Yearly Archives: 2023

February, 2023

  • 1 February

    Кибер аюулгүй байдлын зөвлөлийг Ерөнхий сайд даргална

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Кибер аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа. Тус зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд даргална. Зөвлөлийн бүрэлдэхүүнд кибер халдлага, зөрчилтэй тэмцэх чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл багтсан бөгөөд шаардлагатай тохиолдолд кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл, кибер аюулгүй байдлын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаач, хувийн хэвшлийн төлөөллийг татан оролцуулна.Мөн хуралдаанаар Кибер аюулгүй байдлын зөвлөлийн дүрэм, Кибер …

  • 1 February

    Хөрөнгө оруулалт, худалдааны газар байгууллаа

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их хурлын 2022 оны 69 дүгээр тогтоолын дагуу Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгуулахаар шийдвэрлэлээ. “Шинэ сэргэлтийн бодлогo”-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөгжлийн 94 төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхэд гадаад, дотоодын хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Манай улсын гадаадын шууд …

  • 1 February

    Х.Нямбаатар:Жорж Чен гэдэг нөхрийг ажлаас нь чөлөөл гэдэг хүсэлтийг явуулна

    Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2023.02.01/ цаг үеийн зарим асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2023.02.01/ цаг үеийн зарим асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Жорж Чен гэдэг нөхрийг ажлаас нь чөлөөлж өгнө үү гэдэг албан бичгийг ирэх даваа гаригт фэйсбүүк компанид явуулах гэж байгаа. Мета компани улс орны …

  • 1 February

    ШХАБ буюу Бие даасан Монгол улс

    Монгол улс ШХАБ-т элсэнэ элсэхгүй. ШХАБ-ын орнуудын зүгээс тус байгууллагад элсүүлэхээр нөлөөлж байна. Гэх яриа ойрын жилүүдэд улс төрийн хүрээнд их яригдаж. Зарим хэсэг бүлэг улс төрчдийн элсэхийг хүссэн ашиг сонирхол ил далд цухалзаж байсан гэхэд ч болно. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн оны 9-р сард Самарканд хотод болсон ШХАБ-ын орнуудын хурал дээр “манай улс нь ардчилсан улс бид …

  • 1 February

    Хүүхдийн мөнгөний асуудлаар Цэцэд гомдол гаргажээ

    Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 91 хувьд олгож байгаа нь хүн бүр тэгш эрхтэй байх Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байна гэж үзэж 9 иргэнээс таван гомдлыг Үндсэн хуулийн Цэцэд хүргүүлжээ. Одоогоор иргэдийн гомдлыг Цэцийн гишүүнд хуваарилсан бөгөөд маргаан үүсгэх, эсэх шийдвэр гараагүй байна гэж Үндсэн хуулийн Цэцээс мэдээллээ. Иргэд Цэцэд гомдол гаргаснаас хойш гомдлыг гишүүнд хуваарилж өгдөг ба ажлын 14 …

  • 1 February

    Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ

    Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулж болох талаар зохицуулалт туссан.  Төрийн албаны зөвлөлөөс 2023 онд төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу 4 удаа зохион байгуулахаар тогтож, хугацааг товлон нийтэд зарлан мэдээлсэн билээ.  ЭНЭ ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2 ДУГААР САРЫН 1-НИЙ ӨДРИЙН 09:00 ЦАГТ ЭХЭЛЖ, …

  • 1 February

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ өглөө

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гишүүний бүрэн эрхээсээ хүндэтгэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт өгч байгаагаа мэдэгдлээ.  Тэрбээр “Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхээсээ хүндэтгэх шалтгааны улмаас татгалзаж, бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт гардуулж өгсөн болно.” гэжээ. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өндөр настай ээжийгээ гадаадад эмчлүүлэх шаардлагатай учраас УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөгдөх хүсэлт өгч байна гэж өргөдөлдөө бичсэн байна.

  • 1 February

    Г. Занданшатар:Kойн, токен гаргах замаар хөрөнгө татан төвлөрүүлсэн ААН-үүдийн хөрөнгийн зарцуулалтыг шалгах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудад ажиллаж байна. Өчигдөр (2022.01.31) Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, удирдлагын багийнхантай уулзлаа. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль 2005 онд батлагдсан. Зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, дэлхий нийтийн чиг хандлагад дүгнэлт хийх замаар салбарын загварыг эргэн …

  • 1 February

    Хоёрдугаар сарын өрнийн зурхай

    Хонь Энэ сард та дээд зэргийн бүтээлч байх нь. Дуусгаж амжаагүй ажлуудаа дуусгаж, чухал гэрээ хэлэлцээрүүдэд гарын үсэг зурна. Бизнесийн ур чадвараа хөгжүүлэх чиглэлд ажиллаж чадвал хожим нь үр шимийг нь хүртэнэ. Ганц бие хонинууд сэтгэлд нийцсэн ухаалаг нэгэнтэй учрах магадлалтай. Сэтгэл хөдөлгөм романс айсуй. Гэр бүл, үр хүүхэдтэй хүмүүс тэднийхээ амжилтын төлөө өөрийгөө зориулна. Энэ сард та сэтгэл зүйчид …

  • 1 February

    Баянзүрх дүүрэгт 250 га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

    Өнгөрсөн оны байдлаар Улаанбаатар хотын ногоон байгууламжийн хэмжээ 637.7 га талбайг эзэлж байв. Энэ бол 2010 онmой харьцуулахад 3.6 дахин өссөн үзүүлэлт. Гэвч нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээгээрээ дэлхийн томоохон хотуудаас 3-4 дахин бага байна.  Тиймээс хотын удирдлага иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах нөхцөлийг хангахад анхаарч, нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлдээ дүүрэг бүрд цэцэрлэгт хүрээлэн байгуулан, …

  • 1 February

    Өвлийн усанд сэлэлтийн ДАШТ-ээс Ш.Даваадорж хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ

    Словени улсын Блед хотноо зохион байгуулагдсан өвлийн усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спортын хорооны тамирчин, ОУХМ Ш.Даваадорж хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ. Мөн тэрбээр Франц улсад болсон мөстэй усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн эзэн болсон юм. Өвлийн усанд сэлэлтийн тэмцээнийг +5, мөстэй усанд сэлэлтийнхийг -2-оос +3 хэмийн усанд зохион …

  • 1 February

    Д.Гэрэлхүү:Наймдугаар сарын сүүлээр буюу малыг тарга тэвээрэгтэй байх үеэс нөөцийн махыг бэлтгэж эхэлдэг

    Гуравдугаар сард нөөцийн махыг борлуулж эхлэхтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд бэлтгэл ажлыг хангаж байна. Тодруулбал, 2023 оны нөөцийн мах бүрдүүлэлтийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хариуцан ажилласан бол 2024 оны бүрдүүлэлтийг нийслэл хариуцах тухай Засгийн газрын тогтоол гарчээ. Харин нөөцийн махны худалдаа, борлуулалтыг энэ онд нийслэл хариуцаж байна. Иймд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа …

  • 1 February

    Зурхай: Хишиг дуудуулахад сайн өдөр

    Аргын тооллын 2023 оны хоёрдугаар сарын нэгэн. Лхагва гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Өвлийн адаг харагчин үхэр сарын 11. Буд гараг. Гөрөөсөн толгой одтой, хоёр хар мэнгэтэй цагаан бар өдөр. Өдрийн наран 8 цаг 20 минутад мандан, 17 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь …

  • 1 February

    Улаанбаатарт өдөртөө 10-12 хэм хүйтэн байна

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2023 оны 02-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон говийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 3-8 метр, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан …

January, 2023