Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуваарьт нислэг гүйцэтгэж буй дотоодын агаарын тээвэрлэгчдийн 2022 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хамаарах агаарын навигацийн үйлчилгээний хураамжийг Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулиар улсын төсөвт төвлөрүүлэхээр баталсан навигацийн үйлчилгээний орлогод нөлөөлөхгүй байхаар зохицуулалт хийж, чөлөөлөх, цаашид навигацийн үйлчилгээний орлогоос татаас олгох тогтолцоо бүрдүүлж, хэрэгжүүлэхийг Зам, тээврийн …
Yearly Archives: 2022
June, 2022
-
22 June
Төрийн албаны мэргэшсэн түшмэд дарга нарыг ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧИД эзэгнэжээ
2020 оны УИХ-ын сонгуульд оролцсон МАН мөрийн хөтөлбөрийнхөө “3.3.7-д Төрийн жинхэнэ албан хаагч сонгуулийн үр дүнгээс үл хамааран чадахуйн болон шатлан дэвших /мерит/ зарчмын дагуу төрийн албанд тогтвортой ажиллах нөхцөлийг бодитой хэрэгжүүлнэ” хэмээсэн. Гэвч сонгууль болсноос хойш 2.5 жил өнгөрч, МАН УИХ-д олонхи болж, Засгийн газраа байгуулан ажиллаж байгаа энэ зарчим цаасан дээр л үлджээ. Түүнчлэн олон жил судалж, ярьж, …
-
22 June
Э.Баярмагнай:Баянзүрх дүүргийн 26-р хороонд энэ онд 920 хүүхдийн сургууль, 330 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орно
Хүн ам ихээр төвлөрсөн Баянзүрх дүүргийн 26-р хороо улсын нэг сургуультай боловч тэр нь хаанаа ч хүрэлцдэггүй, мөн улсын цэцэрлэггүй. Иймээс УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар дээрх асуудлаар удаа дараа хамтран ажиллаж, газрын асуудлыг шийдэн, тус хороонд 640 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгын шавыг өнөөдөр тавилаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Улаанбаатар хотын …
-
22 June
Үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 22-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн, Сүхбаатар хот орчимд болон Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Ерөө, Туул зүүн хажуугийн Онон, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-55 см нэмэгдэж Туул, Онон, Балж, Хэрлэн, Халх, Улз, Ховд гол үерийн түвшинг 5-35 см, Хэрлэн гол Багануур дүүрэг Мөнгөнморьт сум орчимд үерийн аюултай …
-
22 June
Гэмтлийн эмнэлгийн 1.5 км замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх ажил эхэллээ
Баянгол дүүргийн 7, 8 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж буюу Чингүнжавын гудамжнаас Гэмтлийн эмнэлгийн урдуур Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 1.5 км замыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дөрвөн эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх ажил эхэллээ. Тус замыг гурван метр өргөнтэй, дөрвөн эгнээ, хоёр талдаа гэрэлтүүлэгтэй, 1.5 метр өргөнтэй явган замтай байхаар зураг төслийг баталжээ. Замын трассын дагуу нөхөн олговор олгон …
-
22 June
Богд хааны ордон музейн хашаа буулгасан талбайд 2840 гоёлын мод тариад байна
Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас ногоон байгууламжийг арчлах, гудамж талбайг зүлэгжүүлэх, цэцэрлэгжүүлэх, улиас модыг цэвэрлэх, хортон шавжаас сэргийлэн шохойдох, гоёлын моддыг хэлбэржүүлэх зэрэг ажлыг хийж, гүйцэтгэж байна. Тус байгууллага нь нийслэлийн 49 гудамжны 52.9 га талбайн өдөр тутмын арчилгаа, тохижилтыг хариуцан ажилладаг юм. Ногоон байгууламжийн арчилгаа, цэвэрлэгээний ажил дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлж, энэ хугацаанд Хот тохижилтын газар нийслэлийн 12 гудамжинд 45 …
-
22 June
БНСУ-д зорчих монгол иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх, олон удаагийн виз түлхүү олгоход анхаарч ажиллахаа илэрхийлэв
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хун-ыг 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч уулзав. Сайд Б.Батцэцэг Монгол Улс, БНСУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин тэлж, эдүгээ “Стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрэн хөгжиж байгааг тэмдэглэв. Тэрээр иргэдийн солилцоо нь манай хоёр улсын стратегийн түншлэлийн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд …
-
22 June
Прокурорын байгууллага бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 19 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны 6 дугаар сарын 13-наас 6 дугаар сарын 17-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 15 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 252 даалгавар бичгээр өгсөн байна. Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 12 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг …
-
22 June
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд байгуулах Ойн инновацын “Эрдэнэт” паркийн үйл ажиллагааны усан хангамжийг шийдвэрлэжээ
Ерөнхийлөгч У. Хүрэлсүх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллах үеэрээ Сэлэнгэ-Эрдэнэт ус дамжуулах байгууламжийн III шинэ шугамын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь Эрдэнэт хот болон тус үйлдвэрийн усан хангамжийн барилга, байгууламжийг өргөтгөх III шинэ шугамын бүтээн байгуулалт юм. Сэлэнгэ-Эрдэнэт ус дамжуулах барилга, байгууламжийн хос …
-
22 June
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар дуу цахилгаантай аадар бороо орж, голуудын усны түвшин улам нэмэгдэх тул үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2022 оны 06 сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн …
-
22 June
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Өнөөдөр аргын тооллын зургаадугаар сарын 22. Лхагва гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Зуны илүү тэргүүн сарын 24. Буд гараг. Дэлгэрүүлэгч одтой, нэг цагаан мэнгэтэй, улаан морь өдөр. Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг …
-
21 June
Монгол Улсад анх удаа ойн генетик нөөцийн төв байгуулагдлаа
Ерөнхийлөгч У. Хүрэлсүх өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллаж, Монгол Улсад анх удаа байгуулагдсан ойн генетик нөөцийн төвийн нээлтэд оролцлоо. 1,000 тн үрийн агуулах бүхий Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төв нь нэн ховор, ашигтай болон модлог ургамлын үрийн сан бүрдүүлэх, ойн генетик нөөцийг хадгалах, хамгаалах, туршилт, судалгаа хийх, тарьж ургуулсан ойн нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлд үйл ажиллагаа явуулах юм. …
-
21 June
Жэймс Лиотта: Монгол, АНУ-ын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зорин ажиллаж байгаа
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам Монгол)-ын Удирдах зөвлөлийн дарга Жэймс Лиотта тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Ноён Жэймс Лиотта Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган Монгол дахь Америкийн худалдааны танхимын гишүүдийг хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд тус танхим нь Улсын Их Хурал, түүний Тамгын газартай удаан хугацааны туршид үр өгөөжтэй хамтран …
-
21 June
Томоохон гол, мөрөн үерийн аюултай түвшинг 10-45 см даван хүчтэй үерлэж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 21-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Ерөө, Туул, Зэлтэр, зүүн хажуугийн Эг, Барх, Балж, Онон, Улз, Хэрлэн, Хангай нурууны арын Идэр, Чулуут,өврийн Зэгстэй болон Сэлэнгэмөрөн Хялгантбаг орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-40 см нэмэгдэж, Хүдэр, Туул, Онон, Хэрлэн, Халх, Улз, Ховд гол үерийн түвшинг 10-55 см, Хэрлэнгол Мөнгөнморьт, Балж гол Дадал …
-
21 June
Залуу тамирчид явган аялал хийлээ
Монголын үндэсний олимпын хорооны дэргэдэх Тамирчдын комиссоос Азийн олимпын зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж буй “Тамирчин төвтэй төсөл” хөтөлбөр нь амралтын өдрөөр амжилттай үргэлжилж дууслаа. Хөтөлбөрийн сүүлийн өдөр олимпын төрлийн спортын тамирчид Манзушир хийдээс Цэцэ-гүн оргил гэсэн маршрутаар явган аялал хийв. Баг тамирчдыг “Рио-2016” олимпын хүрэл медальт, Тамирчдын комиссын дарга Д.Отгондалай, “Бээжин-2008” олимпын мөнгөн медальт П.Сэрдамба, “Рио-2016” олимпын оролцогч Б.Дөлгөөн, “Бээжин-2022” өвлийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл