УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр шүүхээс түүнд ирүүлсэн яллах дүгнэлтийн тухай өнөөдөр /2020.05.08/ АТГ-ын гадна хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Сүүлийн хэдэн өдөр миний бие УИХ-д бие дааж нэр дэвших болон өнгөрсөн даваа гарагт сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцсонтой холбогдуулан АТГ, НПГ гэсэн хоёр байгууллагын хооронд дуудагдах боллоо. Энэ оны нэгдүгээр сарын 13-нд Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан миний бүрэн эрхийг …
Yearly Archives: 2020
May, 2020
-
8 May
Д.Нямхүү: Батлагдсан тохиолдол манай улсын хэмжээнд 42 боллоо
Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү Covid19-ийн халдварын шинжилгээний хариу болон нөхцөл байдлын талаар мэдээллээ. Тэрбээр хэлэхдээ “Өчигдөр гурван лабораторид нийт 44 хүнд шинжилгээ хийгдсэн. Үүнээс хоёр нь сэжигтэй тохиолдол байсан. Өмнөговь аймагт тусгаарлагдсан сэжигтэй тохиолдлоос коронавирус илрээгүй. Харин тавдугаар сарын 3-нд Франкфуртийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. Тухайн хүнээс тавдугаар …
-
8 May
Ялалтын агуу үйлсэд оруулсан Монгол Ард Улсын хувь нэмрийг ОХУ хэзээ ч мартахгүй
ОХУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД И.К.АЗИЗОВЫН ЯЛАЛТЫН БАЯРЫН ӨДРИЙН МЭНДЧИЛГЭЭ Эрхэм хүндэт монгол найз нөхөд өө! Энэ онд 1941-1945 оны Аугаа их Эх орны дайнд Ялалт байгуулсны 75 жилийн ой тохиож байна. Ялалтын баярын өдөр та биднийг нэгтгэдэг. Эл өдөр бид Германы фашизм болон түүний дагуулуудыг ялахад хувь нэмрээ оруулсан дайчин цэргүүд, тэдний арыг дааж …
-
8 May
Шүүхээс Н.Номтойбаярыг албадан ирүүлэх захирамж гаргажээ
УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг албадан ирүүлэх захирамжийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ сарын 6-ны өдөр гаргажээ. Прокуророос Н.Номтойбаярыг удаа дараа дуудаж, өмгөөлөгч Н.Мандахад мэдэгдсэн ч хүндэтгэх шалтгаангүй ирэхгүй байгаа байдлыг нь үндэслэн албадан ирүүлэх саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ. Уг хүсэлтийг энэ сарын 6-ны өдөр тус шүүх хэлэлцээд өчигдөр 09:00 цагт НПГ-т албадан ирүүлэх …
-
8 May
Дадлага сургууль гурав дахь өдрөө үргэлжилж байна
“Ковид-19 халдварт цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургууль гурав дахь өдрөө штабын дадлага сургуулиар үргэлжилж байна. Штабын сургуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, яам, агентлаг, гамшгаас хамгаалах улсын алба, Нэгдсэн Үндэстний байгууллагын 12 …
-
8 May
С.Амарсайхан: Цар тахлын үеийн хөл хориог амжилттай зохион байгуулсан чингэлтэйчүүддээ талархъя
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Ковид-19” халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтын үйл ажиллагаа болж буй Чингэлтэй дүүргийн Шуурхай штабт ажиллалаа. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 10 цагийн турш хөл хорио тогтоож, халдварт цар тахлын үеийн нөхцөл байдалд хэрхэн ажиллах, хөл хорионы дэглэмийг иргэд, олон нийт сахин ажиллах, бэлэн байдлаа шалгах, харилцан ажиллагаа, уялдаа холбоог зохион байгуулж …
-
8 May
Өнөөдөр олон улсын хүмүүнлэгийн өдөр
Өнөөдөр буюу 05 дугаар сарын 08-нд “Дэлхийн хүмүүнлэгийн өдөр” тохиож байна. Харин Монгол улсын Засгийн газраас 2011 оноос хойш үндэсний хүмүүнлэгийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гаргаж, 9 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Монголын улаан загалмай нийгэмлэг нь Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны 84 дэх гишүүн байгууллага юм. Тус өдрийг тохиолдуулан ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн, …
-
8 May
Коксжих нүүрсний үнэ огцом буурч эхэллээ
Далайн тээврээр худалдаалагддаг коксжих нүүрсний нийлүүлэлтэд тэргүүлэх үүрэгтэй оролцдог Австралийн коксжих нүүрсний ханш тавдугаар сар гарсаар огцом буурч эхэллээ. Тодруулбал (2020.04.30-ны байдлаар) коксжих нүүрсний үнэ тонн тутамдаа 130 ам.доллар байсан бол энэ сар гарсаар 107 ам.доллар/тонн болж ганц өдрийн дотор 17.5%-иар буураад байна. Хятадын дотоодын зах зээлийн нөхцөлд коксжих нүүрсний ханш арай бага уналттай байгаа ч өнгөрсөн пүрэв гаригийн байдлаар Далианы түүхий …
-
8 May
Ноён уул орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад авахаар болов
УИХ-ын өчигдрийн хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр танилцуулсан. Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг хийх үед Улсын Их Хурлын гишүүн …
-
8 May
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталлаа
Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжлэв. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Б.Баттөмөр, Т.Аюурсайхан, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг, Д.Оюунхорол, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн, Д.Тэрбишдагва, Н.Учрал, Л.Энх-Амгалан, М.Энхболд, …
-
8 May
Улаанбаатар хотод өдөртөө 15 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төвийн аймгуудын нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, говь, тал хээрийн нутгаар салхи шуургатай байна. 2020 оны 05 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. …
-
8 May
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Өнөөдөр аргын тооллын 2020 оны тавдугаар сарын 08. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн Хаврын адаг цагаан Луу сарын Билгийн тооллын 16. Сугар гараг. Онгоц одтой, хоёр хар мэнгэтэй цагаагчин гахай өдөр. Өдрийн наран 5 цаг 23 минутад мандан, 20 цаг 14 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба …
-
7 May
Чингэлтэй дүүргийн хөл хорио дуусч хөдөлгөөнийг нээлээ
“Ковид-19″ цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Эхний өдрийн дадлага сургуулилалтаар Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цагийн байдал өгсний дагуу танхимын штабын дадлага зохион байгуулагдаж, нийслэлийн хэмжээнд байгаа техник хэрэгслийн судалгаанд тулгуурлан хариу арга хэмжээг авах сургуулилалт амжилттай явагдлаа. Тэгвэл өнөөдөр Чингэлтэй дүүргийн хэмжээнд 08:00-18:00 цагийн хооронд хөл хорио тогтоож, дадлага …
-
7 May
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа
Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулав. Төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаараа нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган …
-
7 May
“Миний аав, ээжийн ажил- миний бахархал” гар зургийн уралдаан зарлагдлаа
Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох “ДЦС-4” ТӨХК-ийн Залуучуудын холбооноос жил бүрийн 5-р сарын 15-ны “Дэлхийн гэр бүлийн өдөрлөг”-ийг уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэ жил COVID-19 цар тахалтай холбогдуулан станцын ажилчдын хүүхдүүдийг гэрээсээ Аав, Ээжийнхээ ажлын онцлог харуулсан “МИНИЙ ААВ, ЭЭЖИЙН АЖИЛ-МИНИЙ БАХАРХАЛ” сэдэвт гар зургийн уралдаан зохион байгуулахаар болсон байна. Энэхүү гар зургийн уралдаанаар аав ээжийнхээ ажлын байрны онцлог, хүүхдийн бүтээлч …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл