Энэ сарын 4-5-нд шилжих шөнийн 00.00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хороонд согтуу жолооч албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагчийг мөргөж, амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, Их нарангийн зам дээр машиныхаа дугуйг солихоор тээшээ онгойлгон зогсож байсан цагдаагийн ажилтныг согтуу этгээд машинаараа мөргөж, машинтай нь хавсарснаас тус цагдаа газар дээрээ амиа алдсан юм. Тухайн үед …
Yearly Archives: 2020
November, 2020
-
6 November
ТЦА: Ямарч зөрчилгүй гаргаагүй байхад цагдаа торголоо гэж худал мэдээ тараасан
Энэ сарын 5-ны өдөр Paparazzi+Traffic Mongolia пэйж хуудсанд Turuu Mgl гэх цахим хаягтай иргэн өөрийн автомашины зарим эд ангийг харуулан цагдаагийн алба хаагч зөрчилгүй байхад нь торгосон мэтээр иргэд, олон нийтэд эргэлзээ төрүүлсэн худал мэдээлэл оруулсан гэж ТЦА-наас мэдээллээ. Тодруулбал, тухайн зөрчил гаргагч нь МУ-ын ЗХД-ийн 18.7 “гэрэлтүүлгийг суурин газарт тээврийн хэрэгсэлд суурилуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчин автомашиндаа нэмэлтээр …
-
6 November
Дэлхийн хэмжээнд “COVID-19”-ийн халдварын тохиолдолд 49 сая давлаа
ОХУ-д “COVID-19”-ийн халдварын тохиолдол 19.4 мянгаар буюу дахин огцом нэмэгдлээ. Ойролцоогоор дөрөвний нэг нь Москвад бүртгэгдсэн байна. Францад тархалтын шинэ давлагаа “хүчтэй” газар авах магадлалтайг анхаарууллаа. Грект гурван долоо хоногийн хөл хорио тогтоосон байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн хариу хүлээгдэж байгаа АНУ-д “COVID-19”-ийн халдварын шинэ тохиолдол 100 мянга давлаа. Нью-Йоркт энэ үзүүлэлт зургаан сарын дээд түвшиндээ хүрсэн бол Нью-Жерсид хэт өндөр байгааг …
-
6 November
Ш.Оргил: Өөрсдөө л бид хамгаалалтыг хийхгүй бол биднийг хамгаалах юу ч байхгүй
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааг түр хаасантай холбогдуулан Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил тайлбар өглөө. Тэрээр: “Алтанбулаг боомтоор Монгол Улсад нэвтэрч байгаа Олон улсын ачаа тээврийн жолооч нарын шинжилгээгээр сүүлийн 15 хоногт 14, зургаа хоногт зургаан тохиолдол батлагдчихаад байна. Зөвхөн сүүлийн сард нийт 34 тохиолдол гарлаа. Энэ бол “аюул”. Бид нар энэ вирусийг алдахгүй байх …
-
6 November
ХЭҮК-ын гишүүдийн томилгоог хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль шинэчлэгдсэнээр тус комиссын гишүүний гурван орон тоог тав болгон нэмэгдүүлсэн. Мөн таван гишүүнээс гадна Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн нэг гишүүн байхаар хуульд заасан юм. Мөн ХЭҮК-ын таван гишүүний …
-
6 November
Халдвартай хүмүүстэй ажилласан багийн 1 сувилагчийн хяналтын шинжилгээнээс 12 дахь хоногтоо коронавирус илэрлээ
Сүүлийн 2 хоногт 1068 хүний сорьцод хийсэн шинжилгээнээс ковид19-ийн +4 /нийт 356/ тохиолдол батлагдлаа. Халдвартай хүмүүстэй ажилласан багийн 1 сувилагчийн хяналтын шинжилгээнээс 12 дахь хоногтоо коронавирусний халдвар илэрсэн бол Беларусь улсын 2 жолооч, Дели-УБ чиглэлийн нислэгээр ирсэн нэг иргэнээс тус тус ковид 19 илрээд байна. Коронавирусийн халдвартай өвчтөнүүдэд эмч, сувилагч нар шинжилгээ хийхээр 14 хоног багаар ажилладаг. Ажилласан хүмүүс гараад 14 хоног …
-
6 November
МҮОХ-ны ерөнхийлөгчийн дэргэдэх эрдэмтдийн зөвлөл хуралдав
Монголын Үндэсний Олимпын хороонд Ерөнхийлөгчийн дэргэдэх орон тооны бус Эрдэмтдийн зөвлөл хуралдаж, Монгол улс дахь олимпын хөдөлгөөний бодлого, шинэчлэл, хөгжлийн асуудлыг хэлэлцлээ. Эрдэмтдийн зөвлөл МҮОХ-ны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд түүнд зөвлөх, санал, хүсэлт гаргах зорилго бүхий Ажлын хэсэг бөгөөд өчигдөр гурван зүйл дээр санал бодлоо солилцсон юм. Тэд МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Спорт-Олимпизмын шинэ эрин төсөлийн танилцуулгатай танилцан …
-
6 November
Д.Нямхүү: COVID-19-өөр өвчилсөн хүмүүст үйлчилж байсан сувилагчийн шинжилгээнээс халдвар илэрлээ
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцуулав. Тэрбээр “2020 оны арваннэгдүгээр сарын 4, 5-нд буюу сүүлийн хоёр хоногт ХӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймаг дахь салбар лабораторид нийт 1,068 хүний сорьцод шинжилгээ хийлээ. Үүнээс дөрвөн хүний сорьцод коронавирус илэрлээ. Тухайн дөрвөн тохиолдлыг танилцуулбал: Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн хоёр жолооч буюу 30, 48 настай эрэгтэй Беларус улсын иргэд,Аравдугаар сарын 20-нд Энэтхэг-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүн …
-
6 November
Дархан-Улаанбаатар чиглэлийн 204.11 километр замын хөдөлгөөнийг нээлээ
Дархан-Улаанбаатар чиглэлийн замын ажил нийт таван багцаас бүрдэж байгаа бөгөөд 204.11 км замын 135.19 км нь хатуу хучилттай /үүнээс 65.03 км нь шинээр баригдсан бол 70.16 км нь хуучин хучилтаар/ 68.92 км-ийг нь цементээр бэхжүүлэн буталсан чулуун суурьтайгаар 2021 оны авто замын барилгын ажил эхлэх хүртэл түр нээлээ. Хуучин зам нь 6 метрийн өргөнтэй бол одоо тавьж буй зам 9 метрийн өргөнтэй. …
-
6 November
Тайванийн компани нүүрний хаалт хандивлаж Монгол улсын эмнэлгийн халдвараас урьдчилан сэргийлэх ажилд хувь нэмэр оруулав
Тайваний мэргэжлийн хэвлэх машин үйлдвэрлэгч компани болох Labelmen International нь Тайваньтай дипломат болон нөхөрсөг харилцаатай улс орнуудын цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл хэрэгт туслалцаа үзүүлэхийн тулд өөрсдийн санаачлагаар 400 ширхэг нүүрний хаалтыг Монгол Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт хандивлав. Уг нүүрний хаалтыг хандивлах хандивын арга хэмжээг 2020 оны 11-р сарын 2-ны өдөр Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт зохион байгуулсан ба Тайваниас МУ-д …
-
6 November
Л.Халтар: Дарханы зам 2022 оны арваннэгдүгээр сард бүрэн ашиглалтад орно
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтартай ярилцлаа. -Улаанбаатар Дархан чиглэлийн замыг өнөөдрөөс хэсэгчилж нээж байгаа. Аль аль хэсгийг нээж байгаа вэ? -Есдүгээр сарын сүүлээр Дарханы замын ажилтай танилцаж байх үедээ сэтгүүлч нарт хоёр зүйл амласан. Нэгд, 2020 оны арваннэгдүгаар сарын 1- 15-ны хооронд Дарханы замыг нээнэ, хоёрдугаарт, нэгдүгээр хэсгийн замыг бүрэн дуусгах, гурав болон тавдугаар хэсгийг чадах чинээгээрээ явуулна, асуудалтай байгаа хоёр болон дөрөвдүгээр хэсгийг ямар ч байсан хөдөлгөөн нээх …
-
6 November
Өнөөдөр Алматы-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэнэ
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард 10 удаагийн тусгай үүргийн нислэгээр 1980 иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргасан. Үүнд: Арваннэгдүгээр сарын 3-нд Сөүл-УлаанбаатарАрваннэгдүгээр сарын 6-нд Алматы-УлаанбаатарАрваннэгдүгээр сарын 11-нд Токио-Улаанбаатар Арваннэгдүгээр сарын 12-нд Сөүл-Улаанбаатар Арваннэгдүгээр сарын 13-нд Сөүл-Улаанбаатар Арваннэгдүгээр сарын 18-нд Сөүл-УлаанбаатарАрваннэгдүгээр сарын 19-нд Франкфурт-Улаанбаатар Арваннэгдүгээр сарын 20-нд Сөүл-Улаанбаатар Арваннэгдүгээр сарын 25-нд Токио-УлаанбаатарАрваннэгдүгээрсарын 27 Сөүл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ гэж Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээлсэн. Эх сурвалж: ОБЕГ
-
6 November
Дархан-Улаанбаатар чиглэлийн замын хөдөлгөөнийг нээлээ
Дархан-Улаанбаатар чиглэлийн pамын ажил нийт таван багцаас бүрдэж байгаа бөгөөд 204.11 км замын 135.19 км нь хатуу хучилттай/үүнээс 65.03 км нь шинээр баригдсан бол 70.16 км нь хуучин хучилтаар/ 68.92 км-ийг нь цементээр бэхжүүлсэн буталсан чулуун суурьтайгаар нээж байна. Дарханы замаар хоногт 5, 800 орчим автомашин зорчдог бол оргил ачааллын үед буюу Цагаан сар, Наадмын үеэр хоногт 12,000 хүртэл тооны тээврийн хэрэгсэл …
-
6 November
Орос хэлний багш нарыг бэлтгэх, давтан сургах асуудлаар санал солилцлоо
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн ОХУ-ын Россотрудничество агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга, Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн дарга Амгалан Ринчинович Базархандаевтай уулзлаа. Талууд Монгол, Оросын боловсролын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд олон жил хамтран ажиллаж ирснийг тэмдэглээд ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зохион байгуулалтын талаар мэдээлэл солилцов. Тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд жил бүр Монголын 550 залууг ОХУ-ын их, …
-
6 November
Удаа дараа хууль бусаар жонш олборлож байсныг таслан зогсоожээ
Хэнтий аймгийн Мөрөн сумын 1-р баг Зөөлөн багийн нутаг дэвсгэр Хавтгай ууланд удаа дараа хууль бусаар жонш олборлож байсныг МХЕГ-аас таслан зогсоожээ. Тодруулбал, өнгөрсөн онд тус газарт Дундговь аймгийн нэр бүхий иргэд хууль бусаар ухаж, ашигт малтмал олборлож байсныг нутгийн иргэдийн мэдээллийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгаж таслан зогсоосон. Түүнчлэн энэ оны наймдугаар сард дахин хууль бусаар ухаж зөөвөрлөж …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл