Yearly Archives: 2022

January, 2022

  • 14 January

    “Мөнгөн мод” наадмын шилдгүүд энэ сарын 23-нд тодорно

    Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолоор батлагдсан “Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам”-ын хүрээнд жил бүр уран бүтээлийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх, уран бүтээлчийн билэг авьяасыг үнэлэх, урамшуулах зорилгоор тайз, дэлгэцийн оны шилдэг уран бүтээлчийг тодруулж “Мөнгөн мод” цомыг, мөнгөн шагналын хамт гардуулдаг. “Мөнгөн мод-2021” оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах ёслолын арга хэмжээ 2022 оны 01 …

  • 14 January

    ЭМЯ: 2010 хүнд (covid-19) халдвар илэрч, 3 иргэн нас барлаа

    ЭМЯ-аас “Ковид 19” цар тахлын нөхцөл байдлын мэдээг 2022 оны нэгдүгээр сарын 14-ны байдлаар танилцууллаа. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 2010 тохиолдол шинээр илэрсэн байна. Үүний 1454 нь нийслэлд, 531 нь орон нутагт, 25 нь гадаадаас Монгол Улсад ирсэн иргэдээс зөөвөрлөгдөн бүртгэгджээ.  Хоногт гурван хүн нас барж, нийт нас баралтын тоо 2009 болсон байна.  Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 5889 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн …

  • 14 January

    “Үндэсний бичгийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг гаргав

    Хэлний бодлогын үндэсний зөвлөл хуралдаж, “Үндэсний бичгийн хөтөлбөр”-ийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх төлөвлөгөөг гаргав. Энэ хүрээнд гурван дэд ажлын хэсэг байгууллаа. Төрийн байгууллагууд албан бичгээ үндэсний болон крилл хос бичгээр явуулахын тулд: – Төрийн албан хаагчийг үндэсний бичгийн анхан, дунд, ахисан шатны сургалтыг зохион байгуулах – Үндэсний бичгийн гарын байрлалын стандарт, юникод, зөв бичих дүрмийн стандартыг боловсруулж байж үндэсний бичгийн хэрэглээ …

  • 14 January

    Замын-үүд боомтоор нэвтэрч буй ачаа тээврийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд тогтмол түгээнэ

    Шадар сайд С.Амарсайханы ахалж буй Коронавируст халдварын цар тахлын үед Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт-импортын ачаа тээврийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, Хилийн боомтын захиргааг удирдлага, зохицуулалтаар хангах цогц арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх Ажлын хэсэг цахимаар хуралдав. Тус цахим хуралдаанд Сангийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, ХХААХҮЯ, Монгол Улсаас БНХАУ-д …

  • 14 January

    Гол, мөрөн, нуурын мөсний зузаан 15-75 см нимгэн байна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын эхний арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Мөн ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан 2021 оны мөн үеийнхээс 15-75 см нимгэн, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад …

  • 14 January

    Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 2022 оны 01 сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 …

  • 13 January

    Үндсэн хуулийн 30 жилийн ойн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын харцага О.Хангай түрүүллээ

    Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн өдрийг тохиолдуулан үндэсний бөхийн барилдаан өнөөдөр (2022.01.13) болж, 1992 оноос хойш уламжлал болгон зохион байгуулагдаж буй энэ жилийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглолоо. Зургаагийн давааны дараа Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Э.Баттулга амжилттай барилдаж, дунд шөвөгт шалгарсан бөхчүүдэд шагнал гардуулав. Ингээд шинэ Үндсэн хуулиа баталсны …

  • 13 January

    “Чингис хаан” нисэх буудал дахь шинжилгээний цэгийн тоог нэмэгдүүлж, зорчигчдод шуурхай үйлчлэх үүрэг өглөө

    ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан өнөөдөр “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд ажиллаж, холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө. Тус нисэх буудлаар үйлчлүүлж буй зорчигчдод дараалал үүсгэж, хүндрэл учруулж буй байдалтай газар дээр нь танилцаад шинжилгээ авч буй цэгийн тоог нэмэгдүүлж, ирсэн зорчигчдыг 2 цаг 30 минутад гаргаж байгааг хурдасгаж 1 цаг 30 минут болгох үүрэг өгөв. Мөн хил, гааль, мэргэжлийн хяналт, онцгой …

  • 13 January

    Увс аймаг нэг сарын хугацаанд хязгаарлалт тогтоолоо

    Увс аймгийн Засаг дарга коронавируст халдвар “КОВИД-19”-ын цар тахлын дөрөвдүгээр давлагаа эхэлж, Омикрон хувилбар дотоодод бүртгэгдэж, халдварын тохиолдлын тоо хурдацтай нэмэгдэж байгаатай холбогдуулан цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор 2022 оны нэгдүгээр сарын 14-ны өдрөөс эхлэн хоёрдугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд хязгаарлалтын болон зохион байгуулалтын зарим арга хэмжээг авахаар болжээ. Тодруулбал, Нэгдүгээрт хүнс, барааны …

  • 13 January

    Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

     Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр /2022.01.13/ 10.00 цагт эхэллээ.  Хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцов. Мөн Монгол Улсын Үндсэн хууль батлалцсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд, Үндсэн хууль боловсруулах комисс болон ажлын хэсгийн гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга болон гишүүд, Улсын Дээд шүүхийн ерөнхий …

  • 13 January

    Ховд аймаг олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хориглолоо

    Ховд аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб” өчигдөр /2022.01.12/ цаг үеийн асуудлаар хуралдлаа. Энэ үеэр БОЭТ, Эрүүл мэндийн газар болон Зооноз өвчин судлалын төв, Боловсролын газраас ковид-19 халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг танилцуулав. Сүүлийн үед ковид-19 халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан “Шуурхай штаб”-ын гишүүд нөхцөл байдлын талаар хэлэлцэж дараах шийдвэрийг гаргалаа. Цагаан сарын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэх …

  • 13 January

    Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн нээлт боллоо

    Үндсэн хуульт ёс, Үндсэн хуульт байгууллыг бэхжүүлэх, төрт ёс, түүх соёл, хүний эрх, эрх чөлөө, ардчилсан ёс, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг бэхжүүлэх, Үндсэн хуулийн эрх зүйн судалгааг дэмжих зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн байгуулах зарлиг гаргасан юм. Ардчилсан, шинэ Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимидийн нэрэмжит МУИС-ийн Хууль зүйн сургуулийг түшиглэн байгуулсан хүрээлэнгийн нээлтэд …

  • 13 January

    Ш.Батхүү нарт холбогдох шүүх хурал дахин хойшиллоо

    “Жаст групп“-ын захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий 6 шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2022 оны 01 дүгээр сарын 13 -ны өдрийн 10 цагт товлосон. Гэвч шүүгдэгч Ш.Батхүү өвдсөн талаар холбогдох баримтыг ирүүлсэн байх тул шүүх хуралдааныг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус …

  • 13 January

    ОБЕГ:Гамшгаас хамгаалах эрхзүйн шинэчлэлтүүдийг хийж, албаны гамшигтай тэмцэх чадавхыг нэмэгдүүллээ

    Онцгой байдлын ерөнхий газраас албаны хэмжээнд 2021 онд тавьсан зорилт, зорилгынхоо биелэлт, хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэх, 2022 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлох зорилгоор зохион байгуулж байгаа “Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт” хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Цугларалтад Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцож, удирдах бүрэлдэхүүнд хандаж үг хэллээ. Онцгой байдлын байгууллага нь  2021 онд Гамшгаас хамгаалах эрхзүйн …

  • 13 January

    Д.Мөнхөө: Үндсэн хууль 30 жилийн турш нийгмийн амьдралыг зохицуулж ирсэн, хамгийн том эрх зүйн акт болж чадсан

    Үндсэн хуулийг баталсны 30 жилийн ойн түүхт өдрийг угтан нийслэлийн удирдлагууд тус хуулийг батлахад нийслэлийг төлөөлөн оролцож байсан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын Үндсэн хуулийг 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр БНМАУ-ын Ардын Их Хурлаар баталсан. Ийнхүү шинэ Үндсэн хуулийг баталсны 30 жилийн ойн түүхт өдрийг угтан нийслэлийн удирдлагууд тус хуулийг батлахад нийслэлийг төлөөлөн оролцож байсан Ардын Их Хурлын депутатуудыг …