Monthly Archives: March 2021

March, 2021

  • 30 March

    Ц.Цогтбаатар алт, Г.Хэрлэн, Г.Алтанбагана нар хүрэл медаль хүртэж жүдочид багаараа гуравдугаар байр эзэллээ

    Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид Гүржийн нийслэл Тбилис хотноо олимпийн эрхийн оноо олгох “Их дуулга”-д амжилттай оролцож, 2 алт, 2 хүрэл медаль хүртсэн амжилтаар нийт 80 улсаас гуравдугаар байр эзэллээ. ОУХМ Ц.ЦОГТБААТАР ХОЁР ТЭМЦЭЭН ДАРААЛАН ТҮРҮҮЛЛЭЭ Гүржийн нийслэл Тбилис хотноо зохион байгуулагдсан Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны Их дуулга ангиллын тэмцээний хоёр дахь өдөр -73 кг-ын жинд …

  • 30 March

    МУГТ М.Уранцэцэг хоёр Гранд Слам тэмцээнд дараалан түрүүллээ

    Гүржийн нийслэл Тбилис хотод Олон улсын жүдо бөхийн холбооны /IJP/ Дэлхийн цуврал тэмцээн Гранд Слам ангиллаар анх удаагаа зохион байгуулагдлаа. 80 орны эрэгтэй 253, эмэгтэй 211 нийт 464 жүдоч оролцсон тус тэмцээний эхний өдөр манай улсаас Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий иж бүрэн медальт Мөнхбатын Уранцэцэг алтан медаль хүртсэнээр дараалан хоёр тэмцээнд түрүүлж, чансаагаа 1000 оноогоор нэмж, Японы Фүна Тонакиг …

  • 30 March

    Аймаг, нийслэлийн сонгуулийн хороог байгууллаа

    Сонгуулийн ерөнхий хорооны ээлжит хуралдаанаар аймаг,  нийслэлийн сонгуулийн хороо байгуулах тухай асуудлыг хэлэлцэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан хугацаанд багтаан баталлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороог тус бүр 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд орсон онцлог зохицуулалтын нэг бол …

  • 30 March

    Вакцинжуулалтад Дэлхийн банкны ОУХА-ийн нэмэлт санхүүжилтийн хөнгөлөлттэй зээлийг ашиглана

    Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциац хоорондын нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Монгол Улсын Засгийн газраас коронавируст /КОВИД-19/ цар тахалтай тэмцэх, тахлаас урьдчилан сэргийлэх, вирусийн халдварыг оношлох, эмчлэх зэрэг эрсдэлийг бууруулахад шаардлагатай цар тахлын вакциныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталгаажуулж, худалдаанд гармагц Монгол …

  • 30 March

    2024 он гэхэд газрын тосны бүтээгдэхүүний 55 хувийг дотооддоо үйлдвэрлэнэ

    Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жилд 1.95 сая тонн. Энэ хэрэглээг бид 100 хувь импортоор хангадаг ба үүнд жил бүр 1.0 тэрбум доллар зарцуулдаг. 2024 он гэхэд хэрэглээ 2.5 сая тонн болж өсөх бөгөөд үүнийг дагаад гадагш чиглэсэн долларын урсгал ч нэмэгдэнэ. Иймд 1 жилд зарцуулдаг импортын бүтээгдэхүүний өртгөөр Дорноговь аймгийн Алтанширээ суманд Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг …

  • 30 March

    Дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр ирэх дөрөвдүгээр сард агаарын температур Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дундговь, Дорноговийн нутаг, Төв болон Өмнөговь аймгуудын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас Баян–Өлгийн ихэнх, Ховдын өмнөд хагас, Говь–Алтайн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр аймгуудын нутаг, Дорноговийн хойд хэсгээр олон жилийн …

  • 30 March

    Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх ЭМЯ-ны саналыг дэмжив

    Улсын онцгой комисс өчигдөр цахимаар хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа. Коронавируст халдварын цар тахлын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас халдварын эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөний саналаа танилцуулж хэлэлцүүлэв. Уг саналд 2021 оны 04 сарын 03-ны өдрөөс 04 сарын 18-ны өдөр хүртэл өдрүүдэд “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал”, эрсдэлийн УЛААН түвшинд шилжих тухай тусгажээ. УОК-оос тус саналыг …

  • 29 March

    Эмгэнэл | Ишийн Дашням /1937-2021/

    ЭМГЭНЭЛ ИШИЙН ДАШНЯМ  (1937-2021)  Монголын хууль зүйн шинжлэх ухааны нэрт эрдэмтэн, Монгол Улсын хууль зүйн их дээд боловсролын шилдэг зүтгэлтэн, нэрт сурган хүмүүжүүлэгч багш Ишийн Дашням ертөнцийн мөнх бусыг үзүүлэв.   Профессор И.Дашням 1947-1957 онд Говь-Алтай аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль, 1967-1971 онд МУИС-ийн Нийгмийн ухааны факультетын Түүхийн анги, 1990-1993 онд ЗХУ-ын Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийн докторантурыг дүүргэжээ.   Талийгаач И.Дашням МХЗЭ-ийн байгууллагын ахмад, туршлагатай, шилдэг боловсон хүчний нэг байлаа. Эрхэмбээр 1957-1959 онд Говь-Алтай аймгийн МХЗЭ-ийн хорооны зааварлагч, 1960-1967 онд МХЗЭ-ийн …

  • 29 March

    Л.Онцгойбаяр: Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн удирдлага, шат дараалсан албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцно

    Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч бусдад зодуулж, гэмтсэн харамсалтай хэрэг гарсан. Энэ талаар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяраас тодрууллаа. Тэрбээр “Хуурай замын цэргийн командлалын харьяа Зэвсэгт хүчний 326 дугаар ангид 2021 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн 22:40 цагт цэргийн дүрмийн бус харилцааны зөрчил гарсан. Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салааны захирагч, …

  • 29 March

    Халдварын голомт бүхий байршлуудад халдваргүйтгэл хийж байна

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас халдварын голомт эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор тусгай зориулалтын мананцар үүсгэгч автомашинаар халдварын голомт, болзошгүй байршлууд, хүн ихээр төвлөрч буй автобусны буудал, тоглоомын талбайг халдваргүйтгэх ажлыг тогтмол зохион байгуулж байна. Өнөөдөр Энхтайваны өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Олимпын гудамж, I төрөх эмнэлэг, “УБ Сонгдо” эмнэлэг, Чингэлтэй дүүргийн VI хорооны голомт хамгаалалт гарсан 23, 39А, 44, 50, 51, 52, 61, 62-р байр, VI …

  • 29 March

    Хүний эрхийн хичээлийг ЕБС, их, дээд сургуулиудад заавал судлах хичээл болгоно

    Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалантай уулзаж, хүний эрхийн боловсролыг дэмжих, боловсролын салбарт хүний эрхийг хангах, хамгаалах хүрээнд тулгамдаж буй зарим асуудлаар санал солилцлоо. Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан Боловсрол, шинжлэх ухааны сайдад хандан Монгол Улсад Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн …

  • 29 March

    Н.Уртнасан: Аж ахуйн нэгж, байгууллагуудад тулгарч байгаа хүндрэлтэй асуудлуудыг нэгтгэн санал боловсруулж ЗГ-ын хуралдаанд оруулна

    Улаанбаатар хотод Коронавируст халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан Улсын Онцгой комиссын даргын тушаалаар олон нийтийн газар, аж ахуйн нэгж, байгууллагуудад халдвар, хамгааллын дэглэмийг сахиулах, тархалтыг бууруулахад дэмжлэг үзүүлэх Шуурхай зохицуулалтын ажлын хэсгийг томилсон. Энэ хүрээнд БОАЖ-ын сайд Н.Уртнасангаар ахлуулсан ажлын хэсэг Драгон Холдинк ХХК болон Гурвалжин I,II төвүүдэд ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БОАЖЯ-ны зарим удирдлага, Цагдаагийн Ерөнхий газар, Нийслэлийн …

  • 29 March

    К.Елена: Архи, согтууруулах ундаа хэрэглэх нь коронавирусийн халдвараар өвдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг

    СЭМҮТ-ийн энэ удаагийн зөвлөгөө мэдээллийн цагаар “Ковид-19 ба Архи” сэдвээр тус төвийн тэргүүлэх зэргийн сэтгэцийн эмч К.Елена зөвлөгөө, мэдээлэл өглөө. Олон нийтийн зүгээс КОВИД-19 халдвартай холбоотой их удаан хугацаанд хөл хорионд орж, эрх хязгаарлагдмал түвшинд амьдрахад мэдэж хүндрэлүүд гарч байгаа. Хүн болгоны өмнө шинэ сорилт үүсээд байна. Шинэ амьдралын хэв маяг бий болсонтой холбоотойгоор хүний биед эсэргүүцэх үйл явц илэрдэг. …

  • 29 March

    Улсын хэмжээнд ажиллаж байгаа нийт тариаланчдыг ирэх сард вакцинжуулна

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яамтай хамтран Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт ажиллах, вакцинд хамрагдах хүсэлтэй газар тариалангийн салбарт ажиллаж буй тариаланчдыг вакцинжуулах ажлыг зохион байгуулж эхлээд байна. Энэ сарын 26, 27-нд нийт 900 гаруй тариаланчийг хөдөө орон нутагт очиж ажиллахаас нь өмнө вакцинжууллаа. Тариалан эрхлэгчдийн зүгээс хаврын бэлтгэл ажлаа эхлүүлж байгаа энэ чухал цаг үед …

  • 29 March

    Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр коронавирустэй гарахгүй

    Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь 24 цагаар иргэдийн асуултад хариулт өгч, үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу гуравдугаар сарын 26-28-нд иргэдээс нийт 623 дуудлага ирлээ. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 88 иргэн хандсанаас 39 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 49 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа. Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 192 буюу 30.8 хувийг …