Yearly Archives: 2020

November, 2020

  • 10 November

    Шуурхай: УОК 14:30 цагт хуралдана

    Улсын онцгой комисс өнөөдөр 14.30 цагт хуралдахаар товложээ. Өнөөдрийн хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтыг түр хугацаагаар хаах асуудлыг хэлэлцэх юм байна. Учир нь Алтанбулаг боомтоор орж ирж байгаа ачаа тээврийн жолооч нараас коронавирус илэрч байгаа.

  • 10 November

    Гэрээт хилчин Б.Молор: Гэрээтийн алба ирээдүй хилчдэд маш их туршлаг, боломж

    Улсын хил хамгаалалтад үүрэг гүйцэтгэж буй гэрээт хилчдийнхээ төлөөлөл болгон хилийн 0275 дугаар ангийн 0102 дугаар салбарын гэрээт хилчин, байлдагч Б.Молортой ярилцлаа. Ярилцсан ахлах дэслэгч М.УРАНБАЙГАЛЬ                                                               -Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй …

  • 10 November

    ДЭМБ: Гуравдугаар сард “КОВИД”-ын нөхцөл байдал үндсээрээ өөрчлөгдөнө

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2021 оны гуравдугаар сард коронавирусний эсрэг эхний вакцинууд гарснаар цар тахлын нөхцөл байдал үндсээрээ өөрчлөгдөнө хэмээн үзэж байна гэж ДЭМБ-ын Ерөнхий захирлын зөвлөх Брюс Эйлвард мэдэгджээ. Өдгөө дэлхий дахинд гаргаж буй нөр их хүчин чармайлт, хөдөлмөрийн дүнд цар тахлын нөхцөл байдлыг үндсээр нь өөрчлөх боломж ирэх гуравдугаар сар гэхэд нээгдэнэ. Тэр үед хувийн халдвар хамгаалалтын хэрэгсэл, …

  • 10 November

    Гадны 39 компанийн 39 мэргэжилтнийг хилээр оруулж ирэх шаардлага хүргүүллээ

    Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын эрх ашгийг хамгаалах түр хорооноос Засгийн газраас гадаад ажилтнуудыг нэмэлтээр оруулж ирэхийг хориглох шийдвэр гаргасан талаар мэдээлэл хийж байна. Ийст Говь гадаадын хөрөнгө оруулалт, хүний нөөцийн компанийн зөвлөх н.Зоригтбаатар: Бид байр машинаа барьцаалан байж гадаадын аж ахуйн нэгжүүдтэй нийлэн гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулсан. Гэхдээ цар тахлын улмаас өнгөрсөн хагас жилийн хугацаанд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн …

  • 10 November

    Шуурхай: 13 настай хүүхэд гарцгүй газраар зам хөндлөн гарч яваад амь насаа алдлаа

    2020.11.10-ны өдөр 7.20 цагийн орчимд СХД-ийн 28 дугаар хороо Баянхошууны замд Toyota prius маркийн автомашины жолооч Л нь явган зорчигч 13 настай эмэгтэй хүүхдийг явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч байхад нь мөргөж амь насын хохироосон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна. Иргэдээ, жолооч нараа явган хүний гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасч, гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөх …

  • 10 November

    Д.Амарбаясгалан:Манай намд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой эмэгтэй кандидат ч байна

    МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Монголын Үнэн” сонинд ярилцлага өгөх үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд МАН-аас нэр дэвших боломжтой таван хүнийг нэрлэсэн байна. Тодруулбал Д.Амарбаясгалан: “Хэд хэдэн хүний нэрийг намын гишүүд ярьж байна. Намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд над дээр 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тэр тэр хүнийг нэр дэвшүүлээч гэж намын гишүүдээс санал, хүсэлтүүд ирж байгаа. …

  • 10 November

    “Монгол Бахархлын өдөр”-т шилдэг 128 бөх барилдана

    Өвлийн эхэн сарын Шинийн нэгэн буюу Их Эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол Бахархлын өдөрт зориулсан, Улс аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн уламжлалт барилдаан 2020 оны 11 дүгээр сарын 16-нд 14 цагаас Буянт-Ухаа спортын ордонд явагдана. Монголын Үндэсний Бөхийн Холбоо

  • 10 November

    Гурван ихэр төрүүлж, найман хүүхэдтэй болжээ

    ЭХЭМҮТ-д арваннэгдүгээр сарын 6-ны баасан гарагт гурван ихэр төржээ. Ээж нь тав дахь удаагаа амаржиж нэг охин, хоёр хүү төрүүлснээр найман хүүхэдтэй өнөр өтгөн айл болжээ. Найман хүүхдийн долоо нь хүү, нэг нь сая төрсөн гурван ихрийн нэг охин юм байна. Ихрүүд 1.9 кг, 2 кг, 2.1 кг жинтэй төрсөн бөгөөд ээж болон ихрүүдийн бие сайн байгаа аж.Нийгмийн халамжийн тухай …

  • 10 November

    Өнөөдөр УИХ-ын дөрвөн Байнгын хороо хуралдана

    УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн /2020.11.10/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хурлаар батласнаар хүргэж байна. 1. Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:Хэлэлцэх асуудал: “Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл. 2. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис …

  • 10 November

    Ковид-19-ийн эсрэг вакцин 90 хувийн ҮР ДҮНТЭЙГ баталлаа

    Ковид-19 өвчнийг үүсгэгч САРСКоВ2 вирусийн халдвараас сэргийлэх вакцинтай болж 90 хувь үр дүнтэй байгааг урьдчилсан дүгнэлтээр баталжээ. Тодруулбал, нийт зургаан улсын 43,5 мянга гаруй хүнийг хамруулж судалгаа хийсэн уг вакциныг АНУ-ын Pfizer, Германы BioNTech компаниуд хамтран бүтээж байгаа юм. Вакцины туршилтын урьдчилсан дүн урьд шөнө гарсан ба хүний биед 90 хувь хамгаалалт тогтоож чадаж байгааг нотолжээ. Ингэснээр энэ нь маш …

  • 10 November

    Л.Одончимэд: Наранцацралт шиг эр хүн надтай тааралдаагүй

        “ПАРЛАМЕНТ -30”    Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жил, парламентын Тамгын газар байгуулагдсаны 30 жилийн хос ой энэ жил тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Улсын Бага Хурлаас эхтэй Монгол Улсын парламент, түүний Тамгын газрын түүхэн замнал, байнгын ажиллагаатай парламентын үүсэл хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсан түүхэн хүмүүсийн талаарх дурсамжийг “Парламент-30” буланд нийтэлж байгаа билээ.  2000-2004 онд Улсын Их Хурлын …

  • 10 November

    АН:Шилэн дансны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барина

     УИХ дахь Ардчилсан намын бүлэг Шилэн дансны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн барихаа өчигдөр /2020.11.09/ мэдэгдлээ. Энэхүү хуулийг анх Ардчилсан нам  санаачлан өргөн барьж  УИХ-аар  2014 оны долоодугаар сарын 1-ний өдөр баталж, 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн. Анх өргөн барьсан хуулийн төслийн зорилго нь улс, орон нутгийн төсөв, улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах,  ил …

  • 10 November

    У.Баярсайхан: “Монгол бахархал”-ын өдрөөр Монгол урчууд, дархчуудаараа бахархъя л даа

    “Монгол бахархал”-ын өдрийг тохиолдуулан энэ сарын 16-нд Сүхбаатарын талбайд “Монгол бахархал-2020” шилмэл урчуудын нэгдсэн үзэсгэлэн, үзэсгэлэн худалдаа анх удаа болох гэж байна. Уг арга хэмжээг “Монгол бахархал” сантай хамтран зохион байгуулж буй сэтгүүлч, яруу найрагч Ундраагийн Баярсайхантай ярилцлаа. -Тун удахгүй нэг сайхан арга хэмжээ Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байгааг сошиалаас мэдлээ. Бэлтгэл ажил ямар шатандаа яваа вэ? -Оролцогчдын бүртгэл ид …

  • 10 November

    “Монгол бахархал-2020” үзэсгэлэнд Хүннүгийн үеийн булшнаас олдсон нум тавигдана

    “Монгол бахархал”-ын өдрийг тохиолдуулан энэ сарын 16-нд Сүхбаатарын талбайд “Монгол бахархал-2020” шилмэл урчуудын нэгдсэн үзэсгэлэн, үзэсгэлэн худалдаа анх удаа болох гэж байна. Уг арга хэмжээнд урлаачид олон арван сонирхолтой, ур хийц, донж нь таарсан бүтээлээ ирүүлэхийн дотор Хүннүгийн үеийн булшнаас олдсон нум байх нь ээ. Тус бүтээл нь одоогоор Монголд байгаа нумнуудаас хамгийн том хэмжээтэйд бүртгэгдсэн аж. Үүнийг Монгол Улсын …

  • 10 November

    ОХУ-ын ЗГ-ын буцалтгүй тусламжаар илгээж буй явуулын иж бүрэн тоноглосон 2 дахь авто лабораторийг хүлээн авлаа

    Зоонозын өвчин судлалын үндэсний төв ОХУ-ын Засгийн газрын санхүүжилтээр “Хилийн бүсийн халдварын эрсдэлийг бууруулах хөтөлбөр”-ийг Монгол улсад 2017 оноос эхлэн хэрэгжүүлж байна.Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын ЗГ-ын буцалтгүй тусламжаар нийлүүлэгдэж буй чиргүүлтэй КАМАЗ автомашинд суурилсан бүрэн тоноглогдсон явуулын авто лабораторийг хүлээн авах үйл ажиллагаа Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомт дээр боллоо.Тус авто лабораторийг ЭМ-ийн сайд С.Мөнхсайхан, ЗТХ-ийн сайд Л.Халтар ЗӨСҮТ-ийн ерөнхий …