Yearly Archives: 2023

May, 2023

  • 22 May

    АТГ: БЗС-ийн зээлээр гадаадад суралцаж байгаа хүмүүст хувийн дансаар нь сургалтын төлбөрийг шилжүүлдэг байсан зөрчил илэрсэн

    Авлигатай Тэмцэх Газраас өнөөдөр /2023.05.22/ Боловсролын зээлийн санд хийсэн шалгалт, илэрсэн зөрчлүүд, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн“Авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийнхээ хүрээнд АТГ өнгөрсөн хугацаанд Боловсролын зээлийн санд шалгалт оруулж, тодорхой зөрчлүүд илэрсэн. Шалгалтаар илэрсэн зөрчлүүд: Боловсролын зээлийн сангийн зарим албан тушаалтныг хэрхэн сонгон шалгаруулсан нь тодорхойгүй, ил …

  • 22 May

    Чэжү хотын ИТХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    БНСУ-ын Чэжү хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Улаанбаатар хотын талаар танилцуулж, хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Тэрбээр “Бид БНСУ-ын олон хоттой найрсаг харилцаатай байдаг. Чэжү арлыг аялал жуулчлалын бүс гэдгээр монголчууд илүү сайн мэднэ. …

  • 22 May

    УДБЭТ-ын дуучин Н.Чулуунхүү И.Дунаевскийн нэрэмжит олон улсын тэмцээнээс ГРАН ПРИ шагнал хүртлээ

    Нэрт хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит Олон улсын дуулаачдын XII дахь удаагийн уралдаан Москва хотноо зохион байгуулагдлаа. ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор  Олон улсын хөгжмийн “Сольвейг” төв, ОХУ-ын хөгжмийн зохиолчдын эвлэл болон Москва хотын хөгжмийн зохиолчдын эвлэлээс хамтран 12 дахь жилдээ зохион байгуулж буй уралдаанд ОХУ, БНХАУ, Израиль, Бүгд Найрамдах Беларусь, Бүгд Найрамдах Казахстан, Бүгд Найрамдах Армени улсууд болон Гүрж, Иран, …

  • 22 May

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд бараалхав

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд бараалхав. Эрхэм Ерөнхийлөгчтэй Токио, Лондонд уулзсаны дараа эх орондоо уулзаж байгаадаа баяртай байгаагаа Ерөнхий сайд уулзалтын эхэнд илэрхийллээ. Монгол Улс Бүгд Найрамдах Франц Улсыг өөрийн чухал “Гуравдагч хөрш”, Европ дахь дотно, итгэлт түнш гэж үздэг бөгөөд тус улстай өрнүүлж буй харилцаа, хамтын …

  • 22 May

    БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон “Чингис хаан” музейд зочлов

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон “Чингис хаан” музейд зочлов. Монгол, Францын харилцаа эртнээс эхлэлтэй бөгөөд Францын хаан IX Луи хааны элч Гиём дэ Рубрук Монголын эзэнт гүрнийг дэлхийд таниулсан түүхтэй. Францын Үндэсний номын санд эх хувь нь хадгалагдаж буй Марко Пологийн тэмдэглэл гар бичмэл, Каталоны атлас ном зэргийн …

  • 22 May

    З.Бат-Эрдэнэ:Багш нарын ипотекийн зээлийн хүүг 6 хувийн рүү шилжүүлж өгмөөр байна

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн даваа гараг бүрийн ээлжит “Өглөөний уулзалт” эхэллээ. Уулзалтад БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар болон Улаанбаатар хотын есөн дүүргийн цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн багш нарын төлөөлөл оролцож байна. Нийслэлийн СБД-ийн 1-р сургуулийн математикийн багш З.Бат-Эрдэнэ:Боловсролын байгууллагад ажиллаж байгаа нийт багш нарын цалин доод тал нь нэг сая төгрөг байгаа. Цалинг …

  • 22 May

    Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улс Хамтарсан тунхаглал гаргав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад 2023 оны 05 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийв. Энэ нь хоёр улс 1965 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Францын Ерөнхийлөгч Монгол Улсад хийж буй анхны айлчлал бөгөөд хоёр орны харилцааны түвшнийг ахиулах зорилготой юм. Монгол Улс Франц Улсыг чухал гуравдагч хөрш гэж үздэг …

  • 22 May

    Франц Улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар албан ёсны уулзалт, хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл хийв. Уулзалт, хэлэлцээ үр дүнтэй болж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач ач холбогдолтой болсон гэдгийг төрийн тэргүүн нар тэмдэглэв. Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагаа болон олон улсын харилцааны тулгамдсан асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцож, дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдлын төлөө …

  • 22 May

    Г.Занданшатар:Гишүүд тойрогтоо идэвх чармайлттай ажиллах, ард иргэдийнхээ санал бодлыг сонсох хэрэгтэй

    Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы тавдугаар сарын 19-ны өдрийн  хуралдаанаар Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд танилцуулав. Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл санал хэлж, Ажлын хэсгийн хуралдаанаар Үндсэн хуульд …

  • 22 May

    Үс засуулахад сайн өдөр

    Аргын тооллын 2023 оны тавдугаар сарын 22. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Зуны тэргүүн улаагчин могой сарын 3. Сумъяа гараг. Хэрцгий охин одтой, есөн улаан мэнгэтэй цагаан луу өдөр. Балжиннямтай өдөр. Өдрийн наран 5 цаг 06 минутад мандан, 20 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. …

  • 22 May

    Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

    2023 оны тавдугаар сарын 22-ны  08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно, бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 11-16 хэм, говь, талын …

  • 19 May

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ажилчид тарьсан модоо усалж, нөхөн тарилт хийлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олон манлайлан оролцож Монгол орны 3 бүс нутагт 2030 он хүртэл 180 сая мод тарьж ургуулах “Сая тонн-Сая мод” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Говийн бүс нутгийн эко систем, цөлжилт, газрын доройтол, элсний нүүлтийг сааруулах зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК  болон ЭТТ ХК-ийн охин компаниуд 62 сая мод, Хуурай хээрийн бүсэд …

  • 19 May

    Жолооч нар товчоодоор нэвтэрсэн цахим төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байна

    Монгол Улсын Засгийн газраас цахим шилжилтийн бодлогын хүрээнд авто зам ашигласны төлбөр авах цэгүүдийг цахимжуулах шийдвэр гарсны дагуу Зам тээврийн хөгжлийн яам өнгөрөгч оны 10-р сараас эхэлж төлбөр авах цэгүүдийг цахимжуулж эхэлсэн. Өөрөөр хэлбэл иргэдийн ярьж заншснаар хот, орон нутгийн замруу орж гарах товчоогоор нэвтэрхэд суудлын тэрэг 1000 төгрөг төлдөг байсан бол үүнийг бэлнээр авахаа больж таны авто машины дугаараар …

  • 19 May

    “Эрдэнэс Тавантолгой” ХК 2022 оны ТОП-2 дахь төрийн өмчит аж ахуйн нэгжээр шалгарлаа

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2022 онд онцгой дэглэм тогтоож компанийн менежмент, засаглал, санхүүгийн сахилга бат сайжирч борлуулалт 4.1 дахин, нүүрс тээвэр 3.9 дахин, экспорт хоёр дахин нэмэгдэж Монгол Улсад орж ирэх валютын нөөцийг нэмэгдүүлэн Улсын төсөвт 1,5 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлсэн. Монгол Улсад төлсөн татвар, борлуулалтын орлогоороо хоёрдугаар байрт эрэмбэлэгдэж 2022 оны топ-10 төрийн өмчит компанийн нэгээр шалгарлаа.

  • 19 May

    НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах Дээд түвшний уулзалтад оролцож байна

    НҮБ-ын Ерөнхий Ассамблейгийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ хөтөлбөрийн дунд хугацааны хэрэгжилтийг дүгнэх дээд түвшний уулзалт”АНУ-ын Нью Иорк хотноо байрлах НҮБ-ын төв байранд  эхэллээ. “Гамшигт тэсвэртэй ирээдүйг бүтээхийн тулд үйл хэргээ нэгтгэн гамшгийн эрсдэлийг бууруулна” уриатай зохион байгуулагдаж байгаа тус уулзалтад Нийслэлийн ИТХ-ын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан,  ОБЕГ-ын дарга хошууч генерал …