Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт, “Бадрах Энержи” компанийн ураны үйлдвэр орчимд судалгаа, шинжилгээ хийхээр ЗГХЭГ-аас томилогдсон Ажлын хэсэг аравдугаар сарын 5-нд дүгнэлтээ танилцуулсан. Ажлын хэсэг нь “Бадрах Энержи” компанийн үйл ажиллагаанаас байгаль орчин, хүн, малын эрүүл мэндэд ямар нэгэн нөлөөлөл үзүүлээгүй хэмээн дүгнэсэн. Харин энэ үеэр ажлын хэсэгт багтсан МХЕГ-аас Улаанбадрах сум орчмын гүний худгууд дахь зарим хүнд металлын хэмжээ …
Yearly Archives: 2020
November, 2020
-
4 November
73 настай иргэн 13 давхраас үсэрч, нас барсан хэрэг гарчээ
Өчигдөр /2020.11.03/ Нийслэлийн Сүхбаатар дүүргийн III хороо, МУИС-ийн хичээлийн хоёрдугаар дугаар байрны хойд талд байрлалтай 48 дугаар байрны 13 давхраас 73 настай эрэгтэй унаж амиа алджээ. Тодруулбал, 12:37 цагт тус байрны өргөтгөлийн дөрөвдүгээр давхарт хүн унаж нас барсан дуудлагыг Онцгой байдлын албанд ирүүлсэн байна. Улмаар Онцгой байдлын алба ажилчид 4.5 км замыг туулан 12:54 цагт очиход иргэн Ю 13 давхраас …
-
4 November
Баян-өлгий аймагт тандалтаар хийгдсэн нэг иргэнээс коронавирусийн эсрэг биет илэрчээ
Баян-өлгий аймагт тандалтаар хийгдсэн шинжилгээгээр нэг иргэнээс коронавирусийн эсрэг биет илэрчээ. Тодруулбал тухайн иргэн 6 сарын 11-нд гадаадаас ирсэн иргэн аж. Тухайн үедээ ХӨСҮТ-д тусгаарлагдан эмчлэгдээд гарсан талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээллээ.
-
4 November
Тусгаарлалтаас оргосон иргэн хил зөрчиж ирсэн байжээ
Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдаж байсан нэг иргэн арваннэгдүгээр сарын 2-ны өдөр оргосон явдал гарчээ. Тэрбээр тусгаарлалтад ирээд 19 хонож байхдаа ийн оргосон байна. Тухайн иргэний шинжилгээ сөрөг гарсан ба өмнө нь хил зөрчиж, Оросын талд баригдаад, хилийн солилцоогоор эх орондоо ирээд байжээ. Хууль, хүчний байгууллагынхан Сэлэнгэ аймгийн төвөөс 19 км зайтай газраас түүнийг барьж, тусгаарлалтад буцаасан байна.
-
4 November
“Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсгээс ангид статусын тухай” тогтоолыг баталлаа
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Нэгдүгээр хорооны 11 дүгээр сарын 3-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсгээс ангид статусын тухай” тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Манай улс уг тогтоолыг 1998 оноос эхлэн 2 жил тутам НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар хэлэлцүүлэн нийтийн зөвшилцлөөр батлуулж ирсэн бөгөөд олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн зэвсэг хураах, үл …
-
4 November
Артист Белла ослоор нүүрээ түлсэн эмэгтэйг гайхалтай өөрчилжээ
Артист Белла ослоор нүүрээ түлсэн эмэгтэйг гайхалтай өөрчилжээ. Тэрээр нүүр будалтаар нэгэн модел хайж буйгаа фейсвүүкээр мэдэгджээ. Нэгэн жоохон хүү”.. ээж минь ажлын ослоор ийм болсон дандаа маск зүүж явдаг, ээжийгээ аз жаргалтай байхыг хармаар байна” хэмээн бичжээ. Хүмүүс ч санал нэгтэйгээр Алтанцэцэгийг дэмжин сэтгэгдэлээ илэрхийлэв. Белла өөрийн фейсвүүкд “….Сэтгэл догдлон хүлээсэн бас нэг өдрөө Алтануэцуэг эгчтэйгээ хамт өнгөрүүллээ. Та …
-
4 November
ЗГ: Сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 18-наас эхэлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Тус хуралдаанаар Сovid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглох шийдвэр гаргасан. Мөн ерөнхий боловсролын сурагчдын амралтыг наашлуулах шийдвэрийг гаргажээ. Тодруулбал арванхоёрдугаар 18-наас хоёрдугаар сарын 1 хүртэл сурагчдыг амраахаар шийдвэрлэжээ. Энэ тухай Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр “Ерөнхий боловсролын сурагчид арванхоёрдугаар сарын 18-н хүртэл хичээллээд хоёрдугаар сарын 1-н хүртэл амарна. …
-
4 November
ЗГ: Шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглолоо
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Тус хуралдаанаар Сovid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглох шийдвэр гаргасан байна. Энэ тухай Шадар сайд Я.Содбаатар дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр “Covid-19-ийн хоёр дахь давлагаа дэлхийд нүүрлэж байна. Монгол Улсын хувьд халдвар тархах өндөр эрсдэлтэй хэвээр байна. Тиймээс шинэ жилийн баяраар олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглож байна. Шинэ жилийг …
-
4 November
Газрын тос дамжуулах хоолойн төслийн техникийн даалгавар боловсруулна
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Тус хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт ажилласан талаар сайд Г.Ёндон танилцуулав. Үүнтэй холбогдуулан: – Салбарын хууль тогтоомжийг Үндсэн хуульд нийцүүлэх, хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах – Үндэсний геологийн албаны харьяанд Геологийн судалгааны төв, Геологийн төв лабораторийг ажиллуулах – Газрын тос дамжуулах хоолойн төслийн техникийн даалгавар боловсруулах, сонгон шалгаруулалт зарлах …
-
4 November
Халдварын голомтод ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдэд мөнгөн тэтгэмж олголоо
Дэлхий дахинд тархаж буй коронавируст (COVID-19) халдвар Монгол улсад анхны зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдснээс хойш 8 сарын хугацаанд ЗӨСҮТ-ийн хариу арга хэмжээний 8 багийн нийт 92 мэргэжилтэн дотооддоо халдвар тархахаас урьдчилан сэргийлэн ажиллаж байна. Монгол улсын Засгийн газраас Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, халдварын голомтод ажиллаж буй эмнэлгийн ажилтнуудын ар гэрт дэмжлэг үзүүлэх зорилгоор гаргасан шийдвэрийн дагуу Эрүүл мэндийн сайдын тушаалаар Зоонозын …
-
4 November
Б.Заяабал: Татвартай холбоотой 45 үйлчилгээ ЦАХИМД шилжлээ
Татварын ерөнхий газрын дарга З.Заяабал, “E-Mongolia”-ийн хүрээнд төрийн байгууллагууд хоорондоо уялдаатай болж, мэдээллийг цаасаар бус цахимаар авах боломж бүрдэж байна. Татвартай холбоотой үндсэн 45 үйлчилгээ цахим боллоо. Үүнээс гадна тодорхойлолт авдаг үйлчилгээнүүд ч цахимд шилжлээ. Татварын системүүдээр нэг минутад 340 орчим нэг цагт 21,000 орчим иргэд үйлчилгээ авдаг. Эхний есөн сарын дотор зөвхөн цахимаар хүсэлт гаргаж, тодорхойлолт авсан иргэдийн тоо давхардсан …
-
4 November
МИАТ-ийн гурван ажилтан КОРОНАВИРУСЭЭР халдварлажээ
МИАТ компанийн Берлин дэх төлөөлөгчийн газарт ажилладаг гурван монгол ажилтан коронавирусний халдвар авчээ. Тэд өөрийн улсын иргэдээ нутаг буцаах ажлыг хариуцан, өндөр эрсдэлтэй нөхцөлд цаг наргүй ажиллаж буй хүмүүс юм. Германд коронавирусний халдварын тохиолдол илт нэмэгдэж, нөхцөл байдал сайнгүй байгаа бөгөөд МИАТ компани хамгийн сүүлд тус улсаас иргэдээ татан авах хүрээнд аравдугаар сарын 23-нд Франкфурт-Улаанбаатарын чиглэлд тусгай үүргийн нислэг үйлджээ. Өнгөрсөн 24 цагийн …
-
4 November
ЗГ: Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын нийгмийн баталгааг дээшлүүлэх журмыг баталлаа
Засгийн газрын өнөөдрийн /2020.11.04/ хуралдаанаар “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албан ажлын онцгой нөхцлийн нэмэгдэл олгох журам”-д өөрчлөлт оруулж, “Алслагдсан аймаг, сумын нутаг дэвсгэрт байрлах Онцгой байдлын байгууллагын харьяа нэгжид томилогдон ажиллаж байгаа алба хаагчид нэмэгдэл олгох журам”, “Онцгой байдлын байгууллагын алба хаагч хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд нэг удаагийн нөхөн олговор олгох журам”-уудыг шинээр баталлаа. Улсын Их Хурлаар 2020 оны …
-
4 November
Улаанбаатар хотод Австрийн визийн төв нээгдлээ
Улаанбаатар хотноо Австрийн виз мэдүүлэх төвийг нээжээ. ХБНГУ-ын ЭСЯ 2020 гарснаас хойш Австрийн визийн мэдүүлгийг хүлээн авахаа зогсоогоод байсан бөгөөд ийнхүү Австри улсад зорчих иргэд тус виз мэдүүлгийн төвд Шенгенийн C, үндэсний удаан хугацааны D ангиллын визийг мэдүүлэх боломж бүрдэж байгаа юм. Улаанбаатар дахь Австрийн виз мэдүүлгийн төв нь дараах журмын дагуу үйл ажиллагаа явуулах юм: Бээжин хот дахь Австрийн ЭСЯ-ны …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл