Yearly Archives: 2020

November, 2020

  • 3 November

    Их сургуульд болсон халдлагын улмаас 22 хүн амиа алджээ

    Афганистаны Дотоод хэргийн яам орон нутгийн цагаар 2-ны өдөр хэлэхдээ, нийслэл Кабулын баруун хэсэгт орших Кабулын их сургууль мөн өдөр зэвсэгт хүчний халдлагад өртсөн байна. Гал нээлцсэний дараа, халдлага үйлдсэн 3 хүныг оролцуулсан 22 хүн амиа алдаж, өөр 22 хүн шархаджээ. Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр, орон нутгийн цагаар 2-ны 11 цагийн орчим,  зэвсэгт этгээдүүд Кабулын их сургуулийн зүүн хаалганд бөмбөг дэлбэлж, их …

  • 3 November

    Б.Энхбаяр: ШЕЗ-ийн дарга Э. Батбаяр миний хөгшин одоо болио л гэж хэлмээр байна

    УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүний эрхийн комиссын гишүүдийг шинээр томилох, мөн Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг томилох асуудлыг хэлэлцлээ. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгчид захиргааны хэргийн шүүгч Ц.Цогт, шүүгч өмгөөлөгч С.Батхүлэг нарыг  томилуулахаар нэрийг оруулж ирсэн юм. Эргэн сануулахад УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнгөрсөн Лхагва гаригийн хуралдаанаар Улсын Дээд Шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн …

  • 3 November

    Ж.Сүхбаатар: Шүүгч нараас ичээд нэрээ тат, С.Батхүлэг ээ

    УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүний эрхийн комиссын гишүүдийг шинээр томилох, мөн Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг томилох асуудлыг хэлэлцлээ. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дахин С.Батхүлэгийн нэрийг нь оруулж ирснийг гишүүд эсэргүүцэв. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Нэр дэвшигчийн тухайд хуулийн болон ёс зүйн шаардлага хангахгүй байна. Би өөрийг нь нэрээ тат гэсэн. Ичихгүй, улайхгүй орж ирээд байх …

  • 3 November

    “АНУ-ын виз гаргана” гэж залилан үйлдсэн этгээдүүдэд 5-7 жилийн хорих ял оноов

    АНУ-д хөдөлмөрийн гэрээгээр гурван сарын хугацаанд ажиллах виз гаргаж өгнө хэмээн хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээгээр халхавчлан 283 иргэнээс 1.9 тэрбум төгрөгийг авч, залилах гэмт хэргийг байнга үйлдсэн байна.  Гэмт этгээд болох А, Б нарт холбогдох эрүүгийн хэрэгт Баянгол дүүргийн прокурорын газраас ялах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлжээ. Тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг …

  • 3 November

    Т.Мөнхсайхан: 21 хоногийн тусгаарлалт нь дотооддоо халдвар алдахгүй байх нэг нөхцөл болно

    Улсын Их Хуралд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий түр хороог байгуулсан билээ. Тэгвэл өнөөдөр /2020.11.03/Түр хорооны хуралдаан боллоо. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын …

  • 3 November

    Д.Сумъяабазар: Францтай хамтарч дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төслийг эрчимжүүлэх саналтай байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Францын Элчин сайдын яамны Эдийн засгийн атташе Хюго Дэбруас болон Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Н.Баярчимэг, Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн, НЗДТГ-ын Төсөл, хөтөлбөрийн хяналт, …

  • 3 November

    Т.Мөнхсайхан: Коронавирусыг ханиад гэж авч үзэж болохгүй, нас баралт өндөртэй, аюултай халдвар

    Улсын Их Хуралд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий түр хороог байгуулсан билээ. Тэгвэл өнөөдөр /2020.11.03/Түр хорооны хуралдаан боллоо. Энэ үеэр Шадар сайдын хийсэн мэдээлэлтэй холбогдуулж гишүүд асуулт асууж, үг …

  • 3 November

    Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын 80 хувь нь барилга байшинд зарцуулагдаж байна

    УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор “Үндэсний ерөнхий боловсролын тогтолцоог олон улсын түвшинд хүргэх нь” хэлэлцүүлэг өчигдөр болсон. Хэлэлцүүлгийг нээж, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Монголын ерөнхий боловсрол дахь тулгамдаж буй зарим асуудал” сэдвээр тавьсан илтгэлээс онцлох мэдээллүүдийг хүргэж байна. Боловсролын салбарт хийж буй санхүүжилтийн талаар түүний илтгэлд мөн дурдсан. 2019 оны байдлаар нэг сурагчид ногдох урсгал төсвийн дундаж хэмжээ Улаанбаатар, Дархан-Уул, Орхон …

  • 3 November

    Я.Содбаатар:Эмчлүүлж буй найман хүний биеийн байдал хүндэвтэр байна

    Улсын Их Хуралд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий түр хороог байгуулсан. Тус Түр хороог Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр ахалж, гишүүдэд Байнгын …

  • 3 November

    Багш нарын хийдэг бичиг цаасны ажлыг жагсаавал 419 төрөл

    УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор “Үндэсний ерөнхий боловсролын тогтолцоог олон улсын түвшинд хүргэх нь” хэлэлцүүлэг УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор “Үндэсний ерөнхий боловсролын тогтолцоог олон улсын түвшинд хүргэх нь” хэлэлцүүлэг өчигдөр болсон. Боловсролын тогтолцоог сайжруулах зорилгоор нэр бүхий таван гишүүний зохион байгуулж буй хэлэлцүүлэг ийнхүү гурав дахь удаагаа болж байгаа юм. Хэлэлцүүлгийг нээж, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Монголын ерөнхий боловсрол дахь …

  • 3 November

    Ихрүүдийн хоёр нь хүү, нэг нь охин

    ЭХЭМҮТ-д арваннэгдүгээр сарын 2-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын Харчулуут багийн иргэн Хаянхярваагийн Отгонтуяа гурван ихэр хүүхэд төрүүлжээ. Ихрүүдийн хоёр нь хүү, нэг нь охин бөгөөд эх, хүүхдүүдийн бие сайн байна. Ихрүүдийн хоёр нь 1800 гр, нэг нь 1850 гр төрсөн байна.  Нийгмийн халамжийн тухай хуульд зааснаар гурван ихэр хүүхдэд улсаас нэг удаа хүүхэд тус бүрд гурван сая төгрөгийн тэтгэмж …

  • 3 November

    Д. Ганбат: Төсөвт хуучин гишүүд 250, шинэ гишүүд 125 сая төгрөг тавиулсан байна

    УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр /2020.11.02/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд ТББ-аар дамжуулан маш их хэмжээний мөнгө авч байна. Энэ асуудалд тайлбар өгөөч? гэсэн сэтгүүлчийн асуултад УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат хариуллаа. Тэрбээр “Хуучин гишүүд 250, шинэ гишүүд төсөвтөө 125 сая төгрөг тавиулсан байдалтай байна. Гишүүд хөдөө орон нутагт ажилладаг. Манай Баянхонгор аймаг гэхэд 20 сумтай. Ган …

  • 3 November

    Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдаж байсан иргэн оргожээ

    Арваннэгдүгээр сарын 1-ний өдөр буюу өнгөрсөн даваа гаригт Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдаж байсан иргэн оргосон байна. Улмаар холбогдох байгууллагуудаас шуурхай арга хэмжээ авч ажиллан тухайн иргэнийг олжээ. Тэрбээр 10 дугаар сарын 14-нд Алтанбулаг хилийн боомтоор орж ирсэн бөгөөд короновирусийн гурван удаагийн шинжилгээ өгч, хариу нь бүгд сөрөг гарсан аж. 

  • 3 November

    Есөн настай дагавар охиноо хүчинджээ

    Өнгөрсөн аравдугаар сарын 30-ны өдөр хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд насанд хүрээгүй хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хэрэг гарлаа. Тодруулбал, 30 настай Б гэгч нь нэг гэрт амьдардаг, дагавар охин болох есөн настай О-г хүчиндсэн байна. Уг хэргийн дуудлага мэдээлэл өнөөдөр /2020.11.03/ цагдаагийн байгууллагад иржээ. Өөрөөр хэлбэл, хэрэг үйлдэгч этгээд охиныг хүчиндсэн хэргээ нуун дарах оролдлого хийсэн байж болзошгүй байна. Хэргийг …

  • 3 November

    ДЭМБ-ын Ерөнхий захирал Др Тедрос Адханом Гебрейсус: Халдварын тархалтыг зогсоож болохыг бидэнд харуулсан Монголын ард түмэнд баярлалаа

    ДЭМБ-ын Ерөнхий захирал Др Тедрос Адханом Гебрейсус Монголын ард түмэн (COVID-19) халдварыг дотооддоо тархахаас сэргийлэх ажлыг амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэлээ. Тэрээр өөрийн твиттер хуудасдаа“#COVID19-н эсрэг амжилттай тэмцэж байгаад нь Монгол Улсад баяр хүргэе! Эв нэгдлийг эрхэмлэн, урьдчилан сэргийлэх талаар зөвлөмжийг мөрдөж биелүүлснээр халдварын тархалтыг зогсоож болохыг бидэнд харуулсан Монголын ард түмэнд баярлалаа. Бид хамтдаа!” гэж бичжээ.