Засгийн газрын хэрэг эрхлэх газрын шуурхай хурал өнөөдөр боллоо. Хурлаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал дараах таван чиглэлээр үүрэг даалгавар өглөө. Үүнд: -Засгийн газрын 100 хоногт эхлүүлэх 14 төсөл, 14 реформын хүрээнд хийгдэх ажил, хууль эрх зүйн шинэчлэлүүдийг эрчимжүүлэх, -Төрийн өмчийн компаниудын засаглалыг сайжруулах, олон нийтэд ил тод нээлттэй болгох, -Мэргэжлийн нэгдсэн холбооны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, салбар бүрд байгаа зарим чиг …
Monthly Archives: September 2024
September, 2024
-
19 September
С.Амарсайхан: Хоёр хөрштэйгээ худалдааны эргэлтээ нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай
Шадар сайд С.Амарсайхан олон улсын төлбөр тооцооны асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Манай улс ОХУ, БНХАУ хоёр хөрштэйгээ хоёулантай нь иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ хэлэлцээртэй. Ямар ч тохиолдолд уламжлалт найрсаг харилцаагаа хадгалж, хоёр хөрштэйгээ хоёулантай нь харилцаагаа хөгжүүлэх нь чухал. Нөгөө талаараа гуравдагч хөршүүдтэйгээ ч найрсаг харилцаагаа өргөжүүлэх, нээлттэй олон тулгуурт бодлогыг баримталж явдаг. Тиймээс ямар ч тохиолдолд хоёр хөрштэйгээ …
-
19 September
Л.Оюун-Эрдэнэ: Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 10 жилийн дараа “B+тогтвортой” зэрэглэлд ахиулав
Олон улсын Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 10 жилийн дараа “B+тогтвортой” зэрэглэлд ахиуллаа. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Зээлжих зэрэглэл дээшилснээр хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, зээлийн хүү буурах суурь нөхцөлийг бүрдүүлдэг. Засгийн газраас өрийн удирдлагын оновчтой бодлогыг хэрэгжүүлж, гадаад өрийн дарамтыг бууруулсан. Улсын гадаад валютын нөөц сүүлийн жилүүдэд тогтмол сайжирсан. Төсвийн сахилга бат сайжирсан. Эдийн засгийн өсөлт ба хамтарсан …
-
19 September
“Ногоон технологи-2024” өдөрлөг Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд жил болгон “Ногоон технологи” өдөрлөг арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ жил Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран байгаль орчныг хамгаалах, орчны бохирдол, доройтлыг бууруулахад техник, технологийн ололт, инновацын шийдлийг ашиглах ногоон технологийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор “Ногоон технологи-2024” үзэсгэлэнг 9-р сарын 18, 19-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион …
-
19 September
Н.Учрал:“Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийг олон нийтэд нээлттэй компани болгоно
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа. Тэрбээр “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 реформын хүрээнд төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах реформ хийх чиглэлээр олон улсын зөвлөх үйлчилгээг авч, УИХ-д төрийн болон орон нутгийн өмчийн хууль, төрийн өмчийн компанийн хуулиудыг өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд Үндэсний баялгийн сангийн хууль өнгөрсөн чуулганаар батлагдсантай холбогдуулаад тус сангийн хуулийг …
-
18 September
Сонгуулийн тоног төхөөрөмж, техникийн туршилтын үйл ажиллагааг зохион байгууллаа
Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 200 дугаар тогтоолоор Сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах программ хангамж, техник хэрэгслийн үйл ажиллагааг шалган туршиж баталгаажуулах, гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулж, тайланг танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээлэл технологийн төв, Тагнуулын ерөнхий газар, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны холбогдох албан тушаалтнуудын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Энэхүү албан …
-
18 September
“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний төслийг шинэчлэн боловсруулна
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний төслийг “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, 2050 оны чиг хандлага” болгон шинэчлэн боловсруулж, 2025 оны нэгдүгээр улиралд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь, Нийслэлийн Засаг дарга …
-
18 September
Монгол Улс “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр 28 байр урагшиллаа
Цахим засаглалын хөгжлийн индекс нь (EGDI) НҮБ-ын гишүүн орнуудын цахим засаглалын хөгжлийн төлөв байдлыг харуулдаг бөгөөд тухайн улс орны цахим хөгжлийн хэв маягийн үнэлгээ, дэд бүтэц, боловсролын түвшин зэрэг шинж чанаруудыг тусгаж, иргэдийн хүртээмж, оролцоог дэмжихийн тулд мэдээллийн технологийг хэрхэн ашиглаж байгааг тусгадаг. НҮБ-аас хоёр жил тутамд “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ийг шинэчлэн гаргадаг. Монгол Улсын хувьд өмнө нь НҮБ-ын гишүүн …
-
18 September
Боловсролын яам: Багшийн цалинг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана
Боловсролын сайд П.Наранбаяр Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулгын хамт Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэл, ерөнхий боловсролын сургууль хариуцсан мэргэжилтэн Б.Галбадрах нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар багшийн цалин хангамжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах талаар ярилцав. Боловсролын яам, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо хоорондын 2024-2026 оны хэлэлцээрийн дагуу хоёр байгууллага багш, ажилтны нийгмийн баталгааг сайжруулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх, …
-
17 September
Автомашингүй өдөр 20 зах, худалдааны төв ажиллахгүй
“Автомашингүй өдөр-2024” арга хэмжээ энэ сарын 21-ний бямба гарагт болно. Энэ удаагийн арга хэмжээг зам тээврийн ослоос сэргийлэх, иргэдэд автомашинаас татгалзахыг уриалах зорилгоор зохион байгуулж байна. Өнөөдөр арга хэмжээний талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган “Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу автомашингүй өдөр зохион байгуулах ажлын хэсгийг томилж, бэлтгэл ажлыг хангаж байна. Автомашингүй өдрийг 1500 орчим …
-
17 September
Т.Мөнхсайхан: Эмч хүн сэтгэлтэй байж, өөрийгөө тухайн үйлчлүүлэгчийнхээ оронд тавьж, харьцах ёстой
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургууль жил бүр оюутны Андгай өргөх ёслолыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн Андгай өргөх ёслолд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан оролцож, эрүүл мэндийн салбарын ажилчдын “Харилцаа, хандлага” сэдвээр оюутнуудтай чөлөөт ярилцлага өрнүүллээ. Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Эмч хүн сэтгэлтэй байж, өөрийгөө тухайн үйлчлүүлэгчийнхээ оронд тавьж, харьцах ёстой. Хэрвээ би эсвэл миний ойрын хүн өвдчихвөл …
-
17 September
Цахим хөгжил, харилцаа холбооны яам орон нутгийн цахимжилтыг бодлогоор дэмжинэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны харьяа Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын 21 аймаг дахь хэлтсийн удирдлагуудад ЦХИХХЯ-наас сургалт зохион байгууллаа. Сургалтыг ЦХИХХЯ-ны “Төрийн захиргааны удирдлагын газар”, “Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар”, “Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар”, “Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар”, Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газар”-аас: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, …
-
17 September
“Ногоон технологи-2024” өдөрлөг есдүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд болно
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд жил болгон “Ногоон технологи” өдөрлөг арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ жил Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран байгаль орчныг хамгаалах, нөөцийг зохистой ашиглах, орчны бохирдол, доройтлыг бууруулахад техник, технологийн ололт, инновацын шийдлийг ашиглах, ногоон технологийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор “Ногоон технологи-2024” үзэсгэлэнг энэ сарын 18, 19-нд Сүхбаатарын …
-
17 September
“Найрамдал” зуслангийн авто замыг шинэчилж эхэллээ
Сонгинохайрхан дүүргийн 22, 34 дүгээр хороо Тахилтын уулзвараас Найрамдлын уулзвар хүртэлх 15.7 км урт авто замыг өнөөдрөөс шинэчилж эхэллээ. Уг замыг анх 1978 онд ашиглалтад оруулсан байдаг. Үүнээс хойш 46 жилийн хугацаанд засвар, шинэчлэлийн ажил хийгээгүй байсан юм. Тэгвэл тухайн байршилд нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон холбогдох албаныхан ажиллалаа. Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Тус замын урт …
-
17 September
ЦЕГ: Гар утас хулгайлж, ОХУ руу гаргадаг байсан этгээдийг саатууллаа
Энэ сарын 6-7-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн автозамын шалган нэвтрүүлэх боомт дээрээс Улаанбаатар Улан Удэ, Эрхүү хотын чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээнд явдаг альпард маркийн автомашиныг шалган, жолооч Б нь 10 ширхэг iphone 14, 15 pro max, 1 ширхэг samsung S ultra загварын гар утаснуудыг хил нэвтрүүлэх үед нь саатуулан шалгахад урьдчилсан байдлаар гар утаснуудыг хулгайлах замаар олсон байж болзошгүй …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл