Yearly Archives: 2021

November, 2021

  • 10 November

    New Questions About Cheap Dog Toys Responded And Why You Have To Read Every Word of This Report

    You already purchase the bathroom paper and chances are you throw those rolls out when they’re empty, right? This great DIY canine toy is made from an empty rest room paper roll. It’s full to throw and even more fun for your little dog to fetch, and best of all, it’s free to make. Planet Dog Squeak Ball‘s patent-pending squeaker …

  • 10 November

    Гол, мөрөн, нуурын ус гүйцэд хөлдөөгүй тул мөсөн дээгүүр автомашинтайгаа зорчихгүй байхыг анхааруулж байна

    Гол мөрөн, нуурын ус гүйцэд хөлдөөгүй тул мөсөн дээгүүр автомашинтай болон явганаар зорчихгүй байхыг зөвлөж байна. Тодруулбал,  энэ сарын 8-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бэл багийн нутагт гурван иргэн Пронтер загварын ачааны автомашинтай зорчиж яваад Цагаан нуурын мөсөнд цөмөрч нэг зорчигч усанд осолдож, хоёр зорчигч нь автомашины тэвшин дээр гарсан тухай дуудлагаар аймгийн Онцгой байдал, сумын Цагдаагийн хэсгийн алба …

  • 10 November

    Хүндийн өргөлтийн үндэсний шигээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаярт Гавьяат дасгалжуулагч цол олгоно

    Монголын хүндийг өргөлтийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат тамирчин М.Анхцэцэг, ОУХМ Г.Ануужин, Э.Билэгсайхан тэргүүтэй олон шилдэг туйванч бэлтгэж буй Ц.Хосбаярт Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цол олгохоор болжээ. Монголын хүндийг өргөлтийн спортын хөгжил, тамирчдын амжилт түүний хөдөлмөр, зүтгэлтэй салшгүй холбоотой. Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар 2012 оноос хойш ажиллаж буй тэрбээр Монголын урдаа барьдаг туйванчдын нэг. 10 настайдаа хүндийг өргөлтөөр хичээллэн, …

  • 10 November

    Хөгжмийн зохиолч С.Батболдод Монгол Улсын гавьяат багш цол хүртээнэ

    “Хүүхдийн элч хөгжмийн зохиолч”, хөгжмийн багш Соронзонболдын Батболдод Монгол Улсын гавьяат багш цол олгохоор болжээ. Хөгжмийн зохиолч С.Батболд нь Монголын хүүхдийн дууны урын санг баяжуулан хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй цөөхөн хөгжмийн зохиолчдын нэг юм. Түүний зохиосон 80- гаруй хүүхдийн дуунуудаас Багачуудын ордон, Бага ангийн багшдаа баярлалаа, Олуулаа, Миний ээж, Эрвээхэй, Цасхан, Миний дотнын найзууд, Анхны хайр зэрэг олон …

  • 10 November

    Фото:”Увидаст эгшиг” хүүхдийн бүжгэн жүжгийн тоглолт нээлтээ хийлээ

    Соёлын яамны “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд Хүүхдийн цуврал уран бүтээлийн нэг болох “Увидаст эгшиг” хүүхдийн бүжгэн жүжгийн тоглолт нээлтээ хийлээ. Соёлын яамны дэмжлэгтэйгээр цоо шинээр тавигдсан уг бүжгийн жүжигт “Номадик балет” продакшны залуу уран бүтээлчид болон сонгодог бүжгээр хичээнгүйлэн суралцагч хүүхэд багачууд хамтран оролцсон юм. Үзэж амжаагүй хүүхэд багачууддаа зориулан бүжгэн жүжгийг ирэх сард олон нийтийн телевизээр дамжуулан хүргэхээр болжээ.

  • 10 November

    Оросын тал Хөшигийн хөндийн нисэх буудлын шатахуун нийлүүлэлтэд анхаарахаа илэрхийллээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй 2021 оны арваннэгдүгээр сарын 9-нд утсаар ярив. Ерөнхий сайд нар Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн түүхт ойг жилийн туршид ёслол төгөлдөр тэмдэглэж буйд баяртай байгаагаа онцлов. Энэ түүхэн хугацаанд хоёр улс томоохон сорилтуудыг хамтын хүчээр даван туулж, хөгжил дэвшлийн төлөө далайцтай бүтээн байгуулалт өрнөсөн жилүүд байсныг …

  • 10 November

    “Дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн эрх зөрчигддөг үү” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна

      Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын ЕБС-ийн дотуур байранд амьдардаг байсан XII ангийн сурагч О бусдын гарт онц хэрцгийгээр амь насаа алдсан харамсалтай хэрэг гараад байгаа билээ.          Энэхүү ноцтой хэргийн мөрөөр Эргэлт.мн мэдээллийн сайтын сурвалжлах баг Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд ажиллаж, талийгаач охин О амиа алдахаасаа өмнө О.Банди гэгчид удаа дараа дарамтлуулж, бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан, энэ …

  • 10 November

    Соёлын салбарын залуучуудын цахим зөвлөгөөн маргааш болно

    Соёлын яамнаас 11 дүгээр сарын турш хэрэгжүүлж буй “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд “Соёлын бүтээлч үйлдвэрлэл-Залуучуудын оролцоо” сэдэвт соёлын салбарын залуучуудын цахим зөвлөгөөнийг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 10:00-15:00 цагт зохион байгуулах гэж байна. Соёлын яамны Залуучуудын хөгжлийн зөвлөлөөс санаачлан зохион байгуулж буй соёлын салбарын залуучуудын цахим зөвлөгөөнөөр, Монгол Улсад соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр Соёлын яамнаас баримталж …

  • 10 November

    УИХ-ын гишүүн С.Батболд Говьсүмбэр, Дундговь аймгийн бүх сумдад хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат хандивлав

    УИХ-ын гишүүн С.Батболд Говьсүмбэр, Дундговь аймгийн нийт сумдын эрүүл мэндийн төвүүдийн удирдлагуудыг хүлээн авч уулзав. Тэрээр уулзалтын үеэр Covid-19 цар тахлын амаргүй нөхцөлд хүн ардынхаа эрүүл энхийн манаанд зогсож буй эмч, эмнэлгийн ажилтнууддаа талархал илэрхийлээд орон нутгийн эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж, материаллаг бааз, эмнэлгийн ажилтнуудын ажиллах нөхцөл, нийгмийн хангамжийг сайжруулах чиглэлээр анхаарч ажиллаж буйгаа онцлов. Мөн тэрээр өөрийн санаачлан …

  • 10 November

    Морин хуурын чуулга “Мариинский” театрт урилгаар тоглоно

    Улсын Филармонийн Морин хуурын чуулгын хамт олон ОХУ-ын алдарт “Мариинский” театрын тайзнаа тоглолтоо хийхээр болжээ. Тодруулбал, Морин хуурын чуулгын уран бүтээлчид ОХУ-ын Санкт-Петербург хотын “Эрмитаж”-ийн концертын танхимд энэ сарын 11,12 ны өдөр уран бүтээлээ толилуулах бол 13-нд “Мариинский” театрт урилгаар тоглох аж. Энэхүү тоглолтод Морин хуур чуулгын уран бүтээлчид, удирдаач МУСТА Д.Түвшинсайхан, Дуурь, бүжгийн эрдмийн театрын дуучин Б.Монголхүү, Б.Энхнаран, Улсын …

  • 10 November

    “БАЯН МОНГОЛ” чуулгын “Пянзны Баяр” болно

    Улсын Филармонийн “БАЯН МОНГОЛ” чуулга   “Пянзны Баяр” энэ сарын 19-нд 19 цагаас On’n Off Production House-д болох гэж байна. “БАЯН МОНГОЛ” чуулга анхны пянзаа 1980 онд тухайн үеийн ЗХУ –д хэвлүүлж байсан бол шинэ пянзаа Япон улсад хэвлүүлжээ. Пянзанд Баян Монгол, Хорвоо амгалан байг, Аавдаа, Мөрөөдөл, Алтаргана зэрэг Монгол ардын болон Монголын хөгжмийн зохиолчдын 12 бүтээлүүд багтсан ба гол …

  • 10 November

    “Ой тогтоолтын улсын аварга” тодорлоо

    Монголын Оюун Ухааны Академиас санаачлан зохион байгуулж буй “Pizza Hut” брэндийн нэрэмжит “Ой тогтоолтын улсын аварга-2021” оюуны спортын аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон, Дорнод аймгуудаас шалгарсан шилдэг 72 тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр бага нас, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн юм. Олон улсын …

  • 10 November

    Энхийг сахиулагчид үерийн голомтод ажиллаж байна

    Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын хэмжээнд сүүлийн гурван жил дараалан үерийн гамшиг нүүрлэж байгаа төдийгүй өнөөдрийн байдлаар тус улсын 10 мужийн найм нь үерт нэрвэгдэн Жонглэй болон Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн хариуцлагын бүс Юнити мужад хамгийн их хохирол амсаад байна. Энэхүү үерийн гамшигт өнөөдрийн байдлаар 800000 орчим хүн нэрвэгдсэн бөгөөд цаашид гамшигт өртөж, хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байгаа иргэдийн …

  • 9 November

    Сѳүл-Улаанбаатар нислэгээр 40617 кг эм, эмнэлгийн хэрэгсэл ирлээ

    МИАТ компани Монгол Улсын Засгийн газрын захиалгаар яаралтай хэрэгцээний эм, эмнэлгийн хэрэгслийг тээвэрлэн авчрах нислэгүүд үйлдэж байна. Энэ сарын 8-ны ѳдрийн Сѳүл-Улаанбаатар чиглэлийн ОМ7304 дугаарт аяллын ачаа тээврийн нислэгээр 40617 кг эм, зүү тариурын бэлдэц, тарилгын шингэн зэрэг яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслүүд тээвэрлэн авчирчээ. Тус компани энэ сарын 10-ний ѳдрийн Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлийн ОМ903, 904 дугаарт аяллын ачаа тээврийн нислэгээр …

  • 9 November

    Л.Энх-Амгалан:Боловсролын багц хууль Монгол Улсын 3.2 сая иргэнд хамаатай

     Монгол Улсын Их Хуралд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Боловсролын багц хуулийн төслийн хэлэлцүүлгийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар өнөөдөр /2021.11.09/хэвлэлийн бага хурал хийлээ. Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням боловсролын чиглэлээр өргөн барьсан бүх хуулийн …