Monthly Archives: July 2021

July, 2021

  • 13 July

    Анх удаа олимпод оролцох эмэгтэй тамирчдын тоо эрэгтэйчүүдийнхээс илүү гарлаа

    Токиогийн олимпод Монголын 43 тамирчин өрсөлдөх эрхээ аваад буй. Тэгвэл түүхэндээ анх удаа эмэгтэй тамирчид багийн бүрэлдэхүүний дийлэнхийг бүрдүүлжээ. Тухайлбал, энэ олимпод 25 эмэгтэй, 18 эрэгтэй тамирчин улсаа төлөөлөн өрсөлдөхөөр болоод байна. Эмэгтэй тамирчид Монголын багийн бараг 60 хувийг бүрдүүлсэн юм. Бүсгүйчүүд жин дарах болсон гол шалтгаан нь 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг эрхээ авсан, чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид бүх …

  • 13 July

    Ирээдүйгээ хамгаалъя

    “Ирээдүйгээ хамгаалъя” уриатай зохион байгуулагдаж байгаа “Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл 2021” арга хэмжээний хүрээнд Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс зуслангийн замд хөдөлгөөний ачаалал ихэссэнтэй холбогдуулан ГҮНТ шалган нэвтрүүлэх товчоогоор гарч байгаа жолооч зорчигч нарын суудлын бүсийг зүүлгэж, хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэх, хурдаа зам орчны нөхцөл байдалд тохируулан сонгож явах, шөнийн цагаар хөдөлгөөнд оролцохдоо гэрлээ шилжүүлж, анхаарал болгоомжтой …

  • 13 July

    Сүүлийн гурав хоногт 11 иргэн усны ослоор амь насаа алджээ

    Он гарсаар улсын хэмжээнд уснаас эрэн хайх, аврах ажиллагааны 49 тохиолдол бүртгэгдэж, 40 иргэний /том хүн 22, хүүхэд 18/ амь насыг аварч, 53 иргэн /том хүн 42, хүүхэд 11/ амь насаа алдсан байна.Түүнчлэн баяр, наадмын өдрүүд үргэлжилж иргэд гол, усны дагуу ихээр амарч зугаалж байгаагийн улмаас сүүлийн өдрүүдэд усны ослын дуудлага нэмэгдэх хандлагатай байна. Зөвхөн долдугаар сарын 10-12-ны өдрүүдэд гэхэд …

  • 13 July

    Засгийн газар иргэдээ вакцины гурав дахь тунд хамруулахад АНУ-ыг хамтран ажиллахыг хүслээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг долдугаар сарын 12-ны өдөр хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын үеэр Монгол, Америкийн хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн хүрээнд идэвхтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд цаг үеийн зарим асуудлыг хөндөв. Тодруулбал, КОВИД-19 цар тахлын эсрэг АНУ-ыг Монгол Улстай хамтран ажиллаж байгааг дурдлаа. …

  • 13 July

    Засгийн газар Авлигын эсрэг комисс байгуулна

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК-ын Шуурхай штабт үеэрээ Засгийн газар Авлигын индексийг бууруулах комисс байгуулахаар болсныг хэллээ. Засгийн газар баяр наадмын өдрүүдэд ажиллаж байгаа бөгөөд ирэх баасан гарагт ээлжит бусаар хуралдах юм. Хуралдаанаар авлигын эсрэг комисс байгуулахаар болжээ. Засгийн газраас гарч байгаа шийдвэр анхан болон дунд шатанд хэрэгжихгүй байгаагаас иргэдэд төрийн үйлчилгээ хүрэхдээ хүнд суртал, авлига дагуулж байна. Энэ …

  • 13 July

    Л.Оюун-Эрдэнэ: Дельта вирус тархаж байгаа энэ үед гадаадын нислэгт онцгой анхаарах ёстой

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ долдугаар сарын 12 -нд Улсын Онцгой комиссын Шуурхай штабт ажиллалаа. Цар тахлын нөхцөл байдлыг УОК-ын дарга, Шадар сайд  С.Амарсайхан танилцууллаа. Тэрбээр”Халдварын байдал сүүлийн гурав хоногт харьцангуй тогтворжиж байна. Улсын хэмжээнд эрчимт эмчилгээний 50, энгийн 1200 ор сул буюу нийт орны 18,1 хувь нь сул байна. Дүүргийн эмнэлгүүдийг хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрээр хангах ажил эрчимтэй хийгдэж байна. Тухайлбал, Баянгол, …

  • 13 July

    Швейцарын холбооны улс ковид-19 цар тахлын эсрэг тэмцэхэд Монгол улсад дэмжлэг үзүүлж 2.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн хэрэгслийг хандивлав

    Швейцарын Холбооны Улс Монгол Улсад Ковид -19 цар тахлын эсрэг тэмцэхэд нь дэмжлэг үзүүлж байна. Швейцарын Засгийн газраас, хүмүүнлэгийн тусламжаар нийт 700.000 швейцар франкийн буюу 2 тэрбум төгрөгийн үнэ бүхий 40 ширхэг хүчилтөрөгчийн аппарат, 45 ширхэг хүчилтөрөгчийн өтгөрүүлэгчийг илгээжээ. Мөн Швейцарын хөгжлийн агентлаг 150.000 швейцар франкийн буюу хагас тэрбум төгрөгийн өртөг бүхий дөрвөн ширхэг зөөврийн рентген аппаратыг худалдан авахад санхүүжүүлэн …

  • 13 July

    “Токио олимп сан”-гийн цомыг Алтай таван богдод хүргэлээ

    “Токио-2020” олимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн тамирчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит “Токио олимп сан”-гийн цомыг 21 аймгаар аялуулсан билээ. Тэгвэл энэ удаа Монгол Улсын Гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр тэргүүтэй уулчид Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг төрийн далбааны хамтаар Алтай таван богд уул, гурван улсын хил Найрамдал оргил (4182 м) болон Монгол, Оросын хилийн нэгдүгээр …

  • 13 July

    ЭМЯ:1246 хүнд (covid-19) халдвар илэрч, 10 иргэн нас барлаа

    Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.07.13/ мэдээг танилцууллаа. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 1246 хүнд коронавируст халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан халдварын тохиолдол 140,530 боллоо. Шинээр илэрсэн тохиолдлуудыг задалбал Улаанбаатар хотод 609, орон нутагт 636 бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт 3540 иргэн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 111,0064 боллоо. Харамсалтай нь сүүлийн …

  • 13 July

    Япон улс наймдугаар сарын 22-ныг хүртэл хөл хорио тогтоожээ

    Япон Улсын Токио хотод дельта хувилбарын вирусийн тархалтын аюулаас сэрэмжилж долдугаар сарын 12- нээс наймдугаар сарын 22-ны өдрийг хүртэл хорио цээрийн дэглэмийн дөрөвдүгээр зэрэглэлд шилжиж онц байдал зарласан байна. Ресторан, хоолны газар, кафе, их дэлгүүр болон үйлчилгээний бизнесийн бусад байгууллагуудад хорио цээрийн дэглэмийг чанд сахиж ажиллах, үйлчилгээг орой эрт хаахыг уриалсан байна. Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй, олон …

  • 13 July

    “The HU” хамтлаг Швейцарын хөгжлийн агентлаг, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоотой хамтран ажиллана

    Олон улсын хэмжээнд сая сая үзэгч, шүтэн бишрэгчидтэй “The HU” хамтлаг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монгол орны газар нутгийн 80 гаруй хувийг эзэлдэг тал хээр нутгийн эко системийн тэнцвэрт байдал, унаган төлөв байдлын хадгалан хамгаалах, нүүдлийн мал аж ахуйн тогтвортой байдлын үндэс суурь болсон бэлчээр нутгийг эрүүл байлгах, малчдын амьжиргааг дээшлүүлэх үйлсийг дэмжихээр боллоо. Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт, малын эрүүл …

  • 13 July

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2021 оны 7 дугаар сарын 13. Мягмар гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын 3. Ангараг гараг. Их морь одтой, гурван хөх мэнгэтэй, хар нохой өдөр.   Өдрийн наран 5 цаг 07 минутад мандан, 20 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, …

  • 13 July

    Улаанбаатарт өдөртөө 24-26 хэм дулаан байна

    Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Хөвсгөлийн өмнөд, Архангайн хойд, Булганы баруун хэсгээр их бороо орно. Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2021 оны 07 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төвийн аймгуудын нутгаар …

  • 13 July

    The Fight Against Thai Mailorder Bride

    If you’re a typical Western man looking for a Thailand bride, then marriage is definitely on your mind. However, this isn’t a purpose to make your relationship overly severe. There is all the time room for a lighthearted joke or doing one thing silly. And it’s easy to guess that she doesn’t do it simply to have fun. A Thai …

  • 12 July

    COVID-19-өөр халдварласан тохиолдол 1,496-гаар нэмэгдэв

    Сүүлийн 24 цагт коронавирусийн шинжилгээг 7,628 хүнд хийхэд 1,496-гийнх нь хариу эерэг гарлаа. Ингэснээр нийт халдварлагчдын тоо 139,284 болжээ.Харин таван хүн хорвоог орхисноор нас барсан нийт тохиолдол 680-д хүрсэн аж. Тэгвэл энэ хугацаанд 3,858 хүн эдгэж, илааршсан тохиол 107,524 болсон байна. Одоогийн байдлаар эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлж буй 12,189 хүний 192 нь маш хүнд, 1,004 нь хүнд, 3,470 нь хүндэвтэр, 7,523 …