Yearly Archives: 2020

November, 2020

  • 10 November

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны арваннэгдүгээр сарын 10. Ангараг гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн намрын адаг өлзийт улаан нохой сарын Билгийн тооллын 25. Мягмар гараг. Бага морь одтой, таван шар мэнгэтэй, улаагчин могой өдөр. Барилдлага: АрвидахШүтэн барилдлага: МунхрахуйСуудал: Уул Өдрийн наран 7 цаг 51 минутад мандан, 17 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа …

  • 10 November

    Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.2020 оны 11 дүгээр сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, …

  • 9 November

    Ч.Хүрэлбаатар: Бүх шүүх хурлыг телевизээр шууд дамжуулбал хэлмэгдүүлэлт арилна

    УИХ өнгөрсөн баасан гаригт Улсын дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигч Ц.Цогтын танилцуулгыг сонссон. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар шүүх хурлуудыг бүгдийг нь телевизээр шууд дамжуулдаг болох хэрэгтэй гэдгийг онцоллоо. Тэрээр “Шүүхийг хараат бус байлгахын тулд бүх шүүх хуралдааныг телевизээр шууд дамжуулдаг болох хэрэгтэй. Ингэвэл Монголд хэлмэгдүүлэлт явагдахгүй. Бас шүүхийн захиалга алга болно. Ард түмэн ямар шийдвэрийг яаж гаргаж байгааг …

  • 9 November

    Хуурамч жаргал хөөцөлдсөнөөс, зовлон гунигтайгаа танилцсан нь дээр

    XI зууны үед Төвд орноо заларч, шашны шинэчлэл хийсэн Энэтхэгийн их хутагт Адиша хоёр нандин бэлэг үлдээжээ. Эхнийх нь нийтэд зориулж айлдсан Бодь мөрийн зул хэмээх шастир. Түүний утгын тайлал болгож хожим Богд Зонхов Бодь мөрийн зэрэг-ээ туурвисан юм. Нөгөөх нь зүрхний хайрт шавьдаа өгсөн Сэтгэл ариусгах долоон утга (Төвдөөр: Ложон Дондүнма). “Чамаас өөр энэ номд сав болох шавь Цастын …

  • 9 November

    Хийлч Дээгийгийн шүүмжлэл дагуулсан тоглолт

    Хийлч Дээгийг бие даасан “Never enough” тоглолт 12 сарын 4,5 нд болно. Тэрээр энэ удаад залуу хийлч Билгүүнтэй хамтрах бөгөөд тоглолт Тусгаар тогтнолын ордонд болох аж. Тоглолтынхоо нэрийг эх хэлээрээ бичсэнгүй хэмээн шүүмжлэл дагуулсан_ Хар багаасаа хөгжмийн урлагтай амьдралаа холбосон түүнийг Монголын урдаа барих ганц эмэгтэй хийлч гэлцдэг. АНУ-ын Мичиган мужийн ‘’Grand Valley’’ их сургуулийг хийлийн гоцлон тоглоочоор төгссөн байна. …

  • 9 November

    Ц.Элбэгдоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ

    Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Түүнийг Эрүүгийн хуульд зааснаар “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан” гэх  үндэслэлээр дөрвөн хэрэгт буруутган  шалгасан байдаг. Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, …

  • 9 November

    Ноцтой зам тээврийн ослын улмаас хоёр хүний амь нас хохирчээ

    2020.11.07-08-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 545 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 424 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан. Ослын улмаас 13 хүн гэмтсэний 3 нь хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна. Нийт хүн гэмтсэн дуудлага мэдээллийг хэлбэрээр нь авч үзвэл: – Явган зорчигч мөргөх хэлбэрээр-4 –  …

  • 9 November

    Сүлжээний залилан хийсэн найман иргэнд 10 жилийн ял оноолоо

    Баянгол дүүргийн прокурорын газраас сүлжээний залилан үйлдсэн найман хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн байна.Эдгээр иргэн нь 2017-2018 онд тус дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Stamford trading Technologies” нэртэй компанид хөрөнгө оруулбал долоо хоног бүр ногдол ашиг өгч, мөнгийг нь өсгөж өгнө гэж нийт 72 иргэнийг цахим хэрэгсэл ашиглан хуурч мэхлэн 1.219.015.175 төгрөгийг залилж авсан гэмт хэрэг үйлджээ. Баянгол дүүргийн Эрүүгийн …

  • 9 November

    Содон хорооллоос гар утасны цэнэглэгчээр хоолойгоо боомилсон залуугийн цогцсыг олжээ

    Сонгинохайрхан дүүрэгт байрлах Содон хорооллын 11-р байрны урдаас өөрийгөө боомилсон эрэгтэй хүний цогцсыг энэ сарын 6-нд олжээ. Эх сурвалжийн мэдээллээр талийгаач нь тус дүүрэгт байрлах нэгэн байранд амьдардаг байсан бөгөөд уг байрны урд талын эрчим хүчний под станцын хаалганы түгжээнээс өөрийгөө боомилсон байдалтай нас барсан олдсон гэв. Хэргийн газраас талийгаачийн өөрийгөө боомилсон гэх 62 см урттай цагаан өнгийн гар утасны …

  • 9 November

    Монгол Улсад “Ковид-19”халдварын батлагдсан нийт тохиолдол 368 боллоо

    Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн ирсэн коронавируст “Ковид-19” халдварын нийт батлагдсан 368 тохиолдол бүртгэгдээд байна. 2020.11.06-наас 08-ны хооронд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Сэлэнгэ аймгийн салбар 1 лабораторид нийт 1816 /PCR/ шинжилгээ хийхэд 12 хүнд “Ковид-19” халдвар илэрчээ. Тухайлбал: • 10.19-нд Сөүл- Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 5 хүн /давтан/, • 10.20-нд Энэтхэг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 1 хүн /давтан/ шинжилгээний …

  • 9 November

    Д.Дорлигжав: Ерөнхийлөгч бол Монгол Улсын дипломат албаны орой нь юм

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын 30 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Д.Дорлигжавтай хийсэн ярилцлагыг хүргэж байна. -Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажлын алба гэдэг утгаараа бусад төрийн байгууллагаас хэрхэн ялгардаг вэ? -Бусад төрийн байгууллагаас ялгаатай тал ч бий, адил ч тал бий. Ерөнхий зарчим адил улсынхаа эрх ашиг нэгдсэн бодлогын төлөө хуулийн хүрээнд ажиллана. Ерөнхийлөгчийн институцын онцлог бол олон талтай …

  • 9 November

    Видео: Дуучин Э.Чулуунчимэгийн нөхөр согтуудаа олон нийтийн газар танхайрчээ

    Зохиолын дууны Э.Чулуунчимэг нөхөртэй болоод удаагүй байгаа. Уран бүтээл, хувийн амьдралаа сенсааци болгож чаддаг. Түүний нөхөр улсын начин Цэрэнтогтох билээ. Улсын начин Цэрэнтогтохын талаар ” муу бөхөнцөр олон нийтийн газар биеэ зөв авч явж чадахгүй агсан согтуу мөрөөрөө ажлаа хийж яваа хүүхэд дээрэлхэж хэл амаар доромжилдог хэн бэ, энэ одоо шил шидлээ. Буруу сэхсэн бацаан намайг барахгүй шүү би хүнээр …

  • 9 November

    Л.Халтар:Дарханы замд жолооч нар хурдаа тохируулан, зай барьж явах хэрэгтэй

    Монгол Улс Азийн авто замын сүлжээнд дөрвөн чиглэлээр хамрагддаг. Эдгээрийн нэг болох АН-3 буюу Улаанбаатар- Дархан чиглэлийн авто замын хэсэг нь сүлжээн дэх хамгийн их хөдөлгөөний эрчим бүхий хэсэг бөгөөд Монгол Улсын аж үйлдвэрийн томоохон төв, газар тариалан, мал аж ахуй, эдийн засгийн гол бүс нутгийг дайран өнгөрдөг. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын эхний хэсэг болох Төв аймгийн Жаргалант сумын салаа …

  • 9 November

    Ж.Амгалан: COVID-19-ийн “өндөр эрсдэлт” байдал удахгүй “аюултай” руу шилжиж болзошгүй

    Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.Амгалан оролцож, мэдээлэл өглөө. “Алтанбулаг суманд амьдардаг иргэдийн дунд тандалт судалгаа хийж байгаа” Тэрбээр “Цагдаагийн байгууллага олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор COVID-19 халдвараас сэргийлэх ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж буй. Өмнө нь БНХАУ-д халдвар дэгдэхэд бид урд хилдээ илүү анхаарч байсан бол одоо хойд буюу ОХУ-ын ил залгаа хэсгээ онцгойлон анхаарах шаардлага бий. Энэ хүрээнд УОК-ын шийдвэрээр Алтанбулаг, Боршоо, …

  • 9 November

    Амралтын өдрүүдэд КОРОНАВИРУСИЙН нийт 12 тохиолдол илэрчээ

    Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-наас Covid-19 цар тахлын халдварын талаар ээлжит мэдээллийг хүргэлээ. /2020.11.09/ Сүүлийн гурав хоногт  буюу энэ амралтын өдрүүдэд /2020.11.06-11.08/ ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймгийн салбар лабораторит нийт  1816  хүнд шинжилгээ хийхэд  12 хүнээс коронавирус илэрлээ. Тодруулбал, аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн таван хүний давтан шинжилгээ /31 настай эрэгтэй, 38 настай эмэгтэй, 39 настай …