Yearly Archives: 2020

November, 2020

  • 13 November

    ЗӨВЛӨГӨӨ: Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн УТАСНЫ ЖАГСААЛТ

    Нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн коронавируст халдварын талаарх зөвлөгөө, мэдээлэл өгөх утасны жагсаалтыг танилцуулж байна.  Шаардлагагүй тохиолдолд эмнэлгийн байгууллагад очихгүй байж 119, 8008-6829 дугаарын утсаар зөвлөгөө авч халдвараас сэргийлээрэй.

  • 13 November

    ФОТО: Монгол Улсаас хандивласан 30,000 хонь

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ оны хоёрдугаар сард БНХАУ-д айлчлах үеэр Монголын ард түмнийг төлөөлөн БНХАУ-ын ард түмэнд 30 мянган толгой хонь хандивлахаа илэрхийлсэн. Хандивын хонины эхний ээлжийг хятадын талд хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээг өнгөрсөн аравдугаар сарын 22-ны өдөр Монгол, Хятадын Замын-Үүд-Эрээн боомтын хилийн бүсэд болсон билээ. Монголоос ард түмнээс БНХАУ-ын ард түмэнд хандивласан хонины эхний хэсгийг тээвэрлэсэн 10 чингэлэг ачааны машин өчигдөр …

  • 13 November

    Э.Мөнх:”Халдвар авчих бий”хэмээн санаа зовох нь хүний сэтгэцийн эрүүл мэндэд илүү сөрөг нөлөөтэй

    СЭМҮТ-ийн сэтгэл заслын багийн ахлагч, сэтгэл засалч эмч Э.Мөнх “Коронавируст халдвар (COVID-19)-ын үед сэтгэлзүйгээ хэрхэн хамгаалах вэ” талаар зөвлөгөө мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнөөдрөөс эхлэн бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор ард иргэдийн дунд айж, түгших, сандрах зэрэг үзэгдлүүд нэлээн ажиглагдаж байна. Мөн яаралтай тусламжийн дуудлагууд маш ихээр нэмэгдэж байна. СЭМҮТ-ийн 1800-2000 зөвлөгөө, мэдээлэл өгөх утсанд өчигдөр ердийн үеэс харьцуулахад дөрөв дахин их дуудлага ирсэн. Нийт дуудлагын …

  • 13 November

    ШӨХТГ: Телевизүүдээс инээдмийн кино, контент, хөтөлбөрүүдийг түлхүү нэвтрүүлэхийг хүслээ

    Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд ШӨХТГ-аас Монголын телевизүүдийн холбоонд хүсэлт гаргасан байна. Уг хүсэлтэд, нийгмийн хариуцлагын хүрээнд өргөн нэвтрүүлгийн телевизүүд үзэгч хэрэглэгчийн таашаалд нийцсэн инээдмийн кино, контент, хөтөлбөрүүдийг түлхүү нэвтрүүлж, аюулт цар тахлыг даван туулахад хувь нэмрээ оруулж ажиллахыг хүслээ. Хүсэлтийг  Монголын телевизүүдийн холбоо хүлээн авсан байна.

  • 13 November

    2 кг хонины мах 22,823 төгрөгөөр худалдаалагдаж байна

    2 кг хонины мах 22,823 төгрөгөөр худалдаалагдаж байна. Иргэн И манай сайтад махны үнэ маш их нэмэгдсэн талаар гомдол ирүүллээ. Тодруулбал, 2020 оны 11 сарын 13 ны 11 цаг 35 минутын үед АБСОЛЮТ КЭШ АНД КЕРРИ худалдааны төвөөс 2кг47 грамм хонины гуяны махыг 1кг нь 9240 төгрөг нийт 22,823 төгрөгөөр худалдан авах болжээ.  Худалдан авах үед бүтээгдэхүүний үнийн хаяг дээр …

  • 13 November

    Т.Гантөмөр:Хүнсний дэлгүүрүүд 07:00-21:00 цагийн хооронд ажиллана

    ЭМЯ, ХӨСҮТ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хамтран ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хүнсний томоохон зах худалдааны төвүүд хэвийн ажиллаж байгаа гэдгийг хэллээ. Тэрбээр“Нийслэл хотын хэмжээнд хүнсний бүтээгдэхүүний худалдааны том, жижиг 68 төв ажиллаж байна. Үүнээс 48 нь үндэсний хэмжээний том хүнсний зах байгаа. Нийслэл хотын есөн дүүрэгт зөвхөн хүнсний …

  • 13 November

    А.Амбасэлмаа: Сэлэнгэ аймагт оршин суугч гурван хүний шинжилгээнд коронавирус илэрсэн

    ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 11 цагийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Арваннэгдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ болон Дархан, Дорнод, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид 1030 хүнд шинжилгээ хийхэд 6 хүнд коронавирус илэрч, 1024 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Нийт хийгдсэн шинжилгээний 501 нь тусгаарлалтад байсан хүмүүсийн давтан шинжилгээ бөгөөд тэдгээрт халдвар илрээгүй. ХӨСҮТ-д …

  • 13 November

    Улаанбаатар хот доторх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлав

    Улсын онцгой комиссын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үеийн хяналтыг чангатгаж, зөвшөөрөгдсөн, зайлшгүй ажиллах ёстой албан байгууллагуудаас бусад байгууллагуудын үйл ажиллагааг бүрэн зогсоож, иргэдийг хүнс авах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусдаар гэрээсээ гарахыг хориглосон. Тэгвэл өнөөдрөөс Улаанбаатар хот доторх автомашины хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авсан болохыг Тээврийн цагдаагийн албанаас мэдэгдлээ. Уг арга хэмжээ нь  арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 06:00 цаг …

  • 13 November

    Британийн вакцинжуулалт ирэх арванхоёрдугаар сард эхлэнэ

    Британийн эрх баригчид ирэх арванхоёрдугаар сард өөрийн орны хүн амыг нийтээр нь вакцинжуулалтад хамруулахын тулд эмнэлгүүдэд 120 сая фунт буюу 200 орчим сая долларыг хуваарилахаар төлөвлөөд байна хэмээн тус улсын Дотоод хэргийн сайд Мэтт Хэнкок мэдээлжээ. Pfizer болон BioNTech компаниудын боловсруулан гаргасан вакцин коронавирусээс 90 хувь хамгаалж байгаа нь урьдчилсан дүнгээр тодорсон тухай саяхан зарим эх сурвалжууд мэдээлж байсан. Энэхүү …

  • 13 November

    Д.Сумъяабазар: Нөхцөл байдлыг далимдуулж хүнсний бүтээгдэхүүний зохиомол үнийн өсөлт үүсгэхгүй байхад онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов

    Нийслэлийн онцгой комисс цахимаар хуралдаж /2020.11.12/ улс орон даяар бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Улаанбаатар хотын хэмжээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын гаргасан А/1242 дугаар захирамжийн биелэлтийн талаар хэлэлцлээ.  Өчигдөр /2020.11.12/ оройны 20.00 цагийн байдлаар Улаанбаатар хот руу орж, гарах товчоодоор нийт 1363 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн бөгөөд үүний 688 нь …

  • 13 November

    Концертын их танхимд байсан зэрэг нийт 2800 гаруй иргэний хаяг байршлыг тогтоожээ

    Энхсаран сувилалд тусгаарлагдаад гарсан ч коронавирусийн халдвартай нь тогтоогдсон ачаа тээврийн жолооч, түүний ойрын хавьтал гэр бүлийн гишүүд, тэднээс халдварласан хоёр оюутан гээд зургаан иргэний ойрын хавьтал болох 100 гаруй иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээ авчээ.  Тэдгээр иргэнээс 70 гаруй хүний шинжилгээний хариу сөрөг гарч, халдвар аваагүй нь тогтоогдоод байгаа аж. Харин хоёр, гуравдугаар зэргийн болон дам хавьталд орсон, концертын танхимд байсан …

  • 13 November

    Д.Оюунбат: Хот руу орох хөдөлгөөнийг зогсоогоогүй

    Улсын Онцгой комиссын ээлжит хуралдаанаар коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэл хотоос гарах  зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоосон. Тэгвэл энэхүү захирамжтай холбоотойгоор зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр хот руу орох гарах хөдөлгөөнийг бүрэн зогсоосон гэж мэдээллийг түгээж байгаатай холбогдуулан Нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбатааас захирамжийн хэрэгжилтийн талаар тодрууллаа. -Коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлыг хангуулахаар Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж …

  • 13 November

    Бразил улс хятад вакцины туршилтаа зогсоолоо

    Хятадын Coronavac вакцины туршилтад сайн дураараа оролцож буй хүнд хүчтэй гаж нөлөө мэдрэгдсэн учраас уг вакцины клиник туршилтыг Бразилын эрх баригчид зогсоосон байна. Уг явдал өнгөрөгч аравдугаар сарын 29-нд тохиолдсон талаар эрүүл мэндийн байгууллагын орон нутгийн зохицуулагч мэдэгдсэн хэдий ч болж өнгөрсөн үйл явдлын талаарх тодорхой мэдээллийг танилцуулсангүй. Бразил дахь оношлогоог явуулж байсан Бутантан Институтын зүгээс эрх баригчдын энэхүү шийдвэрийг …

  • 13 November

    УОК: Хүнсээ цуглуулах, эмийн сан, эмнэлэг зэргээр үйлчлүүлэхдээ амьдарч буй бүсээсээ холдохгүй байдлаар зохицуулж иргэний үүргээ биелүүлэхийг анхааруулж байна

    Өчигдөр 2020.11.12-ны Пүрэв гаригийн 19:00 цагаас УОК хуралдаж, цаг үеийн мэдээлэл сонсож, зарим шийдвэрүүдийг гаргалаа. Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт хандсан 74 настай эмэгтэйгээс хоёр удаагийн түргэвчилсэн шинжилгээгээр коронавирусын халдварын шинж  тэмдэг илэрсэн байна. Тухайн иргэнийг ХӨСҮТ-д тээвэрлэн авчирч буй бөгөөд PCR шинжилгээг авч, эцсийн хариуг баталгаажуулан гаргах юм. Тухайн иргэн нь 2020.11.06-ны өдөр халуурч, 2020.11.08-ны өдөр эмнэлэгт хандсанаар тандалт шинжилгээнүүд …

  • 13 November

    ВИДЕО: Хувийн тээврийн хэрэгслээрээ замын хөдөлгөөнд оролцож болохгүй

    Нийслэлээс орох, гарах, хот доторх бүх тээврийн хэрэгслийн болон явган хүний хөдөлгөөнийг хязгаарласан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Одоогийн байдлаар зөвхөн чиглэлийн нийтийн тээврийн хэрэгсэл өглөө 06.00-10.00, орой 17.00-21.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцох юм байна. Түүнчлэн тусгай техникээр тоноглогдсон албаны шуурхай удирдлагын автомашинууд, буяны ажилд оролцож буй, ээлжийн ажилтай бол албаны бичиг баримтаа үзүүлж замын хөдөлгөөнд оролцох аж. Харин …