Улс эх орондоо эзэн болсон Монгол хүнийг дэмжих, хүлээн зөвшөөрөх, үйлсийг нь олон нийтэд алдаршуулах, хойч үетэй нь холбож өгөх, түүнээс суралцах, хамтдаа нийгмийн үнэт зүйлсийг бий болгох зорилгод нэгдэн “Дэлхийн Энхийн Их Наадам”, “Монгол Уламжлалын Академи”, “Дэлхийн Монголчуудын Чуулган” ТББ-ууд 2011 оноос эхлэн жилд нэг хүнийг Энхийн шагналтнаар тодруулдаг уламжлалтай. Нэр хүндтэй уг шагналыг төр, нийгмийн салбарт томоохон хувь …
Yearly Archives: 2022
June, 2022
-
20 June
Ж.Чүлтэмсүрэн, Л.Болдбаатар нарт Бригадын генерал цол хүртээв
Онцгой байдлын байгууллагын 18 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган эрхэлсэн ажил, салбартаа үр бүтээлтэй ажиллаж, улс орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулж буй алба хаагчдад цэргийн дээд цол хүртээж, төрийн одон, медалиар шагналаа. БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛЫГ: Онцгой байдлын Ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Жамсранжавын Чүлтэмсүрэн,Онцгой байдлын Ерөнхий газрын дэд дарга, хурандаа Лувсандоржийн …
-
20 June
Файзер вакцины хүүхдийн 302,400 тун Монголд буулаа
Эцэг, эхийн зөвшөөрөлд үндэслэн 5-11 насны хүүхдэд хийх Ковид-19-ийн эсрэг Файзер вакцины эхний 302,400 тун өчигдөр Монголд буулаа. КОВАКС хөтөлбөрийн шугамаар нийт 1.3 сая тун хүүхдийн вакцин ирэх бөгөөд энэ удаагийн вакцины таталтыг АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хүүхдийн Сан хариуцан ажиллаж байна. НҮБ-ын Хүүхдийн Сан Япон улсын засгийн газрын дэмжлэгтэй 2.5 сая тун, КОВАКС хөтөлбөрийн шугамаар 1.3 …
-
20 June
Боловсролын салбарын цахим шилжилтийг Google-тэй хамтарч хэрэгжүүлнэ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй БШУЯ, харьяа газрын удирдлагууд “Google” компанийн Ази Номхон далайн бүсийн боловсролын захирал, төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтаар боловсролын салбарын цахим шилжилтийг хамтарч хэрэгжүүлэх чиглэлээр харилцан санал солилцлоо. “Ковид-19” цар тахлаас үүдэн боловсролын үйлчилгээ хувилбартай болсон. Танхим, цахим хосолсон хэлбэрээр хичээл, сургалтын үйл ажиллагааг явуулах болсон нь боловсролын цахим шилжилт хийх зайлшгүй шаардлага үүссэн юм. “Google” компанийн …
-
20 June
Б.Чойжилсүрэн: Шоуны арын албаныхан бол шидтэнгүүд
Хоёр жил завсарласны эцэст эргэн ирсэн “Яг түүн шиг” шоуны анхны дугаар тавдугаар сарын 8-нд үзэгчдэд хүрснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Ням гараг бүр үзэгчдийг жинхэнэ утгаар нь цэнхэр дэлгэцийн өмнө уяж буй энэхүү шоуны долоо дахь дугаарын ялагчаар гавьяат жүжигчин С.Наран хатагтай болон Чойжоо нар шалгарлаа. Тэдний хувьд энэ дугаарт Камила Фабелло, Шон Мендес нарын хамтран дуулсан “Senorita” дууг …
-
20 June
Уул уурхайн аврах 09 дүгээр анги “Алтан гадас” одонгоор шагнагдлаа
Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 18 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 110 дугаар зарлигаар ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах 09 дүгээр анги “Алтан гадас” одонгоор шагнагдсныг гардуулан өглөө. Арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Уул …
-
20 June
Үс засуулахад сайн өдөр
Өнөөдөр аргын тооллын зургаадугаар сарын 20. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Зуны илүү тэргүүн сарын 22. Сумъяа гараг. Шувуун хошуут одтой, гурван хөх мэнгэтэй, хөх луу өдөр. Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур …
-
20 June
Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орж, нутгийн өмнөд хэсгээр халж, говь талын нутгаар салхи шуургатай байна. 2022 оны 06 сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. …
-
18 June
17.12 га газрыг нийтийн эдэлбэрт авлаа
Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг Нийслэлийн ИТХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэв. Нийслэлийн нутаг дэвсгэрт амралт, зугаалга, нийтийн биеийн тамирын зориулалттай нийтийн эзэмшлийн газар, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтээр зүй зохистой ашиглах, хамгаалах зорилготой нийт 25 байршлын 17.12 га газрыг нийтийн эдэлбэр газарт нэмэгдүүлэн авах таницуулгыг хийлээ. Тухайлбал, Баянгол дүүрэгт 4 байршил бүхий 0.52 га Баянзүрх дүүрэгт 6 …
-
17 June
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сансрын нисэгчдийг хүлээн авч уулзав
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ЗХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, сансрын нисэгч В.А.Жанибеков, ЗХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, сансрын нисэгч, В.П.Савиных, Орос-Монголын Найрамдлын нийгэмлэгийн тэргүүн В.А.Бабушкин, Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа нарыг хүлээн авч уулзав. Зөвлөлт, Монголын хамтарсан нислэгийн багийн гишүүд хоёр орны найрамдалт харилцааг өргөжүүлэн хөгжүүлж, бэхжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсныг Ерөнхийлөгч тэмдэглэлээ. Өнгөрсөн онд тохиосон …
-
17 June
Дугуй цагаанд эко задгай театр байгуулна
Дугуй цагаан орчмын чөлөөлсөн талбайд иргэдийн ая тухтай амарч зугаалах, ногоон байгууламж бүхий орчинг бүрдүүлэх тохижилтын ажлын талаар “Creative 100” хотыг бүтээлчээр сайжруулах залуучуудын хөдөлгөөний гишүүд танилцууллаа. Тус хөдөлгөөний гишүүн, архитектор Ү.Идэрхангай “2019 оноос Улаанбаатар хотын орон зайг бүтээлчээр сайжруулах зарчимд тулгуурлан залуучууд өөрсдийн санаачилгаар нөлөөллийн хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн. Цар тахлын үед хоёр жил завсарлан, 2022 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. …
-
17 June
Д.Сумъяабазар: Тохижилтыг байгальтай уялдуулж хийх хэрэгтэй
Нийслэлийн Засаг даргын А/740 тоот захирамж гарч, Дархан цаазат Богдхан уулын амд байрлах Дугуй цагаан орчмын зөвшөөрөлгүй, эвдэрч гэмтсэн байгууламжуудыг буулгасан. Газрын тухай хуулийн дагуу тусгай хамгаалалттай газар нутагт зөвхөн аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөг. Гэвч газар эзэмшигч “Энигма” ХХК нь зориулалтын бусаар үйл ажиллагаа явуулж, газрын төлбөрөө төлөөгүй тул зөвшөөрлийг цуцалж, олон жилийн өмнө барьсан 49 шавар …
-
17 June
З.Мэндсайхан:Хүнсний хангамжийг тогтворжуулж, аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчин бүрдлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталлаа. Тогтоол батлагдсантай холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн …
-
17 June
Нийслэлийн төсвийн тодотголоор нийт 429 орон тоог бууруулж байна
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаан өнөөдөр боллоо. Монгол Улсын Их Хурлаас 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулан баталсан. Үүнтэй холбогдуулан нийслэлийн 2022 оны төсөвт өөрчлөлт оруулах тогтоолын төслийг хэлэлцэж байна. Төсвийн төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар танилцуулав. Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хуульд тусгасан үндсэн чиглэлийг …
-
17 June
Энэ жил 150 гаруй оюутан цагдаа ажиллана
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл дэмжин, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, НАЖГ, Монголын оюутны холбоо… зэрэг холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулдаг “Оюутан цагдаа” арга хэмжээ эхэллээ. Энэ жил 150 гаруй оюутан “Оюутан цагдаа”-аар ажиллахаар бүртгүүлээд байна. Гадны жуулчдад туслах, мэдээллээр хангах, нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой энэхүү арга хэмжээ 2014 оноос зохион байгуулагдсан бөгөөд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл