Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудын жагсаалтыг та бүхэнд хүргэж байна. 05 дугаар сарын 07, 08-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас: Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 10 гишүүн 2020.04.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;Монгол …
Yearly Archives: 2020
May, 2020
-
7 May
Алга болсон хоёр настай хүүг эсэн мэнд олжээ
Гэрээсээ гараад алга болсон хоёр настай хүүг гурван километрийн зайд орших уулнаас эсэн мэнд олжээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Мөнхтолгой багийн “Буурлын гацаа” гэдэг газарт малчин А-ын хүү 2 настай, эрэгтэй М нь тавдугаар сарын 4-ний өдрийн 07:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 11:00 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Дуудлагын дагуу ой, хээрийн гал …
-
7 May
Улаанбаатар хотод өдөртөө 13 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна. 2020 оны 05 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад …
-
7 May
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
Өнөөдөр аргын тооллын 2020 оны тавдугаар сарын 07. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн Хаврын адаг цагаан Луу сарын Билгийн тооллын 15. Бархасвадь гараг. Хонгорцог одтой, гурван хөх мэнгэтэй цагаан нохой өдөр. Өдрийн наран 5 цаг 24 минутад мандан, 20 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн …
-
6 May
Ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийн байгууллагуудад хүнсний аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарал хандуулж ажиллахыг чиглэл болгов
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Х.Баттулга өнөөдөр үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдлагуудтай уулзлаа. Уулзалтаар үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийн байгууллагуудын 2019 онд хамтран хэрэгжүүлсэн нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилт, мөн 2020 оны төлөвлөгөөг батлах асуудлаар ярилцлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийн байгууллагууд уялдаа холбоотой ажиллаж …
-
6 May
Монгол улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 95 жилийн ой тохиож байна
Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, нийгэм улс төрийн нэрт зүтгэлтэн, их зохиолч Дашдоржийн Нацагдорж тэртээх 1925 оны 05 сарын 08-ны энэ өдөр Монгол улсад анхны “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэй Пионерын байгууллагыг байгуулснаар одоогийн хүүхдийн байгууллагын түүх бичигдэж эхлэн эдүгээ 95 жилийн ойтойгоо золгож байна. Нийслэл Улаанбаатар хотын хүүхдийн байгууллагын үүсэж хөгжсөн түүх бол энэхүү өдөртэй ихээхэн …
-
6 May
Ж.Лхагвасүрэн: Чингэлтэй дүүргийн Шуурхай штаб хоёр дахь цагийн байдалд дадлага сургуулилалт хийж байна
“Ковид-19” халдварт цар тахлын үеийн хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтын үйл ажиллагаа Чингэлтэй дүүргийн Шуурхай штабт үргэлжилж байна. Өдрийн 15:30 цагийн байдлаар Чингэлтэй дүүргийн шуурхай штаб Улсын онцгой комиссын шуурхай штабаас өгсөн хоёр дахь цагийн байдалд ажиллаж байна. Энэ үеэр сургуулийн удирдагч, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн “Ковид-19 халдварт цар тахлын эсрэг дадлага сургуулилалт өнөөдөр 08:30 цагаас нэгэн зэрэг …
-
6 May
Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Г.Дөлгөөнийг томилохыг дэмжлээ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны /2020.05.06 /өнөөдрийн хуралдаанаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэв. Дээрх албан тушаалыг хашиж буй О.Эрдэмбилэг өөр ажилд шилжих болсонтой холбогдуулан үүрэг ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулаад, энэхүү хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүслээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд О.Эрдэмбилэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг хуралдаанд оролцсон …
-
6 May
ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгууллаа
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.05.06) хуралдаан 15 цаг 08 минутад 63.2 хувийн ирцтэйгээр эхэлж Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Төслийг Байнгын хорооны дарга Х.Нямбаатар танилцуулсан юм. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 12 дугаар …
-
6 May
“Увертюра” хамтлаг онлайн тоглолт хийхээ зарлалаа
Монголын ард түмний төдийгүй Монгол туургатан улсуудын түмэн олны сэтгэлд хоногшсон олон гайхалтай дуунуудыг хит болгон эгшиглүүлсэн Монгол поп опера “Увертюра” хамтлаг ирэх зургадугаар сарын 06-нд онлайн тоглолтоо хийх болсноо өнөөдөр хамтлагийнхаа албан ёсны цахим хуудсаараа дамжуулан зарлалаа. “Увертюра” хамтлагийн онлайн тоглолт хийх болсон учир нь “Монголын Соёлын аялал жуулчлалын холбоо” ТББ-аас санаачлан 2020 оноос эхлэн 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх гэж буй “Монгол өв соёлын цогцолбор” …
-
6 May
“Бурхан багш” Энэтхэгийн олон ангит кино энэ сарын 8-ны өдрөөс эхлэн МҮОНТ-ээр гарч эхэлнэ
“Бурхан багш” Энэтхэгийн олон ангит уран сайхны киноны нээлт өнөөдөр /2020.05.06/ боллоо. Уг киноны нээлтэд урилгаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар болон Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц, БНЭУ-аас Монгол улсад суугаа элчин сайд М.П.Сингх нар оролцсон юм. УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ Бурхан багшийн Их дүйчэн өдрийг олон нийтийн баярын өдөр болгох …
-
6 May
“Шангри-Ла”-ын уулзварын чиглэлд өөрчлөлт орлоо
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Олимпын гүүр шинээр ашиглалтад орсноор Олимпийн гудамж хойноос урагш чиглэсэн хөдөлгөөний эрчим нэмэгдэж Энхтайваны өргөн чөлөөнд ачаалал өгч хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулан Шангри-Ла буюу Япон ЭСЯ-ны уулзварт хойноос зүүн гар тийш буюу Элчингийн гудамж руу эргэхийг хориглож, чиглэлийг өөрчиллөө. Иймд иргэд та бүхэн Элчингийн гудамжруу нэвтрэхийн тул Буянгийн зам, Зоригийн зам зэргийг …
-
6 May
Жүдо бөхийн холбооны үндэсний шигшээ баг өнөөдрөөс бэлтгэлдээ орлоо
Нийслэлийн Засаг Даргын 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/590 дугаар захирамжийн дагуу Монголын жүдо бөхийн холбооны үндэсний шигшээ багийн тамирчид өнөөдрөөс бэлтгэлдээ орлоо. Бэлтгэлд зөвхөн шигшээ багийн үндсэн бүрэлдэхүүн хамрагдана. Бэлтгэлийн өмнө тамирчдын биеийн халууныг шалгаж, гарыг тогтмол ариутган, 2 цаг тутамд заалны ариутгалыг хийх зэрэг мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмж шаардлага, стандартыг мөрдөж ажиллах юм гэж Биеийн тамир, …
-
6 May
Бүх Оросын ахмад дайчдын “Дайчин нөхөрлөл” байгууллагад 20,000 ширхэг амны хаалт гардуулав
Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Монгол цэргийн нэгдсэн холбооноос Бүх Оросын ахмад дайчдын “Дайчин нөхөрлөл” олон нийтийн байгууллагад 20,000 ширхэг амны хаалт, чин сэтгэлийн захидал илгээв. Энэхүү чин сэтгэлийн хандивыг Ерөнхий сайдын зөвлөх, МЦНХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Тогоо ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азизов Искандер Кубаровичид гардуулж өгөв. Дэлхий нийтийг цочроож буй цар тахал …
-
6 May
У.Хүрэлсүх: Хүн бүрт тааруулж биш, нийгмийн эрх ашгийн төлөө Засгийн газар шийдвэр гаргалаа
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. – Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Боловсролын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 139 дүгээр тогтоолд нэмэлт өөрчлөлт орууллаа. Ингэснээр 2020 оны 09 дүгээр сарын 01-нийг хүртэл “Сургалтын төв”- үүд халдвар хамгааллын дэглэм, шаардлагын дагуу үйл ажиллагаагаа явуулах эрх …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл