Yearly Archives: 2020

November, 2020

  • 3 November

    Сурагчдын өвлийн амралтын хугацааг наашлуулах асуудал яригдаагүй

    БШУЯ-ны сайдын тушаалаар ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын өвлийн амралтыг арванхоёрдугаар сарын 21-нээс эхлүүлж, 40 хоног амраах товтой байсан ч энэ хугацааг нааш нь татахаар болсон тухай мэдээлэл гарсан. Энэ асуудлаар  БШУЯ-наас тодруулахад “Хэрэв сурагчдын амралтын хугацааг наашлуулах байсан бол эхлээд Засгийн газраас шийдвэр гаргасны дараа бид мэдэгдэх байсан. Сурагчдын өвлийн амралтын хугацааг наашлуулах асуудал яригдаагүй” гэлээ.

  • 3 November

    Арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн шийдвэрүүд

    “Зүрх судасны эмээ эхний өдөр нь ч авч чадсангүй” “Миний орсон 2-3 эмийн сангийн сүлжээ нь болохгүй гээд өөр эмийн сан хайж явна” гэсэн хариу өгсөн юм.  Ахмадууд энэ сарын 1-нээс эхлэн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ хийсэн дурын эмийн сангаас хөнгөлөлттэй эм авах боломжтой болсон. Энэ шийдвэр нь сар бүрийн эхэнд эмийн сангийн үүдийг үүрийн таван жингээс эхлэн …

  • 3 November

    Зэвсэгт хүчний дайчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцанд хамрагдах эрхийн бичгийг гардуулав

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний албан хаагчдын төлөөлөл 10 дайчинд хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууцанд хамрагдах эрхийн бичгийг гардуулав. Тэд коронавируст цар тахлын үед халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Монгол Улсын иргэдийг гадаадаас зөөвөрлөн авч ирэхэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах болон хөл хорионы үед өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд өөрийн мэргэжил ур чадвараа дайчлан үр дүнтэй ажилласан Зэвсэгт хүчний …

  • 3 November

    “Монгол бахархал”-ын өдөр төв талбайд гар урчуудын бүтээл, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааны нээлт болно

    “Монгол бахархал” буюу Чингис хааны төрсөн өдөр энэ сарын 16-нд тохиож байгаа бөгөөд нийслэлийн төв талбайд Улаанбаатар хот болон 21 аймаг, сумын гар урчуудын бүтээл, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааны нээлт болох гэж байна. Харин маргаашаас нь тус оролцсон бүтээгдэхүүнүүдийг төрөл тус бүрээр нь дотор талбайд иргэдэд нээлттэйгээр дэлгэх аж. Иймээс ямар төрлийн бүтээгдэхүүнийг хаанаас сонирхож болох талаарх мэдээллийг нээлтийн үеэр авч …

  • 3 November

    Орон нутгийн замд автомашин онхолдож, нэг хүн амь насаа алджээ

    Орон нутгийн замд автомашин онхолдож, нэг хүн нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, Хөвсгөл аймаг Алаг-Эрдэнэ сум 1-р багийн нутагт аравдугаар сарын 31-ний өдрийн 14:30 цагийн орчимд Toyota prius маркийн автомашин онхолдож, зорчигч, 38 настай, эмэгтэй Ц-н амь нас хохирсон байна. Иймд тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас иргэдэд анхааруулж байна.

  • 3 November

    МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд шаардлага хүргүүлэв

    МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд сайн засаглал, хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд шаардлага хүргүүлжээ. МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭХ НЬ 2020 оны 10 сарын 30-ны өдөр   Улаанбаатар хот Сайн засаглал, хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд бид МҮОНРТ-ийн удирдлага, ажилтны хооронд үүсээд байгаа нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа билээ. Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд …

  • 3 November

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 174 иргэн эх орондоо ирнэ

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 07:55 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 16:05 цагт газардах хуваарьтай байна. Тус онгоцоор 174 иргэн эх орондоо ирж байна. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл-8, өндөр настан-3, жирэмсэн-асран хамгаалагчтай-3, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-160 иргэн байгаа юм. Иргэдийг ХӨСҮТ, “Амар” зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

  • 3 November

    БШУЯ: Сурагчдын амралтын хугацааг наашлуулах талаар яриагүй

    Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар энэ жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулж, гурван улирлаар хичээллүүлэх болсон. Тиймээс амралтын хуваарьт ч өөрчлөлт ороод буй. Тодруулбал, нэгдүгээр улирлын амралт арванхоёрдугаар сарын 21-нээс эхлэх юм. Сүүлийн хэд хоногт нийгмийн сүлжээгээр шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор сурагчдын амралтын хугацааг наашлуулах санал асуулга явуулж буй талаар мэдээллүүд цацагдсан. Харин өнөөдөр …

  • 3 November

    “Монгол дахь нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургалт, судалгааны асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

    Монгол улсын гавьяат багш, академич С.Норовсамбуугийн мэндэлсний 90 жилийн ойд зориулан ШУА-ийн Философийн хүрээлэн, МУИС-ийн Философи, Шашин судлалын тэнхим, Монголын Философийн Холбоо хамтран “Монгол дахь нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургалт, судалгааны асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 10-р сарын 30-нд амжилттай зохион байгууллаа. Академич С.Норовсамбуу нь МУИС-ийн Философийн тэнхимийн эрхлэгч, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, ШУА-ийн дэд ерөнхийлөгч, 1973-1990 онд Монголын Философич, Социологичдын холбооны …

  • 3 November

    “Монголчуудын амьтныг хамгаалах ёс суртахууны уламжлал ба орчин үе” ном хэвлэгдлээ

     “Монголчуудын ан амьтныг хамгаалах уламжлалт зан үйл, ёс заншил ба орчин үе” сэдэвт ШУА-ийн грантын хүрээнд “Монголчуудын амьтныг хамгаалах ёс суртахууны уламжлал ба орчин үе” хамтын бүтээл хэвлэгджээ.  Тус бүтээлийг ХААИС-ийн багш доктор, дэд профессор Ч.Баярчимэг,  МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш доктор, дэд профессор Д.Оюунгэрэл, Философийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор М.Золзаяа нар хамтран бичиж, МУИС-ийн Философи, шашин …

  • 3 November

    Жон Ленноны Монгол дахь зургууд – ЭВЛҮҮЛЭГ

    Билгүүн номч Бямбын Ринчен, Домогт “Битлз” хамтлагийн гишүүн асан, хөгжимчин, ая зохиогч Жон Леннон нарын зураг ойрын өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр түгээд буй.  Уг зургийг бид нягтлахад эвлүүлэг болох нь нотлогдлоо. Тодруулбал, Жон Ленноны уг зураг нь 1974 оны наймдугаар сарын 29-нд Нью-Йорк хотноо гэрэл зурагчин Боб Груэний авсан зураг ажээ. Боб Груэн энэ зургийн талаар “Энэ бол Леннон “Lost …

  • 3 November

    Т.Мөнхтунгалаг: УИХ-ын нэр бүхий гишүүдийг яллагдагчаар татан шалгаагүй

    УИХ-ын нэр бүхий найман гишүүнийг АТГ шалгаж байгаа тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх болсон тухай хэвлэлд мэдээлж байна. Энэ талаар Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн Олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалагаас тодруулав. –Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын нэр бүхий гишүүдийг АТГ шалгаж байгаа тухай мэдээлэл гарлаа. Энэ мэдээлэл үнэн эсэхийг албаны эх сурвалжаас тодруулмаар байна. Та хариулт өгнө …

  • 3 November

    АТГ: Мөрдөн шалгах хэлтэст 455 хэрэг шалгагдаж байна

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны 10 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 26 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 81 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 51 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Өнгөрсөн …

  • 3 November

    Д.Тогтохсүрэн: Төсвийн хуулийг зөрчсөн бүгд л ижил, тэгш хариуцлага хүлээх ёстой

    УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдлаа. Хуралдааны дараа МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийх үеэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа. –Төрийн өмчийн компанийн захирлууд хүүхдийнхээ төлбөрийг төлүүлсэн, улсын мөнгийг хувьдаа зарцуулсан хүмүүст хариуцлага тооцохгүй юм уу? -Хариуцлага ижил тэгш байх ёстой. Төсвийн хуулийг зөрчсөн бүгд л ижил, тэгш хариуцлага хүлээх ёстой. Төлсөн байлаа ч гэсэн хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой. “Эрдэнэт” …

  • 3 November

    Г.Ёндон: Уул уурхайн салбар бидний цалинг тавьж байна. Иймд лицензийн тоог цөөрүүлнэ гэхээс илүүтэй хариуцлагатай, ил тод уурхайг хөгжүүлэх хэрэгтэй

    18 дахь удаагийн уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын “Дисковер Монголиа”чуулга уулзалт Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд боллоо.  Энэхүү уулзалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон оролцож, салбарын хөгжлийг хангахад төрөөс баримтлах бодлого чиглэлийг танилцуулан хөрөнгө оруулалтыг татах хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч, холбогдох газруудтай хамтран ажиллаж буйг онцлоод, “Улс эх орны эдийн засгийн тулгуур болсон эрдэс …