Monthly Archives: August 2025

August, 2025

  • 12 August

    Хичээлийн хэрэгсэл, хувцас, ном болон бусад эд зүйлсийн нэгдсэн худалдааг 10 байршилд дэлгээд байна

    Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан сурагч, оюутан болон эцэг эхчүүдэд зориулан нийслэлийн хэмжээнд 19 байршилд хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж эхэлсэн. Тухайлбал, өнөөдрийн байдлаар 10 байршилд хичээлийн хэрэгсэл, хувцас, ном болон бусад эд зүйлсийн нэгдсэн худалдааг дэлгээд байна. Тодруулбал: Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Жуковын талбай; Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төв; Баянзүрх дүүрэг, 42 …

  • 12 August

    “Алтан намар-2025” өргөтгөсөн худалдаагаар бүх төрлийн ногоог хямд үнээр борлуулж байна

    Эх орны хөрсөнд тариалсан эрүүл, шинэ ногоог иргэдэд худалдаалдаг “Алтан намар-2025” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг энэ жил нийслэлийн 21 байршилд зохион байгуулахаас өнөөдрийн байдлаар долоон байршилд үзэсгэлэн худалдааг дэлгэжээ. Шинэ ногооны үзэсгэлэн худалдаа болж буй байршлын нэг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Барилгачдын талбайд газар тариалан эрхлэгч, зөгийн аж ахуй эрхлэгч, үндэсний үйлдвэрлэгчид төмс, байцаа, лууван, манжин, сонгино гээд …

  • 12 August

    Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхэллээ

    Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг E-Mongolia системээр өнөөдрөөс /2025.08.12/ хүлээн авч эхэллээ. 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулж байна. Энэ жил 2019 оны 01 дүгээр …

  • 12 August

    Ноён уулын дархан цаазат газарт хууль зөрчсөн үйл ажиллагааг таслан зогсоолоо

    Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгээс Ноён уулын дархан цаазат газарт хууль зөрчиж, хашаа хайс хатгаж, гэр барьсан тухай мэдээллийг ирүүлсэн байна. Мэдээллийн дагуу байцаагчид шуурхай ажиллаж, зөрчил, дутагдлыг арилгуулах арга хэмжээ авчээ. Тодруулбал, Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүс Сүжигтийн амны эхэнд “Г……. трейд” ХХК нь харуул хамгаалалтын зориулалтаар зөвшөөрөлгүйгээр хашаа, хайс хатгаж, …

  • 12 August

    Байгалийн хадлан, бэлчээрийн ногоон өвс экспортлохыг хориглож, өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлаа хангахыг үүрэг болголоо

    Улсын онцгой комиссын III хуралдаан боллоо. Хуралдаанаар хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, цаг уур орчны шинжилгээний мэдээлэл болон бусад асуудлаар хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа. Гангийн зураглалаас үзэхэд Увс, Баян-Өлгий, Ховд, Дархан-Уул аймгийн ихэнх, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Төв, Сэлэнгэ аймгийн зарим сумдад гантай болон гандуу байна. Бэлчээрийн ургамлын гарц, гангийн зураглалын мэдээллээс харахад 2025-2026 …

  • 12 August

    Г.Занданшатар: Төсвийн төслийг нээлттэй хэлэлцүүлэх нь хөрөнгө оруулалтыг зөв хуваарилахад чухал үүрэгтэй

    2026 оны төсвийн төсөлд E-Mongolia болон Засгийн газрын олон нийттэй харилцах 11-11 дугаарын утсанд ирүүлсэн иргэдийн санал асуулгын урьдчилсан дүнг Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Даваадалай Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгаас үзвэл өнөөдрийн байдлаар 154 мянга гаруй иргэн саналаа өгснөөс боловсрол, эрүүл мэнд, цахилгаан дулааны асуудлаар хамгийн олон санал иржээ. Төсвийн үр ашгийг сайжруулахад ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэсэн асуулгад 18395 …

  • 11 August

    E-Mongolia-аас гадаад улсын жолоодох эрхийн үнэмлэхийг Монгол улсын жолоодох эрхийн үнэмлэхээр солиулах боломжтой боллоо

    Гадаадын иргэн гадаад улсын жолоодох эрхийн үнэмлэхийг Монгол улсын жолоодох эрхийн үнэмлэхээр солиулах үйлчилгээг өмнө нь биечлэн очиж шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлдэг байсан бол одоо E-Mongolia системээс хаанаас ч, хэзээ ч хялбараар цахимаар авах боломжтой боллоо.  “И-Монгол академи” УТҮГ нь Монгол Улсад оршин суугаа гадаад иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн цахим үйлчилгээг үзүүлж, хүртээмжтэй байдлыг нь сайжруулан гадаад иргэдэд илүү ойр, …

  • 11 August

    “Climate Film Festival”-д Монгол бүтээл шалгарч “Шилдэг залуу найруулагч” төрөлд нэр дэвшлээ

    АНУ-ын “Thomson Reuters” агентлагийн уур амьсгалын өөрчлөлтийн сэтгүүлч, найруулагч Д.Дэлгэрзаяа “Хүслийн хязгаар” (Herders at the Edge) баримтат кино бүтээлээрээ уур амьсгалын өөрчлөлтийн сэдвийг хөндсөн дэлхийн нэр хүндтэй кино наадмуудад шалгараад  байна. Тус бүтээл энэ оны зургаадугаар сард Италийн Виллановафорру хотод болсон “Life After Oil” олон улсын кино наадмын “Богино хэмжээний байгаль орчны шилдэг кино” төрөлд тэргүүлж, шүүгчдийн зүгээс “Дэлхий дахинд …

  • 11 August

    Найруулагч П.Лхагвадуламын бүтээл Локарно олон улсын кино наадамд шалгарлаа

    Найруулагч П. Лхагвадуламын “Урагшаа харсан цонх” (A South Facing Window) бүтээл Швейцарын 78 дахь удаагийн Локарно олон улсын кино наадмын (Locarno Film Festival) богино хэмжээний киноны уралдаант хэсэгт албан ёсоор шалгарлаа. Монгол Улсын “Гуру Медиа” болон Францын “Аврора Филмс” компанийн хамтын уран бүтээл болох энэхүү кино нь наадмын үеэр олон улсад нээлтээ хийх юм. Локарно кино наадмын Pardi di Domani …

  • 11 August

    Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ

    2025-2026 оны хичээлийн жилийн Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийг наймдугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр хүлээн авна. Энэ жил 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс 2019 оны 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн, 6 настай хүүхдүүд нэгдүгээр ангид цахимаар бүртгүүлэх боломжтой. Урьдчилсан тооцоогоор Монгол Улсын хэмжээнд нийт 78,189 хүүхэд нэгдүгээр ангид …

  • 7 August

    Улаанбаатарын түгжрэлийг бууруулах салбар төмөр замыг үндэсний компаниуд тавьж байна

    Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр зам барих ажил өнгөрсөн 04 дүгээр сарын 25-нд эхэлж, өнөөдрийн байдлаар далангийн ажил 58, гүүрийн бүтээц 65 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Ерөнхий сайд Г.Занданшатар замын ажлын явцтай өнөөдөр танилцаж, төмөр замчидтай уулзлаа. Замын бүтээн байгуулалтад 100 хувь үндэсний компаниуд оролцож, 400 гаруй ажлын байр бий болгожээ. Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн …

  • 6 August

    Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 109 компанийг 87 болгоно

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 06-нд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Төрийн жинхэнэ албан хаагчдын ажлын гүйцэтгэл, үнэлгээг олон нийтэд нээлттэй болгож, байгууллагын цахим хуудаст байршуулна Төрийн жинхэнэ албан хаагчдын 2024 оны эхний болон сүүлийн хагас жил, 2025 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн тайлан, үнэлгээг олон нийтэд нээлттэй болгож, байгууллагын цахим хуудаст 2025 оны наймдугаар сарын 20-ны дотор …

  • 4 August

    Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа

    “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун энэ сарын 2-ны өдөр Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь танилцаж, гүйцэтгэгч компаниудын удирдлага, инженер техникийн ажилчидтай уулзаж тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж, хугацааны хоцрогдолтой байгаа ААН-үүдийг техник хэрэгсэл, ажиллах хүчээ нэмэгдүүлж ажиллахыг үүрэг болгов.  Энэхүү бүтээн байгуулалтын ажилд одоогоор дотоодын 55 аж ахуй нэгж, байгууллагын …

  • 2 August

    Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулав

    Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг 2024 оны дөрөвдүгээр сарын 19-нд баталсан. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар тус хуулийн хэрэгжилт, сангийн орлого төвлөрүүлэлт, хяналтын тогтолцоо, стратегийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээ болон байгалийн баялгийн үр өгөөжийг баялгийн сангаар дамжуулан иргэдэд хүртээх зэрэг асуудлаар албаны хүмүүстэй уулзлаа. Ерөнхий сайд Г.Занданшатар уулзалтын эхэнд Үндэсний баялгийн сангийн талаарх Засгийн газрын бодлого тогтвортой …

  • 1 August

    Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 08 дугаар сарын 04-нөөс эхлэн E-Mongolia системээр хүлээн авна

    Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 08 дугаар сарын 18-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан хүлээн авна. 2025-2026 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар улсын хэмжээнд 278,290 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаас нийслэлд 135,582 хүүхэд байна. Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг E-Mongolia системээр дөрөв дэх жилдээ хүлээн авч байгаа бөгөөд хоёр үе шаттай явагдана. Эцэг эх, асран …