Yearly Archives: 2022

December, 2022

  • 26 December

    “Avatar: The Way of Water” кино дэлхий даяар 855 сая ам.долларын ашиг олжээ

    Энэ сарын 16-нд нээлтээ хийсэн, алдарт найруулагч Жеймс Камеруны “Avatar: The Way of Water” кино дэлхийн кино театруудаас 855 сая ам.долларын ашиг олжээ. Үүний 254 сая ам.долларыг АНУ-ын зах зээлээс олсон байна. Хүйтний эрч чангарч, цасан шуурга шуурсны улмаас Америкийн кино театруудын тасалбарын борлуулалт буурсныг шинжээчид онцолсон байна. Найруулагч Жеймс Камеруны хэлснээр, одоогийн байдлаар олсон ашиг нь киног ашиг орлоготой …

  • 26 December

    АТГ:Мөрдөн шалгах ажиллагаанд 719 хэрэг шалгагдаж байна

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 12 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 4 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 67 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 40 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн …

  • 26 December

    Б.Отгонбат: Харшийн сүлд модны наадамд энэ жил 4500 гаруй хүүхэд багачуудыг хүлээн авахаар төлөвлөсөн

    Нийслэлийн Засаг даргын нэрэмжит Харшийн сүлд модны наадмыг НЗДТГ, Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбортой хамтран 10 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Энэ сарын 24-ний өдөр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй асрамж, халамжийн төвүүдийн 700 гаруй хүүхэд багачууд хамтдаа нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлэв. Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор анх 1981 онд өвлийн барилга, байгууламжаа ашиглалтад оруулсан бөгөөд тэр …

  • 26 December

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, малтай баялаг төгс болно

    Аргын тооллын арванхоёрдугаар сарын 26. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Өвлийн дунд хар хулгана сарын 3. Сумъяа гараг. Булаагч одтой, гурван хөх мэнгэтэй харагчин үхэр өдөр. Өдрийн наран 8 цаг 41 минутад мандан, 17 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, …

  • 26 December

    Улаанбаатарт өдөртөө 15-17 хэм хүйтэн байна

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар жавартай хүйтэн байхыг анхааруулж байна. 2022 оны 12 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр, …

  • 25 December

    БНСУ: Зул сараар Halloween-ын түүхийг давтахгүйг зорьж байна

    Зул сарын баярыг тохиолдуулан дэлхийн олон орон жуулчдын хөл дарагдаад буй. Өмнөд Солонгос улс аялал жуулчлалын томоохон цэгүүдэд цугларсан олныг хянах зорилгоор цагдаагийн 600 гаруй албан хаагчийг дайчлан ажиллуулж байна. Тодруулбал, Сөүл хотын томоохон худалдааны дүүрэг Мёндонг, Пусан хотын Хаеундаэ далайн эрэг зэрэг нийт 37 байршилд 656 цагдааг дайчлах болжээ. Мөн үймээн самуунтай тэмцэх найман багийг дайчилж байна. Тус газруудад …

  • 25 December

    Японд их цас орсны улмаас 13 хүн нас барав

    Японы ихэнх нутгаар  өнгөрсөн Баасан гаригт их хэмжээний цас орж, цасан шуурга шуурсан. Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлснээр цаг агаарын таагүй байдал Даваа гариг хүртэл үргэлжлэх аж. Хоккайдогийн Энгару хотод л гэхэд 24 цагийн дотор 80 см зузаантай цас оржээ. Энэ мэтчилэн олон хотод урьд өмнө орж байгаагүй их цас оров. Цаг агаарын таагүй байдлын улмаас 13 хүн амиа …

  • 23 December

    Инновацын тэтгэлэг хүртсэн докторууд Боловсрол, Шинжлэх ухааны сайдын нэрэмжит шагналаа гардлаа

    Боловсрол, шинжлэх ухааны сайд инновацийн тэтгэлэг хүртсэн докторуудад нэрэмжит шагналаа гардуулан өглөө. 2011 оноос эхлэн үе үеийн сайдууд шинэлэг, бүтээлч санаа дэвшүүлсэн залуу судлаач, докторуудыг шалгаруулан тэтгэлэг гардуулж ирсэн уламжлалтай. Өнөөдрийг хүртэл нийт 126 судлаач энэхүү тэтгэлгийг хүртээд байгаа юм. Энэ оны хувьд тэтгэлгийн уралдаанд эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургууль, хувийн хэвшлийн байгууллагаас нийт 52 судлаач төслөө дэвшүүлжээ. Үүнээс …

  • 23 December

    Э.Уянга:Сүрьеэ байж болзошгүй шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандах хэрэгтэй

    Сүрьеэгийн илрүүлэлт, урьдчилан сэргийлэлтийн талаар ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны Тархвар судлаач Э.Уянгаас тодрууллаа. -Монгол Улсад өнөөдрийн байдлаар сүрьеэ өвчний нөхцөл байдал ямар түвшинд байна вэ?  Монгол Улсын хувьд сүрьеэгийн тархалтаар дэлхийд өндөр орны тоонд ордог. 2022 оны тоон мэдээллээр дарамт өндөртэй 30 орны нэг болон зарлагдсан. Монгол Улсад сүрьеэгийн тархалт дэлхий дахин болон Номхон далайн баруун бүсийн орнуудтай харьцуулахад 3-4 дахин …

  • 23 December

    Өвдөгний үе солих мэс заслын тусламж, үйлчилгээний 75 хувийг ЭМД-ын сангаас хариуцна

    ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор өвдөгний үе солих мэс заслын тусламж үйлчилгээг хамтын төлбөртэй байхаар зохицуулсан. Ингэхдээ нийт төлбөрийн 75 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлж, үлдсэн 25 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.  Тогтоолоор энэхүү тусламж, үйлчилгээний мэс заслын тусламж, үйлчилгээг 1.5 – 5.6 сая төгрөг бөгөөд үүний 395 мянгаас 1.1 сая төгрөгийг иргэн өөрөө хариуцан төлнө.  2022 оны эхний 10 …

  • 23 December

    Амьсгалын ба цээжний хөндийн эрхтний хорт хавдрын тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна

    ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор амьсгалын ба цээжний хөндийн эрхтэний хорт хавдрын эмийн эмчилгээг 708 мянган төгрөг, мэс заслын тусламж үйлчилгээ 2.5 – 6.4 сая төгрөг бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь санхүүжүүлдэг.  2022 оны эхний 10 сарын байдлаар энэхүү тусламж, үйлчилгээний 4539 тохиолдол бүртгэгдэж, ЭМД-ын сангаас 591.5 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна.  Даатгуулагч та дээрх тусламж үйлчилгээ …

  • 23 December

    Төв аймгийн Эрдэнэ сумд мал бэлчээрлэхэд хүндрэл үүсээд байна

    Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Ц.Туваан болон бусад холбогдох албаныхан өвөлжилт хүндэрч буй аймаг, сумуудад ажиллаж байна.  Тус ажлын хүрээнд Төв аймгийн Эрдэнэ сумд ажиллаж, тус сумын 1 дүгээр багийн малчин өрх н.Даваасүрэнгийн аж байдалтай танилцлаа. Гэргий С.Даваа өнгөрсөн 30 жилд байгаагүй цастай жил болж буйг дурдлаа. Тэднийх хүн хүч багатай учраас ихэнх …

  • 23 December

    Авто тээврийн салбарын гурван талт түншлэлийн хэлэлцээр байгууллаа

    Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2022.12.23/ Монгол тээвэр холбоо газрын тосны ажилтны ҮЭ-үүдийн холбоо, Монголын Автотээвэрчдийн нэгдсэн холбоо ТББ-тай нийгмийн гурван талт түншлэлийн хүрээнд 2023-2025 онд хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа. Тус хэлэлцээрийг баталснаар Улсын Их хурлаас шинэчлэн баталсан Хөдөлмөрийн тухай хуулийн хөдөлмөрийн харилцаа, түүнтэй холбоотой асуудлаар холбогдох талуудын ашиг сонирхлыг уялдуулах, нийгмийн зөвшилцөл бүрдүүлэхэд чиглэсэн ажил олгогч болон ажилтан, …

  • 23 December

    Миний мэргэжил – Миний бахархал

    Дурсамж бүхэн минь дулаан мэдрэмж төрүүлдэг… Тэртээх 30аад жилийн өмнө хөдөөний эгэл борхон охин багийн төвийн том цагаан байшингийн хаалганд тоосгоор үсэг, тоо бичин нутгийн багачуудад хичээл заан багш болон тоглож байсан гэгээн үе минь сэтгэлд хоногшин үлджээ. Том цагаан төмөр оосорт олон түлхүүр хийчхээд л хаа ч явсан түүнийгээ барьж, өрөө өрөө онгойлгож байна хэмээн төсөөлөн явдаг байж билээ. …

  • 23 December

    Д.Ганбат: Өнөөдөр нүүрсний хулгайчид л жаргалтай байна

    Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн /2022.12.22/ хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай УИХ-ын гишүүн Д.Ганбат байр сууриа илэрхийлээ. Тэрбээр “Өнөөдөр хамгийн богино өдөр, урт шөнө. Ес эхэлж байна. Хөдөө гадаа хүмүүсийн амьдрал маш хүнд байна. Бидний батлаад байгаа хуулиуд дутуу дулимаг байна. …