Ө.ЭНХМАРАЛ ОХИНЫ АМЬ НАСЫГ АВРАХ СҮҮЛИЙН НАЙДВАР МОНГОЛЧУУД ТА БИД БОЛООД БАЙНА. З.Өгөдэй, н.Эрдэнэтунгалаг нар 2018 оны тавдугаар сарын 10-нд аав ээж болжээ. Гэвч охин Ө.Энхмарал нь найман сартай болсон үеэс мөлхөж чадахгүй, хөлийн ул нь мэдээгүй болж эхэлжээ. Охины биед нугаснаас үүссэн 9.4 см хэмжээтэй салаалж ургадаг хавдар нурууны мэдрэлийн судсыг дарсан байдалтай байгаа ба Монголд эмчлэх боломжгүй тул …
Мэдээ мэдээлэл
May, 2019
-
8 May
УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмонг чөлөөлж, Л.Өлзийсайханыг томилохыг дэмжлээ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2019.05.08/ хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмонгийн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ. Мөн Ц.Цолмонгийн оронд УИХ-ын дарга Г.Занданшатарын санал оруулсны дагуу УИХ-ын даргын ахлах зөвлөх Л.Өлзийсайханыг томилох асуудлыг байнгын хорооны гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн юм. УИХ-ын Тамгын газрын даргын томилгооны асуудлыг хэлэлцсэн Байнгын хорооны саналыг маргаашийн /2019.05.09/ чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ. …
-
8 May
“Амьдралыг тэтгэгч – О2” модерн балет агаарын бохирдлын талаар өгүүлнэ
Монгол-Америкийн Балетын Хөтөлбөр нь 2017 оноос Монгол Улсад тулгамдаад байгаа байгаль орчны асуудлыг олон нийтэд урлагаар дамжуулан таниулан ойлгуулах санаачилгыг эхлүүлсэн юм. Анхны тоглолтоор “Амьдралыг Тэтгэгч – H2O” нэртэй усны хамгааллын талаар анхны модерн балетын тоглолтыг “Номадик Балет” Продакшнтай хамтран танилцуулсан. 2019 онд НҮБ-ын Хүүхдийн Сан, Швейцарын Хөгжлийн Агентлагтай хамтран “Амьдралыг тэтгэгч-O2” хоёр дахь модерн балетын тоглолтыг “Агаарын бохирдол ба хүүхдийн эрүүл …
-
8 May
Сурагчдын шатрын ДАШТ-ээс долоон медаль хүртжээ
Турк улсын Анталья хотноо сурагчдын ДАШТ болж 33 орны 392 тамирчин оролцсоноос Монгол Улсаа төлөөлөн 23 шатарчин өрсөлджээ. Манай шатарчин хүүхдүүдээс тус бүр 3 алт, мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн байна. Тухайлбал, Энх-Амгалангийн Энхрий “Монголын Хүүхдийн Ордон” (Охидын 11 хүртэлх нас) ДШХ-ны ДМ Хишигбаатарын Баясгалан “Босоо Ноён” клуб (Охидын 13 хүртэлх нас), ОУМ Очирхуягийн Өлзийхишигжаргал “Төв” клуб (Охидын 17 хүртэлх …
-
8 May
“Цусаа бэлэглэе” өдөрлөг зохион байгууллаа
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ш.Үнэнбат өнөөдөр Цус сэлбэлт үндэсний төвд зохион байгуулсан “Цусаа бэлэглэе” өдөрлөгт оролцлоо. Төлөөлөгч Ш.Үнэнбатын санаачилгаар энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байгаа бөгөөд эхний ээлжинд Чингэлтэй дүүргийн IX, X, XI хорооны 17-60 насны 30 гаруй иргэдийг хамруулсан юм. Цаашид тэмдэглэлт баярын өдрүүдэд нийгмийн хариуцлагын хүрээнд тогтмол сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулж, хороо, дүүргийнхээ иргэд оршин суугчид …
-
8 May
Сүхбаатарын талбайн авто зогсоол амралтын өдрүүдэд иргэд, олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ
Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газар 13 жилийн турш хувийн компанийн эзэмшилд явж ирснийг хотын Захирагч С.Амарсайхан олон нийтэд ил болгож, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд гэрээг нь цуцлах захирамж гаргасан. Захирамжийн дагуу “UB constraction” компанийнхан газраа чөлөөлж өгсний дараа хууль журмын дагуу дээрх 2.5 га газрын ашиглалт, арчилгаа, зам засварын үйлчилгээг нийслэлийн өмчит “Улаанбаатар АЗЗА” ХХК-д хариуцуулсан билээ. Улаанбаатар …
-
8 May
Д.Сумъяа тэргүүтэй жүдочид Бакугийн Гранд оролцоно
Жүдо бөхийн Бакугийн Гранд слам тэмцээн Азербайжан улсад энэ сарын 10-12 ны хооронд зохион байгуулагдана. Уг тэмцээнд 57 орны 449 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй 4 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ. Эрэгтэй -60 Л. Өнөболд, Д.Амартүвшин -66 Д.Төмөрхүлэг, Ё. Басхүү -73 Б.Батболд -81 Н.Дагвасүрэн -90 Г.Алтанбагана, Д.Сандуйжав -100 Л.Отгонбаатар +100 Б.Тэмүүлэн Эмэгтэй -52 Л.Сосорбарам Б.Хорлоодой -57 Д.Сумъяа …
-
8 May
“Хүүхдийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг эхэллээ
УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Хууль зүйн байнгын хорооноос хамтран “Хүүхдийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж байна. Уг хэлэлцүүлэгт УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам, Эрүүл мэндийн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурор, Цагдаагийн …
-
8 May
Бага насны хүүхдүүд газ үнэрлэж байгаад баригджээ
Баянгол дүүрэгт энэ сарын 5-ны өдөр хүүхдүүд газ үнэрлэж байхыг харсан иргэд цагдаагийн байгууллагад шуурхай мэдээлсэн байна. Үүний дагуу Баянгол дүүргийн цагдаагийн алба хаагчид тус газарт оройн 20 цаг орчимд очиж шалгахад тус дүүргийн 20-р дугаар хороонд байрлах орон сууцанд бага насны хүүхдүүд газ үнэрлэж байжээ. Орон сууцны орцонд 17 настай Б, 16 настай А нар ахуйн хэрэглээний газ үнэрлэж …
-
8 May
Ш.Чимэдцэеэ: Намайг гудамжинд гаргачих вий гэж маш их айж байна
Монгол Улсын Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ өчигдөр орой УДШ-ийн шийдвэрийн улмаас амьдрал нь туйлын хүнд байдалд орсон талаараа “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Ч.Үл-Олдохтой ярилцжээ. Тэрбээр олон жилийн өмнө дуучин Т.Баясгалангийн аав болох Д.Түвшинжаргалтай ханилаад салжээ. Улмаар албан ёсоор гэрлэлтийн бүртгэлээ цуцлуулахаар шүүхэд хандтал АЖ Ш.Чимэдцэеэгийн бүх хөрөнгөний талыг нь Д.Түвшинжаргалд олгосугай гэдэг гурван шатны шүүхийн шийдвэр гарсан байна. АЖ Ш.Чимэдцэеэгийн 82 сая төгрөгийн үнэтэй орон …
-
8 May
Хэнтийн нөхөн сонгуулийг шинжье
Хэнтийн нөхөн сонгууль энэ зургадугаар сард болох эсэх нь Үндсэн хуулийн цэцээс шалтгаалах болов. УИХ-ын 42-р тойргоос сонгогдсон Д.Гантулгын холбогдсон хэргийг шүүх эцэслэн шийдээгүй байхад чөлөөлж, УИХ нөхөн сонгуулийг товлон зарласан нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн иргэн Д.Ганхуяг гомдол гаргасан нь энэхүү байдлыг үүсгээд байна. Гэхдээ нэгэнт зохион байгуулалтын ажил эхэлж, улс төрийн 11 хүчин оролцохоор СЕХ-ноос батламжаа гардан авчихаад …
-
8 May
Б.Хурцыг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр шийднэ
Тагнуулын ерөнхий газрын дарга асан, генерал Б.Хурцыг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид цагдан хорьж байгаа. Түүнийг С.Зориг агсны хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн асуудалтай холбогдуулан 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн 15 хоног хорих шүүхийн шийдвэр гарсан юм. Энэ хугацаа өнөөдөр дуусна. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Хурцыг үргэлжлүүлэн хорих уу, …
-
8 May
Өнөөдөр Засгийн газар хуралдахгүй
Засгийн газрын ээлжит хуралдаан долоо хоног бүрийн лхагва гарагт хуралддаг. Энэ долоо хоногт Засгийн газар хуралдахгүй юм байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй зарим сайд нар Хэнтий аймгийн сумуудад томилолтоор ажиллаж, орон нутгийн иргэдтэй уулзан, хаваржилт болон цаг үеийн нөхцөл байдалтай танилцаж байгаа юм.Ерөнхий сайдын орон нутаг дахь томилолт баасан гариг хүртэл үргэлжилнэ.
-
8 May
“Хүүхдэд ээлтэй сэтгүүлч-2019” зөвлөгөөнийг зохион байгууллаа
Цагдаагийн ерөнхий газар, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан , Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллага хамтран “Хүүхдэд ээлтэй сэтгүүлч-2019” зөвлөгөөнийг зохион байгууллаа. Тус зөвлөгөөн нь хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс сэргийлэх, эерэг аргаар хүмүүжүүлэх, ёс суртахууныг гэр бүлд нь төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгох чиглэлээр олон …
-
8 May
Улсын харцага Б.Бат-Өлзий ард түмнээсээ уучлалт гуйв
Улсын арслан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаанд Улсын харцага Б.Бат-Өлзий давсан бөхийнхөө хөл рүү өшиглөж увайгүй үйлдэл гаргасан нь олон хүний дургүйцлийг хүргэсэн. Тэгвэл Харцага Б.Бат-Өлзий өчигдөр өөрийнхөө цахим хуудсаараа дамжуулан түмэн олноосоо уучлалт гуйжээ. Тэрээр “Тавдугаар сарын 05-нд болсон Арслан цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдааны 4-ийн даваанд Булган аймгийн арслан Сумъяабаттай таарч барилдааны явцад миний тохой хүрсэн боловч, дахин гуд татсан …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл