврийн хөгжлийн яамтай 2019 оны 4-р сарын 01-ний …

  • 7 May

    Хээрийн эмнэлэгт 50 хүн хэвтэн эмчлүүлэх боломжтой

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс өнөөдөр “Ковид-19” цар тахлын үед ажиллах Буянт-Ухаа спорт ордонд дэлгэсэн “Яармаг-300” эмнэлэг болон нийслэлийн Эх, хүүхдийн нэгдсэн эмнэлэгт дэлгэсэн “Яармаг-100” ортой эмнэлгийн бэлэн байдлын дадлага сургуулилалтын үйл явцыг шалгаж ажиллалаа. “Ковид-19” цар тахлын үеийн харилцан ажиллагаа, …

  • 7 May

    ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн ажлаа хүлээлгэн өглөө

    Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн үүрэгт ажлаа хүлээлгэн өглөө. Ажил хүлээлцэх үеэр Д.Даваасүрэн хэлэхдээ энэ хугацаанд бид бүхэн гар сэтгэл нийлэн том зорилтууд тавьж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө цаг наргүй ажиллалаа, цаашид ч хийж гүйцэтгэх ёстой ажлууд олон бий. Энэ бүхнийг та бүхэн төрийн тусгай албан хаагчийн хувьд үлгэр жишээ биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ. http://credit-n.ru/offers-zaim/ekapusta-besplatniy-zaim.html …

  • 7 May

    М.Энхсайханд 4 жил 6 сарын хорих ял оноолоо

    Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж өндөрлөлөө.  Нийслэлийн Прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад дараах шийдвэрийг гаргажээ. Прокуророос М.Энхсайханд холбогдуулан яллах …

  • 7 May

    УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчөөгүй байна гэж Цэц дүгнэв

     Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ.            Хуралдаанаас тухайлбал, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29  дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.”, …

  • 7 May

    БНСУ-ын Засгийн газраас КОВИД-19 коронавирусын халдварын түргэвчилсэн оношлуур хандивлав

    Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газраас КОВИД-19 коронавирусын халдварын түргэвчилсэн оношлуурыг хүмүүнлэгийн тусламж болгон хандивлаж байгааг БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд эрхэмсэг ноён Ли Ё-Хун Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өглөө. Уг арга хэмжээнд КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллага, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон ЭМЯ-ны холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцов.Эдгээр оношлуурыг …

  • 7 May

    Дохионы хэлмэрч С.Бямбадэлгэрийг “АЛТАН НАР” одонгоор шагнажээ

    Монголын паралимпийн хороо /МПХ/ дохионы хэлмэрч, орчуулагч С.Бямбадэлгэрийг тэргүүн дээд шагнал болох “Алтан нар” одонгоор өнөөдөр /2020.05.07/ шагналаа. Шагнал гардуулахад МПХ-ны Ерөнхийлөгч Д.Нямхүү, Азийн паралимпийн хорооны Спорт ба эмэгтэйчүүд комиссын гишүүн Н.Оюунбат, МПХ-ны дэд Ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо нар оролцлоо. МПХ-ны Ерөнхийлөгч Д.Нямхүү “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортоор дамжуулан нийгмийн харилцаанд оролцуулах, спортоор хичээллэх ажлыг бид хийдэг ч бидний огт хийж чаддаггүй харилцан …

  • 7 May

    Элчин сайдаар Т.Бадрал, Н.Эрдэнэтуяа нарыг томилохыг дэмжлээ

    Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.05.07) нэгдсэн хуралдаан 10 цаг 17 минутад эхэлж, Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөв. Энэ талаарх Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал танилцууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуягийг …

  • 7 May

    Нийслэлийн Эх, хүүхдийн нэгдсэн эмнэлэгт хүндэвтэр буюу хүнд өвчтнүүдэд эрчимт эмчилгээ хийх 100 ортой эмнэлгийг дэлгэж дадлага сургууль явуулж байна

    “Ковид-19″ цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулийн хүрээнд Буянт-Ухаа спорт цогцолборыг түшиглэн 300 ортой эмнэлэг, Яармагт шинээр баригдаж байгаа Эх, хүүхдийн нэгдсэн эмнэлэгт 100 ортой эмнэлэг, ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийг түшиглэн хээрийн эмнэлгийг дэлгээд байна. Тус эмнэлгүүд нь халдварт өвчний тархалтын үед баримтлах стандартын дагуу байгуулагдсан бөгөөд коронавируст халдвар тархсан нөхцөлд …

  • 7 May

    “Монголын Залуучууд Музей”-д түүхэн эд өлгийн зүйлсийг хүлээн авч байна

    Монголын Залуучуудын холбоо нь ирэх онд түүхт 100 жилийнхээ ойг тэмдэглэх цөөн тооны байгууллагуудын нэг юм. Ази тивд ууганд тооцогддог Монголын Залуучуудын холбоо нь  100 жилийнхээ ойд зориулан бүтээж байгаа олон арга хэмжээнүүдийн  нэг болох “Монголын Залуучуудын Музей”-н ажлыг өргөн цар хүрээтэйгээр бүтээж, олон нийтэд таниулан дэлгэх зорилгоор  түүхэн эд зүйлийг хүлээн авч эхлээд байна. Иймд  Бошгийг халах залуучуудын эвлэл, Монголын …

  • 7 May

    Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нарыг томиллоо

    Монгол Улсын Их хурлын нэгдсэн чуулганы хуралдаанаар Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгчийг чөлөөлөх, шинээр томилох, Дэд Ерөнхийлөгчийг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанаас гаргасан УИХ-ын тогтоолоор Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч О. Эрдэмбилэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлж,  Г. Дөлгөөнийг Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгчөөр томиллоо. Мөн Монголбанкны Дэд Ерөнхийлөгчийг 2019.11.22-ны өдөр Монголбанкны Ерөнхийлөгчид дэвшүүлэн томилсонтой холбогдуулж Монголбанкны Дэд Ерөнхийлөгчийн албан тушаалд  Г. Энхтайваныг томилов. …

  • 7 May

    Засгийн газрын шийдвэрийн талаарх залуусын хөгжилтэй постууд

    Засгийн газраас 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт дөрөвдүгээр сараас 10 дугаар сар хүртэл зургаан сарын хугацаанд 100 мянган төгрөг олгох шийдвэр гаргаснаа мэдэгдсэн. Сошиалын тренд сэдэв У.Хүрэлсүхийн танхимын энэхүү шийдвэр байв. Цахим орчинд залуучууд хөгжилтэй байдлаар хүүхэд бүрт олгох мөнгийг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Тэдний олонхи нь Засгийн газрын шийдвэрт эерэг хандаж байгаа нь постноос илт. Олон хүүхэдтэй эцэг, эхчүүдээс  илүү …