Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар дөнгөж сая Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар мэдээлэл өглөө. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар: Хүнсний 45-60 хоногийн нөөц бэлдсэн. Тиймээс иргэд ухамсартай хандаад тайван байх хэрэгтэй. Улаанбаатар хотын зүгээс онцгой яаралтай арга хэмжээ аваад явж байгаа. Улсын онцгой комисс хуралдаад захирамж гаргасан. Үүнд жагсаал цуглаан, зугаалга, бүх төрлийн …
Yearly Archives: 2020
November, 2020
-
11 November
Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгүүдийг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа
Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар хуралдаанаас гарсан шийдвэртэй холбогдуулан Сөүл-Улаанбаатар чиглэлд 2020 оны 11 дүгээр сарын 12, 13-ны өдөр тус тус үйлдэхээр төлөвлөж байсан тусгай үүргийн нислэгийг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. Нислэгийн шинэчилсэн тов тодорхой болмогц олон нийтэд зарлах болно.
-
11 November
З.Мэндсайхан: Хүнсний хангамжийн нөөц хангалттай байгаа тул хүнсний дэлгүүрт зохиомол дараалал үүсгэхгүй байхыг уриалж байна
Улсын Онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тушаалаар коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлээс гарах хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл, орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг 11 дүгээр сарын 11-ний өдрийн 02:00 цагаас 11 дүгээр сарын 13-ны 23:00 цаг хүртэл түр хугацаагаар зогсоолоо. Мөн энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, …
-
11 November
Үзвэр, үйлчилгээний газрууд, цэнгээнт үйлчилгээний аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг өнөөдрөөс эхлэн ГУРВАН хоног хаах шийдвэр гаргалаа
Улсын онцгой комисс өнгөрсөн шөнө яаралтай хуралдаж, нийслэлээс орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, 3 хоногийн хугацаанд бүх төрлийн соёл, урлагийн байгууллагууд, үзвэр, үйлчилгээний газрууд, цэнгээнт үйлчилгээний аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг хаах шийдвэр гаргасан тухай дөнгөж сая буюу өглөөний 06:00 цагт хэвлэлийн хурал зарлан мэдээллээ. Мөн сургууль, цэцэрлэгийг хаахаар болсон байна. Тодруулбал олон улсын тээврийн жолооч 21 хоног тусгаарлалтад байж байгаад …
-
11 November
Солонгост эмчлүүлсэн иргэд Телемед үйлчилгээгээр хяналтанд орох боломжтой
Солонгос Улсад эмчлүүлэх иргэдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэх болсон. Гэтэл өдгөө Ковид- цар тахлын улмаас хоёр улсын хооронд чөлөөтэй зорчиход бэрхшээлтэй байгаа билээ. Тэгвэл Солонгос профессороос онлайнаар зөвлөгөө авах телемед үйлчилгээг Сөүл дэх Ханян их сургуулийн эмнэлгийн Монгол дахь эмчилгээний дараах хяналтын төв санал болгож байна. Солонгос Улсад эмчилгээнд орсон иргэд зайнаас эмчлэх Телемед системийг ашиглан хяналтанд орвол эмчийн …
-
11 November
ШӨХТГ-аас зохиомол хомсдол үүсгэхгүй байхыг анхааруулав
Улсын онцгой комиссын тогтоол гарсантай холбогдуулан бүх аж ахуйн нэгжүүдэд “Зохиомол хомсдол үүсгэхгүй байх, үндэслэлгүйгээр үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх” албан шаардлагыг хүргүүлж, утсаар мэдэгдэж эхлэж байна. Зохиомол хомсдол бий болгож, үнийн хөөрөгдөл явуулсан аж ахуйн нэгжид хатуу арга хэмжээ авна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар
-
11 November
Хотоос гарах хөдөлгөөнийг гурав хоног хааж, бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоолоо
Улсын Онцгой комиссын 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тушаалаар коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлээс гарах хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл, орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг 11 дүгээр сарын 11-ний өдрийн 02:00 цагаас 11 дүгээр сарын 13-ны 23:00 цаг хүртэл түр хугацаагаар зогсоолоо. Мөн нийслэлийн бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвийн үйл …
-
10 November
Төрийн тахилгат Богдхан уулын тэнгэрийг тайх ёслол боллоо
Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Богдхан уулын ноён оргил Цэцээ гүний тахилгат овоонд боллоо. Ёслолын эхэнд Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд болон Дашчойнхорлон хийдийн лам, хуврагууд Ламчодов, Жигжид, Очирваань, Юлтий зэрэг ном хурсан бөгөөд Гандантэгчэнлин хийдээс “Ганжуур” хөлгөн судрыг авчран хоймортоо залжээ. Богдын долоон хутагтын хоёр нь болох Манзушир хутагт, …
-
10 November
Т.Билэгт: Ерөнхийлөгчийн Тамгын газар бол Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй, үр дүнтэй явуулахад чиглэдэг
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын 30 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Т.Билэгттэй хийсэн ярилцлагыг хүргэж байна. -Энэ жил Ерөнхийлөгчийн Тамгын газрын 30 жилийн ой тохиож байна. Энэ 30 жилийн түүхийн нэг хэсэг болсон танд баяр хүргэе. -Ерөнхийлөгчийн Тамгын газрын 30 жилийн ой үндсэндээ 1990 оноос хойших Монгол Улсын 30 жилийн түүхтэй салшгүй холбоотой. Яагаад гэвэл Монгол …
-
10 November
Г.Ёндон: Асгатын мөнгөний ордноос 3 км урт, 80 метрийн өргөнтэй 15 хүдрийн бүс илэрсэн
Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2020.11.10) хуралдаан 09 цаг 22 минутад 78.6 хувийн ирцтэй эхэлж, “Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Хуралдааны эхэнд Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон танилцуулга хийсэн юм. “Асгатын мөнгөний орд нь Баян-Өлгий аймгийн Өлгий хотоос баруун тийш 180 км, Цагаан нуурын чөлөөт …
-
10 November
“Амьдрал бэлэглэе” донорын зөвшөөрлийн карт гардуулах өдөрлөг
Донорын тухай хууль болон эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний талаар олон нийтэд таниулан ойлгуулах, Донорын зөвшөөрлийн карт гардуулах “АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Монгол Улсын Донорын тухай хуулийн 13.2-д Монгол Улсын 25 насанд хүрсэн иргэн эрхтнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн шийдвэрээ өөрийн харъяа болон аль ч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагад гарын үсгээр баталгаажуулан өгч, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, …
-
10 November
УОК: Алтанбулаг боомтыг хоёр сар хаах санал гаргалаа
Улсын Онцгой комисс өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ.Алтанбулаг, Боршоо Хандгайт, Цагааннуур боомтод ажилласан гурван ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо. Эрсдэлийг үндэслээд ОХУ-тай хиллэж байгаа Алтанбулаг боомтыг арваннэгдүгээр сарын 16-наас 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хаах саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.Алтанбулаг боомтын ачаа тээврийн үйл ажиллагааг хааснаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд нөлөөлөхгүй. Өөрөөр хэлбэл, тус боомтоор орж ирдэг бараанд …
-
10 November
Боловсролын багц хуулийн төсөлд олон нийтээс санал авах ажлыг энэ сарын 05-ны өдрөөс орон даяар эхлүүллээ
Улсын Их Хурлын боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болон Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран өнөөдөр (2020.11.10) Боловсролын багц хуулийн төслийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Боловсролын багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд салбарын нийт багш, ажилчин, албан хаагчид болон эцэг эхчүүд, олон нийтээс санал авах ажлыг энэ сарын 05-ны өдрөөс улс орон даяар эхлүүлжээ. УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын …
-
10 November
“Хүүхэд хамгааллын үйлчилгээн дэх нийгмийн ажлын мэргэжлийн удирдлага” сэдэвт сургалт зохион байгууллаа
НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ-ын даргын А/230 тоот тушаалаар “Хүүхэд хамгааллын үйлчилгээн дэх нийгмийн ажлын мэргэжлийн удирдлага” сэдэвт 5 өдрийн сургалтыг 11 сарын 9-нөөс эхлэн салбарын хэмжээнд анх удаа зохион байгуулж байна. Сургалтыг МУБИС, МУИС-ийн Нийгмийн ажлын аргазүйн тэнхимийн ахлах багш нар нийгмийн ажлын мэргэжлийн удирдлагын талаарх хамгийн сүүлийн арга зүй, кейс менежментийн үйлчилгээний нотолгоонд суурилсан …
-
10 November
Г.Загдааг хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцлоо
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Загдаад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3 /гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх/, 2.6 /хоёр, түүнээс олон хүнийг хүчиндэх/ дахь хэсэгт зааснаар, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн/, мөн хуулийн 23.1 дүгээр …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл