Monthly Archives: May 2026

May, 2026

  • 12 May

    Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсөл эрчимтэй хэрэгжиж байна

    Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу, эрчимтэй үргэлжилж байгааг ЗТЯ мэдээлэв. Төслийн хүрээнд доод, дээд бүтцийн ажил, гүүрийн байгууламж, бараа материалын татан авалтаас гадна гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд талбайн гарц, түр зам байгуулах, хөрс хуулах, ухмал болон далангийн ажил хийж байна. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй байх үүднээс ухмалын хажуу налууг 1:1.5 харьцаатай, 8 метр өндөр, 4 метрийн тавцантай төлөвлөж, …

  • 12 May

    ХОВД: Нутгийн 57 хувьд бэлчээрийн ургамлын ургалт муу байна

    Ховд аймгийн ихэнх суманд хөрсний чийг багассаны улмаас хуурайшилт нэмэгдэж, бэлчээрийн ургамлын ургалт тааруу байна. Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн ажиглалт, судалгаагаар нутгийн 57 хувьд бэлчээрийн ургамлын ургалт муу, 43 хувьд дунд гэсэн үнэлгээ гарчээ. Тодруулбал, тавдугаар сарын эхний арав хоногийн байдлаар Чандмань, Дарви, Булган, Алтай, Жаргалант, Зэрэг сумын нутгаар бэлчээрийн ургамлын дундаж өндөр 2-4 см хүрч, ургалтын …

  • 12 May

    Кюрасаогийн шигшээг Дик Адвокат дасгалжуулна

    Яг нэг сарын дараа болох хөл бөмбөгийн ДАШТ-д оролцох Кюрасао улсын шигшээ багийг Нидерландын иргэн Дик Адвокат дасгалжуулна гэж Voetbal International цахим хуудсанд мэдээлжээ. Өмнө нь тэрбээр тус улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байгаад охин нь эрүүл мэндийн асуудалтай болсон тул ажлаасаа гарсан байна. Харин одоо охиных нь бие илааршсан учраас Кюрасаод эргэн ирэхээр шийджээ. Өдгөө 78 настай тэрбээр …

  • 12 May

    Эрүүл мэндийн төвийн цогцолбор барилгын ажил үргэлжилж байна

    Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд хэрэгжүүлж буй эрүүл мэндийн төвийн барилга угсралтын ажил 82 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй тус барилга 3448.7 м.кв талбайтай, зоорьтой, хоёр давхар, тэнхлэгээрээ 16.0м х 52.0м болон 18.0 м 18.0м хэмжээтэй юм. Өнөөдрийн байдлаар барилга угсралт болон метал фасадын ажил дуусаж, гадна тохижилт болон дотор заслын …

  • 12 May

    Барилгын салбар дахь хүний эрх, хариуцлагатай бизнесийн талаар хэлэлцэв

    ХББОСЯ, Европын Холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран “Барилгын салбар дахь хүний эрх ба хариуцлагатай бизнес” хэлэлцүүлэг зохион байгууллаа. Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус ба хэвлэл мэдээлэл” төсөл хэрэгжүүлж, ХББОСЯ-ны дэмжлэгээр барилгын холбоодыг чадавхжуулах сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулсан. Сургалтаар “НҮБ-ын Бизнес ба Хүний эрхийн удирдах зарчмууд”, “Хариуцлагатай бизнес ба Хүний эрх”-ийн тухай ойлголт өгөх, “Хүний …

  • 12 May

    АНЭУ, Хятад, Оманы компаниудыг хоригийн жагсаалтад оруулжээ

    Хятад руу газрын тос худалдах Исламын хувьсгалт гвардийн корпусын ажиллагаанд оролцсон гэх шалтгаанаар 12 хувь хүн, хуулийн этгээдийг АНУ-ын Сангийн яамны Гадаад хөрөнгийн хяналтын газрын (OFAC) хоригийн жагсаалтад оруулсан тухай тус байгууллагын цахим хуудсанд даваа гарагт мэдээлжээ. “Өнөөдөр OFAC Исламын хувьсгалт гвардын корпуст Ираны газрын тосыг Хятад руу нийлүүлэхэд туслалцаа үзүүлсэн хүмүүс, компаниудад хориг арга хэмжээ авч байна” гэж уг …

  • 12 May

    Бий биелгээ бол миний амьсгал, бүжиг бол миний зүрхний цохилт

    Намайг Даржаагийн Баттөмөр гэдэг. Би соёлын биет бус өв тээгч, баяд ардын биелээч, бүжигчин, найруулагч, бүжгийн багш хүн. Монголын уламжлалт бүжгийн урлаг, тэр дундаа баруун монголын баяд ардын бий биелгээ нь соёлын биет бус өвийн үнэт илэрхийлэл билээ. Энэхүү өв соёлыг тээн уламжилж, уран бүтээлийн амьдралаа зориулан 62 жилийн турш тасралтгүй хөдөлмөрлөж ирлээ. Амьдралыг минь хөтөлсөн бүжгийн урлагийн замналд Монгол Улсын …

  • 12 May

    БНЭУ-тай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэхэд хамтран ажиллана

    Монгол Улс, БНЭУ-ын хооронд 2019 онд байгуулсан санамж бичгийг шинэчлэн, тодорхой ажил төлөвлөж, үр дүнтэй хамтран ажиллах, салбарын төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалт явуулах, хоршооллын салбарт харилцан ашигтай, хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Энэ талаар ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзах үеэрээ тохиролцсоныг ХХААХҮЯ мэдээлэв. Сайд Ц.Идэрбат Монгол, Энэтхэг хоёр улс 1955 онд дипломат харилцаа …

  • 12 May

    “Өрнөдөд сурахаар одогсод” цомгийг монгол, герман хэлээр хэвлүүлжээ

    Монголчууд 100 жилийн өмнөх түүхийн хуудсыг урагшлуулан, Монголын суу билэгт охид хөвгүүд буурал Европын зүг эрдмийн жолоо залж, тэдний баяр хөөртэй өдрүүд, бас уйтгар гунигийн сүүдэр дайрсан хэлмэгдлийн он жилүүдийн тухай 100 жилийн дараа унших боломж бүрдлээ. Тодруулбал, Судлаач, сэтгүүлч Ч.Болд 18 жил дагнан судалгаа хийж, “Алс газар сурахаар одогсод” хэмээх цуврал гурван ном бичиж хэвлүүлсэн. Тэгвэл энэ удаа түүхэн …

  • 12 May

    Болгар, Италийн батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хэлэлцжээ

    Болгарын Гадаад хэргийн сайд Велислава Петрова Италийн Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Антонио Таянитай Брюссель хотноо хэлэлцээ хийсэн тухай Болгарын ГХЯ-ны цахим хуудсанд мэдээлжээ. Европын Холбооны (ЕХ) Гадаад хэргийн зөвлөлийн хурлын үеэр болсон уг уулзалтын үеэр сайд нар “Коридор №8” төслийг хэрэгжүүлэх, тээвэр, эрчим хүчний холболтыг сайжруулах болон батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн байна. Уулзалтын эхэнд А.Таяни …

  • 12 May

    НҮБ-ын Ойн форумын 21 дүгээр чуулган Нью-Йорк хотноо эхэллээ

    Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ойн форумын 21 дүгээр чуулган (UNFF21) Нью-Йорк хотноо энэ сарын 11-ний өдөр эхэлж, “Дэлхийн ойн зорилтуудын 2026 оны тайлан”-г танилцууллаа. Энэ удаагийн чуулганаар дэлхийн ойн салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан сорилт, цаашдын бодлогын чиглэлийг хэлэлцэж байна. Тайланд дурдсанаар 2015–2025 онд дэлхий даяар 40 сая га ой устсан бөгөөд тогтвортой ойн менежментийн санхүүжилтийн хэрэгцээ өндөр хэвээр байгааг онцолжээ. …

  • 12 May

    Монголын өсвөрийн зургаан боксчин хүрэл медалийн болзол хангалаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевийн Монгол Улсад хийсэн Төрийн айлчлалын хүрээнд хоёр орны өсвөрийн боксчдын хамтарсан бэлтгэл сургуулилалтыг Ташкент хотод амжилттай зохион байгууллаа. Уг бэлтгэлийн эхний үе өнгөрсөн оны зургаадугаар сарын 24-30-нд Спортын төв ордон болон “Их тамир олимп” цогцолборт, хоёр дахь үе долоодугаар сарын 1-14-ний өдрүүдэд “Их тамир олимп” цогцолборт нийт 50 …

  • 12 May

    Олон улсын сувилагчдын өдөр тохиож байна

    Өнөөдөр буюу жил бүрийн тавдугаар сарын 12-нд дэлхий нийтээр “Олон улсын сувилагчдын өдөр”-ийг тэмдэглэдэг уламжлалтай. Сувилагчдын өдрөөр тэдний мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх, сурталчлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагааг зохион байгуулж тэмдэглэдэг. Дэлхийд дахинд “Дэнлүү барьсан эмэгтэй” хэмээн алдаршсан Английн иргэн, сувилагч, багш Флоресне Найтенгелийг сувилахуйн ухааныг үндэслэгч хэмээн алдаршуулж, түүний төрсөн өдөр буюу тавдугаар сарын 12-ныг …

  • 12 May

    Эрээн хотын худалдаа, эдийн засгийн чөлөөт бүсийг жилдээ 6 сая тонн ачаа эргэлдүүлэх хүчин чадалтай байхаар төлөвлөжээ

    Хятад, Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудын “Нээлттэй хамтран ажиллаж хөгжлийг ахиулъя” хамтарсан сурвалжилга БНХАУ-ын Эрээн хотын худалдааны чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцсанаар эхэллээ. БНХАУ-ын Эрээн хотын худалдааны чөлөөт бүс нь 18 га талбайтай, өнөөдрийн байдлаар 48 аж ахуйн нэгж дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад бэлэн болжээ. Үүнд уул уурхайн бүтээгдэхүүн боловсруулах, хүнс болон хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, хил орчмын аялал …

  • 12 May

    Фото сурвалжилга: “Сэлбэ 20 минутын хот” төслийн талбайд 2258 гаруй инженер, техникийн мэргэжилтэн ажиллаж байна

    “Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийт 8575 айлын 113 блок орон сууцыг ашиглалтад оруулах юм. Төсөл нь дөрвөн багц, долоон хэсэгт хуваагдан хэрэгжиж байгаа бөгөөд 100 блокийн барилгын ажил үргэлжилж байна. Барилгын ажил багц тус бүрээр төлөвлөгөөний дагуу явагдаж, зарим хэсэгт 6-7 давхрын угсралт амжилттай өрнөж …