Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахлах зөвлөх Ж.Энхбаяр Сэлэнгэ, Дархан-Уул аймагт газар дээр нь ажиллаж байгаа аж. Дөнгөж сая Дархан-Уул хаймгийн шуурхай штабтай хамтран мэдээлэл хийлээ. Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр: Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн үүрэг даалгаврын дагуу миний бие Дархан-Уул аймагт ажиллаж байна. Коронавирусийн цар тахал дэлхий нийтийг хамран хэрхэн хурдтай тархаж байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай харьж байна. Ялангуяа манай хойд …
Yearly Archives: 2020
November, 2020
-
12 November
“Халдвартай 74 настай эмэгтэйн гэр бүлийн хүнийг тусгаарласан”
Дархан-Уул аймгийн шуурхай штабаас мэдээлж байна. Тус аймагт өндөржүүлсэн бэлэн байдлыг улам чангатгана хэмээн Аймгийн Засаг дарга Б.Азжаргал мэдэгдлээ. Сэлэнгэ аймагт 74 настай эмэгтэй хоёр удаагийн шинжилгээний хариу эерэг гарсан. Түүнд 11-р сарын 6-нд зовиур илэрсэн (38 хэм халуурсан) өгүүлэмжтэй, 9-нд эмнэлэгт хандан PCR шинжилгээ хийхэд халдвартай болох нь тогтоогдсон. Тэгвэл тус иргэний гэр бүлийн хүн 70 настай иргэн Дархан-Уул аймаг руу галт …
-
12 November
Ж.Амгалан: Дам хавьтагчдын ихэнх нь тогтоогдсон
ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Цагдаагийн хурандаа Ж.Амгалан: Засгийн газар, УОК-оос халдвар алдсан тохиолдолд хэрхэн ажиллах талаар төлөвлөгөө гаргасан. УОК-ын шийдвэрийн дагуу хөл хорионы дэглэм сахиулж, зарим аймагт хязгаарлалт хийсэн. Өнөөдөр 23:00 цагаас эхлэн явган болон автомашинтай хөдөлгөөнийг багасгах талаар шаардлага тавина. Гадуур явж буй иргэдийн зорилгыг алба хаагчид судлахад тодорхой зорилгогүй сэлгүүцэх нь …
-
12 November
УОК: 23:00 цагаас эхлэн хөл хориог эрс чангатгана
Шуурхай: Өнөө орой 23 цагаас явган болон автомашины хөдөлгөөн хорино УОК өнөө орой хуралдлаа. Хурлын дараа гарсан шийдвэрийн талаарх албан мэдээллийг бид шууд дамжуулан хүргэж байна. Коронавирусийн халдвар Монгол улсад голомтлон гарсан нь батлагдсаар улсын хэмжээнд анх удаа өнөөдрөөс эхлэн тав хоног хатуу хөл хорионы дэглэмд шилжсэн билээ. Ковид-19 халдвартай хүний ойрын 73 хавьтлаас нэг хүнд халдвар илэрч, голомтот халдварын …
-
12 November
Б.Ууганбаяр:Заавар зөвлөмжийг сайн дагаж, хөдөлгөөнөө хязгаарлаад мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллахыг хүсье
ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 17 цагийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр“ Өнөөдрийн байдлаар УОК-ын Шуурхай штаб, Гадаад хэргийн яам, бусад холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран 106 удаагийн тусгай үүргийн нислэгээр 20582 хүнийг эх орондоо татан авсан байна. Мөн ОХУ, БНХАУ-тай хиллэдэг Алтанбулаг, Замын-Үүд боомтуудаар 6599 хүнийг татан авсан. Өнөөдрийн байдлаар нийлбэр дүнгээр …
-
12 November
А. Амбасэлмаа: Батлагдсан тохиолдлын хоёрдогч хавьтал болох 219 хүнээс халдвар илрээгүй
ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 17 цагийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өглөө мэдээлэл хийснээс хойш шинжилгээ, тандалт судалгаа үргэлжлүүлэн хийж байна. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 73 хүн байгаагаас 48 хүнд нь шинжилгээ хийгдэж дууссан. Ойрын хавьтлын 48 хүний нэгээс нь коронавирус илэрсэн байсан. Илэрсэн нэг тохиолдлын тандалт судалгааг үргэлжлүүлэн хийж одоогийн байдлаар нийт …
-
12 November
ФАТФ-ын Ерөнхийлөгч Доктор Маркус Плейер саарал жагсаалтаас гарсанд баяр хүргэлээ
Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн чуулга уулзалтаар Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалт буюу саарал жагсаалтаас гаргахаар шийдвэрлэснийг ФАТФ-ын Ерөнхийлөгч Доктор Маркус Плейер албан захидлаар мэдэгдэж, баяр хүргэлээ. Түүний захидалд: “Цар тахлын хүнд хэцүү цаг үед газар дээрх хяналт шалгалтыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэе. …
-
12 November
Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг 11-р сарын 17-ны өдрийн 06:00 цаг хүртэл хязгаарлалаа
“Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” тогтоолоор Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020.11.17-ны өдрийн 06:00 цаг хүртэл хязгаарлаад байна. 2020.11.11-ний өдөр 03:00 цагийн байдлаар / УОК-ын тогтоол гарах үед/ УБ-Орон нутаг чиглэлд 21 тээврийн хэрэгслээр 735 зорчигч, Орон нутгаас -УБ чиглэлд 22 тээврийн хэрэгслээр 770 зорчигч явж байсан. 2020.11.11-ний УОК-ын 12 дугаар тогтоол, Зам, тээврийн хөгжлийн сайдын А/214 …
-
12 November
Цагдаа, дотоодын цэргийн 5,000 гаруй алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна
Улсын онцгой комисс, Засгийн газрын хуралдааны шийдвэрээр “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжсэнтэй холбогдуулан Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид дараах үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал, -Хорио цээрийн дэглэм сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хэв журам сахиулах чиглэлээр хөдөлгөөнт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэх; -Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр хөл хорио тогтоосон бүсэд орох, гарах тээврийн хэрэгсэл, …
-
12 November
УОК: Супермаркет 07:00-21:00, хүнсний зах 06:00-19:00 цагийн хооронд ажиллана
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар хяналт, шалгалтаа улам чангатгахыг эрүүл мэнд, онцгой байдал, тагнуул, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын дарга нарт даалгав. Мөн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед шийдвэр зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжид холбогдох хууль тогтоомжийн дагуу тухай бүр нь арга хэмжээ авч байхыг үүрэг болголоо. Монгол Улсын Засгийн газрын …
-
12 November
Өнөөдөр БНХАУ-ын 33 иргэнийг албадан гаргалаа
Гадаадын иргэн, харьяатын газраас Гадаадын иргэний, эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд энэ оны эхний арван сарын байдлаар Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн 17 улсын 145 иргэнийг албадан гаргасан. Энэ удаад цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан 2 улс дипломат шугамаар хэлэлцэж, тохиролцсоны дагуу БНХАУ-ын …
-
12 November
Банкны салбарын цахим үйлчилгээ хэвийн үргэлжилнэ
Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 11 дүгээр сарын 11-17-ны өдрийн хооронд Гамшгаас хамгаалах хуулийн дагуу улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэр гаргалаа. Арилжааны банкуудын зүгээс нийтийн эрүүл мэндийг хамгаалах, коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг салбар, нэгжүүдээ дээр дурдсан 5 хоногийн хугацаанд ажиллуулахгүй байхаар шийдвэрлэжээ. Үүнтэй холбоотойгоор бэлэн мөнгөний орлого, …
-
12 November
Цахилгаан, Дулааны эрчим хүч үйлдвэрлэгч, хангагч байгууллагууд тусгай горимд шилжин ажиллаж байна
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарласантай холбогдуулан Эрчим хүчний сайд бөгөөд Гамшгаас хамгаалах Түлш, эрчим хүчний Улсын албаны дарга, Н.Тавинбэх салбарын үйлдвэр, компаниудын захирлуудтай тогтмол шуурхай, цахимаар хуралдан шаардлагатай арга хэмжээнүүдийг авч, үүрэг чиглэл өгөн ажиллаж байна. Монгол Улсад “Ковид-19” вирусын халдварын шинэ тохиолдол илэрснээс хойш тус штаб 24 цагийн байнгын ажиллагаанд шилжин 2020 оны 11 дүгээр сарын 12-ны …
-
12 November
НОК-ын дарга Д.Сумъяабазар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан захирамж гаргалаа
Улсын онцгой комисс, Засгийн газраас Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3-т заасны дагуу Монгол Улсын хэмжээнд нутгийн болон төрийн захиргааны байгууллагыг 2020.11.12-ны өдрөөс 2020.11.22-ныг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Улмаар улс орон даяар тав хоногийн хатуу хөл хорио тогтоосон юм. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний …
-
12 November
Автомашины дугаарын хязгаарлалт үйлчилнэ
Нийслэлийн засаг даргын А/1037 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн нутаг дэвсгэрт улсын дугаар нь дараах тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл ажлын өдрүүдэд 08:00-20:00 цагийн хооронд замын_хөдөлгөөнд_оролцохыг хориглосон. ?Даваа гарагт 1 ба 6-аар төгссөн; ?Мягмар гарагт 2 ба 7-оор төгссөн; ?Лхагва гарагт 3 ба 8-аар төгссөн; ?Пүрэв гарагт 4 ба 9-өөр төгссөн; ?Баасан гарагт 5 ба 0-ээр төгссөн; Иймд иргэд жолооч та бүхэн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл