Энэ сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө нийслэлд нэгэн хүчингийн хэрэг гарчээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар байрны орцонд 42 настай эмэгтэй үл таних этгээдэд хүчиндүүлсэн гэх хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэв. Хохирогч эмэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд гэр рүүгээ орж явахдаа гэмт хэргийн золиос болжээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Мөн тухайн шөнө цагдаагийн байгууллагад хүчиндэхийг завдсан …
Yearly Archives: 2020
November, 2020
-
11 November
Х. Баттулга: Төр засаг яаралтай арга хэмжээнүүдийг авч байна.Одоо бүх зүйл хувь хүнээс, танаас, өөрөөс тань шалтгаална
Дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын халдвар олон нийтийн дунд илэрсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийг 13:00 цагт хуралдууллаа. Хуралдааны дараа Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд ард түмэндээ хандан доорх мэдэгдлийг гаргав. МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮН, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА: “Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний …
-
11 November
СКАЙтел группийн ажилтнууд дохионы хэл сурлаа
СКАЙТел групп нийгмийн хариуцлагын хүрээнд сонсголын бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх, тэдэнтэй харилцах чадварыг эзэмшүүлэх зорилгоор дохионы хэлний анхан шатны сургалтыг үйлчилгээний ажилтнууддаа амжилттай зохион байгууллаа. Сургалтыг МҮОНТ-ийн мэдээллийн хөтөлбөрийн хэлмэрч, “Алтан нар” одонт С.Бямбадэлгэр болон Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төвийн-Мэргэжлийн Ур чадвар олгох сургуулийн багш Р.Оюунцэцэг, Н.Ундрал нар биечлэн орсон юм. Хичээлийг сонсголын бэрхшээлтэй хүний талаарх үндсэн ойлголт, сонсголгүй …
-
11 November
Төрийн үйлчилгээг цахимаар авахыг зөвлөж байна
Сүүлийн хоёр хоногт “Covid-19” халдвар авсан иргэдийн тоо нэмэгдэж байгаа учраас иргэд, аж ахуй нэгж байгууллагууд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр авахыг зөвлөж байна. Төрийн 181 үйлчилгээг www.e-mongolia.mn системээр авах боломжтой юм. Тус системийг цахим сайт болон гар утасны аппликейшн хэлбэрээр ашиглах боломжтой. Аль ч үүрэн холбооны операторын хэрэглэгч E-Mongolia цахим системд нэвтрэх, ашиглахад үнэ төлбөргүй.
-
11 November
Зайсанд байрлах нэр бүхий 17 компаниудын дулаан хангамжийг зогсоожээ
Зайсан толгойд барилга барьсан нэр бүхий 17 компаний дулааныг Улаанбаатар дулааны сүлжээ компаниас хаахаар болжээ. Учир нь О.Одсүрэнгийн нэхэмжлэлийг хангасан Монгол улсын 3 шатны шүүхийн шийдвэр гарч Улаанбаатар дулааны сүлжээ компанийг хариуцагчаар татан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр болжээ. Хувийн хөрөнгөөр баригдсан дулааны шугамнаас иргэн О.Одсүрэнгийн зөвшөөрөлгүйгээр, хулгайн аргаар буюу хууль бусаар дулаан авсан 17 компаний барилгууд …
-
11 November
Д.Нямхүү: Халдвар авсан эхнэр, нөхөр хоёрын ээж, дүү хоёроос коронавирус илэрлээ
Эрүүл мэндийн яамнаас коронавирусын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Коронавирус илэрсэн эхнэр, нөхөр хоёрын ойрын хавьтлын 24 хүний эхний шинжилгээний хариуг танилцууллаа. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү” Халдвартай илэрсэн хоёр хүнтэй ойрын хавьтал болсон 24 хүнд шинжилгээ хийсэн. Шинжилгээ хариу гарч, хоёр хүнээс коронавирусийн халдвар илэрсэн. Энэ хоёр хүний харьцсан хүмүүсийн судалгааг хийж байна. Нэг нь дүү оюутан, нөгөө нь ээж нь халдвар авсан …
-
11 November
Халдварын шинж тэмдэг илэрвэл холбогдох дугаарууд
Улсын онцгой комиссын гурав хоногийн хугацаанд иргэдийн хэрэгжүүлэх, халдвар хамгааллаас сэргийлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг шат дарааллан авч байна. Түүнчлэн халдвар авсан иргэдтэй нэгдүгээр хавьталд орсон иргэдийн судалгааг гаргаж, 16 хүнийг тогтоож шинжилгээ авч байгаа юм байна. Цаашид олон маршрут гарч, үзвэр үйлчилгээний газраар явсан зэрэг нэг бүрчлэн асуумж авч байна. Хэрвээ халдварын шинж тэмдэг илэрсэн бол яаралтай дараах дугаар …
-
11 November
ШУУРХАЙ: Д-гийн ойрын хавьтлын 24 иргэнээс шинжилгээ авсны 2-оос нь коронавирус илэрлээ
Тээврийн автомашины жолооч болон гэр бүлийн хүнээс нь коронавирусийн халдвар илрээд байгаа билээ. Улмаар тухайн иргэдийн ойрын хавьтлын хүмүүсийг ХӨСҮТ-д тусгаарлаж, шинжилгээ авсан байна. PCR шинжилгээгээр халдвартай жолооч Д-ийн хадам ээж болон хамт тоглолт үзсэн дүүгээс нь коронавирус илэрсэн байна. Коронавирусийн халдвар авсан дүү нь МУБИС-ын оюутан гэх ба тэрбээр өнгөрсөн хугацаанд хичээлдээ явж байсан нь олон тооны хүнд халдвар …
-
11 November
“Ангууч” Б.Баттөр улсын аварга болжээ
Олимпын таеквондогийн насанд хүрэгчдийн УАШТ өнгөрсөн амралтын өдрүүдэд болжээ. Тус тэмцээний багийн төрөлд “Ангууч” хочит Б.Баттөр , П.Тэмүүжин, Азийн наадмын хүрэл медальт М.Түмэнбаяр нар нэг баг болон өрсөлдөөд алтан медаль хүртжээ.
-
11 November
Д.Содном: Гэрийн хэлбэртэй майхнаа брэнд болгох зорилготой байгаа
Удам дамжин гар урлалын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, хөгжүүлж буй олон хүн дүүрэг, аймаг, сумандаа аж төрсөөр байна. Тэдний нэг бол Баянзүрх дүүрэгт өрхийн үйлдвэрлэл эрхэлж буй Д.Содном, Ц.Наранцэцэг нар юм. Тэд гэр бүл бөгөөд асар, майхныг зонхилж оёод 23 гаруй жилийг үджээ. Ирэх даваа гарагт болох “Монгол бахархал-2020” үндэсний шилмэл урчуудын нэгдсэн үзэсгэлэнд оролцохоор бүртгүүлж байх үед нь онцолж ярилцсан юм. -“Монгол бахархал-2020” үндэсний шилмэл урчуудын нэгдсэн үзэсгэлэнд оролцох болсон …
-
11 November
Ерөнхийлөгч Х.Баттулга: Монгол Улс цар тахлын халдварыг дотооддоо алдаагүй, нас баралт бүртгэгдээгүй цөөн орнуудын нэг
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн цахим хуралдаанд оролцож, үг хэллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА: “Эрхэм хүндэт Владимир Владимирович, Хуралдаанд оролцож буй улс орнуудын тэргүүн, олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нар аа, Хатагтай, ноёд оо, Оросын Холбооны Улс ШХАБ-ыг даргалах хугацаандаа цар тахлын хүнд үеийг үл ажран тус …
-
11 November
Я.Содбаатар: COVID-19 дотооддоо гарсан учраас нүүр тулан ажиллах цаг боллоо
Салбар бүр бэлтгэлээ хангасан. COVID-19-ийн халдвартай иргэн дотооддоо гарсан учраас нүүр тулан ажиллах цаг боллоо. Иргэддээ тайван байхыг уриалж байна. Иргэд бодит мэдээлэл авч хамтдаа байж энэ аюулт өвчнийг даван гарна” гэлээ. Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаас гаргасан шийдвэр болон цаг үеийн нөхцөл байдлын талаар Шадар сайд мэдээлэл хийж байна. УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар “УОК хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Цагдаа ТЕГ, …
-
11 November
ШУУРХАЙ: Халдвартай жолоочийн хадам ээж, дүү хоёроос коронавирус илэрлээ
Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” боомтоор Монгол Улсад орж ирэн, арваннэгдүгээр сарын 6-ны өдөр тусгаарлалтаас гарсан ачаа тээврийн автомашины жолооч болон түүний гэр бүлийн хүнээс коронавирусний халдвар илэрч, онош батлагдаад байгаа билээ. Албаныхан тухайн иргэний маршрутыг гаргаж, хавьтагч нарыг тогтоон, шинжилгээнд хамруулсаар байна. Халдвар авсан жолооч нийслэлийн Баянзүрх дүүргийн Дарь-Эхэд хоёр хүүхдийн хамт ам бүл дөрвүүлээ суудаг бөгөөд тус айлын хашаанд хадмууд …
-
11 November
Т.Мөнхсайхан: Ойрын хавьталын 24 хүнийг тусгаарласан
Шуурхай мэдээ: Улсын онцгой комисс, Шуурхай штаб, Эрүүлмэндийн байгууллагаас Засгийн газраас гаргасан шийдвэрийг мэдээлж байна. Эрүүлмэндийн сайд Т.Мөнхсайхан “Алтанбулагийн боомтоор аравдугаар сарын 14-нд орж ирсэн жолоочийг Сэлэнгэ аймагт шинжилгээнд хамруулж, хариу нь сөрөг гарсан учир Энхсаран сувилалд тусгаарласан. 21 хоног тусгаарлах байранд байх хугацаандаа 3 удаагийн шинжилгээ өгч тусгаарлалтын байрнаас гарсан. Бид эргэн танадалтын журмаар иргэнийг эхнэрийн хамт шинжилгээнд хамруулахад хариу нь …
-
11 November
ОХУ-д нэг өдрийн дотор COVID-19-ын батлагдсан тохиолдол 20,977-гаар нэмэгдэв
ОХУ-д нэг өдрийн дотор буюу 11 сарын 10-ны байдлаар COVID-19-ын батлагдсан тохиолдол 20,977-гаар нэмэгдэв. Халдвар авсан хүмүүсийн дөрөвний нэг нь шинж тэмдэггүй байна. Манай улсын мөнхийн хөрш ОХУ-д COVID-19 вирусээр өвчилсөн нийт хүний тоо 1,817,109 хүрээд байгаа бол эдгэрсэн хүний тоо 1,350,741 хүрсэн. ОХУ-гаас өгч буй мэдээгээр бол тархалтын оргил үе 10 хоног үргэлжилнэ хэмээн мэдэгдээд байна.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл