Yearly Archives: 2020

November, 2020

  • 9 November

    Дэлхий дахинд бүртгэгдсэн коронавирусийн халдварын тохиолдол 50 саяд хүрлээ

    Коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол дэлхий дахинд 50 саяд хүрснийг АНУ-ын Жон Хопкинсийн их сургуулийн судлаачид өчигдөр зарлажээ. Үүний 20 хувь буюу 10 сая орчим нь АНУ-д оногдож байна. Тус улсад сүүлийн дөрвөн өдөр дараалан өдөрт 100,000-аас дээш тооны тохиолдол бүртгэгдээд байгаа юм. АНУ-ын дараа 8.5 сая тохиолдолтой Энэтхэг, 5.6 сая тохиолдолтой Бразил, 1.8 сая тохиолдолтой Франц, 1.7 сая тохиолдолтой Орос …

  • 9 November

    Амралтын өдрүүдэд ослын улмаас 13 хүн гэмтэж, хоёр хүн амиа алджээ

    Өнгөрөгч амралтын өдрүүдэд зам, тээврийн ослын улмаас 13 хүн гэмтэж, хоёр хүн амиа алджээ. Гэмтсэн 13 хүний гурав нь хүүхэд байгаа бол нийслэлд нэг, орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна. Ноцтой ослын талаар Тээврийн цагдаагийн алба “11 дүгээр сарын 7-ны 06:28 цагийн орчимд Шувуун фабрикийн зам, гал түймэр унтраах 65-р ангийн зүүн хойд замд Toyota prius маркийн автомашины жолооч нь замын …

  • 9 November

    Орвог гашууны бор толгойд “Токио-2020”-ийн бамбар аялуулав

    Монгол эх орныхоо хилийн захын дөрвөн цэгт Монгол Улсын төрийн далбааг “Токио-2020” олимпийн бамбартай хамт аялуулах, триатлон-дуатлоны спортыг сурталчлах санаачилгыг Монголын триатлоны холбоо, Монгол Японы найрамдлын нийгэмлэгээс 2019 онд гаргасан билээ. Уг ажлыг МҮОХ, ХХЕГ, Япон улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ болон бусад байгууллага дэмжин ажиллаж байгаа юм.Өнгөрсөн онд Баян-Өлгий аймаг дахь Алтай таван богдын 1 тоот хилийн баганаас эхэлсэн …

  • 9 November

    Хоёр хоног хоол идээгүй, дөрвөн настай охины ээж согтуу иржээ

    Дөрвөн настай охин хоёр хоног хоолгүй, өлссөн байдалтай байсныг албаныхан олж, түр хамгаалах байранд хамгаалалтад авчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 35-р хорооны нутаг дэвсгэрт иргэн Н-ийн гэрт байсан дөрвөн настай хүүхдийг онцгой байдлын албан хаагч олж, түр хамгаалах байранд хамгаалалтад авсан байна. Энэ талаар нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах сургалтын төвийн сургагч багш, ахмад Б.Үүрийнгэгээгээс тодрууллаа. Тэрбээр “Түүхий нүүрс хэрэглэж …

  • 9 November

    Хоёр хоногт зам тээврийн ослын шинжтэй 424 дуудлага иржээ

    Амралтын өдрүүдэд буюу арваннэгдүгээр сарын 7-8-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 545 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 424 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэжээ. Ослын улмаас 13 хүн гэмтсэний 3 нь хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 1 хүний амь нас хохирчээ. Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал: 2020.11.07-ны өдрийн 06.28 цагийн орчимд ХУД-ийн …

  • 9 November

    Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар ямар хэлэлцэх асуудал

    УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганы 11 дүгээр сарын 9-нөөс 13-ны хооронд намын бүлэг, ажлын хэсэг, байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хүргэж байна. НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН: 11 дүгээр сарын 09-ний Даваа гарагт:                                   Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан …

  • 9 November

    Онцгойгийн алба хаагчид өрх толгойлсон, зургаан хүүхэдтэй эмэгтэйд тусалжээ

    Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 42 дугаар хороо 1 дүгээр хэсэгт оршин суугч, 6 хүүхэдтэй, амьжиргааны түвшин доогуур өрх толгойлсон эмэгтэйд алба хаагчид өөрсдийн дотоод нөөц бололцоондоо тулгуурлан тусламж үзүүллээ. НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн зарим хорооны гэр хороолол бүхий айл өрхүүдийн түүхий нүүрс хэрэглэж байгаа эсэх, галын аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний …

  • 9 November

    Т. Мөнхсайхан: Дотооддоо халдвар тараахгүйн тулд хилийн боомтуудаа анхаарах нь чухал

    Эмнэлгийн тусламж, үйлчилгээг орон нутагт сайжруулах, Ковид-19 цар тахлын үед эмч, мэргэжилтнүүдийг халдвар хамгаалал, ажиллах орчинг сайжруулах, Алтанбулаг боомтод үүсээд буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица болон холбогдох албаныхан Сэлэнгэ аймагт ажиллалаа. ЗӨСҮТ-д халдвар хамгааллыг сайжруулах зорилгоор Био аюулгүй байдлыг гуравдугаар зэрэглэлийн лабораторыг байршууллааКовид-19 цар тахлын эрсдэл нэмэгдэж буй энэ цаг үед УОК болон …

  • 9 November

    “Замчин” биеийн тамир, спортын хороог сэргээн байгуулав

    Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, Зам, тээврийн салбарт ажиллаж буй албан хаагчдын идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх орчин нөхцөлийг дээшлүүлэх, салбарын хэмжээнд биеийн тамир, спортын арга хэмжээг зохион байгуулах, салбарт ажиллаж буй мэргэжлийн тамирчдын бэлтгэл сургуулилтад дэмжлэг үзүүлж, олимп, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход нь дэмжлэг үзүүлэх, салбарын хэмжээнд ажиллаж буй тамирчдыг нэг малгай дор нэгтгэх зорилгоор “Замчин” биеийн тамир, спортын …

  • 9 November

    “Student Miss Mongolia 2020” тэмцээний тэргүүн миссээр Б. Намуунзул тодорч “Нэг өрөө байр”-ны шагналын эзэн боллоо

    “Тансаг мода” загварын агентлагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Student Miss Mongolia 2020” тэмцээн өнгөрсөн 10 дугаар сарын 07-ны өдөр эхэлж сар гаруй хугацаанд үргэлжлэн энэ сарын 6-ны өдөр шилдгүүдээ тодрууллаа. Тус тэмцээнд нийт 100 гаруй оролцогч бүртгүүлснээс сүүлийн шатанд 19 оролцогчид шалгаран үлдэж өөрсдийн гоо үзэсгэлэн, оюун ухаан, авьяас билгээрээ өрсөлдсөнөөс “Тэргүүн мисс”-ээр Б.Намуунзул тодорч “Нэг өрөө байр”-ны …

  • 9 November

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны арваннэгдүгээр сарын 09. Сумъяа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн намрын адаг өлзийт улаан нохой сарын Билгийн тооллын 24. Даваа гараг. Их морь одтой, зургаан цагаан мэнгэтэй, улаан луу өдөр. Барилдлага: ҮхэхШүтэн барилдлага: Хуран үйлдэхүйСуудал: Ус Өдрийн наран 7 цаг 49 минутад мандан, 17 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич …

  • 9 November

    Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан

    Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна. 2020 оны 11 дүгээр сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, …

  • 8 November

    Жо Байден Ерөнхийлөгчийн сонгуульд ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА

    АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч, дэд ерөнхийлөгч асан Жо Байден сонгуульд ялалт байгууллаа. Fox News агентлагийн мэдээлснээр тэрбээр сонгогчдын коллежоос нийт 290 санал авсан бол Дональд Трамп 214 саналтай хэвээр байна.  Доод тал  нь 270 санал авсан нэр дэвшигч Ерөнхийлөгч болох болзол хангах юм.  Жо Байден “Америк орон! Энэ агуу улсыг надаар удирдуулахаар сонгосон нь миний хувьд нэр …

  • 8 November

    Шуурхай: 17:30 минутаас ЭМЯ-наас хэвлэлийн хурал зарлалаа

    2020 оны арваннэгдүгээр сарын 8-ны байдлаар коронавирусийн халдвар илэрсэн тохиолдол  дөрвөөр нэмэгдэж, нийт 361 болсон билээ. Тодруулбал аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор эх орондоо ирсэн дөрвөн иргэнээс илэрсэн. Тухайн иргэдээс тусгаарлалтын 19 дэх хоногт илэрсэн гэх мэдээлэл бий. Тэгвэл 17:30 минутад Эрүүл мэндийн яам хэвлэлийн хурал зарлажээ. Та бүхэндээ шууд дамжуулан үзүүлэх болно.

  • 8 November

    Алматы-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор өнөөдөр 97 иргэн ирнэ

    Алматы-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 03:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 14:20 цагт газардах хуваарьтай байна Тус онгоцоор 97 иргэн эх орондоо ирнэ. Үүний 2 нь өндөр настан, 17 нь эрүүл мэндийн шалтгаантай, 40 нь оюутан, 38 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн байгаа юм. Иргэдийг ХӨСҮТ, БиЖи, Ворлд Монголиа зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас …